Сайн байна уу. Би хааяа энэ сайтруу орж уншдаг юм. Би 30 нас гарч явна. Ойрд их бухимдалтай байлаа. Сэтгэлээ нээж онгойлгож чадахгүй бачуураад байдаг болчихлоо тэгээд бага ч гэсэн тайвшрах болов уу гэж бодлоо. Би төрөөд хэдэн сарын нүүр үзэж байгаа л даа. Том охин 9 настай сая хүүтэй болсон. Манай хүн өглөө гараад л бор хоногтоо л ирнэ. Нээх олон юм яриад байхгүй тайван дөлгөөн талын хүн. Бид суугаад 4 жил болж байна. Хүү маань бидний дундаас гарсан гэсэн үг. Охины маань аав манай хүнийг танина манай хүн танихгүй байх эсвэл танидаггүй царай гаргадаг байж ч магад. Хүүгээ гарснаас хойш 2 хүүхдээ ялгаварлаж үзээд байх шиг болчихлоо.
Урьд тэгдэггүй л байсан. Би хүүгийнхээ төлөө л энд байгаа хүүгээ том болохоор аваад явнаа гэж тоглоом наргианаар хэлээд л. Би ааштай. Намайг тачигнаад босоод ирэхэд манай хүн дуугардаггүй авахаас тэр нь сайхан би ч тэгсгээд хүн уурлаж уцаарлахгүй байхад /дотроо их ууртай байдаг байх/ тэгсгээд гайгүй болчихно. Эмэгтэй хүний зан ч юм уу. Ажил байдлынхаа талаар надтай нэг ч үг ярьдаггүй.
Саяхан том хэмжээний зээл авсныг нь би мэдсэн. Хэдэн хүн цалинжуулаад үйлдвэр, дэлгүүрээ хөл дээр нь босгох гэж өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Чамд хамаагүй би үйлдвэрээ томруулах хэрэгтэй байна л гэсэн. Би гайхсан бас юу ч хэлж чадаагүй. Дараа нь лавлаж асуухаар би гэр бүлийнхээ төлөө энэ бүхнийг хийж байгаа гэсэн. Бас нэг өрөө байр байснаа эгчдээ надад хэлэлгүй шууд оруулчихсан. Чи яагаад ингэж байгаа юм бэ түрээсэлвэл чи бидний амьдралд хэрэгтэй биз дээ овойж оцойтол олоод байгаа юм байхгүй л байна ш дээ гэхээр нээх дуугарахгүй би боож үхэх шахсан. Их юм ярихгүй нээлттэй биш. Эсвэл намайг үл тоодог байх.
Энэ муу хүүхэдтэй хүүхэн гэж ч боддог юм уу. Хүү гараад яалт байхгүй болсон ч юм шиг ээ. Надад хайртай юу гэхээр хайртай гээд байдаг. Би юу ч ойлгохгүй байна. Ингэж удаан амьдарвал би тэсэхгүй байхаа. Олгой хагаравч тогоондоо гэж би их тэвчсэндээ энэ хүний хувьд миний үг үг биш би үнэ цэнэгүй юм шиг ээ. Эсвэл эрчүүд ийм байдаг юм уу.
23 Comments
Manai nohor yag adilhan yugaa ch yrihgui buh yumaa nuuna tegsen mortloo ooriinhondoo boloh oor amia tavina olsonoo bainga nuuna bi ch suuliin ued muu sanaatai hun yum bna gedeg dugneltend hureed gaihaad l bna daa
Bugd iim bdag yumuu CH geh shg bugdiig ni uztsen yumuu
Ah duu naraa chireed baih ch dee medehgui. Tuslalgui l yahav. Yhdee l…..adilhan amidrah gk bgaan shdee. Ger buliin hun bj zoblohgui ingevel bi ch gsn uurlana. Yu gsn ugii? Hunii 2 dah ghr dugui bh yostoi dr comment bichsen zaluu chi yasan muuhai yum be?
Chamtai chamgui medeh yumaa bi medne l gedeg er yum biz dee aihtar l zaluu yum dampuurchihgui baigaasai daa geed zalbirch suuh yum uu ug ni hamt bodoj shiidej tuluvluj temtsej bval amidral saihan bnada hetsv amidral gehed haasha ch yum jargaltai amidral gehed hasha ch yum jaahan tiim l yumdaa
Амьдралын телее зутгэж байгааг нь чи мэдэж л байгаа бол уурлаж бухимдах ямар хэрэгтэй юм бэ. Чи их хартай хуухэн шигээ. Дуутай ч бай , дуу муутай ч бай эрчууд ажил албаныхаа талаар хэзээ тэгтлээ тэглээ ингэлээ гэж тайлан тавьж байсан юм. Чи хамт ажиладаггуй л бол чамд хамаагуй шд. Байрандаа эгчийгээ оруулж яагаад болохгуй гэж чи еерее ах дуусгуй юм уу. Эгчийгээ харж узэхэд чи боож ухэх ямар шаардлагатай юм бэ. Хуухдээ ялгалаа гэнэ , намайг ул тоодог байх л гэнэ ингэж ургуулж бодож уур уцаар болж дэлбэрэх гэж байснаас зугээр л нехертэйгээ аажуу тайван ярилцаач. Юм л бол уурлаж босож ирээд байвал чамаас улам хендийрч улам л юмаа хэлэхгуй нуух байлгуй дээ.
Хүүхнүүд л ах дүү нарыг хагаралдуулдаг юм шүү дээ. Ер нь цаад чинь бас нэг өгөх авахаа тэнцүүлж балансаа хараа л байлгүй. Эгч нь одоо ядарч яваа ч нэгэн үед нөхрийг чинь ийм хүн болгож босгохын төлөө нүүрийг нь угааж, цэцэрлэгт нь хүргэж, хичээлий нь давтуулж явсны гавъяаг чи одоо хүртэж суугаа ч юм билүү. Битий нөхрийнхөө албан хэрэгт нь оролц, чиний оролцох асуудал бол хүүхдүүдээ ямар хүн болгох, гэрт юу хэрэгтэй байгаа, ямар хоол хийх, маргааш нь юу өмсөхийг нь шийдэх, олж ирсэнээс нь чамд хэд нь оногдож байгаагаа асуух.
За хүүхнүүд барьж идэх вий дээ
Er hun zaaval heleh esguishd uursduu l mednesh
Manai nuhur ch gesen neeh yum yaridaggui. Namaig asuuval hariulana kkkk. Ehendee ch yumaa nuulaa yarisangui gedeg l bsan. Tsag hugtsaa ongoroh tusam bi oilgodog bolood bgoo. Iim l hun yum chin odoo yaahav dee geed. Harin ch iim humuus shalchignaad olon doloon yum yariad bhgui hov jiv yarihgui amar bdii shtee. Huuhdiin huvid ihenh eregtei humuus ih baga hemjeegeer gaduurhadag bhoo. Odoo yaahav dee. Ali boloh arga iviig ni olood amidraad bj dee. Amjilt
Duugai hun chin dotuur tamirtai baidgiin tsaaguuraa buh ajlaa zohitsuulchaad hund neg ih ym yriad bdaggui ymdaa
ийм замыг сонгосон тэнэг хүүхнүүдийг хархаар уур хүрэх юм. хүүхэд гаргачаад хойд эцгийн нүүр харуулна. энэ зэрэгтэй байгаадаа баярла. салвал чи бэлэвсэрнэ гэж мэд.
chi nuhriiguu bish ed hurungiig ni sonirhood, uuriin duraar aashlah gd bgaam bishyy. chamd nuhur ger bul chin heregtei yu, ed hurungu ni heregtei yu.
Зарим хүмүүс ийм харилцаатай байж яаж хүүхэдтэй болсон нь гайхмаар
Sos erguu mal yu gej hutsaad baigaan huuhed hund gai boldoggui yum chi ch oligtoi etseg bolj chadahgui lalar bna doo harvaas cham shig lalarnuudaas bolj etseggui huuhduud olshrood bna.
saihan ineegeed nairsag yaldamhan huuhen bol. Baingiin ugleestei baival en c zalhana. Er n gadnaha em dotrohoo gedeg ug bdagdaa. Yas yuman deer uhaantai em bol eriin garaar mogo bariulna gesen ug shd
zia tanai nuhur manai nuhur shig ih duugui hun yum bna bi nuhriiguu yum yriulah gj barag l uuruu uurtuuguu yaridag shuu tiim humuus bdg yumaa
huuhdiin tal deer bol hoid aaw nar er ni ihendee sain bj bgaad uuriinh ni huuhed garagaar tomiigoo jaahan yalgadag yum bna lee manai egchiin nuhur law tegdeg
ter bairnii asuudal bh sh dee egch duudee tuslalgui yadiin
chi zalhaasan bn. odoo zugeer l arga barilaa oorchil.
Chi ugaasaa neg huuhed daguulchaad bas yu yu genee neeh ih ym hustsen egch duusee haralgui l yahav gants huu gargaj ugchuud hamag ymiig ni avch ideh ged une shunaliiin huudii shulam bn
Huuhedtei hun unen hog shuu neeree huuhedtei bolson ym bol aytaihan bj bhgui salj sarinaad huuhed ch zovoogood daraagiinhaa hund ch gai boloood neeree yanadaa yana ene amidarliig huuheddtei bol bitgii huntei suuj gai bol gants bieeeree amidar shulam min
hamag asuudal naad nuhur chin ilen dalangui yaridagguid l bgam l da. ternees bolj chi ih buhimdaj buh zuiliig emzeglej huleej avch bga.
bas mash ih gantsaardah medremj turj, ul toogdoj bgada bachuurch bga bh
ter egch duuse oron bairanda oruuldag bol bdag l asuudal shu de tursun tursunduu dem bololgui l yahav
huuhedtei ene haachiv l gej ul toodog erchuud ih bdag bhao.
hereldeed zodoldood bdaggui bol yaamai da.
ter huuhed yalgavarlah tuhai bol chi uuruu l emzeglej huleej avaad bj magadgui za medkumda.
хэт их юм бодоод ургуулаад байгаа юм биш үү? зээл авна дэлгүүр үйлдвэрээ томруулна гэдэг бас л амаргүй биз дээ ингэж бачуурч байхаар дэмжвэл дээргүй юу? ер нь эрэгтэй хүүхдэд ихэнх хүмүүс сайн ханддаг шд ялангуяа анхных бол бүр ч ярих хэрэггүй бас эмэгтэй хүн эрэгтэй хүнийг залдаг гэдэг үнэн шүү
Chamaas aidag bha hun bolgon zuulun duugai noomoi bh albatai ch bishdee
Hicheej bgad uuriin gsn orlogotoi gav shuv galzuu gavsjgai negen bolooroi
Odoogoor nooroichood huuhed jijigdeed chi sur javhlangaa geesen bga bh
Sanaatail amidrah heregtei boljde
Manai nohor iim bish l dee hun huneesee bolj bn. harin esergeeree manai hun aishtai shuu chi eviig ni olood yriulaj bai