Тоглоомонд донтсон хүүгээ яах вэ?

173228468

Сайн байцгаан уу энэ өдрийн мэнд. Миний хүү одоо төгсөх  курсын оюутан, архи пиво хэрэглэхгүй айлын том нь. Жилийн өмнөөс л гэртээ оройтож ирдэг болсон уул нь оройтлоо гээд 12 цагаас хэтэрдэггүй байсан юм одоо бүр хонуутаар явна. Эхний бүтэн 1 хоногоор явахад би ч гэмтлийн эмнэлэг цагдаа гээд асуугаагүй газар байхгүй.

Тэгтэл нөгөө тоглодог газраа хоносон байж таарсан. Тэр тоглоомын газар нь хонож болдог бүр амралтын өрөөтэй юм гэнэ. Энэ бүгдийг би найзаас нь мэдлээ.

Мөнгө яаж олоод байна гэхлээр үнэн худал ярьж байгаад надаас хэдэн юм авна, заримдаа минь ээмэг энэ тэрийг маань ломбарданд тавьсан байх юм. Би лам засал гээд хийлгэж үзлээ нэмэр болсон гэж өөрийгөө хуурна.

Одоо энэ хүүхдийг ямар мэргэжлийн хүнтэй уулзуулвал дээр бол?

19 Comments

  1. Зочин says:

    Сайн байна уу?
    Хамгийн зөв арга бол шууд орчныг нь солих байдаг юм байна лээ. Гадаад руу явуул. Танай ах дүү нараас гадаадад байдаг хүн байгаа бол бөө, лам гэж цаг алдалгүй шууд тийш нь явуул. Очоод ажил хийлгэдэг ч юм уу ямар нэгэн нийгмийн ажилд хамруулж завгүй байлга. Манай эгчийн хүү нь бас донтоод зан ааш нь өөрчлөгдөөд шал өөр болсон. Бид нар лам, бөө гээд зөндөө явсан. Нэмэргүй юм байна лээ. Харин японд  сар байлгаад өөр болсон. Одоо тоглохгүй байгаа. 

  2. tuslay says:

    Сайн байн уу. Би одоо 17 настай би мөн адил тоглоомонд донтож олон хүмүүстэй нийлж гадуур тоголж мэргэжлийн донтсон тоглогч болсон. Амьдралд минь гарсан өөрчлөлт хэтэрхий их. Ком тоглоомын хамгийн харгис нь оюун бодол ухааныг хоосолдог. Эртхэн болихгүй бол бодит амьдрал болоод бнуу би эсвэл тоглоод бнуу гэдгээч мэдхээ болино нэг ёсондоо амьтнаас ялгагдахгүй ухаан муутай болно шүү. Би анх их шаналдаг байсан яаж ч хичээгээд хуучин шигэ бодож сэтгэж хүнтэйч эвээ тааруулж юм ярж чадхаа байсан одооч үүнтэй нэгэнт эвлэрч үхсэн амьдаач ухаарах сөхөөгүй бна надад тэмүүлэх зорилго бодол гэх зүйл огтхонч алга яахаа ч мэдэхгүй байна

  3. Зочин says:

    Үргэлжлэл
    – Монголд бхдаа шар хаданд ч байж үзсэн, гуйж, зодуулж, уурлаж гээд л ах эмээ 2 ч их л үзэж тарсан. Биеээ даагаад ирэхээр л шал дэмий юманд хайран схан цагаа, хайртай хүмүүсийнхээ тэвчээрийг үрж бснаа ойлгодог юм билээ. Аргаа барсандаа л гадаад явуулсан биз. Энд нийлдэг найзууд тоглодоггүй болхоор бүүр ч амар. Ер нь найзууд уруу татах нь бдаг шүү, гэхдээ 100% тохоод бх хэрэггүй өөрөө дуртайдаа л өлсөж цангаад гөлийчөөд сууж  бга шд.
    Би лав найз охинтой болоод л тоглохоо больчихсон. Юун тоглоом юун архи дарс. Шаал өөр2 том2 юм боддог, мөрөөддөг болсон.

  4. Зочин says:

    За сайн байна уу? та. Би бас одоо 23 хүрж бна, гадаадад сурдаг, Монголоосоо гараад 2’жил гаран болж бна. Бас танай хүү шиг тоглоом тоглодог, гадуур ор сураггүй хоночихдог бсан юмаа. Магадгүй хэрэг болох байх гэж бодоод энд бичлээ. Одоогоор тоглоом тоглоогүй, гадуур хоноогүй жил гаран болж бн. Анх гадаадад ирээд орчин нь өөр болсон зав.ч гарахгүй гээд өөрийгөө хуураад тоглоод л блаа. Бараг 6 н сар боллоо огт өөрчлөлт алга. Манай 2 ажилд оруулж өглөө, сүмд явуулж ч үзсэн.
    Хүн өөрөө л ухамсараа өөрчлөхгүй бол орчин огт хамаагүй юм бна лээ. Одоо найз охинтой болоод овоо удчихлаа хичээл ном ч сайн бна, амьдралаа босгох гээд үзэж тарж бна.
    Монголд бхад эмээ, ах 2 тоглуулахгүй гээд хорьж цагдаад, сүүлдээ гэртээ тогло гээд ком ч авж өгж бсан ялгаа гараагүй. Хүүгийнхээ нийлдэг найзуудыг нь ятгаад, эсвэл  найз охинтой бол найз охиноор нь ятгуул. Таны үгийг сонсохгүй бга бол хайртай дуртай гд бдаг  хүнийхийгээ сонсдог юмаа. Манай нз охин лав ойртуулахгүй. Хуучин өдөрт 10 цаг суудаг бсан бол одоо 2 цаг хүрэхгүй хэхэ. Гол нь хамаг юмыг нь бэлдэж өгөөд хийх юмгүй байлгаад бвал тэгнэ шүү дээ. Жоохон амьдрал үзүүлэлдээ. Ээмэг зүүлтийг чинь тавьж бна гэхээр их лдавруу нөхөр бна.       Уучлаарай их замбараагүй биччихлээ

  5. er hun says:

    huduu eruul agaart suu tsagaan ideen deer baigaliin saihand zunii gurvan sar yvuulchih. odoo ued tsmenten deer turj 4 hananii dund PC nudej ussun huuhduud baigali delhiigeesee hol huiten tsevdeg setgeltei bie byldar , eruul mendiin huvid sul doroi , amia hicheesen , baharhah temuuleh zuilgui busdiig ul hundetgesen , amidraliin idevhgui humuus bolj usuj bna.

  6. MglausCom says:

    Neeree yaj shiideh ve. Bainga l manaj oilguulah gej uglej suuh hetsuum.
    Uuriiguu tataad uuruu bolino gj bh bolovu.
    Duguilan damjaand ch bolov yavuulj computeriin ard zartsuulah cagaas n horooh yumsan. Daanch uuruu dutq dontoi bj ulgerlej chadqma haha. Hiideg ajil maani bainga computer shirteestei gar utsaa uhaastai ajil

  7. gg says:

    Huud chin ireedui bval togloomoor ch mongo olj boldog togloomiig zovlongoo martah gej sataarhiin tuld toglodog 1 ym helhed Free To Play geed kino netees uzeed huuhdee oilgo ghdee ter eemeg bogj bas arai l ymaa

  8. Mickey mouse says:

    saitiinhaa neriig haraach 

  9. Uugii says:

    Tina chamtai yaaj holbogdoh ve asuuh zuil bna

  10. Alienware says:

    ~Ухамсартай нэг нь амьдралаа бодоод больдог л юмдаа. Лам нтр гэж хий хоосон зүйлд мөнгө цаг заваа үрж байхаар түүнд цаг гаргаад сайхан ярилц. Урд нь ямар урт зам хүлээж байгааг, ирээдүйд эцэг болох, айл гэрийн эзэн болоход ямар их үүрэг хариуцлага эр хүний нуруун дээр ноогддогийг ярьж өг. Түүнд мөнгөний үнэ цэнийг мэдрүүл. Ухаантай бол больдоггүй юмаа гэхэд тоглох цагаа багасгаж таарна. Хүүхдийг зөв замд чиглүүлэх гол зүйл нь эцэг эхийн хүүхдэдээ гаргах зав байдаг юм байна лэ. Хүүхдээ анхаарахгүй яваад л байвал иймэрхүү зүйл болно шүү дэ.

  11. tina says:

    manai huu ch gesen tiim baisan onclog ni amerikt syrgyylid yvsan tegeed tendee odor shonogui 3 sar togloson bur ter togloomooroo amerikt ehnii 8 ordog b,san tegeed say 2 sard mongold irsen tegeed ydarsan b.h shar hadni ydargaand hevtuuleh geed ochson emch shyyd xyrcin tasagt xevt.sen 21 honood garsan tehdee boon asyyda l bolson chi delgerengui medeelel avah bol xariy bicheerei

  12. Skas says:

    Naad jiriinbusgui gj setgegdel bichsn nohor joohn sejigtei sanagdaad yvchihlaa shuu.. Hna honoj baridagaar yah gd ch bgn..

  13. zvrh says:

    Shar hadru chihded yw tgj l ym oilgono 

  14. Zaluu says:

    Mongo ogohoo boliod eemeg bogj lombardand tavih zergiign bol harin hatuu horigloh heregtei. Naizuudaas n asuu honoj onjij togolson l bol dontoi gesen ug bish.  Sharhad ntr daguulj yavna gevel geden n hodlood ulam l holdoh biz. 4 r kursiin oyutan bas huuhed bish tegej gaduur emneleg tsagdaa ruu hurtel utasdaj asuuh yamar shaardlaga bna.  Huuhed bish ooroo ooriigoo avaad yavah bolson gedegiig n huleen zovshoor ooroor n huleen zovshooruul. 

  15. kkk says:

    shal hudlaa don bol bishee, bi ch toglodog l baisan humuus aimaar aimaar yum yariana, barag l har tamhi gej yaridag unendee huuuhduud durlaad l toglodog bolhoos dontoh ene ter bol bish yum aa, bi l lav dontson oorchlolttei bolstson huuhed haraagui manaihan tolgoitoigoo taarsan olgoi shig l yum yarina shuu, monch ih tenegten shuu ene niigmiin setgel zui bol shaland unaad shavart shigdtsen baigaa…yariag ni sonsood orovdmoor

  16. zochin says:

    Маш хэцуу байдаг юмаа. Сайн сэтгэлзуйчээр ховсын эмчилгээ хийлгээд шар хаданд компьютерийн тоглоомны донтон хуухдуудын тасагт аваач даа. Ээжийнхээ ээмгийг ломбардана гэдэг бол эцсийн шатандаа орсон бололтой. Тэнд эдгэрч гарч ирээд дахиж тоглосон ч хуухэд байгаа сайн анзааргатай байгаад тоглоогуй ч хуухэд байдаг юм

  17. ....... says:

    Хүүтэйгээ сайн ярилцаад үзээ. Та чинь Ээж нь шүүдээ. Тэгж байгаад больчихдог юмаа.  

  18. jiriinbusgui says:

    Сэтгэл мэдрэлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авах байх даа. Донтсон хүүхдүүдийг эмчилдэг тусгай тасаг хүртэл байдаг гэсэн. jiriinbusgui@ymail.com хаягаар хэн гэдэг нэртэй хүүхэд, аль сургуулийн хүүхэд хаана хоноод байгааг бичвэл майлээр яаж туслах гэж байгаагаа хэлье.

  19. Hi says:

    Erthen shar hadnii emnelegt ochood mergejliin hunees zovilgoo av. Naadah chin dontoh ovchin. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.