Хүн хайрын ургамал…

166272301

Би одоо 32 настай энгийн л нэг залуу. Ханьтайгаа ханилаад 11 жил бөлжээ. Бидний дундаас нэг хөөрхөн хүүтэй. Анх эр хүн л болсон хойно 20 настай жаахан залуу байхдаа л охидтой элдэв асуудал үүсгэж эр биеэ жаргааж явлаа. Ингэж явахдаа л одооны эхнэртэйгээ танилцаж түүнийхээ шулуун шударга ярианд нь өөрийн эрхгүй татагдаад л суусан. Эхнэр маань хүүгээ гаргасны дараа жаахан жин нэмээд таргалсан л даа. Одооч яг тэр хэвээрээ. Би эр хүн болсон хойно эхнэрээ сайхан харагдаасай гэсэндээ тураач би тарган хүнд дургүй нтр гээд элдэв янзаар хэлчихдэг юмаа. Ер нь эрэгтэй хүн эхнэрээ таргалаад байхаар яаж дуртай байхав дээ.

Гэхдээ эрчүүд бид өрөөлийн толгой дээрхийг харахаар өөрийн толгой дээрхийг хар гэдэг шиг өөрсдөө хүнд сайхан харагдаж сурчихаад эхнэрээсээ энэ асуудлыг шаардах ёстой гэж бодож байна.

Зааг одоо гол асуудалдаа оръё. Эхнэрээ энэ мэт байдлаас болж би өөрөөсөө хөндийрүүлж байгаагаа саяхан тохиолдсон нэг явдлаас хойш сайн ойлгож авсаан.

Би эхнэрээ гоочилж элдэвээр хэлж егөөдөж явсаар элдэв хүүхнүүдтэй МСЖ бичиж чатаар харилцдаг болчихсон юм. Тэхдээ би эхнэрээ нэг ч удаа араар тавьж байгаагүйм шүү. Ингэж элдэв хүүхнүүдтэй бичиж байсныг маань тэр мэдчихжээ. Гэхдээ тэр маань дотроо шаналж байсныг би мэдээгүй л байж. Би зун хөдөөгүүр уурхайгаар ажилладаг юм л даа. Энэ хооронд эхнэр маань надаас хариугаа авч нэг хүнтэй МСЖ бичдэг болвоо. Би тэрийг нь мэдсэн ч өөрөө МСЖ-с цааш хэтэрч үзээгүй болохоор өөртэйгөө адилхан л юм бодож явсан нь үгүй байж.

Тэр намайг нэг удаа хөдөө явсан хойгуур тэр хүнтэйгээ уулзсан байсан. Би тэр орой нь ерөнхийдөө тиймэрхүү явдал болохыг гадарлаал байсан гэхүүдээ. Гэвч хөдөө ажиллаж байгаа хүн яалтай билээ. Юу ч гэсэн утасдаж үзлээ байдгүй дээ. Шөнө тарчилж нойрч хүрдэггүй. Бараг 20 мин дутамд гарч бие засаад л зүрх дэлсээд байж ядваа.

Тэгж тэгж шөнийн 4 цагийн үед таны залгасан дугаар дуудлага хүлээж авах боломжтой боллоо гэдэг МСЖ авдгиймаа. За ямарч байсан гэртээ ирж гэж бодоод юу ч залгаж асуулгүй өглөө болговоо. Тэр шөнө миний амьдралын хамгийн хүнд шөнө байсныг хэлэх нь зүйтэй байх. За тэгээд өглөө 11 хүртэл гүрийж байгаад залгалаа тэгтэл өөдөөс юу ч болоогүйм шиг ярьж байнаа. Би ч юу ч мэдээгүй юм шиг л өнгөрөөлөө. Өдөр 14 цагийн үед ахиж залгаад миний хань өнөө орой юу хийх гэж байна гэсэн чинь 10 жилийхэнтэйгээ уулзана гэж байна шүү. Би яаж тэсэх вэ дээ шууд хэллээ гэхдээ би уурлаж хэлээгүйм шүү. Зүгээр л асуусан…

Чи яагаад тэгж байгаам урьд шөнө яасан юу болсон гэсэн чинь эхэндээ ч юу яриад байна нтр гэж байснаа хэлж байна шүү.

Би уулзсан нэг газар орж хоол идсэн тэндээ 00 цаг болтол суугаад өөр газар орж пиво ууцгаасан тэгээд салсан. Харин өнөө орой тэр надад амрагийн санал тавьсан би зөвшөөрсөн. Орой уулзах гэж байгаа тухайгаа ярьсан. Би яагаад ингэж байгаа тухай асуутал бүх зүйл надаас болж би л гэж эргүү эхнэрээ гоочилсоор өөр хүнтэй МСЖ бичснээр өөрөөсөө холдуулж эхнэрээ ийм байдалд оруулсан байсан. Энэ тухайгаа бид тэр шөнөжин утсаар ярьж хэн хэнийгээ ойлгож эхнэрээ ийм асуудал гаргахаас сэргийлж чадсан даа.

Би одоо эхнэртээ урьдын адил итгэдэг анх үнэнч гэж авч суусан тэр л эхнэр маань мөн шүүдээ гэж энэ бүх асуудлыг уучилж одоо бидний амьдрал урьдынхаасаа халуун дотно бие биенээ гэсэн хайр халамжаар дүүрэн аз жаргалтай сайхан байна.

Эцэст нь хэлэхэд эрчүүд бид хүнээс буруу хайж байхаар эхлээд өөрсдөөсөө бурууг хайж яавал болж бүтэх тухайгаа өөрсдөөсөө л асууж хариултаа өөрсдөөсөө олж байх хэрэгтэй. Хүн хайрын ургамал…

27 Comments

  1. baby says:

    Uhaantai sain zaluu bna az jargal husie

  2. KKK says:

    SA U chinii bichsen zuiliig unshlaa bi yalgaagui l ehneriin chin negen ijil huuhed gargaad targalsan turahgui hestuu bdg getel bi nohriinhoo huwid neg l hajuud n bdg zalhamaar hun shig bdg ch oor erchuudiin dund bol oor shuu dee aash zan setgeleeree busdiig tatdag nohor n toohgui bhaar emegtei hun oortoo gutarj suuhaas iluutei gadaad uzemjindee anhaar ch oor er hun ooriig n erguuldeg gedgiig medruulmeer sanagddag nohruudiig harduulj bj uhaan ordog yum bishuu ugaasaa

  3. үнэн says:

    ккк гэсэн хүн чиний болон танай эхнэрийн үнэнийг голоор нь хэлсэн байна

  4. gerel says:

    erchuud yr ni iim amia shd

  5. Ммм says:

    Тиймээ, хуухэд гаргаад таргалчихсан байсан чинь манай нехер ч гэсэн дургуй байгаа нь илт байдаг байсан . Гэхдээ арай ч элдвээр хэлэхгуй. Харин би чинь бас хун юм болохоор хуучин шигээ гоё сайхан байхыг хусэлгуй дээ . Гэхдээ бас удсан  хуугээ 2 хурч байхад алхах гуйх хоол фитнесс нтр гэж байж буцаад турсны дараа нехер маань тарган хуухэн таарахаар чи яг энэн шиг байсан , тэрэн шиг байсан гэдэг байгаа. Ер нь ганц нехер маань ч биш эрчууд гоолиг хуухэн харах дуртай байдгийг турсныхаа дараа дахиж мэдэрч байгаа шд.

  6. бүсгүй says:

    мундаг залуу байна. Аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье.

  7. Busgui 30 says:

    Yhaantai zaluu bna… uudrug goy ym unshsan chine saihan sanagaa…

  8. ганаа says:

    за тэгхээр байна шдээ тэгэж хэлж байгаа бол та бас нэгийг бодож үзэх хэрэгтэй байхааэнэ яагаад ингэж хэлэв яаав ийв гээд сайн бод эмэгтэйчүүд бид чинь хүүхэд гаргаад л гэртээ байгаад байвал өөртөө анхаарах анхаарал багасаад ирдэгийн тийм болох та нэгт өөрийгөө нэшг хараад заавал нөхөртөө хэлээд байх шаардлагагүй өөртөө нууцаар анхаарал тавиад үз таныг өөрчлөгдөөд ирж байгаа цаадуулчин мэдээ л ирнэ одоо бол турах их амархан болчихсон ш дээ тэгээд гоё будаж бай өөрийгө л бод хүүхэд яхав дээ өвдчихгүй бол тэгээд зүгээ р шдээ ганц л амьдрана ш дээ тийм болхоор өөртө л хайртай бай заа тэгээд хааяа гарч орж бай эсвэл нэг нууц амрагтай болоод үзсэн ч яаадгий зүгээр байхад янхан энэ тэр гээд байгаан бол яваад үз амжилт

  9. zochin says:

    ehnertee gadaad uzemj ene teriinh ni tuhai tegj muuhai helj bolohgui sh dee, yadaj 2-uulaa hamt fitness yavii ntr gdg bgaa daa….

  10. MglausCom says:

    Uuruu uudtei bgaguigees l uuchlah zai uldej
    Cevreeree omig bardam humuust uhliin cohilt bolno

    Gehdee busgui n harin genen yumaa yah gej bgaga tailagnaj l suudag

  11. zochin says:

    Yaay ergtei hun gehed setgeliin tenheetei yum

  12. Tuulai says:

    Neg ni asuudal vvsgele geed nuguuh ni baritsana adilhan shavart oroh yamar hereg bdag yum boldo

  13. Zulaa says:

    Ene asuudald eregtei emegtei ylgaagui uxaantai xamdax xeregtei. yumand turgen zangaar xandax bdliig ulam l dorduulana. Zov shiidver gargajee. az jargal xusye

  14. kim yuna says:

    emegtei hun bol huuhed gargaad huhuulne ene ter geed baigaliinhaa jamaar targaldag. Harin erhcuud uheh gej bgaa ym shig idene. Odoonii mongol zaluuchuud 20 garaal uvuu shig gedestei buduun baidag. Getel gadnii zaluuchuud bainga fitnessd yvj biye archildag. CHi ehneree huuhed turuuleed targaj bhd tegj helj bhiig bodvol ih l teneg hun ymdaa. Yaj emegtei hund tegeed ehnertee tiim ug helj chadaj bnaa. Iim bolhoor l mongol emegteichuud gadaad nuhur songodog bizdee.

  15. bagii says:

    bi uuchilj chadahgui bhaa ehnree tegwel.woman busgui mini iim amidral gej yu bdag yum be dawartsan nohor we.3 saihan uriig ni toruulj ogchihood bhad ulam hairlah yestoi bizde.

  16. woman says:

    sain bna gej helie . minii huid doromjluulj dooshoo hiilgej  uurlahaar togloj bna geh.udam sudar muuta gej duuduulj bna daa.anh 21 nastai yu ch medehgui ohin niilj blaa.3 huuhedtei bolood ch yanhan bsan gej duuduulna. odoo ter ug n chihend bainga sonsgdoj gomdhooroo setgel hursun gedgee mederch bh shig.huuhduudee bodood neg sain uzej tarchihaad baigaad baidag baisan odoo ch tevcheer aldardag yum bna.yaval salah tuhai l bodoh bolloo. 

  17. wwww says:

    uneheer setgeliin tenheetei zaluu bna.bayr hurgie.nad shig yum bol ongorsoon ongorson.ter shonodoo l hot ruu tuuna biz

  18. LYLA says:

    AMIDRALIIG HAMTDAA TUULAHAAR SHIIDSEN BOL BIE BIEDEE BUULT HIIJ SURAH HEREGTEI….

  19. kkk says:

    Ta2 khoeylaa l teneglesen bna tegechkheed busdiig oorsod shigee sanaj neg ikh surgaj gene  
    Ekhnertee vnekheer xairtai ene ter gekh geed bga yumuu vgvi l bna zvgeer khardaad neg udaagiin araar taviltiig ni zogsooson gej ooriigoo khuurdag yum bna tanai ekhner chamaig bnga araar tavidag chi ooroo tiim sanaatai ch chad  sachii chini kjvrdeggvi amisgaa l bkhgvi yu 
    Bitgii mundag khvn bolokh gej end iimerkhvv yum bichij bai…..

  20. BR7 says:

    Neg ch gesen ger bul eleg buten uldej dee

  21. zzulaa34@yahoo.com says:

    zzulaa34@yahoo.com 8 March, 2014, 14:50 нд бичсэн
    onoodor emegteichvvdiin bayar. saihan dailwal hamt yawj onoodriig zygaatai ongorvvlei. messengereer holbogdooroi

  22. 454 says:

    iim zaluu bdagsh de .TA narsh gsen hen ngniig neg udaa uchilljil bsan baij yund tegdg bna .aldaagui amidral gj bdgui ym .hun aldaa dere dahij unahguil baih xeregtei

  23. zvrh says:

    MGL d iim zaluu bas bdg l ym bn

  24. hmm says:

    Boldgoo boltson l gazar bna shdee!!!

  25. zax says:

    Чи асуудалд ухаалаг хандсан байна.Онц гэж хэлье.”2005 оны 3 сарын 8.Найз бүсгүйтэйгээ миний утсан дээрх хэдэн шалдан хүүхний зурагнаас болж муудалцаад хэзээ ч дахиж уулзахгүй салах юм болов оо.Нокиа 6630 ид моданд орж байсан үе.Гэртээ иртэл “үүрд баяртай” гэсэн смс.Тэхээр нь “итгэлтэй байна уу” гээд смс явуулчав.”100%” гэсэн хариу ирж байна шүү.Өдмөөр санагдаад “чи одоо ч надтай уулзахыг хүсэж байгаа”гэж бичээд сенд.Хариу байдгүй шүү.20-иод минутын дараа ” донтой залуу минь гараад ир байрны чинь гадаа ирсэн байна” гэсэн смс ирсэн дээ.Гараад хартал инээгээд зогсож байж билээ.Шаал тэнэг юмнаас болж хэрэлдэхийн гээл 2 биенээ шоолж инээлдээл.Чи намайг донтой залуу гэсэн? Яадагийн чи донтой залуу,гэхдээ ганцхан миний донтой залуу гээл гоё байж дээ.Харамсалтай нь дараа жил нь тэр маань өөр залуутай гэр бүл болсон доо.9-өн мартын 8 өнгөрсөн ч санаанаас гарахгүй юм даа гэж. Бэрхийг туулахаар бүтээгдсэн бүсгүйчүүддээ мартын 8 ны баярын мэнд хүргье.хэхэ

  26. hmm says:

    Shiren nuurtei huuhen be .barigdahguigeer yawaarai medegdehgui geer gej yaridag bizdee heleed yawaldaj bn geheer 2 vervvgee orchihsiin bishv .shuud l heldeg gazar shdee ter hunee eswel nmg songo .dawruulchihjee~daraa ni herelddeg bolson chi ch gesen adilhan bi ch gesen adilhan yamar ch utgagguie .neg heseg awgaidaa tsag ogood vzeech .ter hunee dagaad yawbal odoo yaay gehew dee .iim ger bvl gej bdag yum u .

  27. Tom Jerry says:

    bayr hurgey! aldaag uuruusu haij ehnere oilgoj yariltsaj chadsan chin sain bna.
    emegtei hun er n saihan ugeer ih dutdag shu de. 
    ehnert chin bayriin mend hurgey saihan bayrluularai uhaantai zaluu min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.