Өөр сайн эмнэлэг хаана байдаг вэ?

86285025

Сайн байна уу? Би та бүхэнтэй өөрийн зовлонгоо хуваалцах гэсэн юм. Би одоо 30 гаруй настай нөхөртэйгөө хамт амьдраад бараг 3 жил болж байна. Бусдын л адил сургууль ажил гэсээр байгаад оройтож нөхөртэйгөө суусан. Бид 2 сүүлийн жилүүдэд хүүхэдтэй болохыг хүсэж янз бүрийн аргаар хийж үзсэн боловч болдоггүй. Хамгийн гол нь надад байгаа болохоор хэцүү байнаа. Би өмнө нь ерөөсөө жирэмсэн болж байгаагүй эмнэлгээр 2012 оноос хойш явж төрөл бүрийн шинжилгээ хийлгэж хамгийн сүүлд дурангийн хагалгаанд орсон чинь эндометриозтой байна гээд 6 сар эм уу гэсэн.

Гэвч одоо эмээ уугаад 4 сар болж байгаа боловч хүүхэдтэй болдоггүй. Сүүлд Сүхээ эмчийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь өндгөн эсийн боловсролт муу байна гээд би хүүхэдтэй болох боломжгүй юм байна гэж бодоод ганцаараа зөндөө уйлсан. Би одоо яах вэ? Сүүлдээ аргаа бараал лам бөө дээр хүртэл очиж үзсэн. Тэд нар болохоор удаандаа болно гээд надад цаг хугацаа хамгийн их хэрэгтэй байна жил өнгөрөх тусам л миний нас яваад байна шүү дээ.

Нөхрөө зовоож байхаар салдаг юм билүү гэж хүртэл бодож үзсэн. Эмэгтэй хүн болж төрчөөд ээж болохгүй байна гэдэг ямар хэцүү гэдгийг энэ зовлонг туулсан хүмүүс нь л ойлгодог юм билээ. Би сүүлийн үед найз нараасаа хүртэл хөндийрөх болсон. Уулзахаар бүгд л хүүхдийнхээ тухай ярьна тэгээд та 2 яагаад болохгүй байгаа вм бэ гээд л. Сүхээ эмчийн эмнэлгээс өөр сайн эмнэлэг хаана байдаг вэ, надад туслаач. Бас би Солонгос явж үр суулгуулбал болох болов уу?

Надтай адил зовлонтой хүн байвал туслаарай. Би ээж болъё гэж шуналтахгүй ээ, зүгээр л жирэмсэн болж гэдсэн дотроо хүүхэд хөдлөхийг л мэдэрмээр байна.

66 Comments

  1. цэнгэл says:

    сайнуу эрхэм хүмүүс минь надад туслаач би бас л таа нарын нэгэн адил сэтгэлийн шаналалтай явж байна.Гол зовиур бол ер нь миний сарын тэмдэг ирдэггүй өсөлт жижиг өндгөвчний үйл ажиллагаа нь зогсонг юм шиг байгаан эмч нар дээр очхоор бас л бүтэхгүй талруугаа л ярих юм багаасаа юм нь ирээгүй хүн ер нь яаж зүгээр болдог юм болоо би нөхөргүй учир тэр хүүхэдтэй болох болох бол болоогүй харин энэ эмэгтэйчүүдийн асуудлаал цэгцэлчмээр байна чадах ядхаараа зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна.

  2. Bolor says:

    Naad Hadbaatar bol hudla ooroo huuhed hiihde sainiin gesiishd Boloro gd huuhente 15 jil yavaldsnig medne ho nogooh ni ter hoorond nohrtee bolj huuhed gAraad salshiishd odooch uulzah yum bile huuhed ni ooriin ni bho laitai zavhaa er doo nohor ni meded salsiim gesen

  3. Bolortuya says:

    Hen ni sain bol

  4. zochin says:

    sainuu bilgee.uyni turuund chamd bayar hurgey chi bid 2 n onosh barag adil um bnaa minii daavar 15 bsan tegeed suhee emch deer ochd zunduu daavriin em uusan buurahgui bna l ged bsan odoo ch zalhaad ochihoo bolison ulamjlalt emnelegeer yvj bga chi yamar ulamjlalt emnelegt ochson be her noloolson gej bodoj bna

  5. билгээ says:

    САЙН БАЙНА УУ,БИ 2003 ОНД ХҮҮ ТӨРҮҮЛЭЭД ТҮҮНЭЭС ХОЙШ 8 САР РЕГОВИДИН БИЛҮҮ ЖИРЭМСЭНЭЭС ХАМГААЛДАГ ЭМ УУГААД ХАМГААЛАХАА БОЛЬСОН ГЭТЭЛ ХҮҮХЭД ГАРАХГҮЙ 9 ЖИЛ ЯВСАН .5 ЖИЛ ТООХГҮЙ ЯВЖ БАЙГААД ЧИМЭГ ОЮУ ГИЙН ГАНБААТАРТ ОЧООД САР ӨНДГӨВЧӨӨ ГАДНААС НЬ ЭМЧЛҮҮЛСЭН 3 УДАА САВРУУ ГАА ЮМ ШАХУУЛЖ ҮРИЙН СУВАГ БИТҮҮРСЭН ҮГҮЙГ ҮЗҮҮЛСЭН ШАХУУЛСАНЫ ДАРАА МАШ ИХ ӨВДДӨГ БҮР АРВАН УДАА ШАХНА ГЭСЭН ТЭГЭЭД ТЭНДЭЭС БОЛЬСОН.ДАРАА НЬ ЦОГМАА ЭМЧИД ОЧСОН .ДААВРЫН ШИНЖИЛГЭЭ ӨГҮҮЛСЭН ,ДААВРЫН ЭМ УУЛГАСАН,БАС ЖИРЭМСЭЛҮҮЛДЭГ 5 ШИРХЭГТЭЙ ЭМ УУЛГААД БАЙСАН.МИНИЙ БӨӨР ТӨРӨЛХИЙН ДООР БУРУУ БАЙРЛАДАГАА ХЭЛСЭН ЧИНЬ ЧИ ОДОО ТӨРЖ ДИЙЛЭХГҮЙ ГЭЭД НЭГ Л ТООХОО БОЛЬЧИХСОН ТЭГЭЭД ТЭНДЭЭС МӨН БОЛЬСОН.ДАРАА НЬ 1-Р ТӨРӨХИЙН УРД СОЛОНГОС РЕСТОРОНЫ ДЭЭР 2 ДАВХАРТ БАЙРЛАДАГ СҮХЭЭ ЭМЧИД ОЧСОН ДААВРЫН ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ЧИНЬ ХҮНД 8-9 БАЙХ ДААВАР НАДАД 24 БАЙСАН .5 САР ДААВРЫН ЭМ УУГААД ДАРАА НЬ 10 ХОНОГ ХЭВТЭЖ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭД ҮРИЙН СУВАГ ШАЛГАСАН ДАРАА НЬ МӨН ДААВРЫН ЭМ УУЖ БАЙГААД 2012 ОНЫ 3 САРД ЖИРЭМСЭЛСЭН.САР БҮР БИЕИЙН ЮМНЫ 13 ДАХЬ ХОНОГ ДЭЭР ӨНДГӨН ЭМ ХАМГЫН ТОМ БОЛОВСОРСОН БАЙДАГ ЭНЭ НЬ ЭХО -Д ЗАХ ИРМЭГ НЬ ТОД БӨӨРӨНХИЙ ХАР ДҮРС ХАРАГДДАГ ЮМ БАЙНАЛЭЭ. БИ НЯГТЛАН АЖИЛТАЙ АМРАЛТГҮЙ 4 ЖИЛ АЖИЛЛАСАНААС ИЙМ ӨВЧИН ТУССАН ЮМ ШИГ БАЙНАЛЭЭ .БИДНИЙ ТАРХИНД ӨНЧИН ТАРХИ ГЭЖ ДААВАР ЯЛГАРУУЛДАГ .ДОТООД ШҮҮРЛИЙН БУЛЧИРХАЙНУУДЫГ УДИРДДАГ ЖИЖИГХЭН БУЛЧИРХАЙ БАЙДАГ ЮМ БАЙНА.ХӨДӨӨ ЯВ ТАРХИ ТОЛГОЙГОО САЙН АМРАА.ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ЯВЦАДАА МАШ ИХ НОХОЙ ХООЛОЛСОН .УУЛ ХАДНААС БУРХАНААС ГУЙСАН.ШИНИЙН 2 ,ШИНИЙН 16 НЫ САРНААС ГУЙСАН ,БУМЧИН ГЭДЭГ ХҮҮХДИЙН НОМ ИХ УНШУУЛСАН ,ЛАМ БӨӨД ОЧСОН ЯНЗ БҮРИЙН ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН УЛАМЖЛАЛЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН .ЭНЭ ӨВЧИН ЧАМД УДААН ҮҮСДЭГ БУЦААД УДААН ЭМЧИЛЭГДДЭГ .УЙГАГҮЙ ТУУШТАЙ ЯВ,СҮХЭЭ ЭМЧ МАШ ОЛОН ХҮНИЙГ ЭМЧИЛСЭН ИХ БУЯНТАЙ ХҮН ШҮҮ.БИ СҮХЭЭ ЭМЧ ДЭЭР 1ЖИЛ 5 САР ЯВСАН .ӨӨ БАС ХЯТАДЫН ТАМПОН ГЭЭД МАРАЛАНД БООСОН ТАН ШИГ ЮМ ХИЙЖ САВАА ЦЭВЭРЛЭСЭН.ТЭГЭЭД ДАРАА САР НЬ ХҮҮХЭД ОЛСОН .САВНЫ АТИРАА НУГАЛААНД ОРООД БИЕЖСЭН ЮМУУ ГЭМЭЭР ГАРЫН АРЬС ХУУРСАН ШИГ ЦАГААН ЮМ ГАРДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ.ҮҮНЭЭС ОЛОН ХИЙЖ БОЛОХГҮЙ БАЙХ ШҮҮ.

  6. busgui says:

     Сайн байна уу. Илуу дэлгэрэнгуй яривал бугд л нэг нэгэндээ дэмжлэг туршлага болох байх. Зевхен ийм асуудалтай бусгуйчууд ордог хаалттай блог нээвэл ямар вэ. Би жишээ нь японд эмчлуулсэн туршлагаа бас солилцмоор байна. Таргалуулдаг меегенцердуулдэг дааврын эмнуудээс залхаж байна

    setgellen@yahoo.com   хаяг мэссэнжерээр холбоо бариарай. Монголын эмнэлэг. Хэн урьд нь ямар эмнэлэгт очсон тухай одоо хэн хаана узуулж байгаа туршлагаа хуваалцая

  7. busguichuuddee says:

    bi odooo solongost nuhurteigee surdag. bid 2 huuhedtei bolohgui 7 jil bolj bn ehleed huuhed bsan bolohoor huuhdiiin tuhai bodohgui bj bgaan odoo joohon boddog bolood zowood eheltsoon bi 27toi. tegeed bid 2 shinjilgee hiilgesen chin nuhur maani er esiiin too denduu tsuuhun gesen tegeed IVF buyu ur shiljuulen suulgahaas oor argagui gesen ternees gadan ahiuhan er es olj awahiin tuld tumsugnii baga zergiiin mes ajilbar hiine gesen (21nd hiilgeheer bolson)tegj awsan esee heden jil ch hadgalj boldog gesen. tegeed bid 2 ene zunii suuleer namraas oroldoj ehleheer bolson. Boloh hurtel n hicheene gesen bodoltoi baigaa hezee ch buuj ugch bolohgui shuu. herwee IVF ee ehluulchih yum bol blog neej bgaad ta buhendee udur tutmiin protsess zowlogoo em une uwdult shanlal geed buh yumaa nariiin bichnee.ternees gadna huuhedguidee busguichuud l hamgiiin ih shanalj shinjilgee ugch yawahiin eregtei hund ch gesen asuudal baidag yum bna lee uriiin shingenii shinjilgee negt hyamd hoyrt, neghen tsagiin dotor gardag bolohooor amarhan medeh bolomjtoi nuhuruuu yaj iigeed guij uurlaj bgaad shinjilgeeg n uguuleh heregtei deerh busguichuud.

  8. amjilt says:

    sain bna u. zoblon negt bas neg busgui bnaa. bi mongol solongos 2 ulsiig duusgasan daa. gehdee haramsaltai huuhedtei bolj chadaagui. gehdee chi korea yabah bol zoblogoo helj ogch tus bolj bolno shu. my email hyag muchtegami@yahoo.com

  9. duda says:

    fb group bval todorhoi hhileech 1deh gesiima

  10. zochin says:

    dedfgh -aa fb–n group n neegdehgui bnaa ali emneleg deer irsen um be onoodor uzeh umyy todorhoi heleed ogooch bi hotrohgui uzuulmeer bna tulaarai

  11. Bataa says:

    Эх нялхасын Цогмаа эмч дээр очоод одоо 2 ч хүүтэй болсон

  12. dedfgh says:

    Солонгос улсаас эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг судлахаар эмч ирсэн ба өнөөдөр тэнд маш олон бүсгүйчүүд ирсэн сурагтай. Бүр хаа хол Дорнотоос Ховдоос бүсгүйшүүд ирсэн сурагтай. Энд цугласан ижил зовлонтой (ингэж хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй, уучлаарай) бүсгүйчүүд ФБ ээр хоорондоо харьцах бүлгэм нээсэн ба асуудал нэг бүх бүсгүйчүүдийг сэтгэл нэгдэн бие биесээ дэмжихийг уриалж байна. Дашрамд хэлэхэд маргааш бас эмч нар үзнэ гэнээ. Тэр мэдээллийг дараахь бүлгэмээс аваарай бүсгүйчүүдээ. https://www.facebook.com/groups/1480428612170129/
    2014.04.09

  13. Zo hin says:

    Nuuts uvidas gd ulamjlaliin emnelegt ochij uzuleed 3 sar tan avj uugaad huurhun ohintoi bolson do. Tend uZuuleed tan uugaarai uneheer sain ym bn le shu

  14. Zochin says:

    Eooe manai mongolchuud solongosuud geed muulaad l baidag manai ulsiin hun amiig usguhud bas olon huniig uvchin emgegees dalgaj ugch ih l tus buyan bolj baigaa yum baina daa

  15. Naidwar says:

    Solongsoos hyamdhan gazar bailgui yahav dee. Bi ehnerteigee 12 jil huuhedtei boloh geed chadaagui. Tegeed internet-r haij bgaad gadaadad hyamdhan bolomjiin hiilgesen (yamar neg hun zuuchlaagui). Amjilttai bolj odoo neg huurhun hair tatsan 3 sartai amitan gert huleej bgaa. Bolohgui bgaa buh hosuuddaa helhed bitgii shantar, itge, naid. Amidral chini ter chigeeree naidwar sh dee. Naidwargui bolson hunii amidral utaggui. Mongoliin urs mash olon boltugai. Herev emnelgiin talaar medeelel avahiig husvel ir0314@yahoo.com ruu bicheerei. Nemj helhed bi end emneleg surtalchlah geegui esvel zuuchlaad mungu oloh geegui zugeer humuusd tuslah gesendee bichlee.

  16. Busgui says:

    Bi bas eej bolohiig mash ih husch bna jiliin umnu korea yavaad IUIaar 2 udaa suulgaad amjiltgui bolson tegeed mongoldoo irtsen bga gehdee uuruuruu boloh bolomjtoi geed bga ch suuliin saruudad bienii yum got irhee bolichihloo odoo tegeed yumaa irhiig huleegeedl irenguut ni 3 sar -6 sar jiremsnees hamgaalah em uugaad togtvorjuulj bgaad uuruuruu boloh geed uzne dee tegeed bur bolohgui bol dahij yavj IVF eer suulguulna gesen bodoltoi bga. Yaltachgui naiz nuhuduusuu hundiirdug yum bna lee. Testiig bu dursaad ch hereggui odoo bur uzhee baisan dandaa neg zuraas gardag bolhoor Hamgiin aztai ni gevel sain hani tushig tulguur bolson er hun zayasan daa tiimch uchraas hanidaa zaaval huurhun uriig ni gargaj ugnuu. Bugdend ni amjilt

  17. Busgui says:

    IUI, IVF geed youtubees haigaad uzeeree bichleg bga suulgah protses

  18. tika says:

    hoorhiis yasan ih ulsuud ingej zovj yavdiin be.tsaanaa nuugaad zovood l yavdiin baina daa. bygd yree teversen saihan ehchyyd boloh boltugai.um sain amgalan boltugai

  19. . says:

    Torch гэлүү дээ тийм шинжилгээ хийлгэх хэрэгтэй байдаг гэж зурагтаар гарч байсан. Энэ шинжилгээг хийлгэснээр ураг өсөлтгүй болох, зулбах, тонустай байх, хүүхэд нь төрөнгүүтээ хатгаатай байх, жирэмслэхгүй байх зэргийг үүсгэдэг вирусыг илрүүлдэг гэсэн. Монголд саяхнаас орж ирсэн ганц нэгхэн газар хийдэг гэж анагаахын сургуулийн багш ярьж бсан.

  20. mama says:

    Chi eruusuu jiremsen bolohgui gej Batsuh emch er ni huuhnuuded ih heldiim shig bna. Uhaantai bas hunii tuluu l hun yum daa. Yas yuman deer ter huneer tegj heluulsnii achaar l jiremselj bgaam shuudee he he. Uchriig ni joohoon yum unshval oilgono doo

  21. ujin says:

    Mongold uzuuleegui emneleg bhgui e yg adilhan. tgd solongos yawsan. mongold neg ch emneleg minii onoshiig todorhoilj chadaagui shde. solongosd ch gesen tgd sain emnelgee oloh heregtei. shuud ochood amjilttai bolno gej bas bodoj bolku naana n emchilgee ntr sain hiilgej bh heregtei. ter shurgeel jiremsen boldog yumu nohor n asuudaltai humuus shuud iherlej amjilttai boldog bolhoos biden shig asuudaltai humuus hainga emneleg deer ochwol bas l mongonii garz yum bilee shuu.

  22. Гангаа says:

    Монголын эмч нарын нийтлэг алдаа нь зөв онош тавилгүй, ямар нэгэн шинжилгээ хийлгүйгээр таамгаар эмчилдэг, гормоны эм уулгаад удаан хугацаагаар цаг их алдуулдаг. Бүсгүйчүүд нэг эмчид итгэл алдвал дараагийн эмчийг сонгоод бүхнийг эхнээс нь эхлэн уйгагүй явдаг. Ингээд Батсүх, Цогмаа, Ганбаатар, Хадбаатар, Ануухай эмнэлэг, Сүхээ эмч зэргийн дунд 7-10 жилийг нэлээд их мөнгөө үрээд эцсийн найдвар гээд л солонгосыг сонгож байгаа нь их түгээмэл ажиглагдаж байна. Манай эмч нар өөр дээрээ бүртгэсэн хүндээ анхаарал тавьж үр хүүхэдтэй болгохыг хичээхгүй, олон дахин ирүүлэх үзлэгийн мөнгийг л сонирхдог юм шиг санагдсан.  Тэгээд л нэг хүн нэг эмчийн араас 2 жил орчим яваад л итгэл алддаг. Саяхан нэг зүйл олж мэдсэн нь Сонгдо эмнэлгийн Нарангэрэл гэдэг эмчийн тухай юм. Энэ эмнэлэг нь солонгос эмнэлгийн албан ёсны түнш гэсэн. Ямар ч байсан хийх эмчилгээний талыг монголдоо хийлгээд солонгост хуучин сар гаран болдог байсан хугацааг 2 долоо хоног байхаар зохицуулсан гэж сонслоо. Очиж үзэхээр шийдээд л байна. Би одоо ямар ч монгол эмнэлэгт үзүүлэх хүсэл төрөхгүй байна.

  23. joohnoo says:

    Solongos yavsan humuusees asuuh zuil bnaa. yamar emnelegt n handval zugeer ve?

  24. joohnoo says:

    garavaa………… you are not alone 2014 gesen hayag chin yag bdag yum uu? haihaar garch irehgui yum dan gadaaad humuusiin zuragtai group garch ireed bnaa.
    Nadaa ch gesen iim zovlon bnaa bi barag 7-8 jiliin omnoos medseen solongos yavah gej bgaa nohorteigee suugaad 10jil bolj bnaa. urid n shantdrahgui yavdag l blaa. Odoonoos uneheer l hetsuu bnaa….Fb group ch yumuu eshul yag iim zovlontoi humuus hoorondoo uulzaldaj turshlagaa huvaaltsuul zugeer bhaa. Nadaa bol boon turshlaga l bna. Yavz uzeegui gazar gej bhgui uuj uzeegui em bas bhgui

  25. aa says:

    Husvel email haygaa uldeegeerei. yumiig yaj medhev tus boloh ch yum bilu.

  26. eegii says:

    Minii huvid jiremsen boloh n boldog daanch butelguiteed bh ym 4 udaa jiremselsen 2 n usultgui 2 n zulbasan yagaad ingeed bgaag oilgohgui ym ih l hetsuu bn da 🙁

  27. dfgh says:

    chinii bolovsrohgui bgaa ondgon esiig lam boo nar yaj medeh yum be? bolvsrohgui bna gesen bol tegeed bolovsruuldag emchilgee l hiilgene, aihtar hetsuu yum bish blgui. gadaadad bol

  28. Munkh says:

    Chi zaluu bn itgel naidvaraa aldaj bolohgui shuu. Bi bas jiremslehgui 3 jil bolson sportoor hicheel le idevhtei baih heregtei. Jiremsnees hamgaaldag em hormone idevhjuuldeg gej hunees sonsood 1 sar hereglesen chini jiremselsen. Bi urgelj zalbirch guidag baisan boloh l yostoi gej itgej naiddag baisandaa. Burhan gej baidag huniig sonsdog yum bilee.

  29. bolor says:

    Bi bas ogt jiremseldeggui bsan. Danda shahuu test hiij uzeed gants zuraas bhar ni oortoo gomdoj, tsohorch uildag bsan. Suulde manai hun naad test chin 2 zuras gardaggui yum bisgu ged setgeliig min hudla zasaj ineej bj bile. Bi busdin adil anuhai batsuh, hadbaatar, ged l yawsan. Gol ni yag yunas bolood bgaagaa medched emchilgeegee songoh heregtei sanagdsan. Zow onoshluulj chadwal emchilgeeni 70% bolson gej uzdeg shu de. teged uriin suwgiin setguur hiilgesen. Lidaza gedeg tariag suwagru shahdin ble. Manai ajlin huuhen busgui emneleg deer hiilgesen geher ni une ni ch bolomjin bhar hiilged uzsen. Ih owdsoon. Aimar yum ble. Tgd bi daraa ni ondgon esiin idewhiig nemdeg 5 shirheg em bna geher ni awj uugad. Ter secret gedeg shig l buh zuild itgej huleej ehelsen. Odoo minii hajuud 6 sartai mariatai, muuhai zulzag holoo ideed hewtej bnada kkk

  30. jjjj says:

    Би 10 жил наад зовлонг чинь эдэлсэн хүн бна. Ямар хэцүү гэдгийг яс махандаа мэдэрсэн. Цаг нь болохоор хөөрхөн үр чинь хүрээд ирнээ. Би монголын бүх сайн гэсэн эмнэлэг, хүсэл биелүүлдэг газраар явсан. Ачтаны баярмаа эмч, сүхээ эмч, хадбаатар эмч гээд бүгдэнд нь үзүүлсэн. Үнэхээр цаг хугацаа алддаг юм бналэ. Харин солонгосд очиж эмчлүүлэд 35 насандаа хүү охин хоёртой болоод үнэхээр аз жаргалтай бна. Ер нь бол үргүйдэл гэдэг энэ өвчин 2025 он гэхэд бүрэн эмчлэгдэж ямар ч хүн энэ өвчнөөр шаналахгүй бно гэдэг юм бналэ со эмч нар. Бүгдэд нь амжилт. 

  31. zander says:

    ene deer bichsen oyuna gedeg huuhen yasan ariltsan dotortoi amitan be. huuhed amarhan oldog gene uu, olood abort-d orood avhuulaad alaad yavsan yum bna l daa. zavaan zevuun hunii zovlong tavlagch chamd ahiad huuhed burhan uguhgui za. baliar hog ve. buur zevuu hurchihlee

  32. zander says:

    solongos yavsan deer bhaa. humuus tiishee yavaad huuhedtei bolood bdag gesen. German-n emnelegt handaya gevel bi tuslaya. web-ruu ni orood uzeerei. http://www.kinderwunschpraxis-berlin.de Bi uuruu Berlind amidradag nuhur 3 huuhedteigee. Asuuh yum baival asuugaarai.

  33. G says:

    Huhed turuulj chadahgui zovj yvaa emegtei hun bhad bi jiremsen bolchod nohorto hayagdsan 5sartai jiremsen emegtei.. Amidral uneher shalgur ymda burhan nadad urgui bolhu huhedtri bolhu gesn songolt ogson bi harin huhde songoson odo gedsen dotor hodlood l huurhun bdgi. Medeej nuhur bh ih l gantsarddag haya shantardag uildag gehde elgiig ni zuulluh ur mini turuhur buh zuil sahan bno gdgt itgedeg

    Hun hun oor oorin gesn zovlontoi ta nar mini bitgi buuj ogorei botgi shantar. Bi ch bas shantarsa da avhultsan bsan bol odiid haramsah bsan bh zorigtoi tevchertei bgarai

  34. sona says:

    Solongosd irj emchluulsen deeree bi uuruu solongosd baidag sayahan hamaatnii duu huuhen irj emchluuleed amjilttai bolson namuun_namuunaa@yahoo.com ruu zahia bichvel zuvulguu ugch tuslaya mun asuuh zuil baival handaarai sanaagaar buu unaarai

  35. Gerel says:

    Sain bna u! Yag l nadtai adil busguichuud bna. Egch maani DHL-iin hajuugiin Flamingo-d baidag emlegiin Buynaa emch deer 2 jil yavaad huuhedtei bolson. Huntei suugaad 8, 9 jiliin daraa hoorhon huutei bolson. Bi egchiinhee zovlosnoor tend ochson. daavriin emee sar sard eeljluulj uulgaad bh shig sanagdsan. Bi ch tuushtai yavj chadaagui, namaig bolvol bolchihmoor l yum bn gesen ch bolson yum yu ch alga. Oochir ihtei, bainga tsag avah shaardlagatai ni hundreltei baisan l daa.  Bi bas 30  garsan. Bayngold tsag avsan. manai nohor hamt yavna l gesen. Sain medehgui yum daa. Sar bolgon baahan test avch uzseer bgaad uram hugarah yum. Hujirt sain bol yavdag yum biluu! Bayngol emneleg bas ih oochirtoi hund surtaltai bol hetsuu yum aa. Korea-iin ali emnelegt ochvol zugeer ve! Emnelegtei holbootoi medeellee huvaaltsaach.

  36. Busgui says:

    Sain baitsgaana uu,Bi gerleed 10 jil bolj baij huuhedtei bolson.Bas l yavaagui gazar baihguiee.Ter Anuuhai med-n Batsuh,Bayarmaa,Bayangoliin Hadbaatar bugd l hunii zovlongoor mungu oloh gesen humuus.Yadaj yos zuitei hunii tuluu gesen setgel gargachihaad hunees mungiig ni avahaa medehgui.Bi Solongost irj ur suulguulaad 2 iher huu ohintoi bolson.Odoo buun az jargal.Busguichuudee ta nar “NUUTS” gedeg nomiig ni unshij kinog ni uzsenuu? Zaaval unshaarai,uzeerei.Bi yag NUUTS-n zarchimaar bodoj,muruudsuur baigaad iher huuhedtei bolson.Amjilt husie busguichuudee.Ta nar chadnaaaa.

  37. garavaa says:

    You are not alone 2014 iim facebook hayag bga shuu negdvel terend yag iim asuudaltai busguichuud turshlagaa soliltsood bj bga shuu 

  38. hi says:

    endometrioz bolmash tuushtai udaan emchilgee shaardagddag yum bilee. 6 sar yu ch bishee, hetsuu sonsogdoh ch hicheegeed uzeerei. mongoliin neg sain emegteichuudiin emch hun anh ehnerteigee suuhdaa 3 jil ehneree endometrioz onoshoor emchilj bj huuhedtei bolson gej yarihiig sonsoj bsan. bi bas l neg jiremseldeggui azgui tahia.  minii huvid  shinjilgeenees ehelsen. nuguu 85000iin kom shinjilgee ugluu, daraa ni suvgiin zurag avahuulsan, daraa ni undgun esiin bolvsroltiin tal deer 2 jil garan em uuj uzuuullee odoo neg taivan saihan jigd bolovsorch bn gd naidlaga taviad huleelee. dunduur ni boo dr ochloo, ochson yavsan gazar bureesee dotroo guidag bolloo. ene royal jelly aloe jiremsenii kom vitamin hun orhoodoi e vitamin uur yu ch bilee duulsan buhnee l uuj uzsen. ergeed emnelegees uur negen onosh huleej avlaa. ur jiljuulen suulgahaas uur zamgui gelee. minii tohioldold nuhur yamar bgaag buu med yamarchil bsan negch shinjilgee uguugui neg ch em uugaagui asuugaad ch hereggui bz. uneheer nadad asuudal bgaanmuu hanilj songoson hund min bdag yumuu. buuguur yavj tsuhruud gandangaar guilee, nar hajid orj uzlee. savnii hii garguulah gedgiin haraaguichuudiin tuvd hiilgelee, huyan huitai bol jiremseldeggui gj duulaad buten barianuud hiilgelee. eej mod yavlaa, boov hadand ochloo uur gold ni neleed zuil martsan bhoo kk. baria zasliin gazart zuu tabiulj bn. harin saynaas emneleg emch boo bugd udahgui ee gej heldeg bolloo bn, bi itgeed huleeseer l. unuudriig  hurtel minii hiijchadaagui zuil min gebel asuudalaa martah bas nuhruu uzuuleh 2 l uldlee dee. bi bol hul hureh gazar hurtelee l uuriihuu chadah hurtel yavna gej boddog. odoo martay gej shiidsen ch arai l chadahgui iishee orood l humuus uur iluu bichsen bn ve gd unshaad suuh yum. martahiin tuld surguuld oryu ch gej bodoh bolloo. tegheer ta bugd uuriinhuu chadah hireer l duulsan bugdee hiigeed bgaarai. medeej nuhur ni huseed sanhuu ni bval solongos yavhad hamaagui iluu naidvartai shuu dee. nad daan ch tiim az alga daa. amjilt.

  39. duda says:

    hi bi ch bas huuhedtei bolj uzelgui yvsaar 30 hurlee nuhurteiguu suugaad 2jil boljiino hitsuu shu nzuud n tiim huuhedtei bolloo gd l yrina nuhuruu harahaar l ih uruvduh yum buh buruu nadad bgaa gesen bi bas emlegeer yvsaar ungursun 8n sard bayngoliin hadbaatar emch deer durangiin hagalgaand orson getel uriin suvag bituu/umnu n olgoonii hagalgaanaas bolood bituursen gesen/  bas em daavar mash baga bolohoor zaaval suulguulah estoi gesen gehdee dahiad gants hoer jildee haraad unheer bolohgui bol  huuhed suulguulna gej bodoj bgaa emegtei hun bolj turchiud huuhedgui bh l hamgiin hitsuu eniig ooriin biyeer tuulj bgaa hun l zovlong n medne de bi ch bas nz nuhudteiguu uulzahaa bolisoon hitsuu bdg bolhoor n ali boloh zavgui bhiig l hicheej amidarch bna da. chamd gej zuvluhud bitgii buuj uguurei ali boloh tevcheertei uujuu bhiig hicheegeerei amjilt

     

  40. jhkp says:

    moskva d bas urguidel bur aimar ih, za barag l 3 emegtei hun tutamd 1 gej helj bolno, uul n dunguj 30tai yum baina, neeh oroitson yum bol bhgu bn shde

  41. zuzu says:

    Chinii tegj amarxan jiremsen boldog tendee l bdiin bgaaz.Oyuna d

  42. zuzu says:

    Oyuna zail yun xachin yum gustaad bicheed bgaan xvnii zowlongoor daajignaj bga yum shg bayan businesstei gesne xvvxed garagxgvi ch gex shg amarxan jiremsen boldog jixshg.Ter chn bid nart yamar xamaatain.

  43. gggg says:

    Ih sain emch bsniig medne.Jav emch.nuhurteiguu suugaad 15 jil huuhedgui bsan da.manai egch.Yavaagui gazar bhgui mongoldoo.ter ued solongos yavj ehleegui bsan um.Tegehed Jav emchid 1 jil emchilgee hiilgeed odoo 2 ch huuhedtei bolson.Tom ni10 

  44. gggg says:

    Yag zuv.solongos l yavsan deer.manaihan arai l muuhai.chadahgui bj baahan hudlaa yavuulna.buun setgel mungunii garz.uneheer unen shu

  45. Tsolmon says:

    Чи  мөнгөтэй бол шууд солонгос явсан нь дээр. Манай дүү яг чам шиг үр хүүхэдгүй зовж явсан юм. Харин тэнд очод сайн эмч нартай учирч одоо 1 хүүтэй болсон юм. Одогоос 3 жилийн өмнө явсан даа. Одоо дахиад явж магадгүй байгаа. 3 жилийн өмнө лав 10 сая-д бүх зардал нь багтаж байсан. Монголын бүх эмч нарыг гүйцээж хамаг мөнгөө хий дэмий үрсэн. Харин Солонгос улс бол энэ тал дээр үнэхээр чадварлаг юм байна лээ. Үнэн шүү. Солонгос эмнэлгийн эртхэн судлаад үзээрэй. Энэ нь л илүү үр дүнтэй шүү.

  46. Ch says:

    Manai emch nar hudlaa shuu, Achtangiin Batsuh, ohin ni bayarmaa 2 bur hudlaa. Nmg chi hezeech jiremslehgui bur 100% geed uiluulaad (yadhad emch hunii surthuun bhgui bga biz ) bsan. Daraa sard ni bi mamutai bolchihson yavj bsan. Odoo torson. Ta 2 mongonii bolomjtoi bol Solongost uzuulee. Mongold bol tsag hugatsaa mongo setgel sanaa geed bugdeer hohirno. Aminmargad deer bi bas haynuuldag l bailaa. Hadagtai bol buur hudlaa. Manaid emch nar emegteig ni l uzeed shinjilj bn geed hagas dutuu yum hiigeed bdag. So d ta 2 hamt ireed 2ulaa uzuuleerei. Tun udahgui chi bayriin nulims unagaad end bidentei Bayraa huvaaltsaj bh bolnoo. Chi emegtei hun, eej gedeg ner ene horvoogiin hamgiin goy ner gedgiig bi mederseen, zurhendee hurtel. Chi bas mederch chadnaa 🙂

  47. oyuna says:

    Bi huuhdiinhee umnu buren hariutslaga huleeh chavartai gedgee medersen uyedee l huuhedtei bolno.  

  48. oyuna says:

    Minii huvid buh yum esreg. Bi ih amarhan jiremsen boldog, zah zeeliin daraa manai amidral unen hetsuu bolj, manaih aimaar yaduursan, unuu oroi yu ideh ve, margaash yaj hool olj goloo zogooh ve gedeg tiim aimaar amidraltai bolson. Tiim uyed yun huuhed gargah. Bi l lav huuhdee tiim hetsuu amidrald usguhiig huseegui. Jiremsen bolohoos uhtlee aina, suuldee sexees tatgalzaad bna.manai etseg eh 2laa bolovsroltoi chadaltai murtluu zah zeeliin ehen uyed hul tolgoigoo aldsan. odoo bol buh yum uur, bi mash sain mungu oldog, USAd  master hiisen, end businesstei hun, odoo  boltol huuhedtei bolohoos aidag, bi huuhdee hun shig amidruulj chadahgui bol turuuleed hereggui gej boddog.

  49. booyo says:

    Би ч бас гэр бултэй болоод 6 жилийн дараа хеерхен хуутэй болсон  Хуний хуухэдруу санаа алдан харж суугаа нехрее хараад маш их еревддег бас л чам шиг салах тухай боддог байлаа  надад эмчилгээ хийлгэх менге байгаагуй  3жил дараалж ээж хайрхандаа очиж яг л ижийдээ хов зеедег хуухэд шиг бухий л зовлонгоо ярьж уйлдаг залбирдаг байлаа. Сэтгэл онгойдог юм. ечигдер бас очсон. дуучин ариунаа бас тэнд бналэ. ижий бухэн урдээ сайн сайхнийг хусдэг шуу дээ . ижий тэнгэртээ залбирч яв  удахгуй хеерхен хуутэй болноо

  50. 123 says:

    Та нар битгий шантгаарай . Цаг хугацаа яваад байхаар улам хэцүү болоод байгаа юм шиг санагддаг .Гэхдээ цаг нь болохоор болдог л юм байна лээ . Би Батсүх эмч дээр дурангийн хагалгаанд орсон эргээд битүүрсэн , дараа нь Амин Маргад Алтангэрэлийн хяналтанд 1жил гаран , эх нялхасын Цогмаа эмч дээр 3 жил дараалж хяналтанд явсан , дараа нь Чимэг Оюу Ганбаатар эмчийн хяналтанд 2 жил гаран байсан гээд зөндөө их хугацааг үдсэн , энэ эмч нар сүүлдээ бүгд Хужирт яв л гэдгийн байна лээ. Би явсан ирсэн юу ч өөрчлөгдөөгүй ээ. Очоогүй эмч үзүүлээгүй эмнэлэг гэж бараг байхгүй .Энэ их хугацаа өнгөрсөн байгаа биздээ. Тэгээд за ер нь болий доо одоо ч миний нас явчлаа чадахгүй нь дээ гэж байтал гэнэт бурхан надад бэлгээ илгээсэн .Би үнэхээр итгэж чадаагүй тэр үедээ.Одоо удахгүй төрнө. Тэгэхээр та нар битгий бууж өгөөрэй .Эцсээ хүртэл яваарай гэж хэлмээр байна. Цаг нь болохоор болдог л юм байна шүү хүүхнүүдээ.

  51. hero says:

    99190651…hatagtai emnelegiin emch chuluunbaatar…. oor shig chini asuudaltai hed heden huniig emchilj bsn gej sonsson ym bna….

  52. Eruul hun says:

    Clear start buteegdehuun bolon eregteichuudiin turuu bulchirhai bolon buurnii arhag urevselt uvchin emegteichuudiin undguvch  bolon busad urevselt uvchin, uriin suvagiin bituureliig emchleh buteegdehuunuudiig tanilzuulna. 95766406 

  53. b says:

    Ene deerh tom jerry ged emegtei mash uhaantai urgeljl saihan uudrug eyreg zuvulguunuudiig uguh yuma bich bas nuhurteiguu suugaad 4 jiliin daraa bolson setgeleer unaj bgaagui lam buu ntreer yavhaar huuhed haragdahgui bn ged setgeleer baahan unagaad haechina itgehgui baie geheer bodogdood salahgui tiimerhuu yumaar yavaad heregguiee bolno butne saihan bolno geed l huleej baih heregtei udahgui huuhedtei bolnoo

  54. nono says:

    1r turuhiin urd flamingo toweriin 2 dawhart emegteichvvdiin dotood shvvrliin emneleg bgaaBuyanjargal gj emch bgaa shvv minii medehiin nileed olon hvn hvvhed okohgvi bna gd emchlvvleed zvgeer bolj bsan shv. yuch gesen ochood vzee. ih sn emch bdag shvv

  55. 789 says:

    ЗА НААД СҮХЭЭ ЭМЧ ЧИНЬ ШАЛ ХУДЛАА ШҮҮ
    МАНАЙ НАЙЗЫГ ЖИРЭМСЭН БАЙХАД НЬ МЭДЭХГҮЙ, ЦЭВЭРШИЖ ЭХЭЛЖ БАЙНА ГЭЭД БҮТЭН 3 САР ГОРМОНЫ ЭМ УУЛГАСАН ЭМЧ ШҮҮ ДЭЭ

  56. Tom Jerry says:

    bi ch gesen nuhurteigu hamt amidraad 4deh jildee huuhed olson. emch nar uriin suvag haalttai bna geed bsan mergen turgen humuus n shuud l chi huuhedt bolohgui yum bna zasal hiilge gdg bsan. bi zugeer l bugdiig sonsoogui boloh uyde bolj l taaraa ireh tsag n boloogui l yum bga biz geed shanalaagui.
    chinii huvid nas yvj bgaa bhoor sanaa zovoh n argagui gehdee mungu n bval gadagshaa yvaad emchluulhed asuudalgui 

  57. . says:

    Нохой шувуу хоолло. Болж өгвөл өөрөө хоол хийгээд гөлөгтэй эм нохойг хоолловол зүгээр гэхдээ хооллох гэж байж уруулваа болгоомжтой байгаарай. За мэддэг сонссон бүхнээ бичлээ

  58. . says:

    Бас буян сайн хий өөрөөр хэлбэл хүүхэд баярлуулж хоолло. Хүнтэй төрөн төртлөө битгий муудалцаарай муухай ч харж болохгүй ккк. (Гэхдээ энэ үнэн шүү) Ээжийг асарч баярлуул бас ээжийгээ бүрэн хувцасласан болно. Байгал дэлхийгээ баярлуул. Газар шороо бүү хөнд. 

  59. . says:

    Эмнэлэгээс тууштай сайн явбал зүгээр эмнэлэг нь Чимэг-оюугийн Ганбаа эмч сайн. Сав суулгаа сайн харуулья гэвэл тод дэлгэцийн Мөнхбаатар сайн гэдэг юм бна лээ. 37-тойдоо анхны хүүхдээ төрүүлсэн хүн байна сэтгэлээр битгий унаарай. Идэж уухдаа ч сайн анхаар жирэмслэхээсээ өмнө 3 сар фолийн хүчил бас анар гээд витамин уувал өндгөвчний үйл ажиллагааг сайжруулна. Тэвчээртэй тууштай байж хүүхэдтэй болно. Өндөр өсгийт өмсөхгүй, хумс, хөмсөг үсээ будахгүй биеэ эхлээд бэлд. Бүүр болохгүй бол солонгос яваад үзэх л үлдэж дээ. 

  60. . says:

    Лам бөөгөөр явснаас шүтлэгтэй газраар явбал зүгээр байх. Жишээ нь: ээж хаднаас гуйвал жилийн дотор жирэмсэлдэг гэдгийн. Өвөрхангайн хархорин сумын боов чулуу. Шарга морьтын Дондогдулам хатны шарил тавьсан суварга дээр хүүхэдгүй хүмүүс тавьсан тоглоомноос нь аваад хүүхэдтэй болсныхоо дараа нөгөө тоглоомоо буцааж тавьдаг гэсэн мөн нэмж тоглоом тавьдаг гэнэ лээ. Өглөө наранд, шөнө 7 бурханд сүү байнга өргө. 

  61. zochin says:

    Эх нялхасын Цогмаа эмч Баянгол эмнэлгийн Хадбаатар 2 дээр нэг очих юм даа

  62. zochin says:

    Чи одоо 3хан жил болчоод юун суртэй уйлж барьж нехер мехреесее салах юм боддын. Найзукдаасаа зай барьж улам ганцаардуулах хэрэг юу ьайдын унэнээ л хэлээч. манай найзууд л их дэм болж явдаг юм нуудаггуй болохоор.

    Юун эрт сэтгэлээр ухцэн хуухэн бэ итгэл гэдэг зуйлтэй байх хэрэгтэй шуу.

    Би нехертэйгээ 10 жил болж байна аль дээр наад 30 насыг енгерчихсен. 
    Миний хувьд итгэл минь мехеегуй би олон янзаар бууж егеегуй оролдсоор л байна. Гайхамшигт би итгэдэг

  63. bold says:

    Сайн уу.
    Эхнэр маань удахгүй дурангийн хагалгаанд орохоор төлөвлөж байгаа. Бас нэлээд удаан эм ууж явсэн одоогоор үр дүн алга. Дурангийн хагалгаанд ороход юуг анхаарах вэ ?, хаана орвол зүгээр вэ ? өндгөвчний давхар бүрхүүл гэж ямар юм байна аа ? энэ хагалгаанд орсон болон адилхан зовлонтой хүмүүс  “uuser12@yahoo.com”  хаягаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж и майл бичихийг хүсч байна. 

  64. zochi says:

    Bariachid uzuul sav bas hazaaval jiremsen bolohgui shuu 

  65. anudari says:

    Mgld bol meddeggvin bn lee shvv yag vneng helehed. Mungunii garz . Minii davhar bvrhvvliig ch medkv bsiishde. Suvag ni ih nariihan ym bn l gd bsn. End emchdee helsen chin tiim ym.bdggvi ym l gjiilee.

  66. anudari says:

    Bi odoo.28tai. Nuhurteiguu suugaad 3n jik bolj bna. Bas yaag cham shig asuudaltai. Mongold bhdaa vzvvlj bsiin achtand . Neeh ym heleegvi em uu, udaan daa l jiremsen boloh ym bn gd. Bid 2gadaadad amidardag ym odoo. Tgd end vzvvlsen chin minii undguvchiig davhar bvrhvvltei bn gsn. Chiniih bas tiim bj magad. Hervee chi bolomjtoi bol mgld bish yadaj beijing d ochood vzvvlee. Mgloos shaal uur shvv. Bi odoo em uuj bgaa kurseer ni tgd yvaandaa hvvhedtei boloh bh. Chi bas vr suulgaj boliishde. Yun gutranga vzeltein

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.