Хамгийн ихээр ойлгосон зүйл минь хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй юм байна…

15751863-

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сайтан дээр гарсан нийтлэлүүдийг байнга уншдаг. Гэхдээ өнөөдөр өөрөө ингээд бичээд сууж байх юм гэж ёстой зүүдэлж байсангүй. Би 27 настай сурдаг бүсгүй байнаа. Энэ жил төгсөнө. Надад нэг асуудал гараад сүүлийн 3 сар үнэхээр шаналж ганцаардаж үхэхнээ. Нөхөртэйгээ 20-тойдоо танилцаад тэр нэг өдрийг хүртэл би дэндүү аз жаргалтай эрх гүнж байсаан. Миний нөхөр хэлмэгдээд шоронд хоригдсон. Хэрэг нь мөрдөн байцаалтандаа явж байгаа.

Тэр хар дарсан өдөр ажлын газрын залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ гэж гараад л гэртээ өнөөдрийг хүртэл ирж чадахгүй байна даа. Энэ бүх юманд миний буруу ч бас байгаа болохоор өөрийгөө харааж зүхэж сууна. Уг нь миний нөхөр над руу залгаад ирээд авчих гэж ярихад нь би гэж тэнэг амьтан удахгүй баар хаах гэж байгаан байна ш дээ. Тийм юм чинь миний хайр нэг мөр дуусгаад таксидаад хүрээд ирэхгүй юу даа гэж хэлээд утсаа салгаж байсан юм.

Тэгээд 2 цагийн дараа эрүүлжүүлэхэд орчлоо гээд ярьсан. Би шууд л гүйж гараад таксидаад эрүүлжүүлэхийн гадаа очтол нөхрийг минь гаргахгүй гээд би шөнөжингөө гадаа нь хүлээж үүр цайлгасан. Анх удаагаа ийм юм тохиолдож байгаа болохоор би ч сандраад өөрийнхөө аав ээж рүү залгаад л бөөн юм болсон. Тэгээд өглөө гарах байх гэж бодсон чинь гаргаагүй байцаалт энэ тэр авна гээд би ч хүлээгээд л байлаа тэгээд өдөр 5 цагийн үед нөхрийг чинь сэжиглэж байгаа болохоор гаргахгүй дулаан хувцасыг нь авчир гэж хэлэхэд тэнгэр нэргэх шиг л болсон.

Тэгээд орой 23 цагт урьдчилан хорих руу аваад явсандаа. Чамайгаа ирээд авчих гэхэд нь очоод авсан бол өдийд би эрх гүнж хэвээрээ байх байсан юм. Очиж аваагүйдээ үнэхээр их харамсаж чамайгаа өөрөө тэр зам руу түлхсэн юм шиг санагдаад хэцүү байна. Гэртээ байгаа надад ийм хэцүү гачлантай байхад хоригдож байгаа чамд минь надаас илүү хэцүү байгаа байх гэж бодохоор бүр хэцүү байна. 3 сар гэдэг их урт хугацаа юмаа. Энэ хугацаанд их ч юм бодлоо их ч юмыг ойлголоо. Хамгийн ихээр ойлгосон зүйл минь хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй юм байна гэдгийг л ухаарсан даа.

Энэ асуудлын үнэн учир нь олдоод чи минь гараад ирэхээр чинийхээ хэлсэн үгийг сонсож үгэнд сайн орж байнаа. Дэндүү эрх дураараа байж чамайгаа тэг ингэ гэж шаналгаж байсанд минь уучлаарай. Намайг юугаарч дутаахгүй аз жаргалтай амьдруулж байсан чамдаа баярлалаа. Удахгүй бүх зүйл сайхан болноо. Миний хайр жаахан л тэсээрэй чамдаа хайртай шар гүнжээс нь…

38 Comments

  1. ном-ологч says:

    сайн байна уу бүсгүй минь. би таний зовлонг ойлгож байна, тийм ч учраас сэтгэлийн дэм өгөхөөр цаг заваа гарздан үүнийг бичиж сууна. тиймээ эр нэг алдаж эрэг нэг нурдаг. танай хүн сайн залуу бололтой та араас нь ингэж шаналж, санан бэтгэрч байгааг бодоход. болсон явдал ч нэг иймэрхүү байж болно. хамт олны архидалт, нэг далчигар нөхөр агсан согтуу тавиад л хүн амьтан айлгаж ичээгээд байхаар нь нэг алгадчихсан. нөгөө гар яах вэ, гэртээ харилгүй гудамжинд тугдайчихсан болов уу, тэгээд мөрдөнд гурван сар. манай алдарт деррикууд болохоор олон түмний нүдэн дээр контакталсан нөхөрт хамаг хэргийг үүрүүлээд одон медаль алдар гавъяагаа мандуулах хүсэлтэй. тэгэхээр одоо сэр. бодит байдалтай нүүр тул. тэр хүн тэнд байхад та энд ингэж шалчийж арчаагаа алдаж боломгүй. нэг новшийн бичсэн комметын төлөө уйлж унжаад л. бодвол та 2-т үр хүүхэд байгаа л биз. алдах юм ихтэй бол эмэгчин барс шиг л тэмц. сайн өмгөөлөгч хөлсөл, хурааж хумисан хөрөнгөө харамгүй зарцуул. энд тэнд очоод уйлж дуулаад байвал өөрийг тань шулуухан хэлэхэд хийрхүү итгэл даахгүй хүн гэж дүгнэнэ. ялангуяа мөрдөн байцаагч, прокурорууд. таньд л гэж хэлэхэд мөнгөөр шийддэгүй асуудал гэж бараг байхгүй шүү манай хайрт эх оронд. 90 хоног өнгөрөхөд ханийгаа хайрлан дурсаж байсан сэтгэл тань 900 хоног өнгөрсөн ч тэр л хэвээрээ байгээ. амжилт хүсье

  2. monda says:

    chinii setgeliin shalguur odoo l haragdana da busgui min.uilj unjhiin orond temts,gui nohroo gargaj avah yamar arga baina gui sudal, sain gesen omgoologchidtei uulz…chinii l jinhene halamj hairaa batlah hamgiin tom shalguur ene baij magadgui… tegeed amjilt husie…buh zuil saihan bolnoo

  3. setge says:

    sanamsargui yum gej baihguiee uchir baigaa yamar uil hiisnee gunzgii bod

  4. Donuts says:

    Очиж аваагуйгээс чинь болж ийм юм болоогуй ээ бусгуй минь. Хувь тавилан цаанаасаа ийм шалгуур тавих л байсан. Очоод авсан бол та2 хамтдаа бур муу зуйлд орооцолдох ч байсан ч юм бил уу. Ингэж бодож шаналж амьдарч оорийгоо буу шийтгэ. 
    Нэгэнт болоод онгорсон юмыг ухраах аргагуй. Удахгуй гараад ирнээ, тэр уедээ л хэн ч хэндээ ч буруу огохгуй урагшаа харж сайхан амьдар.

  5. tailbar says:

    khuulichiin bichsend jaakhan tailbar ogie khulgaich gedeg ni yag khulgai khiisniig bish tsagdan khorikh tegeed shorongiin khaalga tatsan khvn bur iim nertei boldog shorongiin khuuli zvgeer l neg negniigee khulgaichaa l gedeg shiidver guitsetgekhiin ajiltnuud ch tegej l duuddag
    Er ni khuniig tsagdan khorikh bol zugeer neg khelmegduuleed duraaraa khorikh asuudal baikhgui Mordon baitsaagchiin khorikh undeslel zov gevel prokuror batalaad shuugch zakhiramj gargaj tsagdan khoridog
    tsagdan khorikh eronkhii khugatsaa 2 sar baidag ene khugtsaag sungaad khorij baigaa ni khereh notstoi eedree tovogtoi bolood tegej bgaa yum
    Er ni manaid bol khvnd kheregt l khorij morddog zvgeer khongon bolon khvndevter kheregt todorkhoi orshin suukh khayagtai ajil toroltei bol khoridoggvi yum

  6. э says:

    хуульч хуульчийн дүү нар бол хөрөнгөө зараад биднээс гуй гээд байгаа юм байна тээ. ямар аймар юм бэ

  7. sonin says:

    Бүсгүй минь чи ухаантай хүн байна. Өнгөрсөнд битгий харамс, чи алдаагаа ойлгосон. Одоо нөхрийнхөө жинхэнэ ар тал нь үнэнч туслагч нь сэтгэлийн дэм нь, итгэлт хань нь байгаарай. Чи сэтгэлээр унаад дордоод байвал нөхөр чинь чамд санаа зовоод бас л хэцүү байна шүү дээ. Амжилт хүсье. Зовох нэг үе байхад жаргах нэг үе байнаа. Аз жаргал хүсье.

  8. Lady says:

    yooy ene huulichiin duu odoo yu ve? hudulmurlood hun shig amidarch bgaa n buruu bilchihsnuu tee, ter yaduu humuusiin umnoos zaawal zowoh yostoi yu? tiim l surgiu yum bol ter hulgaich huulichid chin tedniig unegui umgoolood yawah n yasan yum be? mungutei hun muu yaduu hun sain gesen komunist ulirsan uzrl bodoltoi yaduuhan tarhitai yumnuud huulich bolood bhaar shuuh zasaglaliig yalzruulah n argagui yum daa!

  9. Нэгэн эмэгтэй says:

    Эр хүний сэтгэгдэл үнэхээр таалагдлаа. Тийм л байх даа гэж бодож сууна. Би ч гэсэн тэр даварсан хүмүүсийнх нь нэг юм болов уу? Надад үнэтэй хувцас, машин хэрэггүй зүгээр л тайван, хэрүүлгүй, бие биенийгээ ойлгоод хайрлаад хүндэтгээд байж байвал болно л доо. Даанч нөхцөл байдал арай л өөр байгаад байх юм. Манай хүн надад маш их анхаарал тавьдаг түүнийхээ хажуугаар хэтэрхий гэхэд хэтэрхий үглээ юм юманд оролцоод хол байдаг хэрнээ өмсөх хувцас, идэх хоолыг минь хүртэл заах гэх юм. Энэ байдлаас би бүр залхаад байнаа. Яавал дээр юм бол. Өөрийгөө буруутгаад нөхрөө аргагүй хол байгаа юм чинь гэж зөвтгөөд л юм болгонд буулт хийгээд л өнгөрсөн 5 жилийг өнгөрөөлөө. Би сүүлийн үед байнга л үхэх тухай боддог болчихлоо. Амьдрал гэдэг үнэхээр хэцүү зүйл юм шиг байна даа. ЗАХИДЛЫН эзэнд уучлаарай. Баахан өөрийнхөө тухай биччихлээ. Чи тайван бай. Үнэхээр ямар нэгэн буруу зүйл хийгээгүй бол удахгүй шийдэгдээд гараад ирэх байх гэж найдаж байна. Чи аль болох ойрхон очиж байгаарай. Би тэр урьдчилан хорих гэдэг газар орчуулгаар хэд хэд очиж байсан юм. Хэцүүхэн газар байна лээ. Эр хүн гэдэг үнэхээр жаахан юманд баярлаж, жаахан юманд гомддог гэдэг нь үнэн байх. Чи хэт өөрийгөө яллах хэрэггүй дээ бүсгүй минь. Нөхрөө гараад ирэхэд нь халамжлах тэнхэлтэй байх хэрэгтэй шүү.

  10. sar says:

    za buur heruul hiih n. zovlong n hurtel hemjij yah n ve.setgeliin dem ugvul boloo bish uu yadaj

  11. End tiim xergees bolj orsn gej bicheegui uchraas unshigch hardah erhtei. Tanai xun unexeer hulgaich ch bj bolno sh dee. Xen medlee. Ter oroi idsn uusanaa shingeelgui oldog xeden tugrug oron bair ed hurunguteidee erdej yadarsn negniig deerhej Zohij zodsn yum bish uu. Chi ch gsn adilhan dugui ni yum bna. sab l xiibel ed hurunguuruu gaixuulah ungu ayastai. Zoblon uzeegui muusain yumnuud. Jaahan zoblon uzeheeree uilj unjaad jin min xayaad. Getel tsaana chin umguulugch abah munguguigeesee bolood xani ijlee shorond xiilgechixeed 3 xuuxdee usguj bgaa huuhen bna. Getel chi xajuud zoblon gdgiin zahaas ni dunguj amtlaad. Ene bol amtalgaa. Urbaij uilj suuhiin orond mashin bairaa zaraad mongoliin unetei umguulugchidees xulsluud ter tseej bayanaa gargaj abaach. Esbel ed hurungu chin chuxal bna uu

  12. MglausCom says:

    Nadaa bga hurungiinhuu too nuhriinhuu calinguin hemjeeg bichsen n joohon zohisgui haragdlaa. Nuhur n ch gsn orlogoo ingej bugdiig n toocuuldgui bh gj ndj bn
    2 say haachsan yasan deer heruul n duusq mair yum bolno bizde

  13. j says:

    Sain uu busgui mini chamd yamar bgaag oilgoj bnaa Argaa baraad l end ingej bichij syygaag chin ch oilgoj bna Gehdee ta 2iin amidraliig ta 2 bolon ger buliinhen chin l medne gehees end bgaa tumen olon gadarlahchgui shuu dee Setgeliin jaahaan dem avaad er nuhruu huleej tyslah gesen ene huurhii busguigees yrmiin ugs yundaa haramlatsgaan ve humuus ee Yu ch bolson bai saihan nuhurtei ehnerteigee eleg buten amidarch jargaj bgaagaa ta bid meddeggui yum bna shuu gesen syrgamj uldeehiig hussen bgaa biz dee Getel har horiin myyhai ugs shidleed yaana ve ta nar mini Busguid handaj helehed ene buhend uuriiguu byryytgaad yahav dee busgui mini yum bolohoo hurvel yaaj ch bsan bolh tohiolddog yum Harin ta 2iin amidrald jaahaan shalgyyr irj gej bodood l itgeed chadlaaraa tyslaad huleegeed naidaad bh heregtei bhaa Ta 2 chadnaa buu yil ynjii zorigtoi zorilgotoi sergelen bgaarai amjilt husie Unen yalnaa 

  14. ... says:

    “Het ih jargaliin dund heseghen ch gsn zovlon amttai”-gdg shig ene bolj bgaa uil yavdaliig amidraliin neg shalguur geed l bodchih. Setgel sanaagaar het ih unaj, ooriigoo zovooj, shantrahgui davan tuulj chadnaa busgui mini. Buh yum sain saihan bolno gedegt itgeerei, amjilt husey!

  15. нацаг says:

    Хуульч гэчижээ. Монголд хуульч нар бол хулгайч. Бас нэг хуульч нэртэй хулгайч нөхрөөс чинь мөнгө авах гэж л суулгаад байгаа нь ойлгомжтой. Хуулийнхан бол луйварчдийн сүлжээ.

  16. yahoo.com says:

    Er n bol huulichin heldeg ortoi.  Gelee geed 5 ter bum idsen hun ch tenseh tal bii uchir Uilj unjihin orond yamar umguulugch avah ve gdgee sn sudaldaa busgui min

  17. dfg says:

    gunj munj ch geh shig eliireed bh yum. yamar 2-3 nastai huuhed bgaa bish

  18. sergelen says:

    huulich vhvel taarna. 
    busgui min buu shantar setgelee bari. buh zuil ard hotsornoo.

  19. Amar says:

    Er ni bol helmegduulelt tun baga baigaa gedegiig bi bardam helne. tiimees uneheer buruugui bol garaad l irne. 

  20. Er hun says:

    очоод авчихгүй дээ. эр хүн л дандаа юм болгоны түрүүнд явж, муу юм болгоны бамбай байх ёсгүй шүү дэээ………..хааяа ч гэсэн эр хүн эрхлэхийг хүсдэгийн……. эхнэрүүд халамж их ярьдаг… тэгвэл эр хүн бас халамж хүсдэгийн……….эхнэрээсээ энхрийлэл, халуун дулаан үг сонсохыг хүсдэг….. нөхөр чинь найзууддаа миний эхнэр ирээд авна гээд ам бардам байсан байхдаа хөөрхий……..ганц удаа шүүдээ……..хэдий өнгөрсөн явдал ч гэсэн бусдад сургамж болог гэсэн үүднээс эхнэрүүдэд хандан эр хүнийг төлөөлж бичлээ……….Бүсгүйчүүдээ… ажлын газрын залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ нөхөртөө ганц удаа дуртай юмыг нь аваад оръё гэж бодож байсан уу, орой ядраад ирэхэд нь ганц удаа нуруу мөрийг нь барьж өгч байв уу……..ажил дээр нь үдийн цагаар сайхан гарынхаа хоолыг хийгээд нэг удаа өгч үзэв үү….ингэлээ гээд эр хүн даврахгүй баярлааад л явчихна.. бид чинь жаахан юманд хүүхэд шиг баярладаг хүмүүс шүүдээ..

  21. Lady says:

    ter huulich ged bgaa hunii huvid iimerhuu hunii nulimsaar hoollogch novshnuud zundoo l bn. tedniig zgeer l chutgurt n daatga, hezee hoino oorsdiin ur huuhed deer n tiimerhuu zuil tohioldohoor oilhoh blgui!

  22. Lady says:

    sainuu, chamaig minii setegdliig unshina gj naidaj bn. negt mongoliin tsagdaa huuliihan bol oorsdoo avilgald barigdsan yalzarsan humuus. ted tsever avilgaar amidardag. hoert buruugui hunuus heregt hamgiin iheer holbogddog. uchir n buruugui yum chin toriin tsagdaa huuli uchriig n olno gj naiddag.ene l hamgiin tom aldaa. ted bol zgeer l turiin albiig buzarlaj bgaa novshnuud. guravt tanai hun tsalin undurtei gaigui ajil hiij bsan hun bh tusmaa tsagdaa nar olzuurhaj ulam iheer heregten bolgoh arga hemjeeg avna. za iim l bn daa. tiimees erthen tanidag meddeg hunee haij er nuhroo gargaj awah heregtei. yun turuun mash sain umgoologch aw. za tegeed umgoologch gecen aluurchid bas zundoo bgaa shu. mash sain sudalj baij shildgiig n olj awah heregtei shu!

  23. Эмэгтэй says:

    За бусгуй минь  яг юу болсонг мэдэхгуй болохоор ингэ тэг гэхэд хэцуу бна даа .Манай хууль задлангийнхан  хунийг амьдаар нь ална шуу.Уул нь болсон явдлыг бичээд хэлэлцуулэг явуулсан бол санаа оноо их бсан байх даа 

  24. kk says:

    Ovoo bayan khulgaich bna kk bas l tervvkhendee bayarkhchikh yumaa ene avgaichuud kkk

  25. ari says:

    Huulich uuruu hulgaich.

  26. tsetsen says:

    olon niitiin site.d yum bichihdee yamar ch hariu comment avsan hamaagui gej bodoj shiideh heregteildee..ulaan nuuree haruulahgui yum chin geed hun dorolmjilj taashaal avdag gaj dontoi humuus zunduu bdag yum..ene huulich geh hunees bolood uilaad shanalaad yaahav..gomdolloj haramsaj suuhiin orond nuhurtuu yu hiij ugch tus bolohoo bod..hergiig n uuruu murd zadlan shinjil..hed heden huulich umguulugchtei zuvlu..hils hergees n garga..uilj gomdolloj suulaa ged nuhurt chin yuuch tus bolohgui..

  27. erxun says:

    Taivshir daa busgui mini chinii xojuu ch gesen amidraliin unen muniig oilgoj mederch ter medremjeeree xania ulam ix xairlaj bagaa chin tom amjilt shuu xen ch alddiin ter unen xarin daxij aldaj l boloxgui shuu amjilt … bi ch aldaj l yavlaa ter aldaa mini minii amidraliin udii daitai yavaxad mini mash tom surgamj erch xuch xairladag boloxoor bii ter aldaandaa gutardaggui ee ta 2-t tim tsag irne amjilt … gants neg xun xaraaj doromjilj kafe avdag niigmiin xeseg busag shaarnuudiin giig bitgii too oilgov uu tiim xogiin uymnii ugnii tuluu ursgax nulims xairan bna xani ijildee xadgal amjilt ok ….

  28. hishgee says:

    odoo uillaa geed bs shanalj gantsaardaj turj etslee geed ene ungursun 3 sar chin ergeed chamd uurchluh bolom olgohgui shuu de.tesver hatuujiltai bai.hun hun uur uur hariult ugch uzel bodloo huvaatsalna shuudee.

  29. захидлын эзэн says:

    Хуульчийн коммэнтээс болж би уйлж байна. Сэтгэл эмзэг байхад яах гэж ингэж бичдэг юм бэ. Би чамд доромжлуулах гэж энэ захидал бичээгүй. Сэтгэлээ хуваалцах гэж л бичсэн. Миний нөхөр өөрийн хүчээр 3 өрөө байр, 2 машин авсан. Өөрийнхөөрөө ажиллаж цалинжиж 2 саяас дээш цалин авдаг. Ийм хүн хулгайч байхуу. Хэрвээ архи ууж агсан тавьж зоддог нүддэг байсан бол азны юм гээд л сууж байх байлаа. Гэтэл тийм хүн биш болохоор би түүнийхээ төлөө зовж шаналж уйлж байна. Бүр сэтгэлээр унаад 45 кг болтлоо тураад халуураад хэвтэж байна.

  30. hishgee says:

    tiim shuu.hun aldah hurtelee yutai bsnaa sandaggui gej ug bdag.adilhan emegtei hun bn.aldaagaa uhamsarlaj l bga bol uur yuch herguie.udahgui nuhur chin garaad az jargaltai shan amidrah bh.itgel hamgiin chuhal.amjilt husii

  31. захидлын эзэн says:

    Дэмий захидал бичжээ. Хуульч нэртэй коммент бичсэн хүнд гомдож байнаа. Хүн заавал хулгайч байх ёстой юм байх даа.Уг хүн нь хэн бэ гэдгийг нь мэдэхгүй байж хүнийг ингэж хулгайчийн эхнэр энэ тэр гэж доромжилж болох уу. Үнэхээр хуульч юм бол үнэхээр өөрийгөө бүдүүлэг мэдлэггүй гэдгээ л харуулж байна даа. Хулгайч уу үгүй юу гэдгийг чамд харуулаад өгөх үү. Хүн амьдралдаа алдаж болно. Чи ч гэсэн ийм байдалд орохыг үгйсгэхгүй шүү дээ

  32. khuulich says:

    Xelmegdeed gechikhjee  mordond khorigdood 3 sar bolson bol neleed notstoi khereg khiijdee khulgaich bvr ooriigoo khelmegdsen gedeg yumdaa khulgaic hiin avgai

  33. yahoo.com says:

    Hills hergeer orj bgaan bol umguulugchuu soli sain umguulugch av murdun btsaaltin shatandaa yavj bgn Bol bolomj bn

  34. Уугий says:

    Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй гэж хамгийн үнэн үг шүү Хүн хэзээ хойно ойлгодгын жишээ байна даа

  35. agii says:

    Uchir ni oldoh bailgui de uneheer hereg hiigeegui hils heregt gutgegdsen bol

  36. MglausCom says:

    Amidraliin horom much buriig bayasgalantaigaar tuulyada

  37. тунгаа says:

    Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй гэж үнэхээр үнэн хэлжээ.

  38. pro says:

    hmmm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.