Санаад байхаар буцаад очмоор санагдаад байна

145556198

Би найз залуугаасаа өнөөдөр салчихсан юмаа. Жил хагас хамт амьдарсан хирнээ өнөө өглөө жижигхээн юман дээрээс хэрэлдээд тэгээд л салчихлаа. Яг үнэндээ бид 2-т ирээдүй байхгүй, байхгүй ч юу байхав байх магадлал маш бага хүмүүс л дээ…

Гэрлэсэн ч золионд гаргах зүйл дэндүү их. Тэгээд нэгэнт оюутан насаа ингээд нэг л хүнд зориулж, түүнээр хамгаалуулж, гэрлэхгүй байж цагаа үрээд яахав ерөөсөө л салая, ганцаараа байж үзэе гэсэн бодол сүүлийн үед төрөөд байсан юм. Манай хүн уг нь надад үргэлж л тусалж, намайг хамгаалж өмгөөлдөг ч зарим зарим асуудал дээр их сонин зан гаргаад байдаг юм л даа.

Жишээ нь өнөөдрийн хэрүүлийн шалтгаан нь намайг өвдсөн, ямбалсан цаашлаад жүжиг тавьдаг энэ тэр гээд янз бүрээр л хэлсэн, миний жүжиглээд холдсон нь хаанаа ч байгаа юм. Би жаахан эрх л дээ, намайг өвдөхөд аав минь үргэлж л асраад л, илт санаа тавиад зөөлөрдөг болохоор найз залуугаасаа аавынхаа тэр занг хайгаад байдаг юм. Гэтэл тэр тийм биш, өөрөө шазруун болохоор намайг бас яг өөр шигээ байлгах гээд байдаг, тэгээд яахав дээ хажууд нь жаахан ёолоод хошуугаа унжуулчихсан чинь төвөгшөөж байгаа нь тэр юм шиг байгаа юм…

Тэгээд би шарыг нь малтаж байгаад, чамд би тэгээд таалагдахгүй байна уу, тэгвэл тэгээд чи яахаа мэдэж байгаа биз дээ энэ тэр гэж малтсаар байгаад салая гээд хэлүүлчихсэн. Гэрээс бүх юмаа аваад яваарай гэсэн, тэгээд л би хамаг юмаа баглаж боож аваад одоо өөрийнхөө гэрт л байна. Даанч үнэхээр санаад байх юм. Түүнгүйгээр унтсан шөнө сүүлийн нэг жил хагаст тун цөөхөн байсан болохоор ганцаараа унтна гэхээс аймаар байна…

Яамаар ч юм бэ дээ, ирээдүйгээ бодоод энэ чигээрээ тэсэх хэрэгтэй гэж бодож байгаа ч, урд тулгарах бүх асуудлыг түүнтэйгээ хамт туулдаг ч юмуу гэж бодох л юм. Эсвэл энэ чигээрээ одоохондоо юу ч бодолгүй сэтгэлээ дагаад түүнтэйгээ байж байтал тэртэй тэргүй салаа зам биднийг салгаад өгөх юм болов уу ч гэж бодох юм…

Би яах ёстой вэ?

16 Comments

  1. булган says:

    хайртай бол ирэх байх эрчүүд л сайн мэджийгаа даа
    хэрвээ ирвэл бүү гомдоогоорой чи хайраа хайрлаж сур лдаа эмэгтэйчүүд дандаа эхлээд түргэдэж муухай зан гаогаад тэгээд сүүлд нь ийм байдалд ордийм ш дээ

  2. bembi says:

    helsen bol helsen shd, yugaa hiij uuruu hudlaa bsan um bol salsiin, togloom tootoi ni deer. 

  3. bataa says:

    negent l hamt bhgui yum bol zaawal tegj tsag hugatsaa aldan hamt bj yah geed bgan bee zugeer l ene chigeeree salchaach dee

  4. zaluu hvn says:

    Амьдрал хэнийг ч ялгахгүй зовлон жаргалыг өгдөг хамгийн гол нь тэр бүхнийг хамтдаа туулна гэдэг жаргал юм байна лээ.бид чинь нэг л амьдрана нэг амьдрахдаа хамтдаа хүн шиг амьдрах хэрэгтэй.тиймэс хэцүү гэж шантралгүй бүтээнэ гэж зүтгэ.сайхан шүү сайхан

  5. цогоо says:

    Дүү нар минь дээ. Та нар чинь одоо . Юу бичээд байга юм бэ. Энэ чинь амьдрал гэр бүлийн амьдрал ийм л байдаг шдээ . Хэрэлдэнэ эвлэрнэ. Тэр болгонд аль аль нь 2 биедээ хүлээцтэй л бай. гэр бүл болсоны дараа эхний 2 жил иймэрхүү хэрүүл ч биш , туниж туссан юм зөндөөл байдаг юм. Хэн ч юу ч хожихгүй . Хоёр биедээ хүлээцтэй бай дүү нар минь  

  6. harley88888@ says:

    ardaas n och tegeed joohon changa bai

  7. Mongol says:

    Эрчүүд Чи эргээд ирэхгүй хайчихав дээ гэж боддог, Хамгын гол нь эмэгтэйчүүдийн ихэнх нь эргээд очидог.

  8. Busgui 30 says:

    Salaad uurtuu hairtai er huniig olj avaa… Emegteichuud bid uursduu hairtai geed guigeed bdag hamgiin buruudaa….

  9. xxx_zaluu@yahoo.com says:

    Iimerhuu ergej butsdag ohid zunduu bdgiimoo iim ohid amidaraliin hani bolohguiee 

  10. 454 says:

    chi law dag davartsan gar bna da salj chadaxgui baij

  11. Hi says:

    Alivaa yum hemjee hyazgaartai bdgiin. Hemjeeneesee hetervel yu bolhuu. Sain boddoo. Emegtei hun geheeree l bainga halamjluulj hairluulah yostoi yu. Ehleed hunii huniig hairlaj halamjilchaad daraa ni ooroo teriig hus. Yadaj zuv erhelj sur. 

  12. Tom Jerry says:

    unuudurhun salsan bhoor l tegj bh tsag hugatsaa ungurhuur gaigui boloh blgui de. 
    er n tgd yvlaa gej yvchaad uuruu butsaad guigeed ochvol bas utgagui shde nz zaluud chin ch gsn amtgui sanagdah bh. jaahan uuriigu bariad huleeged l uzehgui yu 

  13. eeee says:

    YAmar muuhai zuvluguu ugdug humus ve.emegtei hun bas erhelj enhriiluulmeer l bdag shdee.naad zaluu chine sugagui bhda ingej halamjgui bga bol suuchval chamaig bur toohgui dee.minii hani nadtai hanilaad 10 jil boloh gej bna teghed odo ch namaig nyalh huuhed shig erhluuldegshd.bi ch yum l bol hushuugaa unjuulaad lsuuchdgiin kkk. chi odoo uru l butsaj ochij uneguidev dee joohon araasaa guilgej l baij  l butsaad niileerei. gehdee barag neg zoriglood salsanni deer dee.manai ongol saihan zaluchud zunduu  l bna shude.manai erchud chine saihan suu e

  14. Chingun_27 says:

    Erguu dagz we! Albaitan shg heruul udchuud ardaas n gonshignoid! Naad asuudlaa uuruu tolgoigoro shiideech!

  15. moogii says:

    Эрхийн тэнэг, эргүүгийн балай минь ээж, аав хоёр чинь чамайг ийм болгочихож. Үнэнтэй бас амьдралтай эвлэр. Ямар харгис хорвоод амьдарч байгаагаа нүдээ том болгоод хараад ухаан суул даа.

  16. esse says:

    chi ooroo heluullee gee biz dee.odoo yah gev.shalchignaad baihaar butsaad l ochihgui yu.ooh ch bish bulchirhai ch bish nyaltsganasan amitan be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.