Миний л бодол

024

Сайн байна уу. Энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Урьд нь 2 жилийн өмнө 2 ч удаа захиа бичиж та бүхнээсээ зөвлөгөө авч байсан. Одоо энэ захиагаа хаанаас эхлэх вэ гэдгээ сайн мэдэхгүй л байна. Миний амьдрал нээх сайхан дардан байгаагүй ээ. 90-д оны шилжилтийн үед аав минь архи уудаг. Ээжийг минь зоддог тийм амьдрал дунд өссөн. Хэцүү санагдах тэр үедээ нөхөр байсан тэр хүнтэйгээ танилцаж билээ. Тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санагдтал хайртай байсан. Хамт амьдраад ирэхэд бүх зүйл эсрэгээрээ байдаг юм билээ. Хүүхдээсээ сүү, памперс харамлаад л оройтож ирээл ажилгүй надаа хэцүү байсаан. Цаг цагаараа байдаггүй гэж удалгүй ажилд орж тэр хүний гарыг харахааргүй болсон. Тэгэх тусам улам л харьцаа муудаж эхэлсэн. Ийм байдлаараа удвал салах нь гэдгээ мэдээд амьдралдаа түр зуурын пауз авъя. Намайг байхгүй бол ямар хэрэгтэйг минь мэдрэх байх гээл гадагшаа сурахаар явсан даа.

Төд удалгүй чамгүй бол хэцүү байна гээд уйлан дуулан араас минь очсон. Харьцаа ч сайжраад удаагүй байтал ажил нь эхлэх болоод буцаад монгол руугаа явсан юм. Төд удалгүй миний зовлонт амьдрал эхэлсэн. Нөхөртэй минь хамт амьдардаг гэх эмэгтэй намайг сал гэж дарамтлаад л жирэмсэн намайг ойлгооч гэж уйлаал. Охинтойгоо ярихаар ээжийгээ санаад байна гэж уйлаал. Би тэгээд шийдсээн. Сургууль соёлоо бүгдийг нь орхиод охиноо гээд сая 2 сард хүрээд ирсэн. Нөхөртэйгөө ч уулзсан. Ааштай гэж боддог ч хэзээ ч араар тавих хүн биш гэдэгт итгэдэг байсан хүн маань тэгэхээр дэндүү муухай санагдсан. Ирээл өргөдөл гаргаад хуулийн дагуу салсан. Нөхрийг минь булаасан тэр эмэгтэй 2 хүүхэд нөхрөө хаяад манай  хүнтэй нийлсэн юм билээ. Одоо жирэмсэн гэсэн. Нөхрөөс маань 4 эгч хүн.

Би энэ хүнд огтхон ч гомдохгүй байгаа л даа. Аяндаа бурхан шийтгэх биздээ. Би одоо яагаад ч юм маш жаргалтай байна. 12 жилийг минь үрсэн тэр хүнээс салсандаа ч тэр юмуу дураараа өөрийнхөөрөө байгаадаа ч тэрүү сайхан байна.Одоо ажлаа хийгээд охиныхоо дуртай зүйлийг авч өгөөл хэнээс ч хараат бус сайхан байна. Энэ үгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүн байхгүй л байвал үхэх юм шиг санагдах үе ч байдаг гэхдээ өөрийгөө зовоосон тэр зүйлээсээ зоригтой салж чадаарай гэж хэлмээр байна…

17 Comments

  1. bolor says:

    Яаж тийм хөөрхөн жижигхэн үрээсээ муу памперс, сүү харамлаж чадаж байнаа. Естой юм шзээгүй дурак байна даа. Ямар хүний хүүхэд чирж ирээд тэжээлгэх гэж байгаа бишдээ. Хүүхлээсээ юм харамлах хүн чамд бол бүр ойлгомжтой биз. Би бол нөхөртөө гуйлга гуйгаад ч хамаагүй хүүхдэд минь олж ир гэж хэлэх байсан тийм л хэцүү байдагын бол. Үхтэл үр хайран гэдэг үг тийм ч зүгээр үүссэн үг биш байх шүү. Ийм эргүү эцэг нар энэ сайхан эх оронд минь ховорхон байгаасай.

  2. MglausCom says:

    Ergeed haramsahaargui shiidver bur zuv bdg

  3. bataa2853@yahoo.com says:

    болохоос нь болохгүй хүртэл яваад ийм шийдвэр гаргасан учир ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй байсан. тйим учраас шийдвэрээ гаргасан. гаргасан шийдвэрээ өөрөө зөв гэж бодож байгаа юм чинь чамд асуудал алга. амжилт хүсье. харин эндээс зарим хүмүүс ухаарал аваасай. ерөөсөө л бие даан амьдрах бололцоогоо өөрсөддөө байнга гаргаж бай. хувь хүнийхээ хувьд, санхүүгийн хувьд, найз нөхөдөөсөө ч тэр бие даан хараат бусаар амьдрах нөхцлөө бүрдүүлж, өөрсдөө шийдвэр ээ зоригтой гаргаж сурцгаая. /ихэнхи асуудал санхүүтэй холбогддог учир эхний ээлжинд санхүүгийн бүрэн эрх чөлөөэд хүрцгээе гэж уриалъя/

  4. Boldgui_bor says:

    Нийгмийн эсрэг байр суурь илэрхийлсэн. Тэвчээргүй хүүхнүүдэд сайхан дэмжлэг болох бичлэг байна. Угаасаа амар хялбар амьдрал гэж байдаггүй шүү дээ. Мөнгө, ядуу амьдрал бол яалтчгүй гэр бүл доторх асуудал болдог. Тийм үед хэн хэнээс нь л тэвчээр шаардагдана тэрнээс биш цонхоор хараад торгонд хөлбөрч яваа хүүхнийг харж нөхрөө голдог эмэгтэйчүүд маш их ээ их

  5. Oyuka says:

    Bi ger bultei emegtei. Bi yag cham shig salah gej udgudluu ugch bsan bolovch nuhur salh ugduggui. Tanai nuhur harin salaad ugdug, 1 bodliin sain hun yum. Manai nuhur olon ydaa huursan, yer ni bolihgui baih. Minii gaihaad baigaa ni, yagad erchuud uur emegteid hairtai yum bol terenteigee suuhgui odoogiin ehneree zovooj baidag yum be? Bi salmaar bna. Nadad nuhriin mungu hereggui. Bi yu ch avahgui salmaar bna. Bi huuhduudee gantsaaraa usgusuur irsen, uuruu mungu hangalttai oldog. Huuhduuded mine heruultei bhad hetsuu bgaa. Erchuud yagaad iim huvia hicheesen novshuud bdag yum be?

  6. zochin says:

    hairtai geed itgej ybsan hun maani neg l odor araar tabij gehed itgehgui bsan chin arai ch dabarlaa shuu zuudneesee sermeer bnaa bi. bi 2 huuhedtei odoo salah orgodloo chi ooroo ogoorei gene hadam eej ch gesen sal bno shd gene tertee terguu orgodloo ogood 2 huuhdiinhee tetgemjiig ch togtoolgo gene uu hadam nadaas turuuleed sudalj bga yum shig bgaan.orgodloo yaj ogoh uu deer neg ochson chin odoo 3 sar hardag bolson geed uudeer ni yriad chadaagui orgodloo ogoh argaa olohgui bnaa t

  7. 111 says:

    Зандан тайлаад өгөх бүсгүй байна уу ?
    x_muugii11@yahoo.com add

  8. zochin says:

    Baahan single /hayagdsan/ avgaichuul demjeed l avch ugchee

  9. sarnai says:

    nadad ch bas tiim hun bga, bhgui bol amidarch chadahgui yum shig sanagddag. bid 2 2uulaa gadaadad bdag uur uur orond bsag bolohoor uulzaj chadku bsaar 2jil boloh gj bn.Odoogoor biynee huurch yanz bur bolson yum bhguilde gehdee hol bh uneheer hetsuu yumaa yadaj bhad minii hartaig heleh uu zarimda ingej bhaar bolichuul  amar bh yum shig sanagdah yum 🙁  

  10. za tegeed salaad bai daa 2 hoshinogtonguud mini says:

    za tegeed salaad bai daa 2 hoshinogtonguud min

  11. beta says:

    Sanal neg bnaa. Bi ch bas ter hun l bhku bol amidarch chadahku yum shig tiim ih hairtai bla. Gadaad lu 2hon jil mastert yavaad ireh gd yavahad mini 1 jil ch boloogui bhad ter uur huntei bolson bsn. Ter emegtei ni jiremsen suuj bga gj sonsood tenger nuraad orood ireh shig bolj bile. Hair durlalaasa bolood hevtert orj haluurch uvddug bolohiig kinon deerees l harj bsn bolohoos amidral deer tiim zuil bdaggui bh gj bodoj bsn chin uuriin biyeer medersen shu haluuraad untaj ch chadahgui yamarch tamir tenheegui suulde ingej bhaar surguulia orhiod butsah talaar ch bodoj bla gehde odo ingeed 2 jiliin daraa ergeed bodohod hund hen negen heregtei bish uuruu uurtuu l heregtei uuruu uuriigu l hairlah heregtein ble. Bi odo ter emegteid bayarlala gj helmeer sanagddag shu 

  12. baby says:

    Uu super sain bna zorigtoi bna mundag uur heleh ug alga. Az jargal husie 

  13. jhkp says:

    yo za ashgu neg uuruu yumaa shiideed uuriinhuu amidralaa avaad yavsan 1 hunii ch gesen zhaiag unshih taatai bailaa, zuwluguu asuuj bga humuus bugd ingee l uursduu shiideed l yavah heregtei shdee, dandaa neg utgagui yum asuusan sonin sonin yum asuusan humuus baidii

  14. ene bol bi says:

    hi….. amjilt…. zavaal er hvntei sain amidradag gsn huuli hna bnaa hvvhdee usguud sainhan yvj bga emegteichvvd zondoo l bna

  15. yahoo.com says:

    Ehni ehnerig burhan hoerdoh ehnerig chugger hairaldag gj bga shd odo naad huni chin amidral n uudluhguidee. Az jargal husie busgui min

  16. enhrii says:

    Bayrlala nadad ch bas iimerhuu zuil tohioldson ghdee hun muutai huntei bsanaas odoo uhtlee zowj bgaa ch gsn salsan ni deer bhaa ta namaig zorigjuulj ugluu odoonoos ohinoo bodood ergej haralguiamidranaa.

  17. Болор says:

    Зөв зоригтой эмэгтэй байна. Бидний сайн муу хийсэн бүхэн үйлийн үр дагуулдаг. Сайныг хийвэл сайн мууг хийвэл муу үйлээ л үзнэ гэж би итгэдэг……
    Чамд ажил амьдралын өндөр амжилт мөн сайхан бүхнийг хүсье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.