Нэгэн өдөр найз маань өөрийнхөө дурласан залууг санаад уйлан хайлан түүнийхээ тухай ярьж билээ. Тухайн үед би найзыгаа тайвшруулаад өнгөрсөн ч дотроо түүнийг сэтгэлдээ тээх хүнтэй азтай юм аа гэж бодож байлаа. Миний хувьд урьд нь найз залуутай байж, хүнээр хайрлуулж үзсэн ч яг өөрөө хүнд сэтгэл зүрх алдарч, дурлал гэгч тэр мэдрэмжийг мэдрээгүй явсан хэрэг л дээ. Тийм болоод л шаналж байгаа ч гэсэн утга учиртайгаар зүрх сэтгэл нь өөр нэгнийг хайрлаж байгаа нь сайхан санагдсан хэрэг.
Түүнээс хойш удалгүй миний зүрх сэтгэл өөрөөсөө өөр нэгэн ертөнцийг бодох санах төдийд л аз жаргалаар дүүрдэг тийм нэг сайхан мэдрэмжийг мэдэрсэн юм. Эмэгтэй хүн түрүүлж сэтгэл алдран түүнийгээ илчлэх зориг төдийлөн байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ би түүнийгээ анх харсан өдрөөс хойш л зүрх сэтгэл минь тийм гэж хэлэхийн аргагүй бодохын төдийд л хамаг бие халуу дүүгэн, нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодордог болсон. Харсан хүн бүхэндээ “би хүнд дурлачихсан” гэж хэлмээр, бүр хамаг бүхэнд сонсогдтол хэлмээр тийм сайхан мэдрэмж төрж байсан.
Миний хувьд эх орноосоо өөр газар хүсэл зорилгоо биелүүлэхээр сурч хөдөлмөрлөдөг жирийн нэгэн оюутан. Гэрээсээ мөнгө харалгүй ажил хийж олсон хэдээрээ өөрөө өөрийгөө болгоод болоод л байдаг. Харин түүнтэйгээ учирснаас хойш хичээл ажил гээд хааяа нэг ядрах минь бүр мөсөн мартагдаж, харин ч улам эрч хүчтэй болсон мэт санагдана.
Өдөр ирэх тусам түүнийхээ зургийг харан дүүрэн жаргалтай байх ч хэрхэн үүнийгээ хэлэх учраа мэдэхгүй байлаа. Нэг өдөр сэтгэл минь бүр байж ядаад болдоггүй найздаа хэлэн зургийг нь үзүүлтэл энэ чинь чамаас олон насаар ах хүн юм биш үү, гэж байна. Би тэгээд юу гэж, тэгж харагдахгүй л байна даа гэж хээв нэг хэлж байсан санагдана. Үнэхээр л дурласан хүн сохордог гэж үнэн юм билээ. Гэсэн ч надад тэр огт асуудал мэт санагдаагүй.
Тэр маань ч гэсэн намайг нууцхан анзаардаг байсан ч бид хоёрын дунд нэг асуудал нь олон насны зөрүү байлаа. Би 22-той, тэр маань 40-тэй. Тийм болоод л тэр маань түрүүлж хэлж зүрхлэхгүй надаас тойроод байж л дээ. Гэсэн ч би зориг гарган түүнтэйгээ уулзмаар байгаагаа хэлсэн. Ингээд бидний анхны болзоо товлогдлоо.
Анхны болзоо маш романтик, яг л кинон дээр гардаг шиг тийм гоё. Хичээлээ тараад уулзахаар товлосон газраа очвол гудамжинд амьд хөгжмийн хамтлаг тоглож байх бөгөөд 4 замын уулзварын хажууханд тэр минь улаан сарнай гартаа атгачихсан зогсож байлаа. Бид хоёр анх удаа уулзаж байгаа хүмүүс хэрнээ л эртний танилууд шиг нэг нэгнээсээ бишүүрхэх зүйлгүй элдвийг ярилцан цагийг гайхалтай өнгөрөөж билээ. Тэр маань бас нэг CD өгөөд, энэ түрүүний хамтлагийн дуунууд байгаа, сонсох бүртээ анхныхаа учралын тухай санаж байгаарай гэж хэлсэн юм.
Энэ бүхнийг хүмүүст хэлвэл энэ зэргийг зүйлийг цаад хүн чинь өдий наслахдаа мэдэлгүй яахав дээ гэж хэлнэ. Гэсэн ч би хүн зүрх сэтгэлээ дагаж аливаа зүйлийг хийдэг гэдэгт итгэнэ.
Түүний хувьд энд 8 жил болсон, жирийн ажил хийдэг, тийм баян мөнгөтэй хүн биш. Мэдээж урьд нь амьдралтай байсан, байхдаа бүр 4 хүүхдийн эцэг. Хүүхдүүдээ тэжээх гэхдээ гадаадад ирээд амьдралын эрхээр эхнэрээсээ хол хөндий болж буцья гэхээр эхнэр нь чи ирээд яах гэсэн юм бэ гэдэг гэсэн. Өөрөө хэлэхдээ надаас явуулдаг хэдэн төгрөг нь л хэрэгтэй юм байлгүй дээ. 2 жилийн өмнө би буцахаар шийдээд залгатал надад тэгж хэлсэн. Нэгэнт л намайг гэх сэтгэлгүй болсон юм бол би тийм хүнтэй яаж цааш хамт амьдрахав дээ, би ч гэсэн жаргамаар л байна шүү дээ гэж хэлсэн.
Хааяа хүүхдүүдтэйгээ ярьж харагддаг, тэгэх бүрт нь надад эмзэглэх зүйлгүй харин ч сайхан санагддаг. Харин найзууд маань мэдээж энэ бүхний эсрэг байна. Яахав чи одоо тэвчиж л байна, хэрэв яг амьдрал болоод та 2 хамт байвал би үүнийг тэвчиж чадахгүй бүхэл бүтэн 4 хүүхдийн эцэг юу боллоо гэж хүүхдүүдээ хаяад чамтай хамт байхав дээ, байсан ч чи бүхнийг олон тоонд хуваалцаж амьдрах хэрэгтэй болно. Тэгээд ч миний найз ийм хөөрхөн ухаантай охин байж чамайг гэх өчнөөн сайхан үеийн чинь залуучууд гарч ирнэ ш дээ гэж намайг ятгана.
Заримдаа би тийм дээ, гэж бодох ч гэхдээ яг одоо зүрх сэтгэл минь энэ хүнийг хайрлаж байна ш дээ гэж өөрийгөө зөвтгөнө.
Бид 2 бие биенээ сайн сонсож аливааг их л нухацтай ярилцана. Зөвхөн өөрсдийнхөө тухай ч биш ертөнцийн хамаг зүйлийг хамж шимээд д ярилцана. Удаан ганцаараа байсан түүнд маань ч энэ дотно байдал маань таалагдана. Нэг удаа тэр маань багынхаа тухай ярьж байгаад над руу хараад “би багадаа ер нь их зовж өссөөн” гээд харахад нь тэр гунигтиай харцыг би л аз жаргалтай болгож чадах юм шиг мэдрэмж төрж билээ. Хэрэв би хэн нэгний хажууд байхдаа аз жаргал мэдрүүлж байвал би түүнээс яагаад зугатах ёстой гэж гэсэн бодол төрнө.
Мэдээж тэр минь надаас ах болохоор миний ирээдүйд санаа зовно. Чамтайгаа хамт байхад сайхан байгаа ч би бас чамайгаа миний өмнөөс зовоосой гэж хүсэхгүй байна. Чи ямар шийдвэр гаргана, чинийхээр би байна аа гэж хэлнэ. Уг нь би буцна гээд шийдчихсэн байсан. Чамтайгаа учирснаас хойш амьдрал минь утга учиртай болж байна гэнэ. Хааяа нэг цасны зураг хараад тэр минь санаа алдана. Тэгэх бүрт нь би түүнийг эх орноо санаж байгааг нь мэдрэнэ. Нэг удаа тоглоом шоглоом болгон “ер нь монгол руу буц буц, цас хармаар байгаа биз дээ” гэсэн чинь, инээгээд “үгүй ээ, би шийдчихсэн. Чамтайгаа хамт байна” гэнэ.
Сэтгэл зүрх минь түүнийгээ хайрлаад жаргалтай байгаа ч, түүнийхээ үр хүүхдүүдийг бас эцэгтэйгээ хамт байхыг хүсдэг байх даа гэж бодно. Бас эхнэр чинь танд гомдож байгаа байх даа, мэдээж эмэгтэй хүнд энэ амьдрал амар хялбар биш гээд л бид 2 чөлөөтэй ярилцана. Тэгэх бүрт эхнэрээ гэх сэтгэл нь нэгэнтээ хөрсөн нь харагдана. Насаараа би хэрэлдэж, муудалцаж, элдвээр хэлүүлж амьдрахыг хүсэхгүй байна аа гэнэ. Эсвэл нэгэнт эргээд тэдэн дээрээ очвол үлдсэн амьдралаа сайхан өнгөрөөх ч юм билүү. Энэ бүхний бодох бүрт толгой минь түмэн бодол дундаа төөрч, одоогоороо аз жаргалтай үргэлжлүүлэн амьдрах уу, эсвэл дурлалаа дурсамж болгон үлдээх үү гэдэг бодол толгойд минь эргэлдэнэ.
23 Comments
4 xuuxdee exneree xayj chadaj bgaa ym chin cham zergiin nusan tagiig ulxun gants 2 untaad xayx bailgui yun xoshgorchixson nusan taglaa we chi
chi uneheer hairtai bol odoohondoo salaad hereggui ee.Tsag hugatsaa buhniig heleed shiidberleed ugnu.Bi bas gadaadad surch baihdaa uuruusuu 10 garan ah hund uhen hatan durlaj baij bilee teriig bodohgui tsag hugatsaa horm much neg ch baigaagui ter bas nadad sain baisaan.Olon ah bun demii gej olon ch hun helsen ter ch nadaas holdon holdsoor bid salsan .Salsan ni hen hend heregtei baisan.Bi uriin uyiin saihan zaluutai suugaad saihan amidarsan.Bi terentei suusan bol ter odoo 60 duhuj baigaa gej bodhoor suugaagui ni bolson sanagddag.tegeheer ta 2-n nasnii zuruu bidniihees hamaagui ih baigaa uchir chi hezee negen tsagt haramsah bolno.Bi terend uneheer ih hairtai durlaj baisan ch odoo bodhod dursamj tudii l sanagddag.martagddag ymaa duu mine amidraldaa bitgii aldaarai.Chinii nasni ohiduud hairtai l bol huuhdiig gargaad etseggui huuhedtei baij bolno gej boddog ch enduurel shuu.Minii ter hun uhaantai sain hun baisan bolhoor huuhedtei bolohgui huleej bai gedeg baij bilee daraa ni bodhod ternii zub baisan.
40 настай жужигчин гар л байна. Би бас хуухэн панаалдахдаа нээх гунихрсан гуниг шингэсэн зарцаар хараад л чиний дэргэд л байвал сайхан байх юмдаа гээл хэлчингуут негеедуул чинь ее энэ хунийг би л хайрлах ёстойн байна би л энэ хунд аз жаргал авчирах юм байна гээд гуйлдэж егне дее. Чи 40тэй ямар ч эртэй болзсон яг л наад хуни чинь ярьж байгааг гаргаж байгаа занг чинь бас тэр уедээ би их зовлон узсээн гэд гунигтай харц марц бугдийг нь яг давтана гээд боддоо. Ккк чи минь итгээд л гуйгээд байдаг аргагуй 20той гэнэн хонгор юм даа
heden jiliin daraa naadahiin chin boov ch bosku getel chi ed orgil shan uedeeree yvj bna tegeed nuuts hun ntr bodool gaslaal yvj bh bolno. zuvhun huvia bodhoo bolioch ter shan 4 huuhed gargasan busguig bod 4n huurhun uriig ni bod. er hun untaj hevtej uuriinhuu jargaliig bodood ehneree yu ch gej helj bolno uudgui humuus yumaa
za bolij uz amidrald songolt olon bdag yum. naadah chin hussen huseegui 4 huuhdee bodoh ystoi ymar uhamsargui hun be? ehner ni yahav huurhii 4 huuhdee tejeej amidralaa deeshluulj huuhduudee bolovsrol medlegtei bolgoh gej l naad maliig chin yvuulj bgaa sh d. teghed arai ch de zaluu huuhnii saltaa unerleed taashaal avaad bj bdag. 4 huuhdiin haraaliig ideed ter huuhnii nulimsiig haraal tsuhliig uzeed hezee ch uudluhgui teneg amitan be? boli ehner huuhded ni ugvul chamd hojim haramsaad bi ter ued bolih bsiimaa gej uuriinhuu tolgoig shaaj suuhgui amidrana za.
Odoo chamd baigaa umandaa l hanaad heseg baij bai l daa. Zaaval suuh tuhai bodood yah ve. Dahiad 1-2 jil ongorvol ene chinii nasnii hair bish, bas ternii helsen yarisan buhen unen bish gedgiig medeh bolno. Het shuluuhan helsend sorry.
tsaadah chin yostoi hudlaa gar bnadaa,humuusiin heldeg unen,zugaatai buguud hugatsaatai tsagaa unguruuleerei
нандиа 4замын уулзвар ганцхан монголд УБ т байдаг гэж боддог юм байхдаа кккк
ehner ni nohriinhoo utsiig uzej bgaad *unegui seks* gesen dugaar bhar ni zalgahad ooriinh ni utas ni dugarch novsh gee l tasalj… ene onigoo sanaand orchloo kkkkkk.
Яагаад болохгүй гэж нас бол зүгээр л тоо өөрөөсөө өчнөөн ах хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа хүн зөндөө. Ерөнхий сайд Алтан хуягаас эхлээд зөндөө л байна шүү дээ. Эхнэр хүүхдийг нь судлаад үз үнэхээр хамт байх боломжгүй бол суухад алдах юм байхгүй. Энэ хүмүүс чиний нүдээр харж сэтгэлээр чинь хайрлахгүй Бүү ай Айвал бүү хий гэдэг шүү.
Tanidag huniig maani bichtsiim shig bhyn. Naadah chini dajgui panaal gar shw. Bi hurtel er sonirhoj guidgui ch helj yarij bgag n sonsood bhar huuhnuudtei haricaad surtsan hissen yumiig n olood helchihee gadarlahtaigaa gar bn l gej bodool ungurdug bsyn. Chi ch yahav genen saihan ohin l bn heseg zugaacaj bgal gunzgiirelgui shig tegsgeed heregtseenuudee hangaal yavj l bhgui yu. Arvaad jil gadaadad bsn huniig tomorson huuhduud n barag tanihgui bolson bga ehner ch gsn gomdsondoo l esregeer n helsen yuman deer n duruuluud hedii hundiirsun ch huuhduudee gdggui eceg bol chamaig ch ceceg shig ohidiig tereg shig dairaad gdgiin ulgereer nulimstai chini hutgaal uuriin erh ashgaa l negt tavina doo. Chi saihan durlal amssan teel bolooshdee hair bolgon amidral boloh albatai bish chamtai suulaa ch butq gedgee caadah chini ch medehteigee bga.
Uyeiin saihan zaluus oldtol teel hool boltol shiir zugaa oligtoihon zaalgaad avax yum yu bn teed heseg erhelj saaj t1teel ergej dursahdaa mangar bsnaa bodool bj l bhgui yu.
Neeh olon hund gerel cohiulchq shig ceverhen romancelaad hunguhun shig davahaa l bod ter chamtai suuhgui tur zuuriin zuil gedgiig helye
Suuya hairlaad tsaashid amidraya gj bodvol naanaa uldeh heregtei ta 2. Tehgui Bol ta 2g Mongols ireheer ehner n chino amidralig jinhene tam bolgono shuu. Deerees n hamaatan sadan bugd muugaar yarih bolno. Odoohondoo shidver gargahgui bdlig harzna. Shinehen dree sonihon bdg yum.
Tam, tam. Erchuud ehleed bugd l tegj hudlaa heldeg yum. Ehner huuhdeesee hondii, huuhduud namaig toodoggui, bid ih hondii blhr barag haritsdaggui gd l,,, chi itgeed orovdono. Tgd huuhduutei ni oir bailgah gd helj yarina. Heseg hugatsaa ongorsnii dra genet harsan chini huuryagdsan bsnaa medreed ooriigoo orovdoj horsoltoi ineeh l bolno… oor yah bile. Ur huuhdee l gne, ongorson amidral ni chinii tsaashdiin shn amidral, zaluu nasand gai bolno.
Saihan hairiig aldaj bolohgui shuu! Amjilt husie!
гадаадад байдаг гэж хэлчээд анх 4 зам дээр уулзсан гэнэ үү. Худлаа юм бичиж байхын оронд хичээлээ хийгээд явж байвал өөр сайхан гэр бүл зохиогоогүй хүн олдож л таараа. Би лав эхлээд эмэгтэй хүнийхээ хувьд сайн мэдлэг боловсролтой болсон цагт амьдралыг хүнийг ч бас ийм сохроор харахгүй зөв төлөвшсөн байх болуу гэж боддог.
Наад хүнээсээ жирэмсэн болчивдоо дүү минь. Сайн хүн ч бай муу хүн ч бай наад хүн чинь хүүхэдтэй гэр бүлтэй хүн. Тэгээд хэр удаж байгаамбдээ наадахтайгаа. Сайн таниарайдаа наад хүнээ. Дараа нэг өдөр энэ сайтад муухай нийтлэл оруулах гэрэг боловдоо дүү минь
er ni hogshin kobraanud ewgude 🙂
iim hair baij l bolno l doo, gevch usreed l 6 jil boloh bolov uu daa, yahav butsaj irtlee tsug baij baigaad mgldoo ireed ochnoon saihan zaluuchuud dairaldana doo
bi ymr naad huniig chin sn medeh bish chinii bichseneer bol burhan shig hun bn gehdee hun gedeg chin genegu bhad chin ewgu tongordog amitan shude 🙂 tewcheertei l bsn ni dr tsag hugatsaa bugdiig todruulaad ogno
chinii tolgoig sain erguulj de. chi zaluuhan genen bga bhoor chamd buh zuil saihan bolj buteed bgam shig ter hunguigeer amidarch chadahgui yum shig sanagdaj bga l bh. harin 4-n 4 huuhdiin etseg hun chamaig hunii nutagt zugeer l dasgaj ashiglaj bga. erchuud etssiin etsest ger bul ur huuhde l genee huuhduud n barag chamt chatsuu biz
4-н хүүхдийн эцэг, тэгээд гэртээ харих “эрх”-ээ эхнэрээсээ асуугаад байдаг. Шийдэмгий бус, хүчгүй эр байна даа, чи дурлалдаа төөрөөд наад нөхрөө сайн танихгүй байна, дээр нь олон насны зөрүү байдаг. Зайгаа барь л гэмээр байна, нутагтаа ирж ажиллаж амьдраа хө!
Hm teneg mini.Chinii aav chin ingeed chamtai chatsuu joohon ohiniig eejed chin hairgui geed bogs boornii ajil hiigeed yavj baival zugeer uu chamd.Hunii gazar sex hiih unegui yanhan oloh hetsuu.Chi bol teneg hyamdhan heregtsee n bolson baina.Hen ch gesen huuhdee l bodno.Chi bol zugeer unegui teneg ohin.Naadhaa hair ene ter gej anduurav daa.Tegeed jiremsen bolood etseggui huuhed gargaad amia horlov!Naadah chin ehner huuhduudee l gene.Sain hamgaalaad adilhan heregtseegee hangaad l yav da
Za daa ehneriin huvid bol hudlaa helsen bna. 4 iin 4 huuhduun eh yu gej l chi ireed heregguu minii huuhduuded chi hereggui gej helehev. Chinii tolgoig erguulehed mash amarhan baisan baij taaraa anhnii hartsaar duralsan gee bizdee. Sain nohor sain aav hezee ch 4 n huuhdee hosor haydagguu yumaa. Naadahaa bitgii oodn tatah gej yadaad baildaa. Suumaar bgaa bol suugaachdee harin daraa n chamaas garsan huuhedee bish 4 n huhedruugee guigeesteu baih viidee