Хүүхдийн маань эцэг надаас холдоод байна…

103451511

Би 29 настай. Төрөөд сар гаран болж байна. Жилийн өмнө манай нэг найз нэг залуутай кафед танилцуулсан юм. Найз маань уулзуулчихаад яваад өгсөн. Тэр бид 2 жаахан ярилцаж бүжиглэж байгаад хамт буудал орсон. Тэрнээс хойш бараг өдөр болгон уулздаг байлаа. Хэсэг уулзсаны дараа тэр салья гэхээр нь түр салья гэж хэлээд холбоогүй байдаг байсан юм. Би жаахан дассан байсан л даа. 2 сарын дараа жирэмсэн болсноо мэдээд хэлтэл их дургуй хүлээж авсан. Би араг эвийг нь олоод эвтэйхэн байх гэж их хичээдэг байлаа. Тэгж байгаад санамсаргүйгээр аав ээжтэйгээ танилцуулсан. Юм л болвол хүүхдээ авахуулъя гэдэг байлаа.

Ингээд тэр өөр тийшээ ажилд томилогдоод явсан. Намайг миний эхнэр болох хүн биш, чамд хайргүй гээд л хэлдэг байсан юм. Бас миний тухай тэрэнд хүмүүс хов яриад байх шиг байгаа юм. Би ч тийм өөгүй хүн биш л дээ. Өөрөөс нь бас эгч. Оюутан байхдаа тэрний таньдаг 2 хүнтэй үерхэж байсан юм. Би бас тарган намхан гээд тэрэнд таалагддаггүй бололтой. Төрөөд ярих болов уу гэтэл чимээгүй байсан. Тэгээд хүүхдийн гэрчилгээ авах хугацаа нь дуусах гээд ах, аав ээжид нь очиж хэлсэн. Тэгж байтал 2 хоногийн дараа бэлэг сэлт аваад бид 2 дээр ирвээ.

Хүүхдээ хараад сэтгэл нь хөдлөөд байгаа бололтой. Тэр эрчээрээ хүүхдээ өөр дээрээ овоглсон. Надад нэг их юм амлаагүй ч хүүхэддээ хайр хүрээд байгаа бололтой. Гэтэл саяхнаас хүүхдээ өөр дээрээ авна. Чамд биш хүүхэддээ хайртай гэх юм цухалзуулах боллоо. Бас өөр тийшээ гэрийнхэндээ ч хэлэлгүйгээр явах гэж байгааг нь сайн найз нь хэлсэн юм. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Ар гэрийнхэн нь хүүхэд хүүхэн хоёроо ав гээл ятгадаг бололтой. Хүүхэд маань өдөр ирэх тусам хөөрхөн болсоор л байна. Уг нь архи тамхи хэрэглэдэггүй. Элдэв аашгүй дажгүй л залуу л даа…

44 Comments

  1. anu says:

    hi…….za tegheer chi eroosoo salsan ni deer yum bna 1. naad zaluutaigaa niilsen ch chi hezee ch jargahgvi deeshee nar harhgvi amidrana. 2 dahiad hvvhtei blloo geed ch shn amidrahgvi ee chmd zovlohod chi hvvhdee 2 nas hvrheer ni ajild or uuriiguu goe uud ni tat setgeliin tenheetei bai hvn aldaj bj l ondog yum gehdee chi emegtei hvn shvv jhn zambraatai bvl zvgeer bhaa

  2. gerel says:

    Өөрсдөө алдахгүй юм шиг л хүнийг тэнэг мангар ухаан муутайгаар нь дуудах юмаа. Захидлын эзэнд хэлэхэд зүгээр наад залуугаасаа холбоогоо тасал хөөрхөн хүүгээ хараад л өөрийгөө тордоод амьдар. Ингэхэд мэдээж асар их сэтгэлийн хат хэрэгтэй болно, холбоо тогтоохгүй харьцахгүй гэж өөртөө хэлсэн ч гэсэн утсаа аваад залгамаар санагдах уйлах сэтгэлээр унах амиа хорлох тухай тэнэг бодол ч орж ир магадгүй. Гэхдээ одоо бол хамгийн зөв арга бол өөрийгөө бас хүүхдээ бодох , тэр залуу чинь хичнээн сайн залуу байлаа ч гэсэн чи тэрэнтэй болж бүтлээ чаргууцалдаж байгаад ч гэсэн суулаа гээд чи аз жаргалтай байж чадах уу. Хүүхнүүд нөхрөө араар тавиад сэтгэлд сэв суулгаад явж байхад эргүүлж нөхрөө олж авах гэж элдвээр үзэж тарсаар л байгаад нэг юм болдог гэвч эргээд өөрөө ямар ч аз жаргалгүй эсвэл нөхөртөө сэтгэлгүй болж хайр нь хөрсөн байдаг. Чи зааваал түүнтэй хүчээр суух албатай юу. Чи өөрийгөө тарган намхан гэж тодотгохоосоо өмнө өөртөө ямар сайн чанар байна нээж ол. Сэтгэл санаагаа түвшин байлгахын тулд дуртайюмаа хий, хүүгээ сайн хар. Боловсролоо голдог бол аль болох сурч боловсор. Бичсэнээс чинь үзвэл танай гэр бүл чинь гайгүй бололтой. Өөрт чинь одоо байгаа юмыг хайрла, чамд хайргүй гээд байгаа залууг чи хүчээр сэтгэлийг нь өөртөө татаж чадахгүй. Тэртэй тэргүй эрчүүд гэдэг ямбатай амьтад, араас элдэж хөөцөлдөх тусам улам цаашлаад байдаг. Сайн дажгүй залуу учирсан бүсгүй болгондоо аз жаргал авч ирээд байдаггүй юм. Тиймээс чи өөрөө өөртөө аз жаргалаа бий болго. Зүгээр тэвч , өөрийгөө аз жаргалтай хүн гэдэгтт өөрийнхөө нөөц бололцоонд итгэ, өөр хэн нэгэн чамайг хүүг чинь хайрлаж чадах сайн хүнийг хүлээ, амьдрал чамд бэлэглэх гайхалтай хувь заяанд бэлдэж хүлээ. Хичээгээрэй , бас ухаантай байгаарай. Хөөрхөн хүү нь эрүүл саруул өсөж торниорой.

  3. o says:

    xvvxdee ogoxgvigeer ooroo awaad naad malnaasaa salj vz xongor min za xvvxed chin chamd yamar ix bayar xoor az jargal awchirdag geech bi ch bas noxroosoo salsan 2 xvvtei tom xvvgee awii gxed ni bi salaawch ogson yum da tiim bolxoor 1 xvvxed zvgeer shvv my nz chi alzaxgvi ee xvchtei bgaarai za xvvxed ch xoorxon shvv chamtai nz bolmoor bna

  4. sonin says:

    Угаасаа тийм ойр ч байсан юм у даа. Харин хүүхдээ гээд эргэж хараад байгаа юм шүү гайгүй хүн чанартай л залуу байна. энэ сайтаар дүүрэн өчнөөн жил хайр дурлал гэчихээд үр хүүхдээ хаяаад явсан залуучууд олоноороо бичигддэг шүү дээ.энэ хүүхнүүд нөхөртэй болохын тулд хүүхэдтэй болдогоо болимоор юм. хүүхэд ямар тоглоом юм уу. бүхэл бүтэн нэг хүний ирээдүй бүхэл бүтэн амьдралыг шийдэж байж маш хариуцлагагүй хандах юмаа. тгэд эмэгтэй хүн өөрийгөө жирэмснээс хамгаалах нь үүрэг тэй ш дээ. зүгээр байж байхад нь хүчиндээд хүүхэдтэй болгосон юм шиг л зарим хүүхнүүд комент бичих юмаа. Үнэхээр нас нь яваад үр хүүхэдтэй болое гэсэн зорилготой байсан бол энэ хүүгийнхээ аавтай сайхан харьцаатай үр хүүхэдээ зөв хүмүүжүүлэх талаар туслалцаа аваад явсан дээр байхдаа. эрэгтэй хүн нэг хайргүй хүндээ бол яаж мэрийгээд хайртай болддогүй байх, харин хайргүй хүнтэйгээ бол секс хийж чадах тийм хүмүүс.

  5. AMDRAL says:

    YGASA CHMD HAIRGYI HOLDHN OILGOMJTOISD

  6. b says:

    oorin chin l buruu yum bna shde. Ugaasaa hairgui huntei niileh gej zvtgeed jargahgui de. Ter zaluu chin oor yah yum be. Hairgui, tegeed taniltsaad shuud buudal orson huntei hamt amidrahgui n todorhoi. Huuhdee haraad oorooroo oboglood oguul abchih sanaatai yum shig bna. Oor ilvv yah yum be. Ugaasaa chamg hairlahgui hunees oor yu huseed bgan.

  7. энэ нөгөө хүүхдийнх нь эцэг залуугийн нийтлэл байна уншаарай says:

    Би жил гарангийн өмнө гадаадаас ирээд эхнэр болох хүн хайсан хүн байлаа. Хэд хэдэн хүнтэй уулзсан боловч зарим нь надад таалагдсангүй. Заримд нь би таалагдсангүй. Манай нэг найз нэг бүсгүйтэй танилцуулснаар энэ асуудал эхэлсэн юм л даа. Нэг бааранд танилцуулаад хэсэг пиво ууж бүжиглэж буу халж байгаад манай найз яваад өгсөн. Би тэр бүсгүйтэй үлдээд жаахан ярилцаж байгаад буудал орсон юм. Тэгээд асуудал ойлгомжтой шүү дээ. Сар шахуу иймэрхүү байдалтай явж байгаад хоюулаа салахаар шийдсэн.
    Хэсэг хугацааны дараа жирэмсэн байна гээд л асуудал болсон. Авахуулахгүй гэсэн. Надтай санамсаргүй байдалтайгаар аав ээжтэйгээ танилцуулсан. Ингээд би хэсэг би өөр газар ажиллахаар болоод яваад холбоогоо таслахаар шийдсэн. Хэсэгтэй холбоогоо тасалсан ч хааяа залгаж ярьдаг байсан. Тэгтэл саяхан төрөөд манай гэрийнхэнд хэлээд бөөн асуудал болсон. Би дотроо хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хүүхдийг нь очиж харсан. Гэрлэлтээ батлуулаагүй ч өөрөөрөө овоглуулсан. Төрөхөд нь дэргэд нь байгаагүй ч бичиг баримтыг нь аваад нэрийг хүртэл өгсөн өгсөн. Жаахан хүүхэд болохоор хөөрхөн л байна лээ.

    Гэтэл зарим нэг найз нөхөд хамаатан садан тэр хүүхнийг дэмий чамд тохирохгүй. Хэний ч хүүхдийг төрүүлж мэднэ. Чиний хүүхэд мөн юм уу? Өө тэрүүдээ гэх мэт үг нэг биш удаа сонссон. Надаас өмнө миний таньдаг хоёр ч хүнтэй харьцаатай байсан юм байна лээ. Эхнээсээ нэг л сэтгэл дундуур байсан бас яг хайж байсан хүн биш болохоор сэтгэл нэг л дундуур байна. Өөр тйишээ ажил хайж үздэг ч юм билүү? Шүүхээр заргалдаад явбал яваг гэж бодох боллоо. Аль эсвэл хүүхдээ өргөж авбал надад өгөх болов уу? Ямарч байсан тэр хүнтэй нийлнэ гэвэл надаас маш их сэтгэлийн тэвчээр шаардах болох байх. Харааж зүхэлгүй зүгээр сайхан зөвлөөд өгөөч.

  8. SSSS says:

    wahahaha yag olson bna shte ene tom engej taarax gej axax

  9. tami says:

    Yoo neeree yu bodoj hvvhde gargasniig chn yostoi medehgvin bna.chamd hairtai bgaagvi hairtai ch bolohgvi.zvgeer naad hvvhdee uuruu usgu chadahgvi bol aavd n ug tegeel boloo shd.

  10. uzsen hiideg says:

    huuhed gdg chin aguu shde ho. huuhdee avaad uld. ter hairgui amidrahgui zaluugiin orond huu chin chamaig hairlana. huuhdiinhee tuluu amidar

  11. kkk says:

    huurhii doo namhan targan tsarai muutai tgd 1 zaluu jaahan nuur ugsun chin untaad huuhedtei bolson hen ch toodoggui uurtuu itgelgui hun er ni iim bdag yum doo humuusee bitgii yanhan ntr gej helee chi huuhdee uur deeree avaa chamd daraa yamarch erees iluu hani tushig numur bolno

  12. aaa says:

    chi ch yostoi hognoos hyamdhan hvvhen bnda…hol yawah hvnd hognii hereg bhgvi bolhoor chamaig hayah geed bn…

  13. Lady says:

    Tom Jerry he he. ene yamar hetsuu yum be. uursduu yariltsaad eruuul uhaanar shiid l dee, Butehgui bol ter l biz busgui min ureee eruul saruul usguud Гал, ус, тугийн дэрвээ шиг омголон бай, ганцхан өөртөө таалагдснаараа амгалан амьдар л даа. Сэтгэлгүй хүнийг заавал эргүүлэх гээд дэмий. НАсанд туршдаа гомдож амьдрана ш дээ. Харин чи хайртай хүнээсээ үр хүүхэдтэй боллоо. Энэ тийм чамлахаар хувь тавилан биш шүү. Ингээд л энд ээлжилж захидал бичээд яанам бэ та 2. Амжилт…

  14. kkk says:

     Targan namhan huuhentei bujiglej bgaad shaadag mia zaluu bn

  15. emegtei says:

    ER CH BAI EM CH BAI BUGD BELGEVCH HEREGLEJ SURAACH EE HUUHED TOGLOOM BISH UUUUUUU    BELGEVCH BELGEVCH BAS DAHIN BELGEVCH.EREGTEI HUNIIG HAIRGUI BOL YUGAAR CH TOGTOOHGUI SHUU 

  16. MglausCom says:

    Ohid mini uursdiiguu hairlaj bhgui bol zarim erchuud emegtei huniig hun bish 6 object amid naadgai gej bodoh magadlaltai. Unegui hereglee bolchilgui uursdiiguu hairlaarai une tsenee bii bolgooroi

  17. zochin says:

    anhnaasa l iolgomjtoi bsn bn shde…ugasa ooriig chn hairlah hun tsaanaasa shaal ondoo bdiin..handaj bga handlaga,hundlel,hair,gargaj bga setgel gd l….humuus  mini zun sowingoo sain sons ayaanda heleed ugnu….deerh 1 hun helsen bn eyereg bodoltoi bai tgwl buh yum chamruu eregnee gj ene uneheer unen shuu ur huuhduudde hurtl helj surgah heregtei yumnii neg…
    odoo tgd negent ungursun yum chn huuhde saihn hairaar dutaalgui sain hun bolgon humuujuuleerei gj husii…etsegt n uguud demii bizdezowj bj turuulched tetgemj awaad bolowsrold n zoriulaarai ayaanda buh yum saihn boloh bha

  18. yoo yoo says:

    Uulzaad untaad jiremselsen yum unshsaar durgui hurchihlee. XXI zuund amidarch baij hamgaalna barina gej meddegui yum uu. Ezest ni ehgui ezeggui, eswel hoid urd eh ezeg uzej huuhed l hohirno sh dee. Joohon hariuzlagatai bai l daa

  19. uuganaa says:

    Tom jerry ch svrhii bn shvv ih gyarhai yumaa neerei tiim bn lee shvv zahidliin ezend hvvhdee bitgii ogooroi hvvhed eej dree bsan dr negent chamd hairgvi yum chin tgeed terniig orhi hvcheer suulaa gd saihan amidrahgvi sh dee gants hvvhed bol yahav yavaandaa chmg gsn sn hvn taarch l taarna amjilt bvsgvi min

  20. busgui says:

    chi erthen setgelee tataj avaa, ene Tom Jerry-n olood irsen niitleliin ezen mun yum shig bna huuhdiin chin aav. Hezee ch chamtai suuhgui ni dee busgui mini

  21. busgui says:

    targan namhan gesen bna l daa, yadaj turaad goyo bolchihooch, chamd hairgui bol hairtai boloh ni yu l bol… arai l denduu uhaan muu yumaa udii nasand buhel buten hunii huvi zayag neg shunu buudal orood l shiidchihej bga yumuu (huuhdiinhee huvi zayag) …

  22. Ухаантай байлдаа хvvхэн гуай. says:

    Энэ хvvxнvvдэд их асуудал байх юм аа… Эр хvнийг хvvxдээр нь бариад хажуудаа уяад авчихна гэж горьддог юм уу хаашаа юм бэ. Тэгээд л vнэ хvндээ барж дуусах юм. ТЭНЭГ гэхээс еер юу гэхэв дээ. Сууж гэрлэх нь тодорхойгvй юм бол хамгаалах хэрэгсэл хар 1000 л бна даг. Ер нь тэгээд зарим нь хvvxдээ еревдеед ээжтэй нь суудаг. Гэвч хосын ямарч аз жаргалгvй насыг элээх юм. Негее нехер нь хvн чанартай зулгаалгаад орхиод явж чадахгvй болхоороо гадуур баахан гvйдэг, архитай нехерледег ийм л дvр зурагтай амьдрал хvлээж байгаа ш дээ. 

  23. Naran says:

    anhnaasaa yamar ch hair setgelgui bsan bn. Yug ni huleedeg bn aa.

  24. sodko says:

    ene yag yu be? zohiol ymuu? iim ymnii talaar bichsen zaluugiin zahiag bichsen. zaluu n yaag ene uil yavdaliig er hun talaasaa bichsen bna leee

  25. dantes says:

    бүгдээрээ л нээx гэмгүй ёс журамтай xүмүүс шиг юм ярьж гэнэ.та нар ч гэсэн адилxан л биздээ.нэг xүүxэнтэй танилцаад болж өгвөл аваад xоноxийг л бодож байдаг биздээ.одоо нэгэнт болоод өнгөрсөн юмыг xарааж зүxээд яаxав дээ.наадаx чинь угаасаа л xань болоxгүй нөxөр шиг байна.xүүxдээрээ түрий бариад суулаа ч чиний амьдрал там болоx байx.тэрний оронд мартаад аxиж алдаxгүй шиг эрч xүчээр дүүрэн л амьдраx н зөв байx дөө.

  26. busgui says:

    PJl harin tiin, yu gej neg ni asuugaal nuguuh ni hariulj baigaa um shig iim baihab dee. Ineedtei yumaa.

  27. Pjl says:

    zohiol bshte umnuh baagii ahiad l bichihgui yu hahaha, iim yg tsav tohirno gej yu bhaw, Tom jerry chi uuruu bicheed baysaad bgan bishuu hahahah

  28. oyu says:

    Minii bodloor ter urid Huuhdee urchilj avmaar bna gesen,  bas ene niitlel 2iig admin guai uuruu zohioj bicheed bna, dandaa hudlaa zohiol bichdeg yum bna, dahij ene site ruu orohgui ee

  29. eooe says:

    Huuhed togloom um shig l handahiin.huuhdiig ni gargachihval l chamtai suugaad chamaig jargaah u.yah gej ingej mal tsarailj uuruuguu uneguiduulj bdgiinm de.Buh zuild yalanguya huuhed turuulj ushuh chini 100% uureg hariutslaga um shuu.Iim humuusiin dundaas tursun huuhduud chini l hetsuu bolood bgaa um da.

  30. lily says:

    TOM JERRY NEEREE aihtar umaaa…….sain bna

  31. inga says:

    Tom jerry giin zob bna  

  32. Chonongoo says:

    Kkk tom jerry aimaar hurdan tagnuuldsan, tiimee end tanai huuhdiin Aaviin zahia bn, ooriigoo targan namhan geed yasan ordog bish yumbe, hunii setgel setgeliin goo uzesgelen chuhal sanagddag yumaa nadad

  33. oriana says:

    ёстой дүүрчихсэн тэнэг хүүхэн байна. 18т байсан бол хүүхэд юм гээд ойлгохсон. танилцаад, унтаад, жирэмслээд… ойлгомжтой эргүүлэг рүү өөрийгөө түлхчихээд эндээс юу хүсээд байгааг ойлгосонгүй. угаасаа эр хүнийг хүүхдээр нь барьна гэж хаана ч байдаггүй юм. Наад тэнэг, мангар эрчүүд чинь үхэн дурлаагүй л бол хүүхдээ бодоод жаргалтай байна гэж байдаггүй юм.

  34. Tom jerry says:

    uu nuguu neg huuhde uur deere urchilj avahuu yahuu ntr geed hed honogiin umnu zahia bicheed bsan zaluugiin ehner bna shde. nuhriinhuu zahiag unshaa
    er n bol zaluu n durgui bhad uuruu gargana geseer l bgad gargasan yum bna shde. 
    hun durgui bhad zaaval turnu geed zutgeed bsan chinii l buruu bololtoi 

  35. Chingun_27 says:

    Chi huuhder baritsaalj nuhur awah gsn archaagui bodoltoi awgai l bn! 

  36. uunuu says:

    yasan hyamdhan ym be hvvhed hoorhonch chi ooroo hoorhiiltei bdald ortsiin bishvv

  37. sdd says:

    humuus uchir zuggui shuumjlehee bodoh yum uursduu amidraldaa aldaj baigaagui yum u? teneg mangar yanhanaar n duudaj ehleed l, oyunii homsdoltoi hunii shinj shdee,  arai uur tuvshinuus helye geheer uhaan n hurehgui tgd l ingeed tenegteed eheldeg baih l daa, za za chi baina shdee naizaa uurtuu itgeltei bai, yumiig ieregeer uudruguur haraarai, sainaar bodood sainaar tusuuluud baival sainaar l duusdag yum shuu, chi gehdee neeh setgeleer unaagui yum shig sanagdlaa zuv baina, zugeer l sainaar tusuuluud setgeleer bitgii unaarai, bi uuruu yag iereg tuluvtei baijiij ih olon hund zuiliig uuriin tal ruugaa uurchilj baisan, tsaanaasaa l ayandaa minii tal ruu uurchlugdchihuud baisan, chi chadnaa buh yum saihan bolno amjilt! 🙂

  38. Onon says:

    Odoo negent huuhdiin turuulsen ovogluulsan huuhdeer n jaahan ch atugai naashluulj. Bichseng chin unshad chi uuriiguu ogthon ch hairladaggui hun bh gej bodogdloo. Uuriinhuu harah untsug bolood uuriinhuu bie galbir bie avch yavah tal deeree ers shiidemgii uurshlugduud  uzeech.  Yamar ch eregtei hun archaa muutai uuriiguu uneldeggui emegteig ehneree bolgoy geed guihgui shd. Chi uuriiguu l sain hairla.

  39. Helen says:

    Uulzlaaa ….durlalaa …untlaaa …mamatai bolloo …yun hurdan um be ..uugn 29 nastai bj ..umand uhaantai bashynuur handmaar um …ucvur nasnii ohin shig l …

  40. unshaad yawj bsan chin uulzaad l buudald orson gen vv shal durgvi hvreed bolchihlooo chi ervvl bishee yaj shuud uulzaad l sex hiideg bnaa yanhan bishdee yamar

  41. slash says:

    Энэ хүүхнүүд нас нь 25 өнгөрлөө л бол хөгширлөө үхлээ гээд бушуухан шиг наашаа гэсэнд нь наалдаад хүүхэдтэй болчоод тэгээд авхуулсан барьсан, салсан хагацсан, ийм хүн гэж мэдсэнгүй нтр гээд сүүлд нь битий ингэж гонгинолдож байлдаа. Нэг л шинж чанартай нийтлэлүүд үргэлжилсээр…

  42. Hi says:

    Yoo iim amidral gej bdiimu. Emegtei hun chin bardam, bas oortoo hairtai hunteigee suuj ur huuhdiig ni toruuleh yostoi busuu. Getel chi yaachihsan huuhen geheeree oortoo hairgui hunii huuhdiig gargaad hezee irne geed huleej suudag bnaa. Ogt oilgohgui yum bna. 

  43. Panmongol says:

    Уулзаад л унтаад, Унтаад л жирэмслээд , Жирэмслээд хаягдаад яачихсан хорвоо вэ. Яасан дүүрчихсэн хүүхэн бэ гэхээс өөр хэлэх үг алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.