Дэлхийн аваргын өмнөх Рио де Жанейро

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртохын хэрээр Бразилийн эрх баригчид Рио де Жанейро гэх мэт том хотуудын ядуусын хороололд тавих цэрэг, цагдаагийн хяналтаа нэмэгдүүлж байна. Саяхан цагдаагийн тусгай хүчин ба армийн албан хаагчдын 1180 хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн хүн Рио хотын фавел буюу ядуусын хороолол руу дайран орсон байна.

Дайран орохоос ч өөр аргагүй. Учир нь фавелууд нь улс доторх улс л гэсэн үг. Гол төлөв аль нэг мафийн бүлэглэлийн хяналтад байдаг, тэднээр тэжээлгэдэг. Мафийн боссууд нь өөрийн фавел дотроо хаан л гэсэн үг. Тиймээс гадныхан ялангуяа цагдаа, цэргийнхэн орж ирэхэд зэвсэгт эсэргүүцэл үзүүлдэг.

Тиймээс энэ удаад цагдаа, цэргийнхэн хуягт машины туслаймжтайгаар фавелууд руу дайран орж хяналтаа тогтоожээ.

332270

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.