Сайн байцгаана уу. Цахим хуудасны эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Надад та бүхний зөвлөгөө хэрэгтэй байна. Би 30 настай ажилладаг бүсгүй, ганц бие. Өдий хүртэл гэрлээгүй ч гэсэн хэн нэгэнд тоогдоогүй биш шүү. Гэрлээгүйд өөр шалтгаан байгаамаа. Би царайлаг бол биш, нээх муухай ч биш. Жижигхэн овор багатай царайтай, гуалиг аятайхан биетэй, за даа ер нь царайнаас илүү миний бие, хөл, гар, алхаа гишгээ, урт намирсан үс л намайг чимдэг дээ. Бас гэрийн хүмүүжил их сайтай тул тун ааш, зан, харицаа сайтай, хүнд тусархүү, хүн чанартай энгийн л нэг амьдрах гэж тэмцэж байгаа бүсгүй. Цэвэрхэн бор цартай. Яг нүүр, царайнд бол нээх онцлоод тэр нь гоё гэж хэлчих юм бол байхгүй дээ.
Гэхдээ яахав эрүүл, эрхтэн бүтэн л юм даа. Намхан хамар маань надад зохидог л гэж боддог. Харин би давхраа хийлгэх санаатай байна. Миний нүд бөлцгөр л дөө. Надад муухай бол харагддаггүй, хүмүүс ч муухай харагддаггүй л гэхийн. Миний царай нилээн жижигхэн л дээ, хацар, шанааны энэ тэр байхгүй, жижигхэн дугуй, бумбагар царайтай. Давхраа хийлгэх гэхээр надад нэг асуудал байна. Хүмүүсээс асуухаар их удаж эдгэдэг, бараг 1 жил болно гэхийн. Би ажлаа нэг ч өдөр тасалж болохгүй байдаг. Хийлгэхэээр болбол ээлжийн амралтаараа зун хийлгэе гэж бодож байгаа. Тэр 1 сарын хугацаанд эдгэрэлт нь хир байх бол.
Бас хийлгэвэл зун, намрын аль нь зүгээр вэ. Мөн бөлцгөр зовхинд давхраа хийлгэх нь хир үр дүнтэй /би бөлцгөр зовхинд давхраа хийлгэхээр сайн ордоггүй их муухай болдог гэж сонссон, хэрэв энэ үнэн бол байгаагаа байя гэж бодож байна/ хамгийн чухал нь Монголд аль эмнэлэг сайн бэ? Та бүхэн минь надад энэ талаар үнэт зөвлөгөөгөө өгнө үү. Бүгдэд нь энэ хорвоогийн хамгийн том үнэ цэнэ болох эрүүл энхийг хүсье. Эрүүл байвал бусад нь болно доо уншигчдаа.
23 Comments
3-r emneleg dawhraa hedeer hiidiin bol? mdh hun bwal hld uguuch pls???
Za bitgii guts oo. Ta nartai taniltsaj yaadiin? Kkk
Teneg sda ve chi chadddin Bol zuragaa tavichaach erotikoo uuriinhuu saihnig l gaihad bhim yamr elgin yumbe
Бөлцөн
Сайн уу бvcгvй минь. Би бас их бvлцгэр нvдтэй. Дээрээс нь зовхи унжаад муухай болоод ирсэн юм аа. Ер нь нvдээрээ их оролддог байсан болоод унжсан байх гэж боддог.
3-р эмнэлэгийн Нvдний Энхмаа эмчээр давхараа хийлгээд 1 жил болж байна. Одоо еертее бол таалагдаад л байгаа 🙂
Энэ эмчээр давхараа хийлгэсэн 4-5 бvcгvйг мэднэ. Бvгд л дажгvй зохимжтой болсон болхоор нь сонгож хийлгэсэн юм. Ер нь залуу байгаа дээрээ эртхэн хийлгэсэндээ дээр юм байна лээ.
ene humuus chin yasan muuhai aashtai yumdee hunii ugiig olgoj awaal yanz buriin yum bichhiin yahudee bi tsarai muutai tiim geltein bish bs yanz bureer helehwii gj sanaa zowoo blguidee tgleech hun uuruu uurtuu yu gj muuhai bhuu dee meddeg hiilgej bsn humuus shan setgelesee zuwluguu ugud tus bolchul deershte
unshih uguig chin sn medku bgaa ch minii bodloor hiilgesen humuus neeh goy haragddaggui neg hachin chatsag aldtsan yum shig boltson bdg shd yalanguya bultsger bol magadgui davharaa hiilgeh n hiilgehees umnu shn bj boloh ch neg l hiilgechihvel butsaaj bolohgui hetsuu shuu dee
togs yalguun geed r emiin sangiin hajud baidag . tend davhraa sain hiideg. edgerelt n ch hurdan.bultsger nudend tend davhraa hiideg.
neg l sonin tsarai nudend haragdaad yvchdag bnshd
хэн нэгэн залуу чамайг хайрладаг чамд хайртай бол чи давхараа хийлгэхээргүй л сайхан бүсгүй байна
facebookiin MAKE UP BY MONGOLIAN GRILS geed fb group baigaa tend ohid busguichuud goo saihanii talaar meddeg neg ni neg negendee zovolgoo ogdog yum bilee
Асуулт асуух гэж байгаа юм бол “бүлцгэр”-гээд үгээ ядаж зөв бич л дээ…
neg l hend gologdohoorgui saihan huuhenuud tsarailag,nuruulag kkkk tegeed tiim saihan huuhenuud yum bol 39 hurtelee gantsaaraa yavj bh uu ineedtei yumaa shuud l bi davharaa hiilgemeer bn ali emch sain geed l asuuchaach dee
Xaxa eleg .bolovson taniltsah zar bndaa
Perfect emnelgiin Oyungerel emch sain hiideg gesen emchee sn asuuj suraglaj bgad naidwartai gazar hiilgehgui bol nvd emzeg erhten blhoor ayultai shu.
davhraa asuugaagui taniltsah hun haij bgaa bolood ingej durselj bichne. tuunees bultsger nudend davhraa hiihed yamar ve gej asuuhad biye haa tsarai zus geriin suuri humuujil zan aash yamar hamaatai??????
Ядаргаатай бичдэг хүүхэн бэ. шулуухан зурагаа тавиал хийлгэхүү гээд асуухгүй
Давхраа хаана гайгуй хийдэг.Эдгэрэлт нь хэр уддаг вэ? гээд асуухад ямар олон реклам бэ ккк
3r emneleg ih sn hideg zovhinoos n uuhig n avahaar nud chin boltsen bhaa bolino harin jijighen nudtei jijighen tsaraitai bol jijgevter davhraa hiilgeerei. Uliral enee teree Bol eruusuu hamaagui hilgemeer bval zoriglood hiilguul. Amjilt
Chinii bichseneer bol chamd davhraa hereggyu yum bishuu hun tsarai muutai geed helchihvii gesen shig siimhii l oldvol ooriigoo magtaad bh yum tiim l lag yum bol davhraa chamd iluuts biz de chamd oort chin eruul enhiig husie
Zovhi chini unjij ehleegui archilgaa saitaim bol mes hurgeed heregguil gj zuvluye.
Uuruu naadag davhraa edr turshij harsanu.
UIH-n Enhtaivan Enhbold nariin erchuud hurtel unjsan zovhio tatuulah gj hiilgsn l gdim ble zasvar heregtei boltol n l harznahgui yu doo.
Mgld gaigui hiichdeg gee bizde
Одоо ч оригоороо бүсгүйчүүд л сайхан харагддаг болсон байна лээ шүү. Мэс хүргэсэн л бол хүргэсэн. Яаж ч байсан мэдэгддэг болохоор нэг л хуурамч санагддаг юм. Чамд зохидог бол байгаагаарай л байвал яасан юм бэ?
Би давхараа хийлгэж байсан. Сайд нарын 2-р эмнэлэг дээр 1 тийм хөгшин онигор нүдтэй эмч байсан. Намар би ээлжийн амралтаа аваад хийлгэж байсан. Минийх бараг 7 хоног болоод эдгэсэн. Гэхдээ миний зовхи нимгэн байсан. Биений эсэргүүцлээс шалтгаалаад эдгэдэг гэсээн. Минийх харин сайн байсан болохоор хурдан анисан. Хамгийн гол нь тосоо түрхээд ус хүргэхгүй байхад л болдог юм байна лээ. Би давхраа оёулаагүй бол царай муутай байх байсан байх аа. кккк амжилт.