Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий, санал бодлоо хуваалцах хүнгүй захиа бичиж сууна. Олон юм нуршилгүй гол асуудалдаа оръё. Би гадаадад олон жил болж байгаа, энд ирээд 2 дахь амьдралаа эхлүүлсэн, би урьдны амьдралаасаа нэг хүүтэй, (миний баяр баясгалан) харин нөхөр 2 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй нь уулзаж үзээгүй, өөрөө уулзуулж танилцуулъя ч гэж боддоггүй юм шиг байгаам. Нөхөр минь надаас 7 ах, харин би 38-тай, энэ олон жил амьдраад дундаасаа хүүхэдгүй, яагаад гэвэл нөхөр хүсдэггүй. Энэ асуудлаар олон жил сэтгэлээ зовоож амьдарч байна. Хүү маань дүүтэй болгохыг байнга гуйна, одоо ч өөрөө том болчлоо л доо.
Нөхөр болохоор хэн хэн нь хүүхэдтэй юм чинь дахиж хүүхэд гаргах шаардлага байхгүй, дахиад хүүхэд гаргавал түрүүчийн хүүхдүүдээ юманд хүргэж чадахгүй гэсэн үзэлтэй, өөрөөр хэлбэл надаас гарсан хүүхдээс болоод тэрний 2 хүүхэд ядуу зүдүү зовж амьдрах болчих юм гэнээ. Өөрийнх нь хүүхдүүд хосоороо ханьтай болохоор хүү бид 2-н хүсэл, зовлонг энэ хүн даанч ойлгохгүй юм даа.
Уг нь бол одоо амжаад нэг хүүхэд гаргачихвал болох л нас гэж бодоод байгаам. 40 хүрчихвэл ээж биш эмээ болохоо бодсон нь дээр байлгүй дээ, суусан цагаасаа эхлээд тэрний хүүхдүүддээ мөнгө өгч тэжээж тэтгэх асуудалд нь нэг ч удаа оролцож байсангүй. Эцэг нь өгөх ёстой юм чинь өөрөө л тэр асуудлаа зохицуулж байг гээд, хааяа л хүүхдүүддэ мөнгө өгч утсаар ярьж байгаа юу гэж л асуудаг. Би өөрөө охин хүүхдэд хайртай болохоороо хааяа охинд хөөрхөн хувцас аваад явуулдаг байлаа. Гэтэл өчигдөр эндэхийн татвартай холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөх хэрэг гараад Монголоос хүүхдүүддээ өгдөг мөнгөний дансны хуулга авсан юм л даа. Миний бодож байснаас өөрийнх нь хэлж байснаас хол их мөнгийг өгдөг байсныг нь мэдлээ.
Эм хүн л болсон хойно богино ухаан нь дийлж уурлаж хонолоо, миний байдлыг ч нөхөр гадарлаж дуугүй л байна, өглөө босоод хатан ухаанаа шавхаад өөрөө чадаж л байвал яахав дээ гэж уужуухан бодлоо, гэхдээ яагаад бид 2 дундаасаа хүүхэдтэй байж болохгүй юм гэж бодохоор гомдоод салчихмаар санагдах юм. Энэ асуудлаас бусдаар бол нөхөр бид 2 проблем байхгүй, надад хайртай, халамжтай, ажилсаг, өөрийн гэсэн жижигхэн компанитай, сексийг байнга гоё хийж өгдөг, архи тамхи хэрэглэдэггүй. Хүүхний асуудал бүр ч байхгүй, өдөр шөнийн 24 цагт хамтдаа ажил төрлөө хийгээд, гэнэт гэнэт сюрпрайс хийж намайг гайхшруулна. Яг л бурхнаас надад зориулагдсан хүн юм шиг. Эрүүл мэндийн тал дээр муу юм байхгүй, жилд нэг удаа бүрэн шинжилгээнд ордог, хамтдаа спортоор хичээллэж гүйдэг.
Миний бие хүүхэд тээж төрүүлэхэд хэвийн, хордлого л өгөх биз, зөндөө ээжүүд хордоод л тэсээд л тээгээд л гаргадаг шүү дээ. Би өөрөө хүүгээ бас л тэгж төрүүлсэн, нөхөр минь ийм бодолтой итгэл үнэмшилтэй яагаад ч ойлгохгүй юм. Заримда хэлэхдээ өөрийнхөө насыг хөгшинд тооцдог, тэр байтугай насны хүмүүс хүүхэдтэй болоод л байх юм. Би нөхрөө энэ жил л ятгаж жирэмсэн болохгүй юм бол миний нас ч бас хэцүүдлээ. Хүүгээ яасан ч байсан төрсөн дүүтэй болгочих юмсан гэж маш их хүсч байна. Ер нь хүнд хүн л хэрэгтэй гэж би боддог, тэр тусмаа өөрийн төрсөн ах дүү, би нөхөртөө яаж ойлгуулах вэ? Над шиг ийм асуудалд орж байсан хүн байдаг болов уу?
Би уурлаж туниж, сална явна гэж айлгаж ч үзлээ, хэрвээ үнэхээр зөрүүдлээд байх юм бол үнэнээсээ салдаг ч юмуу гэж бодогдох боллоо. Ганцхан амьдрах амьдралдаа хэд салах болж байна даа. Хүүхдийн тухай бодонгуут л цээж руу огшоод нөхрөө харахаас дургүй хүрээд амиа хичээсэн өөдгүй амьтан гээд бодох юм. Зөвхөн өөрийнхөө 2 хүүхдийг л бодож амьдарч яваа ч юм шиг санагдах юм. Хүний амьдрал тэгширдэггүй гэж үнэн юм байх даа. Залуудаа хэд хэдэн хүүхэд гаргаж байх минь яав даа гэж харамсаж суух юм даа…
48 Comments
oort chin buh yumiig ooriinhoo sanasnaar bolgoh gedeg neg muu zan bh shig
Kkkkkk helehgui bj bgaad l huuhedtei bolchihgui yu. yag bolchihwol uur bolno dooo
Davhar deeltei amidar gej deer neg n bichsen bn yostoi ynen shyy… Naadah chini ynen muu sainaatai hyn bn, uuriiguu hairla hyyhdyy hairla, yuun ahij hyyhed gargah…setgel sanaanii beltgeltei alsiin haraatai bai, het hairtai bolj bolohgyi shyy naadahdaa
Hyyhdyyddee tegej ih mungu yavuulj baigaa no-toi l bn daa, ar talaa behejuulj baigaad hezee negen chagt hayaad yavah gej baigaa biz. Naad hyndee het itgelt baihgyi, uuruu mungu ih olood ganch hyydee yldeeh yumtai bolgo. Hyn ingej muu sanaalj baihad, uuruu ch gesen naad “nuhurtuu” het ih mungu setgel zarchuulaad bh hereggyi l bolovuu.
Наад хүн чинь хүний нутагт чамтай хамтран амьдарч байгаа болохоос эхнэр хүүхдээсээ салаагүй л хүн байна шүү дээ. Тэнэг минь наадхаасаа салаад өөрөө хүүхэд хэрэгтэй гэж байгаа бол өөр хүнтэй амьдараач: Чамааас илүү жаргал хайрлах 2 хүүхдийнх нь эх нь хүлээж байгаа гэдгийг мэддэг хүн байна. Эртхэн учраа ол. Тэгээд Монголд ирчихээд гэр бүлийг нь салгана гэж тэнэгтэв дээ.Овоо тэнэг хүүхнүүд байх юмаа инээд хүрчихлээ.
Busguichuuded neelttei
batuka_now@yahoo.com
my bodloor dajgui nohor shig bnaa mongoloor duuren hogiin garuud zondoo bnaa huuhedtei bologchood hayna tegeed tom bolhoor ni bulaana shuu de
bichsen zahidal ochihgui ym yaaj yavuulaad bga ym ve
tegvel nuhurgui l bgaach de uhaan gargaj huuhdinhe aavig zasaj togtooj av amdral chin em hunii uhaan deer l togtog gen shuu
bi tegej chadaagui l de
Hi. Ugaasaa urid ni amidraltai 2 huuhedteig ni medseer bj suusan um chin mongo yavuulah asuudliig neeh hundruulj avch yzehgyigeer l amidrah heregteim bishuu …torson etseg ni huuheddee mongo yavuulah ni zyin hereg. Ternii ehneri huuhdiin orond ooriigoo tavij yzsen uu. Bi yag iim bdald bval yaah ve gedgiig bainga haritsuulj bh heregteim bolov uu. Chi ooroo yag hyyhed hysej bval nohor chin dyrgui bsan ch hussenee l hiichehgyi u. Harin chamd neg tiim um bh shig sanagdlaa. Durgyi bhad ni olood gargaad haygdchihval hynii gazar 1 ra hetsuudne gej bodood yahaa medehgui shiiregneed bgaam bishuu. Harin 2 huuhdees ni haritsaa handiviig ni hondiiruuleh sanaa gargaj huuhed huseegui bh l gej naidii. Bur duursen teneg l bish bol yamarch hyn ur huuhdee hayhgui.
Ene xuuxnuud ix xutsna shu.
Oilgomjtoi l baishde chi bol 2 dahi bodoltoi l amidar
hun er ni neg huudas zahiand amidralaa, ooriigoo buren duuren bagtaaj ilerhiilehed hetsuu shde, yag tuhain ued oort tohioldoj baigaa zuiliig l tod bichdeg, getel setgegdel bichij baigaa humuus hunii setgel sanaag taivshruulj orgoj ogohiin orond dandaa buruu talaas ni harj, ulam stressduuleh yum bichihiin, hun gedeg chini setgeliin l amitan, setgel sanaa uruudaj doroitoh gedeg hamgiin hetsuu, ene baidlaa davan tuulahiin tuld l busdaas saihan ug sonsohiin tuld, huch zorig orohiin tuld l olon tumendee handaj baiga gej oilgodog, bainga setgegdel uldeedeg heden nohduud bnaa, hund saihan urmiin, zorigjuulsan ug helj chadahgui yum bol bitgii eldev muu ug uldeej baigaach, ataarhsan, tavlasan, doromjilson ongo ayastai setgegdel zahidluudiin door olon baih yum, ter hunii tuhai bugdiig medehgui yum baij ooroo sanaanaasaa zohioj, taaj ch baih shig, zaluuchuud mini alivaa zuild handah handlagaa jaahan oorchlooch, saitiin admin ch gesen iimerhuu zuiliig shuud ustgaj baival taarna, saihan ugtei, demjsen, zorigjuulsan setgegdliig unshihad nadad hurtel saihan sanagdaj baihad zahidliin ezend bur iluu saihan baigaashd, chamd taalagdahgui baigaa bol setgegdel bitgii uldeej bai gej zovlomoor baina, deerh zahidliin ezend ulam ulam ih az jargaltai amidraarai gej erooe, chinii huuhed toruulehiig husch bga chini baigaliin zon instikteeree bolj baigaa zuil, hun baigaliin huulind buren zahiragddag,40 dohoj yavaa nasand huuhed toruulj bolohguiee gesen huuli haana ch baihgui, harin zaluu huntei haritsuulahad ersdel baidag tul anhaaral bolgoomj halamj iluu ih shaardana, deerees ni chinii hund hun heregtei gesen bodol chini taalagdlaa, medeej nohorteigee oilgoltsoh gej olon udaa yanz bureer oroldson l baih, harin nadad chamd zovloj heleh neg arga baina, chi uuniig hereglesen uguig bi medehgui bnlda, chi gantshan ooriinhoo huuhdiig duutei bolgoyo geh bish nohriinhoo 2 huuhdiig bas ` ted duutei bolbol bayarlah baihda` gesen sanaag gargaj helbel yasiin, ta 2-n nasnii baidliig harahad huuhduud chini bugd l tom boltsgooson baih gej bodoj baina, tom bolson huuhduud duutei bolohod bayarladag shuudee, bid 2 huuhedtei bolchvol bidnii huuhduud bugd hoorondoo holbogdoj torson ah duu nar bolno shuu dee gedeg talaas ni nohortoo sain helbel handlaga arai oor boloh bolovuu gej bodoj baina, er humuus aguu holiig harj chaddag mortloo mash engiin zuiliig oilgoj harahgui tal baidag, uuniig ni emegtei hun, ehner hun l zalruulj yavdag, mongo bol medeej amidraliin hamgiin chuhal zuil, gehdee huniig mongo orloj chadahgui gedgiig bas nohortoo heleerei, za teged amjilt husie, chinii husel bielj udahgui hoorhon ohintoi bolno gedegt itgej baina
shal teneg l avgai bn sh dee chi. ter hun chamaig yag yamar avir gargahiig chin medej bna. chi ter hunii 2 huuhdiin tuhai bichihdee yaj bichsenee hardaa , ternii 2 huuhed , ter huuhduud ni gej ireed l. tiim l yum bol uur hunees huuhedtei bolooch.
Tanai ohind ymr handdag ve?
Sain handdag hairtai bol nuhur chin chiniiminii geltgui 3huuhedtei boloo gj boddiin blgui de. Tgd ahiad huuhed gargaval ireeduin amidral surguuli soyol geel zundu yum bodoj uzsen bh. Bas 2 huuhdeesee hol bdg bolohoor sanaad guilty sanagdaad mungu ih yavuulah n argagui shu de.
Chi harin joohn amia bodsn hun bn.
chi ystoi jargaldaa tashuursan uuriiguu huuhdee bodson huvia hicheesen huuhen bna daa. hunii 2 huuhdiin jargaliig bulaachaad bi mungu tugrugtei hangaluun jargaltai bdag ch geh shig. bainga nuhriinhuu dans huuhduudiih ni tootsoog tsaashdaa haynaj baih ym bna ldaa. tegeed bas emegtei hunii hatan uhaan gargasan gechjee hehehe. chi ch bas huuhdeesee tusdaa baisan bol baidag buh zuilee l huuheddee zoriulna geed guij bgaa sh dee. ter 2 huuhdiin amidraliig sudalsan ymuu yduu zuduu hetsuu bgaa ym biluu chi yaj medeg bgain. zarim humuus nuhuriig yvj magadgui gesen bna. ugui bhaa harin 2 huuhdee gesen aaviin setgeleer l huuheddee handaj bgaa sain aav bna.
Сайн уу бүсгүй минь наад хүн чин чамтай хамт насан туршдаа амьдрах бодолгүй хүн байна. Миний салсан нөхөр бас хүүхэд хүсдэггүй байсан. Бас л 2 талаасаа 1, 1 хүүхэдтэй нийлсэн юм. Тэгсэн худлаа юм байна лээ өөр хүүхэнтэй явалдаад тэрнээсээ хүүхэд хүсээд явж байдаг юм байна лээ эцэст намайг хаяад өөр хүүхэнтэй суугаад явсан тэгээд бүр 2 хүүхэд гаргасан гээд бод доо . Эрчүүд цаашдаа хамт амьдрахгүй гэж бодсон хүнээсээ хүүхэд гаргуулах дургүй байдаг юм байна лээ, тийм байж өчнөөн жил хамт амьдраад хүний амьдрал үрсэн амиа хичээсэн бэртэгчин юмнууд. Чи давхар бодолтой байхгүй бол их хэмжээний мөнгө өгөөд дээрээс нь хүүхэд гаргах дургүй байна гэдэг бол цаашаа санаатай чамтай цаашдаа амьдрахгүй гэсэн үг, боломж гарвал чамайг хаяад явна шүү хатуу ч гэсэн үнэн үг . эмэгтэй хүн өөрийгөө л хайрлаж хамгаалж байхгүй бол өөр хэн нэгэн эр хүн хэзээ я чамайг хайрлаж бодохгүй. Чамайг хүүхдүүдтэйгээ танилцуулахгүй байна гэдэг бас л юм хэлээд байна даа. Чи өөрийгөө бодож өөрийгөө хайрлаарай насны эцэст над шиг хүүхдээ ганцааранг нь болгосондоо хожим хойно харамсав даа. Би одоо 1 охинтой намайг өнгөрөөд өгөхөөр муу охинд минь түшиж тулах ах хүү хэн ч байхгүй гэж бодохоос өөрийнхөө гэнэн тэнэг байж хүнд ашиглуулж залуу нас хамаг амьдралаа үрүүлсэндээ маш их харамсаж салсан нөхрөө үзэн ядаж байнга сэтгэлдээ харааж зүхэж амьдарч байна даа.
Bayan hun aldahgui gej huuhed huseed bga yum bish uu 2 r huuhdees ni etsgiin hair bulaachaad etseg ni olson mongo oo ur huuhdedee ogohod yund ni uurladag yum chi salval shuud gudamjind l garna daa
Arhi uuj awgai erguulj yawdaggui n sain bn. Chi ooroo shiideed l shuud jiremsleech. Garaad irsen hoino n nuhur chin mash ih hairlana. Tegeed ch huugee duutei bolgohgui bol bolohgui shuu Ene aimaar horwood tushin tulah torsongui bol hol aldana shuu. Torsniig guitseh hun haana ch bhgui.
chi l uuruu xusej baigaa uym bol asuulgui l jiremsleech bainga trust uglaad dairaad baidaggui ni baigaa biz dee
gerlesen l bj taarna, tegeegui bol yu gej tatvariin alband tsug yumaa tootsuulah yum teneguudee.
eoo yun huuhed iig ni gargii ve?Naad chin chamaig zgr l hamtragch shig l haritsaj bn sh dee,harin ch gaigui huntei hamtran amidarch bgaadaa bayarlaal suuj bai,Neg l odor chamaig hayaad yavahd belen sonsogdoj bna,chi alban esoor gerlesiimuu,ihenh erchuud huuchin avgai ruugaa yavdag doo,ter mongiig ni ch gsn huuchin avgai ni l shalgaj hadgalj hereglej bgaa shuu dee,Ergeh bodoltoi bolool ih hemjeenii mongo ogch yavuulj huuchin avgaigaa huleej bai gej argalj baigaa yum bishuu.Tur amidral d sex halamj en ter dee sain blgui yahav dee,40 garsan hunii sanaag chi guitseh uu?kkkk hetsuu dee.40 garsan er doroo tavisan yu gdg bilee dee,,,,,,odoonoos uhaantai bj,oortoo heden tg dansandaa hiilguulehee l bod,
2 хүүхдийг нь өөр дээрээ аваад амьдарвал ямар вэ. Нөхөр чинь чамайг маш ихээр хайрлах байх даа.
Ooriinhoo 2 huuhded ogdog 10 tavag hooloo baga bn gj chamlaad, chinii 1 huuhded ogdog 1 tavag hooloo ih bn gj haramlaad bdg novsh bol salaach. Yamar ch hun ur huuhedtei bolj amidralaa tsaash ni hogjuuliigj l bodno.minii bodloor chi zugeer l hooliig ni hiij, huvtsasiig ni ugaaj, sex- iin heregtseeg ni hangagch bh. Salaad huuteigee 2 lhnaa amidrahku yu doo. Neeh mongo nuuj ogch ntr dotuur tamirtai hun bn. Chamd hani bolohku dee. Etsest ni hog shig hayad huuhduud ruugee yavna biz. Zatgd huuhduud ni tom blood huntei suugaad tusdaa amidraltai bol aaviigaa tooh chgui. Ter ued ta 2r hani hiij halamjluuah gj bgaa ch bj medne. Davhar deeltei l amidar buagui mini.
Hereggui dee.Husej gargasan huuhdee er hun harj handahgui baihad huseegui baihad n gargaval shuud hayad l yavna.Huuhed naad huneesee bol demii.Huuhed gedeg bas hetsuu shuu gantsaaraa osgoh.
Наад хүн чинь өөрийг чинь нэг их бодохгүй байгаа юм биш үү.Санаа нь цаашаа үр хүүхэддээ гэж байгаа бол асуудлаа эртхэн шийдсэн нь дээр юм шиг санагдаж байна даа.Үнэхээр өмнөх амьдралаа орхиё гэсэн бодол наад хүнд чинь алга л юм шиг байна даа хө.За тэгээд өөрийнхөө зүрх сэтгэлээ сонсож шийдвэрээ гарга даа.Хүн өөрийгөө бодохгүй бол тэр чамайг бодно гэдэг юу л бол.
Emegtei khunii khukhed gargakhad tokhiromjtoi nas ali khediin ongorood 33 nasnaas khoish bol khuukhed gargakhad ersdeltei nasand tootsdog odoo jiremsleegui barag 40 tei khuukhedtei bolokhod oort uchrakh ersdel ee toodoggvi yum gekhed khuukhedi khuukhdees 2 dakhin dooguur bna gedgiig bodolts
Tegeed chinii khuvia bodson zan nokhriig chini iim songolt khiilgesen bna
Цаагуураа Хоёр хүүхэдэд нь очих хөрөнгөнөөс хуваах санаатай, хүүдээ хөрөнгө тасдах санаатай байгаам биз дээ!!! Амьдралыг мөнгөөр үнлэж, харж байгаа бол салахгүй юу даа, танай нөхрийн оронд байсан бол ШУНАЛТАЙ ШУЛАМ л гэх байлаа чамайг
Huuhduudteigee holbogduulah durgui bdag, tegeed huuhed husdeggui bol ergej butsah magadlaltai l ym bn da. Tiimees huuhed gargah bol uuruu ersdelee huleeh setgel zui sanhuugiin beltgeltei bsan ni deer bh da. Tiimees naad hunteigee yatiltsaj unen setgeliig ni medeh heregtei ym bish uu.
chamd hairgui hun bna. salaad oor huuhedtei boloh huseltei hun olooch.
Minii bodloor naad hun chini Mongoldoo ehnertei yum shig sanagdlaa. Tegeed gadaadad gantsaardaad uurtei chini niilsen baij magadgui. Nutag butsahaaraa sanaa ni uurchilugduh magadlaltai l yum bna daa
Ingehed nuhur chini yag ehnereesee salsan yum boluu? Olon ger bul 2 tald bdag bolson odoo ued hen hen n uur huntei holbogdoh n td udval. Teriig n ch medeed bur huleen zuvshuurchihsun humuus bdag yum bilee. Naad zaluu chini huviin yum erheldeg gaigui bolomjiin bol huuhedtei bolmoor l yum. Herev yag chamg ehneree gj boddog bol..
Iim sain nuhurtee uuruu sanhuugiin orlogotoin bol yqhav de huuhduuddee mungu yavuulhad harin huuhdiin asuudliig uursduul shiidej de chamd hairtain bol sain guival gargahl bailgui de
Нохор чинь монгол юм уу гадаад юм уу уунээс шалтгаалж санаа бодлоо хэлмээр бна даа хо
Negent huuhed husdeggui nuhur ym bol 2 huuhded n etsegiig n ugchihsun n deer
ohin bh ueiig ni sain tootsood jiremselj orhio busgui mini. bi bas 2 huutei bj bgaad uuruu ohin ih husdeg bsan bhoor nuhruu durguitsehiig ni toolgui ohinoo turuulj bsan. garsan hoino ni ter chamaas iluu hairtai boloh bolno. etsest ni ter 2 huuheddee mungu l yavuulj bhaas uulzaj etseg hun shig hairlaj unesej ulgej chadahgui l bgaa biz dee. ter tegehiig husch l bgaa. etsest ni amidrald mungunuus ger bul ur huuhed iluu chuhal gej bodoh yum
Uu teed huuhedtei bolohyg husdgui huniig huleej goridoj suugaad nemerguim bishw, huslee daga huuhdee uur huneer hiilgeheer shiidlee chi yavj bolno bi uuriiguu huuteigee bodyo doo gehgui yu.
Gool aldtsan bvl hayagdaj l taaraa bailgui. Ugaasaa gadaadad udchihaar huvia hicheeh uzel davamgaildagshd.
Husel sonirhol negtei ijil zugt urgaj hugjij chadq harilcaag hadgalah gej hairan cag zav.
Bi bol shuud uuriiguu bodoh cag bolsoniig uuruus chini ert uhaarsandaa bayartai bdg. 40 shahchaad ingeed gomdollood suuhgui n todorhoi gedegtee bat itgeltei bga.
Hojim haramsah yum bitgii hiij bgarai.
Busdiin nudend buruu zuiliig uurtuu zuv sanagdsan bol uildej bhd yu n buruu gej uchirgui l busdiin erh ashigt ilteer sorog nuluulchq bol chamd esiin donor bolchih ers oldpj l taaraa baigaliaraa olno gjivel nas chini ih l hugatsaa hudulmur orohoor boltoloo yavchihsan l bn
Sain baina uu? Tanid ene udriin mend hurgie. Ta yugaar ch dutahgui az jargaltai bgaag sonsohod saihan bgaa ch ter 2 huuhded aaviin hair dutagdaj bgaag ta ergeed neg bodood uzeerei. Ter aguu aaviin hairtai yavuulj bui heden haltar tugrugiig haritsuulahiin ch araggui shuu, ugaasaa hunii yum huniih shdee, ih huvia hicheesen baidlaar handaj bhgui shdee. medeej huuhedtei bnoo gedeg tanii zuv l bh gehdee ta iim huvi hicheesen baij yaj hatan uhaan garaghav dee.
amjilt husie! taivan bai husleer boldog zuil haan ch bhgui dee
Үнэхээр хүүхэд хүсээд байгаа бол наадхаасаа асуулгүй жирэмслээч. Тэгээд л болоош дээ. Наад хүн чинь харин цаашдаа яах нь тодорхойгүй л юм байна. Яаж ч магадгүй л хүн байна. Чамаас салах бодолтой эсвэл хүүхдээ хараад нэг өөр болж магадгүй л юм. Гэхдээ өдий насны хүн саллаа гээд хаачих вэ дээ. Өөр олигтой суух хүн ч олдохгүй дээ. Ер нь гадаадад байгаа хүмүүс иймэрхүү л хандлагатай амьдардаг юм байна л ээ шдээ. Ингэвэл ингэнэ тэгвэл тэгнэ гэж тооцоолж амьдардаг.Чи ч бас бодолтой л байхгүй.
CHI OOROO AMIA HIJJESN YM BISHYY AIINNN
ijil AMTAAD BNSDEE- HAR HARIIGAA GAIHNAA GJ
Юунаас болоод байгааг нь мэдсэн нь дээр ээ. Ямар айдас байна. Болоод байгаа амьдралын хэмнэл алдагдах нь танай гэр бvлд хэрхэн нелеелех vv гэх мэтээр эр xvн юу эсийг бодохов дээ. Ярилц, шийд гарга, дотроо битгий хадгал, харин битгий уурлаж бухимдаарай
Өөрөө хүүхэдтэй байж хүний хүүхдүүдийг ад үзээд амин хувий хичээсэн хүүүхэн бэ. Чамайг иймийг чинь мэдээд хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа юм бишүү. Зөвхөн өөрөөс гарсныг хайрлана өрөөлөөс гарсныг тоож хялайх ч үгүй ийм хүүхнээс хүүхэдтэй болчихвол Монголд үлдсэн 2 үрдээ яаж мөнгө явуулах юм бэ. Тэд чинь тэр мөнгөөр хооллож хувцаслаж сургуулийнхаа төлбөрөө төлж байгаа заримдаа хоосон хонож ч байгаа юм билүү чи харьцдаггүй юм чинь яаж мэдэх билээ. Монголд амьдралын өртөг маш өндөр болсныг мэдсэн үү. Талхнаас бусад нь тансаг хэрэглээ гэдэг болсныг дуулсан уу. Нөхрөөсөө хүүхэдтэй болъё гэж бодож байвал 2 хүүхдийг нь хайрла бас тэдэнд тусал тэгвэл тэр чамд хүүхэд хийж өгнө байх…
Hun muulah yaahav. 2 dahi amidral yum chin 2 aldsan gej oilgoj bna. Ooroo l butehgui huuhen bn shd. Hun muulaad l baij gene
Salaach tegeed
Chi sex-n hamtragch n yum bishuu. Ooriigoo ehner n ged anduurzan. Bi ch gadaadad amidardag haraad baihad er, em geltgui tgeel hen heniigee orhiol yavdag yum bilee tsagaa tulhaar. Hun harhad ehner nohor shig.
Дээд хvнийг дэмжиж байна яаж ийж байгаад гоол алдчаач. Гэр бvлийнхэн уур амьсгал сайхан болно дээрээс нь та 2н гэрлэлтийг хvvхэд улам бэхжvvлж егне шvv дээ
Hugiin novshoos salaad uuriiguu l bodooch. Tsag aldaad l. Manai naiz zaluu ch gesen Tom bolson neg ohintoi. Bid 2 dundaasaa 1 huuhed garsan odoo nadaas munguu uhtlee haramladag, huuhdee chamaas avna gedeg, bi hereggui yum baih. Huuhed garaagui bhad neeh sain hun shig l bsan huuhed garaad namaig yanz bureer heleh bolson doo. Bi huudee duu gargaj ugii gesen chini bi odoo chadahgui shuu gesen. Bi huu ohin 2 toi boloo gesen.
Арван хуруу тэгш хүн гэж хаана байхав дээ. Сална гэхэд хангалтгүй шалтгаан шиг санагдлаа. Нөхрөө эвтэйхэн гуйгаад аргалаад хүүхэдтэй болох тухай ярилцаад, за бүр болохгүй бол мөчлөгөө тооцож байгаад хүүхэдтэй болчихгүй юу. Бурханаас хүрээд ирсэн үрийг буцаахгүй л байлгүй. Надад бол та хоёрын амьдрал сайхан л санагдлаа. Энүүгээр дүүрэн гамшгийн нөхөртэй хүүхнүүд дүүрэн байна шүү дээ. Асуудлаа хүндрүүлэлгүй шийдээ хө.