”Үнэ цэнэ”

Happy-Fathers-Day-Pictures-Quotes-4

Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачихаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн хичээлээ хийгээд сууж байв. Дээрхи байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа, халуун хоолоо идчихээд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийнх нь багш утасдаж охин нь хичээлээ тасласаныг хэлээд ирж уулзахыг хүсэв.

Цэвэрхэн гэр, халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загнасан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөө нь хөөрхий аав том болсон охиноо дагуулаад сургууль руу нь хүргэж өгөхөд, өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгө нь гандсан хувцастай угаагч аавыг хялам цэхэм хийж харж, охиныг нүүр хийх газаргүй болгожээ. Ийнхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөн багштай нь уулзчихаад ажилруугаа яаран явав.

Охин аавыгаа ангиас нь гарч явах гэхэд нь гүйж очоод өөрийг нь хичээл тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг захьжээ, хэрэв ирж авахгүй бол маргааш дахин хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгө нь гандсан хувцас, байгаа байдлаас ичиж, охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүйн тулд уурлан, уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахаар болжээ.

Орой болж аав нь ажил тарах болоогүй байхад менежерээсээ чөлөө авахаар ороход дургүйцэх нь битгий хэл өөдөөс нь “Та өнөөдөр эрт харьж амраад, маргааш өглөө эрт ирээрэй” гээд явуулав. Гайхсан хэдий ч охиноо сургуулиас нь авахаар яаран гүйсээр сургууль дээр нь очжээ. Удсан ч үгүй дунд сургуулийн хичээлийн хонх чих дүнгэнэтэл жингэнэж охины ангийн хаалга онгойход хаалгаар гүйлдэн гарч ирсэн хүүхэд бүр түүнтэй мэндэлж, хүндлээд байгааг хараад өөрийн эрхгүй гайхшралд орон зогсов. Гэтэл охин нь ангиасаа гарч ирээд аавдаа үнсүүлчихээд багш тантай уулзана гэсэн би түрүүлээд гарж байя гээд ангийнхаа хүүхдүүдтэй гүйлдээд явчихав.
Охины ангийн багш түүнийг ангид урьж оруулаад охиных нь бичсэн “Үнэ цэнэ” гэсэн гарчигтай зохион бичлэгийг уншуулжээ. Охин нь ийн бичжээ.

Би өглөө болгон ангийнхаа хүүхдүүд шиг аав ээжийнхээ машинаар хүргүүлж сургуульдаа ирдэггүй. Автобусаар л ирдэг. Надад “I phone”, “I pad” байхгүй. Миний сольж өмсөх хувцас цөөхнийг манай ангийн хүүхдүүд мэддэг болохоор би сургуульдаа ирэхээс ч ичдэг. Надад кафед сууж, кофе ууж, зайрмаг идэх мөнгө байхгүй болохоор би хичээлээ тараад ангийнхаа охидуудтай нийлж чаддаггүй. Учир нь миний аав машин угаалгын газар машин угаадаг бага цалинтай ажилчин. Би сарын өмнө энэ сургуулиасаа гарч жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд явахыг гуйхад аав маш их уурласан. Би жирийн сургуульд явахын тулд аавыг авч өгч чадахгүй юм чинь гээд“I phone” авч өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэсэн. Гэтэл аав мань надад, намайг ганцхан сар хүлээвэл авч өгнө гээд хичээлээ таслахгүй, заавал онц сурах хэрэгтэй шүү гэсэн юм. Ингээд би өчигдөр амралтын өдөр байсан болохоор аавтайгаа хамтдаа үсчин орж үсийн засуулъя гэж бодоод аавынхаа ажил дээр нь очиж даргаас нь чөлөө гуйх гэтэл дарга нь надад хандан аавыг угаах ёстой машинуудаа түрүүлж дуусгаад галт тэрэгний буудал руу ачигч хийхээр явсан гэсэн. Ингээд би гэртээ ирээд баахан уйлж сууснаа аавыгаа ирэхэд нь халуун хоол хийгээд гэрээ цэвэрлэцэн байж бая гэж бодоод гэрээ цэвэрлэж байгаад аавынхаа шкафан дотор гадуур нь улаан туузаар ороосон хайрцагтай зүйл байхыг хараад сонирхоод үзтэл “I phone” байсаныг нь харсан юм.

Тиймээ өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аавын авч өгсөн “I phone” манай ангийн хүүхдүүдийн барьдаг утастай адилхан үнэтэй ч аавын минь хөлс хүч, сэтгэл зүрхийг тооцвол үнэ цэнэ нь харьцуулшгүй их юм. Би аавынхаа ачийг нь хариулж, хүслийг нь биелүүлэхээр хичээн суралцах болноо. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав, би аавдаа хайртай” гэсэн байжээ.

Тиймээ хүний амьдралын үнэ цэнэ гэдэг сэтгэл дээр тогтдог юм шүү.

Ө.Батцэнгэл

23 Comments

  1. Эмэгтэй says:

    Үнэхээр сайхан өгүүллэг байна.

  2. Nadaas chamd says:

    gyalbaa chi bitgii hutsaa

  3. Bla bla says:

    xayaach gsn iim ym oruulwal goeiin bn bnga sexiin tuxai unshaded xamag cus dooshoo ordg bsn chn vvniig unshaad ceejind cus xurlaa gj kkkk

  4. а says:

    сэтгэл хөдлөв. гэхдээ л ухаантай охин юм даа.

  5. mongolman says:

    Ийм эцэг олон байгаа. Бүсгүй таны дэргэд энгийн хэрнээ агуу хүн байгаа гэдгийг хаяа ч гэсэн бодож байгаарай. Тэр таныг хайрлаж байгаа гэхдээ тэрнээс илүү танаас гарсан тэр хөөрхөн хүүхдийн ирээдүйг бас тэрнээс гарах хүүхдийн ирээдүйг баталгаатай болгохын тулд өөрт байгаа бүх хүч чадал оюун ухаан бодол санаа сэтгэл зүрх хүч хөдөлмөр ур дүй авъяас чадвар тамир тэнхээгээ зориулж байдаг гэдэгт итгэж дэмжиж байгаарай. Хүн айх цочих өвдөх зэрэгтээ Ээжээ хэмээдэг болохоос ааваа гэдэг хүн бараг байдаггүй. Хаяадаа ч гэсэн эцгийгээ хайрлаж бай…

  6. Uya says:

    Uilav

  7. Anu says:

    Uilchlaaa kkk

  8. худалч says:

    Тэгээд эрчүүд арчаагаа алдсан энэ тэр. Май түй л гэе дээ.

  9. gyalbaa says:

    Iim aav iim huuhed olon baigaasai.Yalanguya erchuud ni archaagaa aldsan Mongold

  10. ariuk says:

    Энэ их сургамжтай өгүүллэг байна. Залуус их уншаад 1 ийг бодоосой. Эцэг их байх 1 талаараа сайхан ч нөгөө талаараа маш их хариуцлага. Хүн бүгд үр хүүхдийнхээ төлөө гэдэг байвал гэр бүл өнчрөл хагацалгүй элэг бүтэн байна.  Заавал баян тарган байх албагүй үүнийг залуус маань ойлгоосой. 30 хүрээгүй залуус шууд л их мөнгө эрх мэдэл мөрөөдөх юм. Харин хэн хөдөлмөрч байна тэр хүнд мөнгө эрх мэдэл ирнэ. Хэн залхуу байна тэр мөрөөдөхөөс цаашгүй байна. Бас 1 юм байна. Мөнгө эрх мэдэл аз жаргалын түлхүүр биш. АНУ улсад юм гэнэ лээ. 1 Загасчин байж тэр их ч загас баридаг боловч баяжих сэтгэлгүй нэгэн байж. Түүн дээр 1 эр ирээд -чи барьсан загсаа тараагаад өгчих юм түүний оронд зарж мөнгө олооч гэж. Загасчин – тэгээд яах юм гэж нөгөө эр мөнгөтэй болоод хотод очиж компани байгуулж ашиг олооч гэж Загасчин компани байгуулж ашиг олж яах юм гэж. Өнөө эр олсон ашгаараа олон үйлдвэр газар хүдалдан авч саятан болооч гэж. Жоохон товчлъё. Тэгсэн загачин саятан болоод дараа нь яах юм гэж. Нөгөө эр саятан болчихоод нэг сайхан далайн эргэ дээр загас барьсан шигээ амрахгүй юу гэж. Хариуд нь загасчин би одооч гэсэн тааваараа загсаа бариад амар байна шүү дээ гэж гэнэ. 

  11. zochin says:

    yana unher setgel hodlov uilchlaa. aavigaa ih sanlaa

  12. busgui says:

    CJ 7 kinonii sanaag huuljee

  13. MglausCom says:

    Ohin ih hersuu uhaalag yum uuruu unelj medsen bn shd
    Manius shig mangaruud bol heluulj sanuulahaas naash ch de haha

  14. Unshigch says:

    Shavran dotroos ceceg urgadag gedeg ugnii tailbaraa gej

  15. Baska says:

    Уншиж суутал нулимас гараад ажил дээр байсныг хэлэх үү.

  16. boby says:

    tiimee uneheer saihan uguulleg baina gehdee iim uhaantai ohintoi baihad buur ch alzahgui de

  17. zochin says:

    Minii baga baihiin uye  bodogdchihlo. Yag l iim baisan daa. Hyyrhiu.

  18. Baagii says:

    Nulimas garav

  19. harley says:

    setgel hudluv!

  20. tamiraa_euro2008 says:

    Mash ih taalagdlaa 

  21. Gal says:

    Үнэхээр сайхан өгүүллэг байна, мундаг аав, мундаг охин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.