Хоёр дахь хүнээ мартмаар байна

6065-001313

Сайн байна уу, сайтын уншигчдаа.

Би гэдэг хүн аав болж, амьдралын үнэ цэнийг мэдэрч, үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй залуухан эцэг. Сайхан эхнэртэй.

Анх танилцаж байсан үеэ бодвол бид хоёр нэг их догдлохоо больсон ч дотно харилцаа маань тийм ч муудаагүй. Гэхдээ надад нэг асуудал байна. Би угийн бүр өсвөр наснаасаа эмэгтэй хүнийг маш хүчтэй мэдэрдэг нэгэн. Зөрж өнгөрсөн охидтой, уулзаж танилцсан эмэгтэйчүүд, бүр эмэгтэй найзууддаа хүртэл хөнгөн дурладаг сонин араншинтай. Шууд хэлэхэд шалиг гэхэд  болно доо. 

Гэхдээ эхнэртэйгээ танилцахаас өмнө гурван эмэгтэйтэй л энгэр зөрүүлж үзсээн. Тийм болохоор уулзсан охин бүртэйгээ унтаж яваагүй гэдгийг минь ойлгоорой. Одоо ярих түүх бас л эмэгтэй хүн. Тэр тусмаа хоёр дахь хүн…

Манай эхнэр намайг их харддаг. Би түүнийгээ буруутгахгүй ээ. Яагаад гэвэл би өөрөө их алдаа гаргадаг юм. Улайм цайм гардуулж байгаагүй ч залуу эрэгтэй хүний хувьд их гутардаг. Одоо ийм цаг зуурын мессеж, мессенжерийн сээтэгнэлүүд илрээд байгаа, ийм үйлдэл гаргаад байгаадаа их л зовох юм. Магадгүй 10-20 жилийн дараа эхнэрээсээ бүр мөсөн уйдчих вий гэж хүртэл айдаг.

Би эхнэрээсээ өөр нэг бүсгүйтэй танилцлаа. Интернэтээр үүсгэсэн энэ харилцаа өнгөрсөн оноос эхлэлтэй. Чатаар түүнийг анх харснаас хойш өөр рүү нь юм бичих хүсэл төрж, нэг удаа зориглоод бичлээ. Юутай ч согтуу байсан учир айгаагүй хэрэг л дээ. Гэтэл тэр ч бас намайг сонирхдог байснаа хэлж бид хоёр долоо хоног тасралтгүй харилцав. Энэ үед оройд би ямар нэгэн шалтгаанаар интернэтэд байх боломжгүй гэж аргацааж, эхнэртээ хар авахуулахгүй байдаг байлаа. Бид хоёр бүр бүх зүйлсээ ярьж, ингээд нэг өдөр яагаад орой мсж бичихгүй байдгийг надаас тайлбарлахыг тууштай шаардсанаар би эхнэртэй гэдгээ хэлэв ээ. Хэсэг хариу бичээгүй ч надад их дассан байсан учраас шууд холбоо таслаж чадаагүй.

Харин ч надад аятайхан санагдав. Урьд нь утас руу залгах вий, эхнэрийг байхад мессеж бичих вий гээд л 00-д ч тухтай байж чаддаггүй байв. Харин ил цагаан болсон учир намайг ойлгож өдөр харилцдаг боллоо. Гэхдээ баригддаг л юм билээ. Нэг өдөр эхнэр маань бидний бүх зурвасыг олж үзсэнээр ах дүүс, гэр бүлийнхэн мэдэж  бүр салах дээрээ тулав. Би ч нөгөө эмэгтэйгээс харилцаагаа таслана гэж амласан..

Нэг их удаагүй ээ. Байдал арай намжаад эхэлмэгц бид хоёр дахиад л бага сагаар холбогдож, нэгнийгээ их санаснаа тэсэлгүй ярилцав. Ингээд анх удаа уулзахаар болж, түүнийд очлоо. Удаан үргэлжлээгүй уулзалтад бид хоёр маш их сэтгэл хангалуун үлдэх шиг. Дараа нь тэднийг очих бүртээ дотроо шаналж, өөрийгөө буруутгасан. Гэхдээ бид хоёр нэг удаа ч дотно харилцаанд орж байсангүй. Би түүнийг үнсэж тэвэрч, элдэв зүйлсийг ярьсаар уулзалтын богино хугацаа маань дуусна. Өөр хүнтэй харилцаа үүсгэнэ гэдэг аймшигтай юм билээ. Гадуур тухтай ч алхаж болохгүй. Хааяа караоке, пабд сууж, ихэнхдээ орцонд уулзана. Ингэж явсаар би гэдэг хүн дурлаж орхив оо. Эхнэртэйгээ байхдаа аятайхан ч сууж болохгүй гэгэлзээд. Байж байгаад л загнуулна. Баригдсанаас хойш харилцаагаа бүр нарийсгаж зөвхөн өдөр л холбоотой байдаг боллоо..

Нөгөөхөө орой орхиод явахад хэцүү, сүүлдээ үг хаядаг болж надад бүр дурласан гэдгээ ч хэллээ. Ингээд яваад байж болохгүй байдал бишдэхээс өмнө салъя гэсэн ч болж өгөхгүй хэвээр. Ингээд саяхан нэг өдөр урьд байгаагүйгээр түр тар хийж хэсэг холбоогүй болов. Арай гэж ярилцаж эхлэхдээ нөгөөх маань ёстой хар элгийн хүн шиг огт таньдаггүй байсан мэтээр харилцаж бичиж байгаа хэлж байгаа үгс нь хөндий хүв хүйтэн болсон. Уг нь даруухан эелдэг тийм эмэгтэй гэдгийг нь би сайн мэднэ. Ухаантай болохоор над шиг тэнэг нөхрийг эхнэр, нялх үрээ хаях үйлдэл гаргаж мэднэ гэж бодсоноос харилцаагаа шууд таслахаар шийдсэн байх. Сүүлдээ бүр аймшигтай үгс хэлдэг болж холбоо барихаар оролдох бүрт унтаж хэвтэх хүсэл чинь биелээгүй болохоор ингэдэг үү гэж асууна. Хэдийгээр нууц амрагийн харилцаа нь сексийн гол зорилготой байдаг нь хууль байх.

Гэтэл надад тийм чухал биш. Энд бичиж байгаа болохоор хүмүүст таалагдахын тулд чухал биш гэж хэллээ хэмээн дүр эсгэж байна гэж бодож мэдэх юм. Үнэн хэрэгтээ чухал байгаагүй ээ. Хамгийн гол нь би үхтлээ дурласанд л бүх учир оршиж байна. Одоо тэр надаас бүх харилцаагаа тасласан хагас жил үргэлжилсэн үнсэлт хүнд ямар их дурсамж үлдээх нь тодорхой. Би муу хүн. Эхнэрээ хуурахыг оролдож, өөр харилцаа үүсгэсэн. Хэдий мартах хэцүү нүдэнд үргэлж харагдаад байгаа ч түүний адил би урьдынх шигээ эхнэрээсээ өөр эмэгтэйн тухай бодохыг хүсэхгүй байна. Үүний тулд маш олон арга хэрэглэж үзээд эцэст нь ийм захидал бичлээ…

Надад дахиад ийм харилцаа үүсгэх баталгаа үгүй ч энэ удаагийнх асар том сургамж боллоо. Үүнээс өөр эрсдэлтэй золиос шаардсан явдал болж болох байсан ч би амьдралд огт хэрэггүй хоёр дахь хүний ардаас гансарч шаналж үлдэв. Хамгийн тэнэг  байдал л энэ байх. Мартаад, өөр зүйл рүү дахин шунах тэнэг занд минь сургамж боллоо. Би эцсийн эцэст эхнэрээ нялх үрээ орхиж явахгүй, энэ байр сууриндаа ч хатуу зогсдог байлаа. Гэхдээ хайр дурлал ямар ч нөхцөл байдалд хүргэж болох аюултай гэдгийг миний насны залуус мэдэх болов уу. Хэрхэн мартах вэ. Намайг шүүмжлэхийн зэрэгцээ зөвлөгөө өгнө гэж найдаж байна.

18 Comments

  1. jenny says:

    cham shig boow n tolgoi deeree baidag ymnuud bvgd vheesei

  2. Sak says:

    Ymar hugiin archaagui sda ve. Huuhed ni turtsun bhad iim elgiin zuil yrihaasaa icheech. Erchuud iim archaagui bolohoor ger bul salalt ihsej bgaan. Amidralaa avaad suusan ehneree aytaihan avaad yvj chadku bj yun iluu yum harj yvdag hunii orontsog ve? Cham shig huntei suusandaa l ehner chin gomdoj yvah bhdaa. Huuhed gargahaas ni umnu hairtai durtai gd huuhedtei bolsniih ni daraa setgel chin hurtsnuu? Goy shan bhAd ni avch suuchaad huuhed gargaad uuriiguu joohon haytsan chin chamd sonirholgui sanagdaad bnuu? Tsaana chin buhel buten hun turchuud bn. Iimerhuu zaluus uiliin uree edelj uhnee.

  3. Эмэгтэй says:

    Чи сайн л залуу байна ш дээ. Үнэхээр болохгүй гэдгийг нь ойлгоод больсон гэдэг чинь. Больж чадахгүй бүр гэр бүлээ сүйтгээд байдаг хүмүүс зөндөө олон шүү дээ. Эхнэртэйгээ илэн далангүй ярилцаад үзээч дээ. Хэрвээ манай нөхөр надад ийм байдлаа хэлээд тэр эмэгтэйн юу нь надаас илүү таалагдаад тийшээ татагдаад байна гэдгээ хэлбэл би л лав өөртөө дүгнэлт хийнэ гэж бодож байна. Тэгэхээр эхнэртэйгээ илэн далангүй, романтик нөхцөл үүсгээд, эхнэрээ өөр нүдээр харахыг хичээ тэгвэл өөр хүүхэн шуухан гэхгүй байлгүй дээ. Амжилт

  4. sad says:

    Битий бүлтрээд бай хөгшөө насандаа 3 хүүхэнтэй унтаж үзсэн хүний хувьд ийм байдал гаргана гэж байхгүй. Эхнэр бид 2 уншаад савж унахаа шахлаа. 00-д удаан сууж чадахгүй байна гэдэг чинь бүүр жаргалаас чинь илүү зовлон юм биш үү.

  5. Gana says:

    Zorilgogui, zavtai, huvia hicheesen hun bna. Yasan zavtai yum. Zaluu hun baij ehleed naad amidralaa bosgo, huuhdee usgu, yum sur, business hii, mungu ol, olon ornoor yavj yum uz.  Huuhen bodohoor uur ajil chamd alga. Ehner chine 1 uuchilna, 2 dahia barigdval chamd itgehee bolino. Tegeed 2 tald yavaldaad bval huuhed yah bilee, heruul ch tasrahgui.

  6. Donuts says:

    Etseg hvnii, ailiin nuhriin amnaas bish 15tai batsaanii amnaas garah vgnvvd vil hudlul bna. Udriin tsagaar uulzaj vnseldej hevtdeg bsan ch gehshig, ajil turul gedeg yum bdgvimu chamd. 

  7. kkk says:

    Bi oorii khoo tukhai l unshchikh shig bolloo  I chamaas nileed akh odoo khvrtel l bas jaakhan okhintoi kholbogdchkhood salj chadakhgvi sonin l yavna zasardaggviyum bnoo Bi ch bas sexiig chukhalchildaggvi bas ekhnertee ikh khairtai ………..

  8. Tuulai says:

    Chi bol bdag l tenegvdin neg ehner chini dumughun bvsgui bol udahgui chamaig jiine haygdahda yadaj bandashtai vldehe bodoroi

  9. Xoc xyn says:

    Bi huvidaa ih surguuliin negdugeer kursed neg ohind uhtelee durlaj bilee. Bidnii hariltsaa buteegui ee. Bi belen bish bsan bh. Ternees hoish setgelee barij sursandaa

  10. Xoc xyn says:

    Gerleheesee omno hanatlaa durlaj, sahilgaguitej avbaar yum. Ail ger bolchihood gegelzeed yavaad bdag. Tolovshih geh yumuudaa

  11. zvrh says:

    ymarch gsn uurinhuu vnen turhiig mddeg shudarga 
    shahuu l ym ghde chamd ymarch ichgvvr sonjuur 
    etseg hvnii buuri suuri alga uuriiguu uuriinhuu burugar
    hatsailsn hugiin muu chalhgv er l bn udahgv ehner
    chn uur hvnt bnodo ergvv boowob tolgoit min

  12. Tom Jerry says:

    ger bultei hunii amnaas uur hund uhtlee durlasan, hairtai bolson gedeg ug garhaar bi ih gaihdag. harhad aytaihan dajgui esreg huisiin hun zunduu l taardag gehde bi ger bultei ur huuhedtei hun shu gej bodogdoggui l yum bh da.
    huslee barij amidarch surah heregtei shde. hanatla durlaj bgad daraa n huntei suu l da.
    chi bol ugasa zasrashgui banzal bh harin ter ehnerteig chin medseer bj uulzaad bdag huuhen chin tolgoi n ergetsen HULGAICH yum da. ter hulgaich huuhen chin huntei suuhara nuhruu uur huuhend hulgailuulasai

  13. erhee says:

    mini bodloor ert hurim hiisen hvmvvs iimerhvv asuudal ih gardag bh. tegeed salna barina gd bvr vr hvvhdtei bolchhood etsct ni hvvhed l hohirdig sh dee tiim biz dee. tiimees l  yarch yu yugvi gerleh barih… hvvhed shuuhad gelgvi… bie bienee sn medej heden jil verhej bj l amidrah vgvigee shiidej bval …
    gehdee sn  medehgvi yumaa nvn bolgon adilgvi shvv dee… 

  14. Юу says:

    Эхнэрээ дахиж шинээр харж дурлаач, охиндоо цаг гаргаж тоглож эрхлуулээч. Аль эрт болоод енгерсен хэцуу бурууг нь мэдсээр байж ухсэнээ хийгээд бодоод байдаг юм . Тэрийг бодож байхаар нялх хеерхен охиноо бодож санаж бай даа залуу минь. Охин хуухэд маш хеерхен аавдаа амь болдог юм. 

  15. bi says:

    ehnert chin negen zaluu durlaad ter chin cham shig gegelzeed chinii huug oor aavaar ovogluahguin tuld hicheeh l uldej dee 

  16. Tuya says:

    болохгүйг нь мэдээд салсан байна. чи буруу гэдгийг өөрөө мэдэж байгаа юм байна. одоо өөр бид юу гэхэв. чиний байгаа байдлыг харахаар өөх ч биш булчирхай ч биш гэдэг нэг тийм аюултай бөөрөнхий зан харагдаад байнаа. бурууг нь мэдсээр байж хийчихдэг, болих зориггүй, больсон мөртлөө би дахиад тэгнэ гэж өөртөө эргэлздэг. одоо ч гэсэн бүхнийг мэдсээр байж асууж байдаг, бас шүүмжлүүлэхгүй санаатай. яг яах гээд байгаа нь ойлгогдохгүй! зүгээр л хүн шиг ядаргаа бололгүй амьдар л даа. өөр яах яалгах гэсийн!

  17. MglausCom says:

    Yun olon yum be emegteichuudiin yavaldsan hed n buuur 3-n 3, getel chiniih 3-xan bas deer n ehner ehneriin daraagiinh tegeed ted nariig ex bolohoor garch ireh emegteichuud yoo boli boli joohon namba suuj bj dorluul soni buugaagui deeree shohoorhloo darj medq joohon bandi shig daldganaad

  18. Za za says:

    Хорвоогоор дvvpэн сайхан хvмvvс байдаг хэдий ч нэгэнт галт тэрэг хеделсен болхоор елен нvд, бэлэн дураа дарж явдаа залуу минь. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.