Энэ зураг дээрх нөхрийн Арлиндо Соуза гэдэг юм байна. Тэрээр Бразилийн хамгийн том гарын хоёр толгойт булчинтай аж. Тэрээр Арнольдийн шүтэн бишрэгч бөгөөд түүнтэй адил, цаашлаад давж гарсан том гарын булчинтай болохын тулд янз бүрийн гормон, адууны тэжээл, витамин гээд хориотой хориогүй зүсэн зүйлийн сэргээш хэрэглэсэн ч бодит үр дүн гарахгүй байсан юм байх.
Гэтэл учир мэддэг хүмүүс түүнд алкоголь ба газрын тосыг тодорхой харьцаагаар хольж тарьдаг өвөрмөц сэргээш хэрэглэхгүй бол амжилтад хүрэхгүй гэж. Мань эр ч уухайн тас зөвшөөрч тарьж эхэлсний дараа гарын булчин нь сараар биш хоног, цагаар нэмэгдэх болсон байна.
Газрын тос, алкоголь орсон энэ сэргээшийг хийсэн цөөнгүй бодибилдирчид амь насаа алдаж байсан ч Арлиндоо тоохгүй байгаа гэнэ. Сэргээшийг тариулсны дараа булчин нь хөөж томроод одоо хүртэл хэлбэрээ алдахгүй байгаа гэнэ. Аягүй бол энэ нь яваандаа хавдар болж хувираад балрах байхдаа. Ийм хүнийг солиотой гэхээс өөр яалтай.
2 Comments
aimaar
Yum hetreheeree l goy zyil ch utgaa aldahiimdo