Орхимооргүй ч хамт амьдармааргүй

166154584

Сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэнд хүргье. Энэ сайт надад их таалагддаг. Үнэнч уншигч болоод нилээн хэдэн жил болжээ. Анх удаа л захидал бичиж та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 28-тай нөхөр хүүгийн хамт амьдардаг. Одоогоос 6 жилийн өмнө оюутан байхдаа нэгэн залуутай үерхэж унаж тустлаа л дурлаж хайрлаж харамлаж хайрлахын зовлон жаргалыг хамтдаа туулж бас түүндээ анхны гэсэн бүх л зүйлээ зориулсан. Хэн хэндээ үнэхээр их хайртай боловч хувь тавьлан гэж байдаг бололтой бид хоёр өчүүхэн зүйл дээр ч маргалдаад огт таардаггүй байлаа. Би өөрөө түргэн ууртай гомдомтгой дээрээс нь тэр маань ч мөчөөгөө өгдөггүй үг өнгөрөөдөггүй тийм л зангаасаа болоод бид салж нийлсээр 3 жил үерхсэн. Сүүлдээ хайр нь хал болно гэж байдаг бололтой тэрний хайр, халамж бас байнга гомдоодог хайнга зангаас нь би залхаж элдэв бусын арга хэрэглэсээр байгаад салсан.

Би сургуулиа төгсөөд нээх удалгүй урьдын таньдаг байсан энгийн л нэг залуутай үерхээд нэг л мэдэхэд хамтран амьдарч улмаар хурмаа хийж гэр бүл болцгоосон. Бүтэх зүйл гэж үнэхээр амархан юм шиг би нэг л мэдэхэд нөхөртэйгөө их хурдан гэрлэчихсэн. Тэр минь хүлээцтэй даруухан сайн залуу. Одоо бид 3 настай хөөрхөн хүүтэй энгийн л гэр бүл. Өнгөрсөн цаг хугацааны аль ч үед нөгөө үерхдэг байсан залуу минь миний амьдралд байнга оролцоостой л байдаг. Заримдаа би түүнээс үнэхээр залхаж байнга утас хаягаа сольдог ч тэр яагаад ч юм миний утас хаягийг олчихсон л байдаг.

Гэхдээ энэ хугацаанд би түүнтэй уулзаж нөхрийнхөө сэтгэлийг гомдоохоор зүйл огт хийгээгүй. Тэр зүгээр л байнга утсаар ярьдаг. Заримдаа үүнийг маань нөхөр маань мэдэж байгаа юм шиг санагдаж би гэж амьтан байнга л сэтгэлийн дарамттай амьдардаг. Яг л нөхрөө араар нь тавьчихсан юм шиг сэтгэгдэл төрж дотроо шаналж айдаг. Тэр залуу чи надаас зугтаах  тусам би чамайг зовооно хойноос чинь дагана, чиний амьдралыг бусниулна та 2-г салгана гэж хэлдэг. Би энэ үгнээс нь үнэхээр их айдаг. Тэр өдөр болгон 7 хоног бүр надруу ярьж төвөг болдоггүй ч сард бол заавал нэг удаа ч юмуу ярьж холбоо барьдаг. Би түүнийг гомдоохоор надаас үүрд холбоогоо таслахаар олон үг хэлсэн ч тэр яагаад ч юм бэ байнга намайг уучилсаар л бас гэр бүлтэйг нь мэдсээр байж намайг гээд байдаг сэтгэл нь үнэхээр сонин.

Би нэг удаа чи яагаад ингэдэг юм бэ би чиний хойноос уйлж дуулж зөндөө гүйсэн гэхдээ чи намайг гэргий ээ болгоё гэж нэг ч удаа хэлж байгаагүй хамт амьдрал зохиох талаар хэзээ ч санаачлага гаргаагүй байж одоо яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Би чамтай ханилах талаар огт бодож байгаагүй бас чамаас холбоо тасарч амьдрах талаар олон удаа бодсон ч яагаад ч юм бэ үнэхээр чаддаггүй . Чи надад хэрэггүй ч юм шиг аль эсвэл хэзээ ч мартаж чадахгүй тийм л нандин хүн гэж хэлэхэд би үнэхээр гайхсан. Ийм хайр байдаг гэжүү хамт амьдрахсан гэж мөрөөддөггүй тийм хайр байдаг гэж үү…

21 Comments

  1. булган says:

    боль нөхөрөө сонго тэнэгтэж нөхөрөө гомдоовдооо

  2. Nohotoo iim zaluu baigaa yum, ingeed salahgui, bid 2g salgah geed baina, bidnii hoorond eldev yum yarij magad geed sain tailbarla. Tegeed daraa zalgahaar ni nohroo yariul. Amidarch hairlaj chadahgui baij, huniig gaigui yavahaar ataarhaj horloh gesen humuus baidag yum aa. Herev uneheer hairlaj yavdag bol alsaas sain yavaag ni haraad l amidrald ni oroltsohgui baih baisan yum. Ter zaluutai ogt uulzaj, ternii husseneer saikhan amidralaa suitgej bolohgui shuu, duu mini. 

  3. Oyuka says:

    Nuhurtuu utsiig ni uguud shuud yariulchih. Nad ruu 1 hun bainga zalgaad msg bicheed bur salj uguhgui bsan. Bi anhaaruulsan suuldee, dahij yarival nuhurtuu helne gej.  Nuhurtuu helsen chine utasnii dugaaraar ni hayag neriig ni olood yostoi hashraaj ugsun duu. Tegeel alga boltson

  4. Bold says:

    Чи тэр залуутайгаа байхдаа салахгүй гэж ам тангараг өгсөн бна тэгэхлээр эрчүүд амласан чинь аль вэ гэж нэхдэг юм хэрэв чи үнэхээр түүнд амлаж бсан бол одоогийн амьдрал чинь сүйрч чи зовлонт амьдралд унаг, хийсэн нүгэлийн нэхэл хатуу

  5. BR7 says:

    Yaadag har gai we…. Chamaas neg zuil husmeer sanagdchihlaa iimerhuu yumnuudaas bolj aldaa bitgii gargaarai

  6. Tsasangoo says:

    Stalker bnshd. Nuhurtuu helee tgd nuhruuruu utasaa avhuul
    Zalgahaar n esvel yariul

  7. Долоон бурхан says:

    Авч чадаагvй бvxэн vнэтэй гэж. Хар амиа бодсон мунхаг залуу бна. Чамд гэж зевлехед хэрэв чи шvтлэгтэй бол лам ч юм уу vзэж аргалдаг хvн олоод аргалуул. Зарим нь сvv ергеед, зеелен аргаар мартуулах юм хийж егдег. 
    Ханьдаа эвтэйхэн хэлвэл яадаг бол. Амьдралд чинь гай болох бий.
     Надад бас ийм ядаргаатай залуу таарч блаа. Уг нь янз бvpийн харилцаа vvcгээгvй ч Салж егехгvй кккк. Энд тэнд дагаастай ео уур хvрмээр. Сvvлдээ намайг сvрдvvлдэг болж хараал хийнэ эсвэл амиа хорлоно гм… Арай гэж нэг юм арилсан даа ккккк. Лайтай хvмvvc бна бна. 

  8. Abc says:

    iim psychonuud bdag shd. Oirtuulah ch ugui holduulah ch ugui. Hog shig hayad yu ch gesen bitgii too, Olon yum yarival yarij l bna biz yav l gej. Iim humuus ihevchlen hulchgar bdag yum.

  9. Dr. Bonko says:

    Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол энэ бүгдээ нөхөртөө зөвөөр, бас үнэнээр мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв нөхөр чинь чамтай байх ёстой хүн мөн л бол үүнийг ойлгоно. Чамд хайртай бол харин ч баярлах болно. Нөхөр чинь үүнийг чамаас тусламж гуйж байна гэж харна. Бараг бүх Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг аврах, “Хүлэг баатар” нь байх мэдээлэл тархины чандад хадгалагдсан байдаг.   Бүх учир байдлыг ойлгуулах ёстой. Та 2-ын хооронд энэ залуугаас болж биш, нөхрөөсөө юм иймэрхүү юм нууснаас болж сэв сууж, та хоёр эвдрэлцэх нь илүү магадлалтай шүү. Хэзээ нэгэн цагт нөхөр чинь ямар нэг байдлаар мэдэх болно. Ийм зүйл хэзээ ч мэдэгдэхгүй өнгөрнө гэж байдаггүй. 

    Манайхаас өөр газар бол танай эксийн хийж байгаа үйлдлийг сүрдүүлэг, сэтгэлийн дарамт, зарим тохиолдолд emotional abuse буюу сэтгэцийн хүчирхийлэл гэдэг гэмт хэргийн зүйл ангид ордог. Одоогоор монголын нөхцөлд яадгийг би үнэхээр мэдэхгүй байна. Боломжтой бол хуулийн байгууллагаас зөвөлгөө тусламж авах хэрэгтэй. 

    Бас өөр зүйл гэвэл эксийн чинь хийж байгаа үйлдэл бол анагаахын үүднээс сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг ангилалд багтана. Хүн болгонд уй гашуу, сэтгэлийн зовлон, стрессийг давж гарах механизм байдаг. Энэ чадвар, механизм хүн болгонд харилцан адилгүй ч, Таны тайлбарласан шинж тэмдгүүд, ялангуяа бүх юм дууссан гэдгийг ойлгохгүй 3 жил явна гэдэг эрүүл биш зүйл. Хэрэвээ Та өөрөө дууссан гэдэг сигналыг ойлгомжтой өгсөн л бол. Хэрэвээ Та өөрөө дууссан гэдэг сигналыг ойлгомжтой өгсөн л бол. Тийм болохоор Таниас шалтгаалах зүйл бас их. Та хэзээ ч саарал буюу холимог дохио өгч болохгүй. Үүний шалтгаан нь өссөн орчин, аав ээжийн хайр дутагдал, хүмүүжил, сэтгэлийн хүнд шарх зэрэг голцуу бага байхад тохиолдсон зүйлтэй холбоотой байдаг. Тийм учираас Та үүнийг өөрчлөнө гэж “бараг” байхгүй. Өөрчилж чадах хүн гэвэл тэр хүн өөрөө. Тийм учираас Та түүнийг өөрчлөх гэж цаг зав, хүчээ шавхах хэрэггүй.

    Эцэст нь хэлэхэд одоогоор хяналт таны гарт байна, Таны удирдлагаас их шалтгаална. Мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авч, тэр талын хамгаалалттаа сайжруулах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр асуудалд огтхон ч хандаж болохгүй. Уур эсвэл хуучны “сайхан” мэдрэмж зэрэг зүйлд тулгуурлж шийдвэр гаргахыг эрс тэвчих хэрэгтэй. Иймэрхүү үйлдэл хийдэг хүмүүс голдуу “хулчгар” хүмүүс байдаг тул хэрэв Та хүчтэй байж чадвал Тань руу ойртож чадахгүй. Гэхдээ харгис, хэрцгий байж болохгүй. Амжилт!

  10. busgui says:

    uuruus n iluu az jargaltai amidraad bga bolhoor ataarhsandaa iim adgiin arga heregleed ch gsn amidraliig chin businuulah gd bgn bishu, nuhurtuu shuud helj hamt yriltsaad uz, yadaj l yrij bhdaa barigdval baidald orohguin tuld bugdiig hel

  11. Yoga says:

    Tuugeer yavsan gaig uugeer bitgii duud gsn ug bdg bhaa

  12. BOLD says:

    GUUND HAIRTAI MORI GEJ BAIDAG. IIM AMITAD ZUNDUU BAIDAG

  13. Эрх says:

    Нехер чинь тэрийг мэддэггуй таньдаггуй болохоор тевегтэй юм даа. Миний емнех залуу ч бас байж байж байснаа гэнэтхэн гарч ирээд хайртай дуртай, ганцхан чи минь гээд солиороод унадаг юм, дургуй болчихсон бух юм енгерсен байхад ойлгодоггуй зэвуун амьтад байдаг юмаа. Залгасан дугаар болгоныг нь блоклоод байхаар еер еер дугаараас залгана. Ажил хийж байгаа хун залгасан дугаар болгоныг тэрийг гэж бодож авахгуй байж болохгуй шд. Байнга биш ч хааяа хааяа гэхээр уйдсан ганцаардсан хунтэй муудалцсан уедээ залгадаг байх гэж бодсон.евел нэг залгахаар нь уур хурчихсэн байсан болохоор аймап загначихсан тэрнээс хойш залгаагуй. Манай нехер тэрийг мэднэ заримдаа негеех чинь залгаж байна уу гэж байдаг л юм. 

  14. hannah says:

    chi yrih durtai l bish bol ytsa awahgui bgach! tged na chn chni dugrg olj chadaad bwal nohrinhg chn ch gsn olj chadah l hun bna.Gged chamt untsan gej helwel chi balarnaa..Nohortoo hel2 amidral chn itgel dr togtdog bzde

  15. baldan says:

    yaahavdee, ter zaluu chine oirdoo joohon gantsaardaad, esvel munguguideed untaj hevteh huuhen oldohgui bolohoor l ingej baigaa baih, tiim l surhii hairtai baisiin bol ter ued chamaig aldahgui baisan yum. Archaatai uhamsartai eregtei hun hairtai hamt amdrah huneesee salahiig bodohguil baisan, tiimees yurusu toohgui bai bolohgui bol nuhurtuu hel iimerhuu archaagui zaluugaas bolood bossgoson amidralaa busniulavaa, tegeed heseg hugatsaanii daraa dahiad neg zahia bichivdee, bi ih genen tsailgan baij gesen garchigtai

  16. Tom Jerry says:

    nuhur chin uhaantai sain zaluu bol nuhurtu shuud hel. duugvi bgad bval naad zaluu chin daramtlaad salahgui shinjtei. urt udaan hugatsaagaar nuhruusuu uur er nuuna gdg chin suuld n medsen nuhur chamd itgehgui. untaagui bsan ch yalgaagui. 
    tiim aguu hair bsan bol hamt amidrahgui yasan yum odoo bolson hoino gonginood.
    ter yu ch gej helj bsan unende chamd lav hairgui hervee uneheer hairtai bsan bol chinii songoltiig chin hundelj amar taivan amidruulah bsan. ulgert itgej amidrala suitgev

  17. ёстой тэнэг залуу says:

    уулзаж тэнэгтэвдээ. нөхөрт чинь бол унтсан энтр гэж худлаа яриад л та 3н амьдралаар тоглоно шүү

  18. ёстой тэнэг залуу says:

    ийм гайнууд байдын. Ухамсаргүй зэвүүүн пиздаа байна даа хүүхэдтэй болчоод байхад

  19. purple says:

    salaad 3 jil bolchood genet garch ireed ingeed lai bolood bdag yasan novshiin zaluu ve? chi yamarch gem hiigeegui bj yund ni nuhruusuu aidgiin. chi l uuruu ergej bustaad iimee tiimee aldaa gargahgui gedegtee itgeltei bgaa bol shuud l haristaagaa taslaach yarihaar ni avahgui yu gehiig ni sonsohgui bhad l hangalttai yum bishuu.uuruu chi bas yarih durtai l bish yum bol yadgiin nuhurtuu helehgui yu chamas umnuh minii amidrald bsan zaluu ingeed bgaa yumaa gd. tegehgui nuhur chini uuruu medchuul chamaig huursan gd bur iluu zuilch boloh yum biluu odoonii amidralaa l bodoj bgaa bol tegsen ni deerdee.

  20. er hun says:

    bolj butehgui amidral enuugeer neg abihad gants neg bolj butej baigaa amidraltai ni tegeed tenegteh geed baigaarai.

  21. lia says:

    яг хайр гэж хэлж болохгүй байхаа хайр бол хамт байхыг хүсч хэн нэгэнтэй хуваалцмааргүй тийм мэдрэмж биш гэжүү миний бодлоор дурсамж байх үргэлж биш хааяа хааяа гэнэт орж ирдэг дурсамж 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.