Сайн байна уу юуны өмнө та бүхэнд энэхүү захидлыг уншиx өдрийн мэнд хүргэе. Намайг Төмөр-Очир, нөхрийг минь Батбилэг гэдэг би хань 2 охины хамт Улаанбаатар хотод оршин суудаг бусдын адил хайрлуулж дурлуулж явсан үе, анхны үрээ харсан тэр мөч гээд амьдралд минь аз жаргалтай дурсамжууд зөндөө бий.
Гэвч одоо бүx юм эсрэгээрээ эргэж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь болчоод та бүхэндээ энэхүү захиаг бичиж сууна. Манай том охин одоо 2 настай бага охин 9 сартай, том охин маань бага байхын бараг баадаггүй тэгээд бид охиноо эмнэлэгт байнгын үзүүлж байхад том болоод зүгээр болно гэдэг байсан. Тэгсэн ч гэсэн гэдэс нь хэвээрээ л байдаг эм ууж эмчилгээнд явсан ч үр дүн өгөхгүй байдаг байсан, сүүлдээ өдрөөс өдөрт гэдэс нь томроод жирэмсэн хүний гэдэс шиг болж тэгээд 2013 оны 12 сард ЭХЭМҮТ-н нарын мэргэжлийн эмч нарт үзүүлэхэд яаралтай xагалгаанд оруулах шаардлагатай гэсэн.
Тэр xагалгаа нь 3 үе шаттай явагдах бөгөөд эхний хагалгаа нь бүдүүн гэдсэнд нь 2 дахь нь шулуун гэдсэнд /хошногоны нүхэнд/ 3 дахь нь бүдүүн гэдэс шулуун гэдэсийг холбох хагалгаа хийгдэнэ гэсэн юм. Охин маань эхний хагалгаандаа 3-4 сарын өмнө орсон 2 дахь хагалгааг ойрын хугацаанд хийгдэнэ. Бяцхан биендээ баймгүй их тэсвэр тэвчээрийг гаргаж байгаа охиноо хараад өөрийн эрхгүй л нулимас минь урсдаг дахиад бүтэн норкозонд орно гэхээр үнэндээ нойр минь ч хүрдэггүй.
Охин минь хагалгааны дараа өдөр болгон боолт цэвэрлээгээний материалд нь мөнгө маш их шаардагдах болсон бүр сүүлдээ өртөг үнийг нь дийлхээ болиод гондом буюу бэлгэвчээр орлуулж байгаа.
Бага охин маань дутуу төрөх гээд эмч нар тогтооно гэсээр савны амсар нээлттэй ч 4-5 хоногийн дараа дутуу төрсөн. Гэтэл савны амсар нээлттэй удаан байснаас болоод тархиндаа цус харвалттай саажилттай, зүрх нь цоорхой /удахгүй зүрхний цоорхойг нөхөх хагалгаа хийгдэнэ/ , бөөрний төрөлхийн гажигтай /удахгуй 1ой хүрээд бөөрний мэс засалд орно/ , саажилттай төрсөн одоо бага охин минь байнгын – Зүрх судас, – бөөрний мэс засал, – Цусны эмгэг судлал, – Мэдрэлийн эмгэг судлал, – Сонсголын эмгэг судлал гэсэн бүх нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд байдаг.
2 охин маань энгийн хүүхдүүдээс илүү их арчилгаа сувилгаа, хараа хяналт шаардагдаж байгаа учраас нөхөр бид 2 ажил хийх боломжгүй болж 2 охиноо гэрээрээ асрах шаардлагатай болсон. Тэгээд 2 охины маань эмчилгээний эм тариа, боолт цэвэрлэгээний материалын үнэ өртөг өндөр үнэтэй байдаг иймээс элэг нэгт Монголчууд та бүхнээсээ бяцxан үрсэд минь тусламжын гараа сунгаач гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Өөрийн охин үр шигээ санаж бидэнд туслаач МОНГОЛ ахан дүүс минь
8 Comments
Олон хүний сэтгэлийн дэм сайхан сэтгэлийн өглөгөөр хүүхэд чинь удахгүй эдгэнээ. Амжилт
chinii l buruu bna shdee eruul eejees eruul huuhed turnu gej medehuu jiremsen bh daa arhi dars tamhi ntr ih hergeldeg baij dee ehleed uuriiguu amidarlaa beldcheed daraa n huuhed gargaach cham shig archaagui ehiin huuhed bolj turuud nyalh amitad ingej zowoh gj de
Setgeliin hattai baigaarai, chadkhaaraa shiljuullee udakhgui orokh bhaa.
Chadliinhaa hereer zaawal tuslanaa.2 vriig ni burhan edgeeh boltugai.
Сэтгэлийн тэнхээтэй байгаарай маргааш өглөө явуулья
hi sain bna uu bi neg zuvulguu ugmuur bna.Manai tom ohin bas baadaggui bsan unjuud neg klizem tavidag uuruu baadaggui huuhed uruvdmuur yum bna lee. Ta nar itgehgui bhaa gehdee ene unen shuu Erdeneted baalgadag hun baidag manai ohin ene hundeer ochood argaluulsnaas hoish zugeer baadag bolson buh nasnii humuusiig argaldag baadaggui tom hun ch baidag yum bna lee namaig ochihod 2 ch tom hun bsan Manai emlegiin ajiltnuud haglana zusne gehees uur yum medehgui bi bas ohinoo bur bolohgui bolhoor n uzuulheer hurdan hagalgaand or gedeg bsan ihevchlen uuruuruu badaggui huuhed gedes n heviin humuusiinhaas urt baidag gesen
Хүмүүс ээ. Бага ч багадахгүй шүү. Олны тус оломгүй далай гэдэг дээ.
humuusee chadhaaraa tuslaarai. uvchin gedeg chini helj irehgui shu de. bi say chadliinhaa hereer mobilaar mungu yavuullaa