Танд зөвлөхөд:

171096033

Танд зөвлөхөд: Гэр бүлийн гишүүний хэн алиных нь нэр дээр байхаас үл хамаарч, гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн дундын өмч болдог хуулийн зохицуулалттайг анхаараарай. Үүнийг манайхан мэдэхгүйн улмаас эхнэр нөхрийн хэн нэгний нэр дээр бичигдсэн гэрчилгээтэй орон сууцнаас надад юу ч олдохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ үүнд гэр бүлийн гишүүдийн зөвшилцлийн дүнд хэн нэгнийхээ хуваарьт хөрөнгөд шилжүүлсэн эд хөрөнгө хамаарахгүй.

Манай Улсын бүртгэлийн байгууллагад тогтсон нэг буруу жишиг байгааг хэлэх нь зүйтэй. Гэр бүлийн дундын өмчлөлд байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах тохиолдолд тухайн гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргасан зөвшөөрлийг авах хуультай.

Уг хуулийг УБЕГ хэрэгжүүлэхдээ зөвхөн гэрчилгээнд нэр нь бичигдсэн гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг авахаас бус нэр нь бичигдээгүй ч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хамтран өмчлөгч болсон гишүүн байгааг анхааралгүйгээр бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь гэр бүлийн гишүүнийх нь эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Манай иргэд үүнийг мэдээд авчихвал илүүдэхгүй. Эрх нь ийм хэлбэрээр зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж хуулиар нээлттэй шүү.

3 Comments

  1. MglausCom says:

    Zaragdtsan bsn ch nehemjilj boldog u

  2. a says:

    bayarlalaa mash ih heretei medeelel bn

  3. omg says:

    Bairnii order hoyulangiinh ni ner deer bdag. Gerleltee batluulaagui neg huuhedtei bol yah bol… meddeg hub bn uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.