Би одоо 30 гарч яваа 2 хүүхэдтэй нөхөртэйгөө ам бүл 4-үүлээ амьдардаг. За гол зүйл рүүгээ оръё би төрсөн эцэгтэйгээ холбоо тогтоох уу болих уу гэж бүтэн 6 сар бодоод явж байна. Би одоо энэ аавыгаа миний аав л гэж бодоод явдаг байлаа тэгтэл намайг 5 билүү 6-р ангьд байхад энэ аав маань нэг өдөр согтуу ирээд би чиний төрсөн аав биш гэж надад хэлсэн. Би хүүхэд байсан болохоор гайхаад л өнгөрсөн. Харин маргааш нь манай ээжийн ээж энэ хүн чиний төрсөн аав чинь биш өөр хүн байдаг гэхдээ хаагуур юу хийж явдгийг нь мэдэхгүй сураг тасарсан гэж хэлж байсан бодвол ээж маань аавыг надад согтуудаа хэлчихлээ гээд эмээд хэлээд өөрөө хэлж чадахгүй эмээгээр хэлүүлсэн юм болов уу гэж бодоод байгаа.
За тэгээд хойд аав маань сайн хүн байсан болохоор би энэ тухай сонсоод яагаад ч юм нээх шаналж шоконд ороогүй ингээд би гэдэг хүн гэр бүлтэй болоод нас сүүдэр маань яваад ирсэн чинь ер нь миний төрсөн эцэг гэж ямар хүн байдаг юм бол гэж бодогдоод байдаг боллоо. Тэгээд ээжээсээ асуулаа яагаад салсан тухай тэгсэн намайг төрүүлээд удаагүй байхдаа эцгийг маань гэр бүлтэй 1 охинтой байсан гэдгийг нь ээж мэдээд намайг 7 сартай байхад хөөгөөд явуулсан хэдэн удаа намайг харах гэж ирдэг байж байгаад аяндаа сураггүй таг болсон гэж хэлсэн. За тэгээд би үе үе л ээжээс ямар хүн байсан талаар асуугаад байсан чинь надад сураг гаргах сэжүүр хэлж өглөө эцгийн маань хамаатны нэг хүн дээр үед монголдоо нилээн нэртэй жүжигчин байсан юм байна. (одоо нас барсан )
За тэгээд монгол жижигхэн юм чинь би үе үе хүн амьтнаас асууж сурагласаар байгаад тэр хамаатны нас бардаг жүжигчний охинтой холбоо тогтоогоод авлаа ингээд утсаар яриад өөрийнхөөо тухай хэлсэн чинь намайг мэдэж байна бас надаас гадна дахиад 1 охин байдаг гэж байна бодвол манай ээжтэй нийлэхээс өмнө байсан эхнэрийнх нь охин юм болов уу гэж бодлоо. За тэгээд эцэг гээд байгаа хүн маань анхны эхнэрээсээ ч салчихсан манай ээжтэй ч суугаагүй одоо 3 дахь эхнэртэйгээ гадаадад амьдардаг 4 хүүхэдтэй болсон гэдгийг нь сонслоо хүүхдүүд нь хотод байдаг юм байна. Би тэгээд хэллээ нэг уулзаж учирах юмсан уулзаж чаддаггүй юмаа гэхэд зураг хөргийг нь ч болтугай харах юмсан гээд хүн чинь дотроо бас миний төрсөн аав гэж ер нь ямар хүн байдаг бол нэг харах юмсан гэж. Нээрээ боддог юм байна лээ. Тэгээд тэр хамаатны хүн нь эцгийг маань гадаадад амьдараад удаж байгаа болохоор бараг холбоогүй байдаг утас шөрмөсөөр ч холбогддоггүй гэж байна. Тэгэхээр нь ядаж тэгвэл хүүхдүүдийнх нь файсбүүк хаягийг ч болтугай олоод өгөөч эцгийн маань зураг нь байх ч юм билүү гээд гуйлаа. Нөгөө хүн нь за би асууя сураглий тэгээд эргээд яръя гээд л таг болоод 6 сар болж байна.
Би өөрөө энэ утсаар ярьсан хамаатны хүнийнх нь аав нь олны танил хүн байсан болохоор нэт ухаж байгаад файсбүүк хаягийг нь олоод авлаа ингээд файсбүүк найзуудыг нь үзээд явж байтал эцгийн маань овогтэй адил овогтэй эмэгтэй хүний хаяг байнаа ороод үзсэн чинь том охиных нь файсбүүк хаяг байдаг байгаа тэгэхээр тэр хамаатны хүүхэн надад давхар худлаа хэлсэн болж таарч байгаам ямар ч холбоогүй гээд байсан хүүхдүүдтэй нь файсбүүкээр холбогддог болохыг нь мэдэв.
За ингээд том охинынх нь файсбүүкээр жаал зугааллаа дүү нарийнх нь файсбүүк хаягийг ч мэдэж авлаа эцгийнхээ зургийг ч гаргаж үзлээ 4 сайхан хүүхэдтэй болсон юм байна. Эцгийнхээ зургийг үзээд догдолоогүй байж 4 хүүхэдийх нь зургийг үзээд яагаад ч юм догдлоод байсан. Надтай 1 эцэгтэй 1 цус гүйж байгаа гэж бодохоор. Эцэг маань Улаан Үдэд амьдардаг юм байна эхнэртэйгээ ажил төрөл л хийж л амьдардаг юм болов уу гэж бодсон хааяа эхнэрийнх нь нэг бол том охинынх нь файсбүүк рүү орж зурагнуудыг нь үзээд л байж байдаг боллоо. Намайг тэр утсаар ярьсан хамаатны хүүхэн мэдэж байгаа юм чинь эхнэр нь мэдэж байгаа болов уу үгүй болов уу гэж бодогдох юм. Бас том охинтой нь холбоо тогтоовол яадаг бол? Би гэж хүн байдаг гэдгээ хэлвэл яадаг бол гээл их юм бодогдож байнаа.
Нэг бол угаасаа л хар багад минь салчихсан намайг гээд асууж сураглаагүй эргэж тойроогүй хүнийг яршиг гээд хаячих уу хамаатны хүүхэн нь бүтэн 6 сар болж байхад миний тухай хэлсэн л байх тэгэж байхад надтай эргэж холбоо бариагүй юм чинь гай л байна гээд уур ч хүрэх шиг янз янз болоод л байж байна даа. Үгүй тэгээд ингээд орхичихсон чинь хүүхдүүд маань том болоод хоорондоо сууж барьвал яана гэж айх юм ёстөй яахаа мэдэхээ болиод байна.
Та нар минь юу гэж бодож байна надад үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгөөч. Аа бас миний нөхөр хойд аавыг маань төрсөн аав маань гэж боддог бас 3 дүү маань ч надтай эцэг ондоотойгоо мэдэхгүй мөн би өөрөө боломжийн амьдралтай болохоор төрсөн эцгээсээ янз бүрийн юм горьдож холбоо тогтоох гээгүй гэдгийг бас ойлгоорой. Яагаад эцэг гээд бичээд байгаам бол гэж гайхаж магадгүй аав гэж бичих гэсэн сонин санагдаад за ингээд миний энэ их урт захиаг дуустал нь уншсан найзуудаа баярлалаа…
40 Comments
чи ямар муухай хүн бэ. Чиний тэр эцэг чинь чиний төлөө юу хийсэн юм. чамайг болоод ээжийг чинь хаяад өөрийнхөө амьдралыг бодоод явсан хүнтэй чи уулзаж яах гэсэн юм. Чи ядаж өсгөсөн аавыгаа бодохгүй байна уу. муу ч сайн ч чиний хажууд байсан тэр хүнийг бодооч.
Сэтгэлд нь сэв хийвэл яана. Хэрэв чиний оронд байсан бол би өсгөсөн аавыгаа илүү их хайрлах байсан.
Манай эцэггуай дөрвийн дөрвөн хүүхэд хаяаал…өөр залуу хүүхэнтэй суугаа л одоо хоёр хүүхэдтэй …жаахан л юм бна лээ чааваас хүүхдүүд нь…тэгсэн манай том ах нээх сүрхий очоол золгож молгож….би лав очихгүй ….эцэггуай явсаны дараа охин дүү маань санаад орондоо шээгээд ямар хэцүү өрөвдөлтэй бсан гээч….хашааны буландээр гараад өдөржингөө хүлээгээд суудаг ….жаахан ч бсан…одоо тэгээд ичих ч гүү миний хоёр үр гж мэгээ л нөгөө хүүхнээс гарсан хоёртоо амь….манай охин дүү ч бүүр үзэн ядаад ирсэн аймаар хатуу болдым бна лээ тийм хүүхдүүд чинь…..тийм болхоор би ч мөн адил тэр хүнийг нээх тоохгуу гж боддог…тэр чинь баасан баасаа үнэрлэхгүй бхад чинь бид яагаад очиж доошоо орох гж….уулзахгуу өөдгүү муу сайн юмнууд….жаргахыг нь лав харнаа!!!! Муу өвгөн толгой
Amid ch biluu buu med. harin huuhduud maani aaviigaa nadaas nehehed ta nar hatkn ch aztai aaviigaa hen be gedgee medne. Harin bi bol hurden deeer tabigdsan huuhed gedeg. Hun ugaasaa uriiguu haana tursun yamar udam ugsaatai uvuu ni hen be yamar tsustai be erliiz uu hurliiz uu tsever mongol tsusniih uu gedgee medehgui amidarna gedeg neg l sanaa aldmaaar setgel hooson hairiig hezee ch medrehgui. Hairiiig hezee ch medrehgui hun setgelzuin hubid tahir dutuu huniig bas hairlaj chaddaggui. Bi chamtai holbogdoh umsan Ug ni bi ulsiin tom janjinii l ur sad um gesen hetsuuu um daaa huniii amidral. Haanahiin henii zulbadasga orhidos um boldoo bi
Bi ch gesen aaviigaa oloh umsan hj olon jil teej yavlaa. chi bol aztai aaviigaa olson zurgiig ni harsan. bi bol aaviigaa olood holoos neg baraag ni harchih umsan undur bolov u nam bolov uu naftai uugaaraa adilhan bol bas ih amjilttai amidardag bolob u ugui bolov u geed l ih l boddog. nadad daanch oloh bolomj bhgui. Tursun eej min surag gargaj helj chadalgui nas barsan ih l zaluugaaraA nas barsan. Bi er ni hani ijiltei aavtai bh zayagui. Urgusun aav mini bagad bas barsan. ttursun etsgiigee eruusuu medehgui. tursun etseg maani namaig haih bolomjgui. yagaad gevel tursun eej mini namaig nas barsan geed helchihsen um bns lee. Odoo minii nas yavah tusam tursun aavtaigaaa uulzah bolomj ulam bagasns. yagaad gevel ter hun nas barsan ch bh biluu.
sodood yum bichmeer sanagdchihlaa hoid etseg chine nowsh yum da tiimerhuu yumnuudiig salagdag humuus baidag gol ni sain asuuj suraglah heregtei setegleer bitgii unaarai hamgiin gol ni amidraldaa gutraad buruu alham hiiw de zow bodoltoi bh heregtei amidral baylag shuu de
bi bas iim ym bnlee hoid aawigaa 9-r angi hurtlee tursun etsgee l gj boddog blaa getel minii aaw bish gdgiign ahaasaa l sonsloo hamgiin gol n nadaas busad n bugdmeddeg bsim bnlee muuhai bgaz bi tursun etsgiigee ydaj ymarhuu hun yajshuuhan amidardagym bol medmeer l bna hoid etseg maan nadad durguiee gaduurhdag eejiig maan dandaa harddaj bsim ygd gdgiig n oilgodgui bsaan getel sayhan eejinhee temdeglelliig olood unshchihsan chne eejiigee ih uruwdluu tursun etseg maan eejin min anhnii hair bsan ym bnle tgd jiremsen bolgood hayad ywtsan ym bnlee tgd eej maan hoid aawtai maan taniltsaad tgd hoid etseg maan manai eejig jiremsen huuhdiinhn etsegn hayad ywtsan gdgiin medeeed suuy ntr gd tegeed huurhii eej min nadaas bolj hairgui hunteigui suuj odoo tuundee ynhan gichiigeere duuduulad ywj bna gj bodohoor bi eejinhee amidraliig ballad haytsan ym shg sanagdaad uuriiguu uzen ydaad bhn eejiigee harahaas ch uruwdjin nadaas l bolj hairgui hunteigee suuj nasaaraa azjargal gdgiig medereegui amidarsan bna bi hoid aawtaigaa hariltsaa muutai ih muuhai hun nmg urgelj gaduurhaj gomdoodog urgelj l ynhan gichiigeer n duudaj orchin ueiin zaluustai ywdag ehiigee duuraisan ynhan gj bainga heldeg ih gomddogdoo enenees l bolood eejdee muuhai zan gargaad bdi uugn eejiigee ih uruwdjinaa hoid aww maan nmg eldew ynzaar oroldoj huh ntrnees barij untdag bsin tgd bi joohon bsim bolohooroo aaw hun ohintoigoo ingej l haritsdagiin blgui gdl bodood ywdag bsan getel ugui ym bnlee hoid aaw maan urgelj nadad eejid maan haraal ntr hiilgedgiim bnlee eniig n bodohoor gomdood bhimaa bugdiig orhiod hairtai hunteigee ywaad ugchii gheer eejigee uruwduud daanch chadkumdaa salah gheer yroosoo salj ugduggui ih sonin hun odoo yadgiin bgan uneher uh zalhjin
дагавар хvvxэд есгеж байгаа хvмvvcийн сэтгэгдэлийг уншлаа.
есгесен эцэг хvн бол терсен эцгээс илvv буянтай хэмээн “Бодь мерийн зэрэг” номонд егvvлсэн байдаг юм.
Тэр терсен эцгээ таниас илvvд vзэж хайралсандаа бус ямар хvн байдаг юм бол гэсэн сониуч гэх юм уу vvднээс л харахыг хvcдэг юм аа. Чин vнэндээ та ийм хvvxдээ хоергvй сэтгэлээр еерийн vр мэт хайрлан есгесен байхад та энэ дэлхийдээ ч байсан диваажинд ч байсан бурхан мэт л шvтэгдэх нь гарцаагvй юм шvv.
Уулзахад буруудах зүйл байхгүй ээ. Цусан төрөл, Ясан төрөлөө бүрэн мэдэлцсэн байхад гэмгүй. Саймширч сүйд болох нь хаашаа юм. Өөрийн бийг мэдүүлээд, эцэг нэгтэй, эх ондоотой ах дүүстэйгээ танилцаад авах хэрэгтэй. Ийм амьдрал туулсан нь чиний буруу биш шүү дээ. Төрөл хүмүүстэйгээ танилцах нь чиний түмэн зөв шүү. Уулзаж танилцаад өөрийн дотор сэтгэлээ амраагаад цаашид хэрхэн харилцахаа мэдээд авсан нь зөв. Харин уулзалт ямар ч байдалтай байх юм билээ. Сэтгэлээ бэлдэж байж уулзаарай
би оxиноо 4 настай байxаас нь л xалуунд xалж xүйтэнд xөрж үүрч,дүүрж өсгөсөн.xэзээ ч xүний xүүxэд гэж бодож явсангүй зарим төрсөн аав нь гэж байгаа xүмүүсээс ч илүү л xайрлаж өсгөлөө.ингээл нэг өдөр миний төрсөн эцэг ямар xүн байдагийн бол гээл xайгаад яваад өгөx байxдаа.өр минь өмөрч сэтгэл минь xоосроx вий.
Би ч гэсэн аавыгаа мэдэхгүй өссөн. Ямар ч хүн байдаг хаана ч байдаг юм бүү мэд. ямар ч байсан энэ олон жил ганц ч удаа сураг чимээ тавьж уулзаж байгаагүй болохоор их муу хүн гэдгийг нь л мэдэж байна. Уулзаад хэрэггүй биз дээ, би бол бага байхдаа гэнэт гарч ирээд надтай уулзах болов уу гэж битүүхэн горьддог байлаа, харин одоо бол амьд уу үхсэн үү хамаа алга. Намайг аавгүй өссөний хариуг бурхан төлж хэмжээлшгүй сайн ханийг өгсөн. Харин ганц санаа зовдог зүйл маань тэр хүний хүн чанаргүй хүн муут чанар нь надад болон миний хүүхдүүдэд удамшсан байх вий гэхээс айдаг.
Би ч бас тестэй хувь заяатай хvндээ. Есгесен аав, ээж 2 минь хvн чанартай, сайн сайхан хvмvvc байсан тулдаа би едий зэрэгтэй явна даа. Сайхан хань ижилтэй, давгvй амьдарч байгаагаа есгеж хvмvvжvvлсэн аавын минь ач гэж бодон тэнгэр болсон тэр сайхан хvнийг бурханчилан шvтэж явна даа. Аав минь л намайг бусад хvvxдvvдээсээ ялгаварладаггvй байсан болхоос зарим ах дvvcдээ би “нугасны муухай дэгдээхэй” болж ад шоо vзэгдэж ессен ккккк. Нарийн учир мэдэхгvй балчир байхдаа: Намайг цариа муутай болхоор л надад дургvй байх гэж боддог блаа кккк. Гэхдээ хvчирхийлэл биш ч гэсэн шоовдорлогдох мэдрэмжийг мэдэрдэг байсан болхоор яаж ч хичээгээд еертее бvрэн итгэлтэй байж чаддаггvй. Еерийн амссан шигээ мэдрэмжийг еер бусад бяцхан vрс бvv мэдрээсэй гэсэндээ би салалтыг эрс эсэргvvцдэг. Vр хойчдоо ч захих биз.
neeh ooroo guij ochij mochij t1 tvee sain bodooroi ter hvnd eej chin hichneen ih gomdoj hichneen shunu noiton dertei honson bol..
uulzad hereggui . eejiinhee helsneer aawiiga nasbarsan usgusun aawigal aaw gj bod. ter hun tegte tergui huuhedtei hun yum bn huuhedtei bj eejig chin jiremsluulsen chi bodood vzde odoo yah gesin zgrl uurtuu buulshil
Би чиний оронд байсан бол есгесен ааваа терсен эцэг гэж бодож. Евдех цагт нь эмийг нь дехуулэх юм сан ухэхэд нь ойрхон байж толгойг нь туших юм сан л гэж бодох байсан.
Одоо боломжийр амьдралтай гэсэн байна хэн гэдэг хун чамайг ийм амьдралтай болгов.
Чи очих юм бол эцгээ гомдоож эцэггуу дуу напаа гомдоож дуугуй ээжээ гомдоож уурлуулсан. Нехер чинь ее хойд эцэг гээд чиний аавын угийг тоохгуй сердег чамайг емеерех хэн ч байхгуй аавдаа хаягдаа биздээ гээд хэруул х йждэг дээрхлдэг л болно из
dagavar huuhed iim l bdin bna. Etseg n yamr ch hog shaar bsan hunii huuhed bol huniih l bdag gedgiig uuruu tod tomruunaar haruulj bnadaa. Hunii huuhed huren buurtei gej chinii ene zahiag hunii huuhdiig uuriin um shg hairlaj usguul chiniih l bolno geed burhan shg um yriad bdag nuhduud olj unshhsai. Iim l bna shude yaj ch saihan usguud saihan humuujuulsen ch hunii huuhed heveeree. Chi gaigui amidraltail gene hen chmg udii zeregt hurgev! Chi ger bulteil gj bna. Adaglaad huntei suuhad chin nuurig chin ulailgalgui naad usgusun aav chin yos turteigeer nuhurt chin uguu blgui. Tursun etsegteige adilhan hun chanargui bna da chi. Usgusin aaviiga achlahin oron buten 6sar termuu novshoos hariu hulej bdag.
уулзах хэрэгтэй . Цус ойртолт, гений удамшлын өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй.
bi ch etsgiigee medehgui..eej maani namaig baga angid baihad neg huntei suusan..ene chinii aav gej helsen..hedii huuhed ch bish gedgiig n medej l baisan..ter hun sain hun baigaagui, arhi uudag gar hurch zodohgui ch amidraliin tuluu temtselgui eej min l
nasaaraa zutgesendee..tegeed neg l udur ene buhnees zalhaad tengeriin oron ruu yavchihsan..bi ahlah angiin suragch baisan..ene hun arhi uudaggui amidraliinhaa tuluu joohon ch zutgesen bol minii eej har zaluugaaraa burhan bolohgui baisan gej bodohoos bi ter huniig uzen yadsan..tegeed ahij hezee ch uulzahiig huseegui..haayaa hamaatan ah duustei n taarahad arhia uugaad l yavj baigaa gej sonsogddog..minii tursun etseg edeg hunees sejuur ch baihgui..bailaa ch haij uulzahiig husehgui..uulzaad yaah yum be..yu yarihuu aavaa gej duudahuu..tsagaan saraar ochij zolgohuu..zee chin ene geed uzuulehuu..ugui shdee..namaig neg ch udaa tevreegui neg ch unseegui hun minii etseg bno gej baihgui..bi tegj hari elgiin hund hamag amidralaa delgemeergui sanagddag..
Bi ooriin jisheeg helehed hayad yavsan aavtaigaa olon jiliin daraa uulzsan. Ehner 2 huuhedtei bolsn bsan. Estoi barag l shal toohgui bsan. Bi bas ohin huuhed ni um blhr duhan deer min gants unseh bolvuu gej goridson.. yun ter unseh. Hayad orhiod yavsan blhro sheesen shees ,baasan baas gej boddog um shig sanagdsan. Ovdoj zovood hetsuu amidraltai bsan bol ohin min geed oor bh bsan bh amidral ni dajgui blhr neg udaagiin aldaa ni um bnalee bi … Tehdee hun hun oor bh …hunleg uhaantai hun bol arai oor bdag bhoo. Nadaas omno bas neg ohintoi bsan gej suuld medsen tegeed suuliin 2 niit 4 huuhed. Ehnii 2 ohin bol zalyy nasnii aldaa kkk iim l bna
ter ail yaj huleej avah yum bol. 4 huuhedtei buten ail bj bsan genet etsgiinh n aldaa geed 2 yum daraalaad garch ireheer saihan sanagdahgui bh. ailiin gants huuhed bsan bol uulzah n zov blaa. gants bish bolohoor shaardlagagui. nadad l lav tiim hun garch irvel neeg ih saihan sanagdahgui haritsah ch ugui.
Zochintoi sanal neg bn.Bi ur udmaa hayad yvdag malnaas door adgiin shaarnuudiig ene horvoogoos zailaasai gej boddog. Gehdee tednii uiliin ur duusahgui ee. Sain urnees sain jims urgadag muu urnees muu jims urgadag. Hunii zan aashind hicheneen humuujil nuluuldug ch geniin suuri zaaval baidag hugshiruh tusam genee dagadag gej unheer unen l ym bn. 2 emegteigeer boovniihoo zugaag gargaad 2 emegtei uiluulaad 2 huuhdiig henegch ugui orhiod yvsan hun ih muu hun baij taaraa. Chamaas ch gesen ternii muuhai chanar hanhlaad baih shig bn. CHi eej aav 2 bodohgui bnuu? Yasan gej chi ter novshtoi uulzah sanal chamd orj irdeg bnaa. Bi chinii orond baisan bol hoid aaviigaa iluu ih hairlaj ter novshiig uuriin aav gej huleen zuvshuuruhgui baih baisan. Harin chamaig uuriin ohinoos dutahaargui usgusun aav chini ih sain hun ymaa. Tuunii achiig hezee ch bitgii martaarai.
Яг дээд талын зочинг маш их дэмжиж бна оо кккк. Ургийн овог энэ тэрийг нь сайн мэдэж аваад xvvхдvvддээ бас ач зээ нартаа ийм нэртэй евеетэй хvнтэй суувдаа. Сайн судалж байж худ ураг болоорой гээд л захичих. Бусад хэлэх зvйл минь дээрх зочинтой ижил бна.
chinii orchlond mendleh az zayanii chin heseg shu de. amid bga dr n uulzahgui bol suuld n nasan turshdaa haramsaad barahgui. hunii amidrald yu ch tohioldoj bolno. er em muudaltsaj salahg aliig ter gehev gevch hun l um chin setgeldee uuchlaad l amidardgaas hoish. chamaig harah husel bsn bol udur bolgon chamaig bodoj l yavaa shu de. neg udaa ch bolov uulzaj chi ch etsgiinhee ch setgeliig devtee. az jargal husie
Ээжийн чинь залуу насыг урж хунд итгэх итгэлтийг нь алдуулж жирэмслуулсэн хунийг хайж уулзахнуу. Гэр бул эхнэр хуухэдтэй гэдгээ тас нуугаад жирэмсэлтэл нь ээжээр чинь тоглож жирэмсэн гэхээр нь эхнэр хуухэдтэйгээ хэлсэн хатуу сэтгэлтэй хунийг хайгаад байгаа муу.
Эхнэрээ уйлуулж шенежин хулээлгээд хуухдээ унатуулахгуй шенежин харуулдуулчихаад танай ээжид ганц бие гэж хэлээд хуурч байсан хун дээр очиж золгох уу тэ.
Уулзаад юу гэж хэлэхуу. Та ээжийг гоё хуурсан байна лээ дээ. Тэгээд би терсеншд. Ээж одоо тэр уед танай эхнэр хуухэд 2ыг тоохгуй хаяулаад тантай суучихгуй дээ. Тэр 2 яав л гэж муу даа хаягдаа биз тэ гэж хэлэх уу.
Та эхнэр хуухэдтэй байж ээжийг жирэмслуулж байсан мен зайтай хун юмаа за золгоё гэх уу.
Манай аав надыг их сайхан есгесен л дее гэхдээ тэр миний терсен аав биш 2лаа золгоё гэх уу тэ.
Ээж чинь тэр хунд бие сэтгэлээрээ тоглуулаад ямар их гомдолтой улдсэн болдоо. Одоо хуртэл барааг нь харахгуй сургийг нь дуулахгуй явахсан гэж хусдэг байх.
Чи ээжийнхээ шархыг нь хендэж давс урж тэр хэдэн эмэгтэйн нулимс узсэн эмэгтэй хунээр тоглосон арчаагуй юмтай юу горьдож уулзах гэж байгаан.
Едий хуртэл нялхаас нь есгесен эцгээ терсен эцэг гэж тооцож хундлэж чадахгуй байна уу.
Бага нялхас чинь еерийн охин шиг есгеж хумуужуулж хооллож хувцаслаж миний охин гэж дуудаж есгемен аавтай л юм байнашд.
Терсен гэж чиний нэрлээд байгаа хун урийн шингэн спермээ орхиод явснаас еер юу хийсэн юм. Багадаа чи муугаар бодоход евдеед ухэх тахир дутуу болсон бол тэр хун мэдэхчгуй ммэдэхийг ч хусэхгуй амьдарч л байгаа биздээ.
Чи ч ач мэдэхгуй онцгуй охин юм даа. Аав чинь гарыг чинь ганзаганд хелийг чинь дереенд хургэж тэжээж хувцаслаж мэргэжил эзэмшуулж ажил хеделмертэ залгуулж байхад чи одоо би еерее амьдарч чадна гэсэн шиг еер хунийг терсен эцэг гэж нэрлээд хайж очиж золгоно ч гэх шиг.
Сайхан сэтгэлтэй чамайг би есгесен миний охин би ганц аав нь гэж еереерее бахархаж байгаа хуний сэтгэлд арилашгуй юм хийж гомдоох гэж байгаан байна л даа.
Аав чинь мэдээд ээжид чинь яаж гоморхож миний гэж есгесен охин чинь хуний хуухэд хурэн беертэй гэдгээ харуулж еер хунийн терсен эцгээ гэж явна гэж гомдвол яах вэ.
Есгесен аавынхаа сэтгэлийг бодоогуй юу. Сайхан байна гэж бодож байна уу.
Чи хуухдуудийг нь мэдлээ. Одоо дотроо мэдээд хуухдээ суулгахгуй л байна биз. Чамайг 6 сар хулээж байхад ее зар ядаргаа зайлаасай гээд хэн ч холбоо бариагуй л байна даг.
Ийм хумуусээс ичихгуй холбоо барья уулзая гээд доошоо ороод зуугдээд гуй л даа. Ее ээж аав нь ядруу есгеед одоо аргагуй манайхруу гэж хандаж манайхыг туших гэж байна зайлуул гэж аав ээжийг чинь л доош н чихнэшд.
Хуний хуухэд сэтгэл гаргаж еснех хэцуу шуу. Тэр ач буянтай ааваа амьд байхад нь угуйсгэж хог шаар шиг хаяад явсан есгеегуй тэжээгээгуй хайрлаагуй танихгуй хунийг ааваа гэж уулзаж золгож есгесен эцгээ гомдоов доо.
зүгээр л олж уулз бусдыг нь бурхан заагаад өгнөө
yostoi aimaar emzeg setgel uvtgusun sedev bna. Bi tursun etsegee lav aav gej duudaj chadahgui.
Holbogdood uz bolohgui bol hay daraa ni uursduu suraglaad irne chi uuriiguu bgaa gedgee meduuleh heregtee sh de
Уулзсан дээр байхаа манай аав төрсөн ааваа 50 гаран настай байхдаа олж уулзахад аав нас барсан эцэг нэгтэй 2 эмэгтэй дүүтэйгээ уулзсан ах дүү гээд мэдэлцээд цагаан сараар ирж золгодогийн. Хэрэв үр хүүхэд нь залуу хүмүүс бол хэцүү юм байх ойлгохгүй. Аавтатайгаа холбогдсоны дараа яаснаа бичээрэй ккк. Чамтай уулзахыг хүсэхгүй байсан ч битгий бухимдаарай ямар ч байсан охин нь гэж хүн байдгийг мэдээд аваг.
Би цэрэгт байхдаа найз охинтой болсон халагдаад дандаал уулздаг байлаа. Зах зээл дөнгөж эхэлж би анхдагчуудтай хамт наймаанд явж эхэлсэн. Европын орнуудаар машин нааш цааш зөөж явсаар 8-9 сарын дараа ирээд түүн дээр очоод үнстэл бондгор гэдэстэй болсон байсан. Тэр жирэмсэн болсон чи баярлаж байна уу гэсэн би баярлах айх зэрэгцээд тийм л гэсэн гэхдээ миний царай тийм их баярласан харагдаагүй л байх л даа дөнгөж 20 той залуу юм чинь. Би авчирсан бэлгээ өгчихөөд хүлээж байгаарай гээд явсан харин энэ явалтаар шатаад дахин хөл дээрээ босох гэж зүтгэсээр их удсан 1 жил гарангийн дараа ирэнгүүтээ түүн дээрээ очтол нүүсэн байсан. хүнээс асуутал хүүтэй болсон байрныхаа хуучин үерхдэг залуутайгаа суугаад эндээс явсан гэж хэлсэн. Түүнээс хойш түүнийг хайгаад олоогүй харин 10-д жилийн дараа автобусанд дайралдсан хүүгээ асуусан чинь эхлээд чинийх биш гэж байснаа ббухын алдад чамтай маш адилхан болж байгаа аав нь хүүдээ маш их хайртай гэж хэлсэн. түүнээс хойш би тэрнийг бас хүүгээ хайгаагүй одоо сайхан залуу болсон гэж сонссон холоос ч гэсэн барааг нь харах юмсан гэж боддог. Гэхдээ би чиний эцэг гэж хэзээ ч хэлэхгүй эр хүнд өсгөсөн хайрласан хүмүүжүүлсэн хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн 1 л аав байдаг гэж би боддог. Харин та уулзсан нь зөв байх…Амжилт
aavgaigaa ehleed holboo togtoogood yariad yzeerei.naashtai uuriimsug baivalna yahav uulzatsgaahna medeej.eregtei ulsiin zarimna uur hyntei suugaad yr hyyhed turyylj usguud ehleheeree tyryychiihigee neeh tooj bodoj bolgoodgyin shig sanagddiishd. etseg malarhuu zaluu hugshin neleen ulsiig harj baisin baina.harin byr chamaar haruulj tetgyyleh,harj yzyyleh sedel ch garc medne.bertegchin hugiin yumnuud hugshirsun ch teriigee tavihgyi ulam umhiirtsun monjih honjih, ene mungutei bolvu, chadaltai bolvuu, minii ene ehnerees garan hyyhdiig mine harj yzeh bolvuu ch geh shig hugiin yum bodoj baidag uls baidag l yum bilee. tehdee hyn byr uur l duu.yunii umnu buruu dygnelt hiih geed ch yahav.yutai ch yag uurteine yariad yzehed medegdne dee.hyrch ireed uulz gesniihne zorgoor gertne ochij unjij honovol uurt chine daraana ontsgyi sanagdah baih.hyyhdyydteine holboo barisnii hereggyi ee tertee tergyi ah dyysehgyi.harin tednii facebook hayg heneesne yamar hyyhed hen gedeg nertei nastai zysteigiine sain medej avaad baihna zyitee.uuriinhuu yr hyyhdiig uhaan orohoorno yzyylj haruulaarai iim holbootoi uls baidag gedgiig. jinhene etseg heregtei yed eej heregtei yed baigaagyi hyn bol yag chinii aav bol bish l dee.yahav yamarhuu zan turhtei udam ugsaanii hyn be gedgiine l medej avahiim daa.
uulzsan ni deer ee. uulzah uu yah uu gesen bodliig chini neg tiish ni bolgono sh de. hojim haramsahgui ni tuld uulzah heregtei chamaig hun gej toohgui bsan ch holboo togtooj ooriinhoo setgeliin bachuurliig tailah heregtei gej bodoj bn. harin duu nartaa, hanidaa, aavdaa sain oilguulah heregtei bh
sain uu naizaa. bi chamaig uulzaasai gej aimaar ih husej bna. chi gantc l amidrah bj hiihiig husej bga zuilee hiibel uhehdee uulzahgui yabdaa gej bodohgui setgel amar. hunii etceg eh hichneen muu bgaad yahab dee. hoorhii amidraldaa aldsan l humuus bga bh. nasnii erheer uhaan suugaad chamaig huleej abahtaigaa bolson bga bh. amjilt. uulzaltaa bayar bayasalaa busadtai hubaaltcah ter odriig huleeye bi
minii amidral chiniihtei tustei yum. minii etseg mongoldoo aldartai hun baisan. eej bid 2-iig uiluulaad l orhiod garsan. bi aaviinhaa hulnuus zuuraad bitgii yavaach gej olon udaa guisan. gevch ushigluud l garaad yavsan. eej bid2 huduu irj amidarsan. eej mini sain huntei suuj bi 3-n duutei bolson. bi etsegeesee salah yed 10n nastai baisan. minii tursun aav bol nastai hun baisan l daa. tegeed eej bid2 ter huntei ogt haritsaagui. minii hoid aav bol hunii deed hun baisan. namaig 30 hurdeg jil tursun etseg mini namaig eejiig mini suraglaad irsen. eej mini uulzaagui, harin bi yosiig bodood nas undur bolson aavtaigaa uulzsan. namaig unseed zunduu l uilsan. bi ch zunduu uilsan. minii amidrald tuslaya bair sav avch ugie geed l zunduu helsen. gevch bi ter hunees neg ch tugrug avaagui. bi ih gomdson. bas bi ih shartai zantai l daa. udaagui eej mini burhan bolson. tursun etseg mini namaig duudsan. bi ochij uulzsan. aaviin min bie ih muu baisan. suuld huntei suugaad bas neg ohintoi bolson baisan. amisgalaa huraah suulchiin muchduu nadaas uuchlalt guisan. bi hezee ch uuchlahgui l gej boddog baisan. gevch aaviinhaa hurj bui bie-iig medreed bi uuchilsan. aavdaa hairtai gedegee ter yed l helsen. tandaa hairtai geed duhan deer ni unsehed aav mini namaig unssen. ter suuliinh ni unselt baij dee. uuriinhuu shariliig eejiin mini hajuud orshuulaarai gej zahisan. gevch ter ehner huuhed ni zuvshuuruugui. eejid mini ih l hairtai baisan yum baina gedegiig ter yed l medsen. gevch odoo ter 2 mini tengeriin orond ochson bolohoor hamtdaa baigaa baihdaa.
chi shuud aaviigaa olj uulz. ulaan-uud gedeg chin oirhon l baina sh dee. hunees ereed suraglaad aavtaigaa ochij zolgo. aav chini yamar ih buruutai baisan ch chi ur udam hoich ni uchiraas chi ehelj aaviigaa uuchilj, oilgovol ter chin bas hun shuu dee. yamar ch muu arhichin, guilgachin baisan chi ter hunees tuyrsun undes muchir ni uchiraas ter hunee uhen uhtel ni asarch toiloh ur huuhed bidnii martaj bolohgui uureg yum shuu.
Tiimshuu Ulaan-uded amidardag humuuseer damjuulj utas shurmusig n olj avaad uurtei n holboo bari. Yumig yaj medehev ehner huuhed n ohintoi gdgiig n medehgui bsn bol huni amidrald yum hiigeed yu ghv
Hi, Uurtui n holboo barihiig bod. Huuhduuded n holboo bariad yahav. Aav n huurch yavsan um shig setgeld n sev suulgaad demii baih. Uurtui n holboo bari
aavtaigaal uulzsan n deer bh chmg bas bodjil yvaa bh odoo hogshirood negiig bodoj suugaa bailguidee aav chn
minii bodloor bol aavtaigaa uulzsan n l deer bh
Уулзах гэсэн санаа чинь зөв гэж бодож байна. Заавал сүйд майд болж ойр дотно болох гээд яадгийн. Зүгээр хойч үе үр хүүхдээ бодоод хамаатан садан гэдгээ мэдэж авсан нь дээр байхаа. Тэд нар нь уулзуулах дургүй байх нь хамаагүй зүгээр л холбоо тогтоочих. Аавтайгаа нэг уулзмаар байна, юм хум нэхэх санаа бодол байхгүй гэж хэлсэн нь дээр. Тэгээд хэрвээ чамтай уулзахгүй гэвэл яахав дээ. Чамаас унах юм байхгүй хожим нь харамсахгүй шүү дээ. Харин ч чи хичээл зүтгэл гаргасан. Нэг их догдолж барьсны хэрэггүй.
hereggui bhoo. zugeer orhi ungursuniig suhuj ynz buriin yum urguulj bodoh hereggui. ter hun uuruu l husvel chamdeer hamaatnaasaa sonsood irne. husehgui bval chamaig gai bolno geed holbogdohgui ch bj medne. hun uhehdee l ur huuhdee asuuj suraglaj uulzahig husdeg olon jishee bi harsan. chi bish aav chin uuruu l huuheduuddee heleh ystoi bh. boloh yum boldogooroo bolno chi hurdasgah hereggui l bolov u? ted medlee geed yah ch bilee. chi aavgui bish shan sain aavtai l hun ban shu de. uunees bolj olon hund ontsgui bna bh
Уулзах гээд хэрэггүй ээ, мэдсэн бүхэн чинь хангалттай. Хэнтэй нь ч холбогдох хэрэггүй, шал дэмий юм байна лээ. Мэдэж байхад л болно