Учираагүй ч удахгүй хань минь болж хамтдаа мөрөөдөж ч зүрхлэхгүй сайхан амьдралыг цогцлоох тэр нэгэн гайхамшигтай эмэгтэйд зориулав

84055827

Сайн байна уу? Намайг О гэдэг. 25 настай эрэгтэй. Би энэхүү “Миний амьдрал” хэмээх буланг хамгийн бодитой хэмээн үзэж, олон жилийн туршид тасралтгүй уншсаар ирсэн юм. Захиа минь ердийн захидлуудаас урт учраас нийтлэгдэхгүй байх магадлал их боловч энэхүү захидлаа учирч хараахан амжаагүй яваа ч тун удахгүй гэргий минь болох тэр нэгэн гайхамшигтай эмэгтэйд зориулж бичив. Түүндээ хэлэхсэн гэсэн маш олон зүйл байгаа болохоор эхнээс нь дэс дараатай нүдэнд харагдтал бичихийг хичээлээ. Болгооно уу.

Манайх гэдэг айл 5 гишүүнтэй. Аав, ээж, эгч, ах, тэгээд би. Бид, хөдөө аймгийн төв дээр амьдардаг байлаа. 6 дугаар анги хүртлээ би зөвхөн “Онц” эсвэл ”A” гэдэг дүн л авдаг байсан нь ангийн найзууд гэрийн гадаа ирээд “Тоглоё” гэхэд нь үргэлж татгалздагт байсан биз. Ингээд л би гэдэг хүн спорт ч сонирхохгүй, эмэгтэй хүнтэй ч эгцэлж хараад ярьж чадахгүй ичимхий бүрэг “, Номын хүн” болох гараагаа тавьсан минь энэ байж. 7 дугаар ангидаа өөр аймагт байдаг “Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль” –д суралцаж дотуур байранд гэрээсээ хол амьдарч үзэв. Тухайн үед банди нарын дотуур байранд гэрээ санаад уйлдаг хүүхдүүд олон байлаа. Эрэгтэй хүн уйлдаггүй гэсэн бодол автоматаар суусан надад бас л сонин санагддаг байсан. Тэр л үед эрэгтэй хүн ч гэсэн хүн шүү дээ гэсэн бодолтой болов. Бусад нь уйлаад байхад би яагаад гэрээ санаж уйлдаггүй байна гээд хүчээр уйлж билээ. Одоо бодоход үнэхээр инээдтэй, жоохон л байж дээ.

Ингээд намайг 8 дугаар анги төгсөхөд буюу одоогоос 10 жилийн өмнө 2004 онд манайх Улаанбаатар хотод шилжин ирэв. Эгч гадаадад сурдаг, тэгээд эгч рүү юм явуулах бас авах гэж заавал хотод байгаа хүнээр дамжуулж, их л төвөгтэй, хажуугаар нь ах их сургуульд орсон тул тэдний төлөө эцэг, эх маань ийм алхам хийж. Нэгэн сургуулийн 9 дүгээр ангид орлоо. Миний л үнэлдэггүй, магадгүй хэзээ ч үнэлэхгүй тийм л архичин, тамхичин, шоучин, хараалын үгийг ус цас шиг урсгадаг, охин байнга эргүүлж, хүүхдүүдийг дээрэлхдэг банди нар, бас охидууд 8 жилийн туршид тасралтгүй онц сурсан надаас бараг бүх л хичээл дээр илүү зүйл мэддэг байж таарав. Би өдийг хүртэл яг юу сурсан юм бэ гэсэн асуултын эрэлд гарлаа. Удалгүй, нэг сар ч бололгүй өөр сургууль руу анги дэвшин суралцах гэж шилжив.

Нэгэн өдөр монгол хэлний багш маань самбар дээр “Нэг голын усанд 2 орж болдоггүй” гэсэн үг бичээд утгыг нь тайлбарлахыг биднээс хүсэв. Би “Багш аа наадах чинь ямар тэнэг хүн бэ, би хэд л бол хэд үсрээд л орчихно” гэж хариулах гээд сууж байтал багш “Гол гэдгээр цаг хугацааг төлөөлүүлсэн байна, тиймээс хийх ёстой зүйлээ цаг тухайд нь л хийж байх хэрэгтэй, тэгэхгүй бол…” хэмээн тайлбарлав. АМЬДРАЛДАА АНХ УДАА Л МИНИЙ НҮД НЭЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.

Энэ мөчөөс хойш би маш идэвхтэйгээр Г.Аюурзана гуайн 2х2=6 номыг дуустал нь уншиж, бүх суутнуудын хэлсэн үгийг ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨРӨӨ тайлав. Энэ үед “Би гэж яг юу юм бэ?, Би бүхэл бүтэн 10 жил сурчихаад байхад надаас өдийг хүртэл яагаад ХАМГИЙН НААД ЗАХЫН, ХАМГИЙН ЧУХАЛ энэ асуултын хариуг хэлж өгөх нь битгий хэл нэг ч удаа асууж байгаагүй юм бэ” гэсэн асуултууд гайхширал төрүүлэв. Миний бусдаас байнга л асуудаг “Чиний амьдралдаа хамгийн их хэрэглэдэг үг “Би” мөн үү?” гэх асуултад бүгд л “Яг тийм” хариулдаг. Харин дараа нь “Тэгвэл тэр би гэдэг чинь яг юу юм бэ?” гэхэд хариуд нь нийгмийн хичээл дээр үздэг Зигмунд Фрэейд болон Чарьлз Дарвины “Би бол нийгмийн амьтан, хувь бодгал, Би бол байгалын амьтан” гэсэн тодорхойлолтыг л хэлдэг. Магадгүй энэхүү захидлыг уншиж байгаа та хүртэл одоо ч ийм асуулттай тулгарч байгаагүй байж мэдэх. Сонин биш гэж үү. Бид чухам юу юм бэ, хэн юм бэ. Ингээд “Би яг юу сурсан юм бэ?” гэсэн асуулт минь ЮУ Ч СУРААГҮЙ БАЙЖ гэсэн хариулттай болов.

Нэгэнт “Би гэж яг юу юм бэ?, Би бүхэл бүтэн 10 жил сурчихаад байхад надаас өдийг хүртэл яагаад ХАМГИЙН НААД ЗАХЫН, ХАМГИЙН ЧУХАЛ энэ асуултын хариуг хэлж өгөх нь битгий хэл нэг ч удаа асууж байгаагүй юм бэ” гэсэн асуултууддаа бүрэн дүүрэн хариултыг өөрөө олсон тул ЖИНХЭНЭ СУРАХ үйл явцад шилжлээ. Хүнд хамгийн хэрэгтэй, хамгийн үнэтэй, суурь зүйл болох ӨӨРИЙГӨӨ НЭЭХ -ийг заахын оронд Зигмунд Фрейд, Чарьлз Дарвины хэдэн тэрбум, сая дахь хувилбар болохыг СУУРЬ БОЛОВСРОЛ ОЛГОХ ерөнхий боловсролыг бүхэл бүтэн 10 жил олгодог сургууль маань заадаг байжээ. Дэндүү харамсалтай, хайран он жилүүд. Одоо ч хүртэл хичнээн олон ГАЙХАМШИГТ, СУУТ ОЮУН УХААНУУД суурь боловсролын балгаар тэнэг, амьдралаа аваад явах чадвар, өөртөө итгэхгүй итгэлгүй болж байгаа бол оо. Бодохоос ч аймшигтай энэ тойргоос гарч чадсан нь миний хувь тавилан байсан ч байж мэдэх.

Тэгээд 3-н ч их сургуульд зөвхөн 1-р курст нь сураад, 4 дэхэд нь багшилж байгаад хаяхдаа “Сургууль гэдэг ухаантай хүнийг тэнэг болгодог ШОРОН” гэж хэлсэн үг гарцаагүй үнэн болох нь тодров. Харин сургуульдаа явлаа гээд гэрээс гараад Хүүхдийн Номын ордноор л хэсүүчилдэг байсан тэр 3 жил миний амьдралын хамгийн үнэтэй цаг хугацаа байлаа. “Америкт суралцсан тэмдэглэл” номыг уншаад Америкт л сурах мөрөөдөл өвөрлөн TOEFL-д бие даан бэлдэн өндөр оноо авч чадлаа. Үүний зэрэгцээ “Баян аав, Ядуу аав” номын бүх 16 цуврал номыг уншиж хэрхэн сайхан амьдрах учраа олов. Дейл Карнеги-ийн “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон”, “Санаа амар аж төрөх ёсон” зэргийг уншиж өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусдаас байнга авах биш өгдөг болж, хүний амьдралын үнэт зүйлсийг ухаарав. Америкт 10 жил амьдарч байгаад ирсэн ардчиллын 13-ийн нэг Малыш хочит Б.Энхтүвшин багшийнхаа ачаар хүний сэтгэл ямар аугаа мөн Монгол Улсаа сайн сайхан болгон өөрчлөх тун хялбар болохыг олж хараад зогсохгүй ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ мөрөөдөлтэй хоцров. Америкт сургуульд суралцах гэсэн боловч 2 ч удаа виз гарсангүй. Харин дараа нь насан туршдаа хийгээд ч, хэзээ ч уйдахааргүй зүйлээ Судлаач Ч.Эрдэнэ хэмээх хүний “Бид Ялав” номыг уншсанаар олж, дэлхийг өөрчлөх мөрөөдөл минь хэрэгжих бүрэн боломж дэргэд минь байгааг мэдэж авлаа.

Энэ хооронд “Энэ хорвоо дээр төрсөн мэдрэмж бүхэн хүндлэл хүлээж, хайрлагдах учиртай” гэдэгт үнэмшдэг би 3-н сайхан бүсгүйг чин сэтгэлээсээ хайрласан юм. Эхний сайхан бүсгүйгээ үнсэх нь битгий хэл, тэвэрч ч зүрхлэхгүй ичимхий, бүрэгээсээ болоод өөр хүнд алдсан. Харин удаах бүсгүйгээ өөр хүн бодоод мартаж чадахгүй байсан тул явуулчихсан. Сүүлийн бүсгүйтэйгээ хамгийн удаан буюу 4 жил хамт байсан боловч харилцааны хамгийн суурь болох хүндлэл нэгэнт үгүй болсон болохоор би тийм харилцааг хүсээгүй. Бусдын төлөө өөрийгөө үл хайхран зориулахыг хайр гэж итгэн, хэрэгжүүлж ирсэний дүнд би нэг талт хайрыг үүсгэчихэж. Хайртай бүсгүйгээ зөвхөн өөрийн сайн сайхныг л ихэнх хугацаанд боддог болгосон байж. Миний сайн сайхан, аз жаргал түүнд хамаагүй болжээ. Анхнаасаа болохгүй байсан зүйлийг болгох гэж 4 жил зүтгээд миний хүлээсэн өөрчлөлт байсангүй. Энд хүрээд хайрлаж байсан бүсгүйчүүддээ зөвхөн сайн сайхан, аз жаргалыг хүсээд, нэг талт хайрын түүхүүдээ өндөрлөе.

Нэг өдөр дотны андтайгаа найз охиноо өмөөрч маргаж байхдаа тэрний надад аминчлан хэлж байсан үгийг би мартдаггүй юм. Тэрээр “Анд минь, бид бүгдээрээ л чамтай суусан бүсгүй жаргана гэдэгт эргэлздэггүй. Чи өмөөрч болно. Гэхдээ анд аа, чамд хайртай охин тийм байдаггүй юм. Чиний төлөө бүхнээ зориулж байхдаа тэд аз жаргалтай байж чаддаг юм” гэж билээ. Тэр анд маань өөрт сайн олон ч охинтой үерхдэг байсан болохоор би үгэнд нь шууд л итгэсэн. Тэр ҮНЭН-ийг хэлсэн. Тиймээс л би өмнөх хайрын түүхүүдээ нэг талт хайрын түүхүүд гэсэн юм. Энэ хорвоо дээр төрсөн мэдрэмж бүхэн хүндлэл хүлээж, хайрлагдах учиртай. Гэтэл тэдгээр хүмүүсийн тоонд би ч бас орно гэдгээ мартаж орхиж. Надад гомдоллох эрх байхгүй ээ. Би өөрөө л буруу сонголтууд хийж байж. Харин одоо зөвхөн надад л зориулагдсан тэр нэгэн гайхамшигтай эмэгтэйгээ олох болно.

3-н ч их сургуульд муу сураад гутраад хаясан надад одоо ямар нэгэн их сургуулийн диплом, мэргэжлийн зэрэг, ажил, орлого огт байхгүй. Хэзээ ч сайхан амьдрах боломжгүй хүмүүсийн тоонд автоматаар орчихож мэдэх л юм. Гэвч, хувь хүний удамшил ба хүмүүжлээр төлөвшсөн мэргэжлийн ямар ч сургалтаар нөхөх боломжгүй угийн шинж чанарууд болох хөдөлмөрч ажилсаг чанар, биеийн ба сэтгэлийн хатуужил, ажигч, эрэлч, бүтээлч сэтгэхүй, сэтгэцийн хурдац, бодит дүн шинжилгээний чадавхи, зөн совингийн мэдрэмж, бага цагт их юм гүйцэлдүүлэх юм уу, олон цаг, хоногоор тасралтгүй ажиллах ажлын чадвар, тэсвэр, эр зориг, бие даасан байдал, өөрөөс бусдад үл гомдоллох сэтгэлийн тэнхээ, хүмүүнлэг нигүүлсэнгүй аястай дотоод хүн төрх зэргээ нээн тодруулж, хурцалж амжсан би ирээдүйн сайн сайхан амьдралдаа хэзээ хэзээнээс ч илүү итгэлтэй байна. Би одоо хэн бэ гэдгээ, юу хийхээ маш сайн мэддэг болсон.

Багшийн минь “Хүн амьдралдаа зайлшгүй зөв хийх хэрэгтэй 2 л чухал сонголт байдаг. Эхнийх нь насаараа хийх ажил, мэргэжил, удаах нь насаараа хамт байх хань ижил чинь” гэдэг үг бодлоос минь гарч байгаагүй. Тийм ээ уншигч таны таамаглаж байгаачлан би эхний сонголтоо зөв хийчихсэн. Одоо би, надтай үүрд хамт байхдаа уйтгартай байсан ч уйдахгүй, зовлонтой байсан ч зовохгүй, бүх хүсэл мөрөөдлөө миний төлөө золиослосон ч, зөвхөн би дэргэд нь байхад жаргалтай байж чаддаг бүсгүй хүний төрөлх зангаараа намайг уярааж, ухааруулан, жинхэнэ эр хүн болгох уян зөөлөн, уужуу тайван, цэцэн бэрийн ухаантай тийм л эгэл жирийн бүсгүйгээр дутаж байна.

Харин би түүнийгээ өөрөөс нь илүү хайрлан хамгаалж, хүндэлж, үнэлж, ойлгоно уу гэхээс огт хайраар дутаахгүйгээгээ мэднэ. Би 25-тай болохоор надад дутагдал маш их бий. Хүн бүхэнд л дутагдал, бий. Зүгээр л хамтдаа бүхнийг сураад нэгэн бие, сэтгэлтэй байж, өөрсдийгөө өөрчлөн, байнга урагш ахиж, дэвжин, адал явдал, хайр хүндэтгэл, энэрэл, ухаарал, халамж анхаарал дүүрэн, бие биенийхээ мууг биш сайн талыг улам тодруулж, хурцалж, өнгөлж байх тийм нэгэн гэр бүлийг цогцлоохсон. Чи минь намайг ингэж ихээр битгий ганцаардуулаач.

37 Comments

  1. zochin says:

    Nom unshij bolno l doo. Gehdee chinii duridsan nomnuud 10 jild l unshdag nomnuud bna sh dee. Surguuli huniig mangar bolgodog gecentei chini er sanaa niilehgui bna. Bi KTMC tugssun. Daraa ni bas tendee master hiicen. Tegeed ajillaj bgaad USA-d master hiicen odoo mergejliinhee daguu ajillaj bna. Gehdee l bi surah yum ih bgaag mederch, ahiad mergejliin surgaltuudad surah tuluvluguutei bna. Sain bagsh zuvhun tuhain hicheeliig zaagaad zogsohgui, huvi huniiig ih hugjuuldeg gej bi boddog. Minii huvid KTMC-n bagsh nar sain gej boddog. Minii tendees sursan zuils buur 10 jiliin daraa ch gecen nadad ih hereg bolj bgaa.CHamd gej zuvluhud chi yum olon taltaig oilgoh heregtei. Amidral uz. Chi zuvhun surch bsan 3 surguuliaraa buh surguuliig hemjij bolohgui

  2. Marco Polo says:

    Би ном уншаагүйэ. Ном унших дургүй. харин аялах дуртай. 

  3. hurandaa says:

    ee dee butkui e gokshoo.Ter olon nom unshad saijirsan yum chini haana bn.Chi eur ni oortoo taarah emegteig oor garig drees haiwal yasin manai delhii deer l law chamd taarah busgui bkui e gokshoo

  4. Er hun says:

    Nemj helhed hun iluu ihiig surj medeh tusamaa ooriigoo ulam iheer goldog davaanii tsaana davaa, uuliin tsaana uul baidgiig medej avdiin shuu. 
    Baigalaas zayasan medleg ur chadvar, olj avsan sursan medlegees iluu gej ug baidagiin. You have none of them. 

  5. Er hun says:

    Chi anh hodoonoos haraad manand toorson zaraa shig erguutej baisan bol. Adgiin muu ereen garaad soyoliin shokond oroh yum bna da. 
    25 baij ajil ch gui mergejilchgui chamaig hen hairlah yum be. Tom am shaldan guy mini. Bi 25 tai baihdaa Haan bankind 28.000$ tai, hadgalamj zeeliin horshoond 4000$tai, mark2 tai bailaa. Nadad hiij uzeegui ajil gej barag baihgui (zairmag, undaa, tamhi shirhegeer n zarj uzlee, denjiin myanga naran tuul der zogsoj uzlee, gadaadiin tom baiguulgiin gadaa hog tsasiig tseverlej, ih surguulia togsood olon ulsiin tosold). Cham shig uran tsetsen ug olon nom unshaagui ch. Minii chaddag zuil bi ajiliig golohgui hiideg zorisondoo ulairan zutgedeg. Yamarch hatuu huuhniig oron dotroo tugalga shig hailuulj chaddag. 
    Odoo Amerikad negen tom surguuliin magistart oroh ged shalgaltandaa belded suuj bna. shiv shine 2 mashin eeljilj unadag neg 2014 onii ene jiliin, nogoohiig n 2 jiliin omno shineer n avj bailaa. 
    Chi yu ch uzeegui bna heden nom unshsanaa ih umand sanaad, TV-r gardag huniig od mundag ged shutzen. 
    Emegtei hun hartsaaraa durladaggui yum dasaj durladag, chiheeree uran tsetsen ugend uyardiin. Cham shig ooriigoo mundag ged bodzon haruulah uzuuleh, teriigee batlah yumgui huniig hen hairlah yum be!!!

  6. Female says:

    Sainuu zahidaliin ezend uuriin chin zahidaliig dahin dahin unshlaa uurtui chin yariltsaj uzmer sanagdlaa idgaa uldeej bolohuu

  7. ..... says:

    CHINII HIIH ALHAM BOL TETGELEG AVJ MONGOLOOS GARJ HUN BOLOH ..TSAG NI IREHEER TER EMEGTEI OOROO IRNE

  8. ..... says:

    SURSANCH SURAAGUICH ETSEST NI UMARCH TENEG DURAK DIPLOM AVDAG UM ….END BICHISEN HUMUUS BAITUGAI MONGOLCHUUD TER AYARAA AIMSHIGTAI HOTSROGDSON DURAKUUD END CHINII BAIH YOSTOI GAZAR BISH SHALGALTIIN OGCH CHADAH UM BOL SCHOLARSHIPUUD OCHNOON BNA

  9. battuvshin8888@yahoo.com says:

    Gunzgii bodoj tungaadag pylosofi taliin sedew ih sonirhdog um shig bna. Bi gesen baahan l shashnii gun uhaanii nom unshdag. Gehdee nom unshih unshsan nomon deerhee heregjuuleh gedeg 2 shal ondoo bdag. Yahav nom ogt unshdaggui humuusees bol deer l um bna. Gehdee 1000 nom unshsan bgad mungu hiij chadahgui bol orchin ueiin kunz l boloh bh. 

    Chi tegeed yamar ch orlogogui um bol yaj amidardag um be? 
    Delhiig uurchluh muruudul chin yu umbe? 

  10. Bardam says:

    Humuus yagaad ingej huniig doromjolj mohoohdoo sain bdiinbee. Hunii saikhanig harj chadahgui urgelj ataarhaj yavdimu Uursduu tiim sain saikhan bolovsrol undurtui gej helsen shigee yagaad hunleg bj chaddagguinbee zaluu min udahgui chi ter saikhan busguiteigee uchirana gdg helchikh gantshan ch hun bhgui n ymar gomdmoor ymbe. Ene zaluugiin amidral nadad taalagdaj bn diplomtoi hoosin tolgoitnuudaas l hamaagui der hun bn zaaval diplomtoi bh yostoi gsn huuli mongold ta nar batalchihaaach chadahuu? Za ene teneg2 ym bichsen commentchig boliyo delgetsnii araas hudlaa bultersen busdiig doromloj uuluhduu heniig ch daguulahgui amitad! Harin zaluu min chamd bayar hurgye hench cham shig bj chadahgui nadad bol chi unelegdej bn.

  11. Boloroo says:

    ih nom unshsan n medegdej bn.gehdee chamd neg zuiliig l heley talh yaj hiih tuhai uguulsen olon nom unshij bolno gehdee ingelee geed talhaa hiij chadahgui bwal hooson medlegeer yah bilee. er n tegeed idalist uzleesee baga ch atugai hundiirsun n deer bhdaa

  12. azk says:

    mergejil olj awah heregtei emegtei hun ymarch orlohgui huntei suuwal zowiisht tm bizde

  13. zvrhnii ezen says:

    Hi ene odriin mend meregjilgvi bailaa gd saihan amidrahgvi gsn oilgolt bh ymaa hvn hvn oor l amidrana shvv dee chi zaawal oorinhoo haisan saihan bvsgvitei uchrah bolnoo amjilt nzaa 

  14. Ivy says:

    Commentuudiig bugdiig harsangui.. gehdee ihenh ni sorog ilerhiilel baigaa baih. Bas bodoh l heregtei. Hunii niigemd hun shig l baihgui bol busdaas het ooroor setgej onol yariad moroodold avtaad baival bas l hetsuu hetsuu.

  15. Ivy says:

    Tegeed ter 2 chuhal songoltiinhoo negiig ni yagaad hiihgui baigaa um be? Minii bodloor chi ooriinhoo yund durtaig, yamar mergejiltei bolohoo, yugaar mongo olj amidrahaa ch medehgui baigaa tolovshij amjaagui huuhed l bna. Nom unshih gedeg tusdaa asuudal.

  16. ELLO says:

    Minii sain tanidag hun bichigdsen bhaar ni ih gaihlaa chamaig zov zamaaraa yavj bna gj bdoj busad ni yu geh ni hamaagui ted eniig oilgohgui ter ayaraa hotsrogdon humuus . chamd bolomj bna meriilttei bai zaaval gadaad suraarai amjilt husiye

  17. Kim says:

    ZAHIDLIIN EZEND ….CHI ZOVHON NOMIIN UNSHISAN UMUU america-d 10jil esvel ter hun deer ochij suraa yu ….TOEFL oo SAIN ONOOTOI ogson bol CHAMD TAL TALIIN MASH OLON BOLOMJ BII (zaaval america geltgui ) umartaich ene nomiig olj unshisand bayarlaj bna

  18. Tsutsutsu says:

    Yoooooooooooooooooooooo yu ve yasan t1 yum unshchvaa. Medrel durak ve. Yu bichih gd yu bichtsiin be? Bolovsrolgui, zalhuu, setgetsiin yumtai, tgeed bas uuruuguu tengert tultal magtsan bh shiv. TUGSGULD N 4 SARIIN 1 EEN GEJ BICHIHEE MARTCHIJ.

  19. zol says:

    Jaahan bhdaa ene zaluu shig eniig harj huwiraad teriig duuraij nawsagnaj tsag bii bii gehdee arai ch 25 hurtelee hamhuul shg hiiseegui e. Chi mergejilgui, ajilgui, orlogogui deerees ni hii bardambasan hooson olon ugtei uchraaas chamaig jinheneesee hairlaj uuriiguu zoriulah ohin oldohgui ugaasaa baih ch ugui.

  20. brittany says:

    Odoo suraachee. yu hiigeed bgn.nas bn.naad nomnuud chin ch dee. chi sain bichij surah heregtei haa saigui haduuraad tsu tsu tsu

  21. yahoo.com says:

    Joohon nurshuu yum gehde chi uhaantai zaluu bnaa. Nadtai adil tustei zan chanar ihtei yum. Zamnal ch gsn. Shan sn busguitei suuya gj bodoj bval uuriiguu pod hilgeh hemjeeni mungutei bol. Yamar ch sn Shan emegtei ene bichsen shig hooson huntei suuhgui gdig nemeed helchie 

  22. MglausCom says:

    Az taaraad Sain saihan ohind toogdloo ch saijirch amjilgui hayagdah vii ahiad uuriiguu joohon hogjuuleed ailiin ohin carai aldahaargui araasaa shuuruuldag boltoloo guriichih gokshoo

  23. Man says:

    Хүнийг муу хэлж байж л нэг бах нь ханаж байдаг хүмүүс байдгымуу хаашаа юм. Та нарт энэ залуу яаж гай болсым болдоо хөөрхий. Инээдтэй гэдэг нь. Хүмүүсийн бичсэн юм болгон дээр орж элдвээр хэлээд байж байх нь тийм сайхан байдаг юм байх даа. Зүгээр л тэгээд бодож санасан нь биелэг гээд хаяна биз дээ. Та нарт гай болсон биш дээ. Ухаангүй ч болдоо

  24. zochin says:

    25тай ажил хийдэггуй орлогогуй мэргэжилгуй. Цаашид ажил хийх бодолгуй залхуу муу сурдаг оруулаад егсен сургууль тегсех тэвчээр чадвар байхгуй. Ажилгуй болохоор ядуу залхуу чам шиг 25 хурчээд арчаагуй ухаан ороогуй амьтантай ухаалаг охин хэзээ ч суухгуйшд мереед. Чамтай таарсан ухаангуй мэргэжилгу ажилгуй залхуу 25тай тарган царай муутын туйл мертее хеерхен гэж боддог дуфф хуухэн л чамтай суунашд. Ойлгомжтой байлаа

  25. ariuk says:

    За даа дүү. Элдэв бодлоо хаясан нь дээ дээ. Чамд гэж хэлхэд ах нь их сургуульд 4жил хагас суухдаа ганцхан томъёог 2 р курст байхдаа цээжилсэн. Түүнээс өөрийг цээжилээгүй харин одоо тэр томъёогоороо ажиллаж гэхдээ маш амжилттай ажиллаж бна.тэгхээр сурвал сурсан шиг сур.

  26. zochin says:

    Шалчга шалчга. Дээд боловсрол эзэмшиж чадаагуй, уншсан хэдэн номоо мэдлэгийн дээд гэж боддог кккк. Дээр нь шал худалч дээд сургуульд магистр хун багшлах эрхтэй болохоос чам шиг бакалавр ч аваагуй мэргэжил ч угуй нусан бурантагийг шагайлгах ч угуй. Бодвол 4дэх цэцэрлэгтээ асрагч хийсэн байх. Залуу худлаа бултрэх яах вэ. барилгын туслах хийгээд ажил хеделмерийн амтыг аваад ирэхээр аяндаа амьдралын хамгийн хамгийнийг еерее ойлгодог юм. Ажил хийж хелсее урсгаж уз

  27. nz says:

    uuchlaarai chi 1 tiim sonin sonin yum yarisan yamarch bolovsrolgui hernee bolovsroltoi yum shig yaridag aashildag zaluusiin neg bh shig sanagdlaa. bas deer ni setgetsiin huvid yaavch eruul bish. chamtai suusan busguichuud dorhnoo l chamaas zalhana bh daa. iim erchuud ooroo hairtai bol suusan yumu hairlasan busguigee ih l zovoodog sanagddagiin

  28. degi says:

    amjilt husiye.Zuv bodol, zuv handlaga suur humuujil bna.Zorilgoo maviad zutge zaluu mini

  29. Бөөн бөөн онол ярьж бүлтэрдэг пацаан л байна. Костьюм пиджак өмсөж зангиа зүүж үсээ самнаж гутлаа гялтгануулсан нэг тиймэрхүү хүн ч юм уу, дэлгүүрийн үзүүлэн юм уу гэмээр маанаг мөртлөө өөрийгөө их юм мэддэг гэж боддог мангар пацаануудыг бүр нэг өгзөг рүү нь өшиглөмөөр санагдаад байдаг юм. Өөрөө хийж бүтээсэн юу ч байхгүй, бас хийж бүтээх чадвар хэзээ ч суухгүй биз, тиймэрхүү нуснууд. Энүүн шиг гөлгийг л цэрэгт явуулбал зүү залгидаг байх даа.

  30. //////////////// says:

    Hervee chi ajilch hicheengui bas uhaantai baisan bol ter 3 ih surguuliig hund bn geed hayna gejuu? Hervee chi neg ymand tuishtai uuriiguu oltson baisan bol 3 surguulid surna gejuu? 

    Za duu mini bi 26 tai emegtei chamd l gej helhed chi shaal tuuhii baina. Chinii helsen buh nomnuudiig bi 10 tugssun jildee unshij baisan. Gehdee bi ternees umnu uuriiguu olchihson baisan ymar mergejiltei boloh ve heden nasand huntei suuh ve……. Tiim bolhoor bi mongoldoo hussen surguulidaa oroogui ch gesen gadaadad 5 jil har ajil hiisnii etsesd uuriin hucheer hussen surguulidaa sursan. Ih surguulid chinii naad unshsan nomnuudaas chini hamaagui iluu ym zaadag. Bas bayn aav yduu aav bol 2 taltai nom sain ba muu del karnegi ch gesen. Ted zuvhun uuriin amidral bodloo l bichsen zohiolchid. Nadad chamd amidraliin mash chuhal zuil boloh TEVCHEER gedeg zuil baidaggui ymuu daa gej bodogdloo. Chi uuruu sain baival SAIN emegtei ayndaa chamd oldono. Tiim bolhoor bi chamaig zaluu bgaa deeree suraasai bolovsroosoi sereesei gej husej bn. Muruuduliig biyluulehgui bol muruudul heveeree l uldene harin TSAG hugatsaa heniig ch huleehgui. 

  31. zochin says:

    aygui sonin zaluu yumshig sanagdlaa.nurshaa yaah geed bgaa ni medegdehgui.shuud helye ohid iim zaluugaas zaigaa baridag sh de

  32. zvrh says:

    Arai gj unshla uhaan zadarsan ch turshlaga dadlaga
    gj bhgvi ym shg sanagdla

  33. ee says:

    Gantshan asuult. Uuruu nadaa odoogoor meregjiliin ajil, meregjil, orlogo  baihgui gej bichsen hernee daraa ni “hunii amidraldaa hiih zailshgui 2 zuil boloh ajil meregjil, hani ijil” gesen songoltiin ehnii songoltoo zuv hiichehsen gesen baih yum. Yag uuruu yamar ajil meregjiltei yum be?

  34. Бүсгүй says:

    За мэдэхгүй ээ, дээд боловсрол эзэмшээгүй тул надад олигтой охин олдохгүй байх гэсэн санаа цухалзаад ч байх шиг.

  35. Сайнаа says:

    яасан гоё юм бичдэг ямар мундаг залуу вэ
    \

  36. Tom Jerry says:

    bi ch gsn mash ih nom unshdag. gehde unshsan nom bolgondo hutlugduud l hamhuul shig hiiseed bdaggui. nom ih unshdag hun vgiin baylagtai boldog, za ter n hetervel amitan hun zalhaasan chalchaa bolno shu. chi ch chalchaa zamru orson yum bna da.
    nomnoos avah yum ih blgui l yahav gehde amidral ter chigtee chinii unshsan nom shig bdguim shde. ter nomnuudiig chin burhan bish hun bichdeg sht unshsan yuma bundgurtu tungaaj yarij bai.
    zahidaliin utga garchig 2 n avtsaldaa alga. ohidtoi uulzahda orchnoo l mederch uzeerei de 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.