Эмзэглэл

be31512ad260cf28original

Энэ ертөнцөд амьдарч байгаадаа уул нь баярлах юм. Гэхдээ заримдаа дээрх төрх өөрөөр харагдах юмаа. Энэ нийгэм маань бүр хоцрогджээ бөөн стресс уур бухимдал архидалт. Залуу хүүхдүүд маань бүгд л архи ууж тамхи татаж эмх замбараагаа алджээ хаашаа ч харсан бүгд нэг л дүнсгэр царайтай цаанаа л нээх гунигтай баяртай хөөртэй нүүрэндээ инээмсэглэлтэй монголчууд алга болжээ. Залуу үе маань хүнийг хүндэлж сураагүй бүдүүлэг амиа бодсон би л болж байвал болоо гэсэн өрөөсгөл ойлголттой. Ард түмний маань нилээдгүй хүмүүс нь албанд ажил хийгээд цалин авахаа байж за авлаа ч хэрэгцээнд хангалтгүй юмны өртөг өндөр бурхан минь гэж…

Шударга явдал ариун явдал үгүй болж ийм хүн байх аваас нийгмээс шууд тусгаарлана биз. Бид бөөн стрессэн дунд л амьдарч байна бидний амьдрал үнэхээр гунигт автжээ. Буруу муу муухай зүйлийг сонссон ч сонсоогүй юм шиг харсан ч хараагүй юм шиг л өнгөрдөг болж. Эргэн тойронд маань хээл хахууль шударга бус явдал албан тушаал эрх мэдлийн төлөө бусдыг худалдаж хүн алахаас ч сийхгүй нөхөд бий болж.

Бид энэ шударга бус явдалтай бүүр дасан зохицож бидний улс орны маань газар шороог гадныхан сэндийчэж байсан ч бид дуугүй байсаар л. Охид хүүхнүүд маань эмх цэгцгүй болж харь орны хүнтэй дэр нэгтгэж харь оронд биеэ үнэлж хулгай хийж эх орны маань нэр хүндийг уландаа гишгэнэ. Үр хүүхдүүд мааны эхийн хэвлийд байхдаа л хэцүү цагийг туулах болж хүнсний аюулгүй байдал алдагдан юу идэж юу уухаасаа ч айдаг болжээ. Энэ цаг үед яая даа гэсэн час хийсэн найз ховор болсон байна бүгд хувиа хичээсэн дүр эсгэсэн хоосон 2 нүүртэнгүүдээр дүүрчээ энэ нийгэм маань.

Гудамжаар айх аюулгүй явж чадахаа байж, хаанаас юу нисч ирээд алчих бол гэсэн байнгын түгшүүртэй байна. Өрөвч зөөлөн сэтгэлтэй тусч буянтай улсууд ховордсон энэ цаг үед эрүүл саруул энх тунх айх аюулгүй амьдрахад тун бэрх байна. Тэглээ гээд амиа бодоод гадны оронд хоргодож амьдралтайн биш.

БИД ЯГ ОДООНООС ӨНӨӨДРӨӨС Л ЭНЭ БҮХЭНТЭЙ ТЭМЦЭХ ЦАГ БОЛСОН. БИДНИЙ ХОЙЧ ҮЕИЙГ МААНЬ ЯМАР ИХ ЭМЗЭГЛЭЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА БОЛ ГЭХЭЭС АЙДАС ТҮГШҮҮРТ АВТАХ ЮМ.

Бидний амьдрал муу муухай бохир заваан хууль бус, айдас, өвчин шаналал хувиа хичээгчдээс салах цаг нэгэнт болсон гэж дохио ирүүлж байна. БИД ШИНЭ ҮЕЙИГ ШИНЭ НИЙГМИЙГ ХАМТАДДАА БҮТЭЭЦГЭЭЕ ГЭЖ БИ УРИАЛМААР БАЙНА.

Энэхүү захиаг маань сэтгэл гаргаж уншсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Захидлын эзэн жирийн нэг 25 настай  эмэгтэй. БИД БҮГД ХАМТАДДАА НЭГДВЭЛ БҮХНИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДНАА…

14 Comments

  1. Duds says:

    Хее энэ дээр одоо юун байгалийн баялаг авилгач эдр гэж дуракдаад байгаан бэ бид нарын ийм байдалтай амьдарч байгаагийн шалтгаан хумуусээс еерсдеес нь л  ихэнхдээ шалтгаална ш дээ. Нус цэрээ гудамжинд хаяж будуулэгтэхгуй бх бие биенээ хундэтгэж жаахан соелтой байж яагаад болдоггуйн бэ Хумуусийн ухамсар нээрээ унэхээр дорой болчижээ емне нь ямар байсан юм мэдкуу Бид нар хун терелхтен шуу дээ хэдий болтол адгуус шиг  ийм байдлаар амьдрах юм болдоо . Хедеений малнууд тэгээд улаан гэрлээр  гарцгуй хэсгээр машин зам дээгуур ухэр мал шиг бэлчдэгээ болиорой соелтой байлдаа

  2. olbogor orviison ireedui says:

    harin tiim ee, baigaliin bayalag bol buh humuusiin omch. yagaad ter hed l gadaadiinhantai huvaaj avaad bgaag oilgohgui bna. ted nar ter bayalgiig ooriin oyun uhaanaaraa buteegeegui. manai ovog deedes tsusaa ursgaj olson hoid uyedee hadgalsan gazart bgaa zuil.

  3. olbogor orviison ireedui says:

    odoonii huuhduud gedeg chini nogoo neg shiljiltiin uyed torson huuhduud. iim bh n argagui. eej aav n mongo hool haigaad huuhdee harah sohoogui bsan yag iim yumnuud garna daa gesen yag l bgaa yum. tegj btal sain n diileed oorchloh geed garch ireh blgui muunuudiigaa

  4. болд says:

    монголд уг нь сайхан амьдрах нөхцөл боломж  байгаа даанч ард түмний өмч болсон байгалийн баялагыг дээдгүүр байдаг хэдэн хулгайч нар нь хуваагаад авчихна доогуур байгаа маньд нь хусам нь  л олдвол их юм энэ хэдэн авилгач нарт монгол улс мөнгө олдог ажлын байр нь л болсон 

  5. Zaluu 32 says:

    So what!!!  Hund bur dor burnee ooriigoo hicheegeed yavahad uul n boloh zuilshd. Chi jishee n ingej bichij ooriigoo nervtuulj baihiin orond ali boloh zov talaasn harj ooriinhoo hiij chadah huvi nemeree oruulaad yavahad l bolno. Ooriinhoo huuhdiig bichsen shigee bolgohgui baihiig hicheegeed ooroo hun gomdoochihgui durem zorchihgui  oor hen negniig strestuulehguu yavahadl boloh bishuu. Tuner haranhuig haraaj zuhehiin hoorond yadaj 1 laa asaa gedeg yag onoogiin bidend tohirson ug. 

  6. zailah yumsan says:

    Ene lalariin ornoos yavah geheer viz garahgui.bugdiih n viz cholootoi gardag bol hun uldehgui dee

  7. ggdd says:

    Gadaad huntei suuhaas ch oor yah bilee.novshiin orond amidarhaar tansag orond biee ee uneleh n havigui deer

  8. vnen says:

    novshiin zavaan mongoliig olj torsondoo khaeramsakhaas oor yu ch khiij chadakhgvi tiim bolomj ukhaan mongolchuudad bkgvi

  9. zaya says:

    huuhnuud gadaad huntei suuval tsaad gadaad nuhriinhuu ulsad l huuhdee burtguulj baigaa sh dee. harin mongol erchuud gadaad busguitei suugaad garsan huuhdee gadaad ulsiin irgen bolgoj burtguuleed baival ted nariig yu geh ve?

  10. hh says:

    Uursduusuu rhel, ehleed gudamjind hog, nus tseree hayahaa bolih heregtei, busad humuus ruu boliy, tolind harj bgaad uurtuu ineemsegleed uz dee. Hudlaa ch hamaagui, doligonoj, nyalagnaad ch hamaagui, ineemsegletsgeey.

  11. emegtei says:

    yag unen yum bich jee.  odoo ch mohol ruugee yavj bgaaa ni unen shuu,  deer suusan erguunuud ni daanch oilgohgui dee…  deerees ni  ehleed buudahaar bolsoon,  hezee uls  oron maana saiah boloh yum boldoo… manai oro shig stresstei  uls  bhgui  sh uu  uneniig ni helchihiyee…………

  12. Tom Jerry says:

    ene zahidliig unshij ehelsen chin aimar daramtt sanagdaad duusgasanguiee. shuud l humsug zangidaad ehelj bna.
    bi lav nadad hamaatai hamaagui olon bolohguig anzaarahgui amidrahiig hicheedeg. ineed aldaad l yvj bdag shde. 
    bayasgalantai amidrah ch gsn stresstei niigmiin garts shu

  13. мэргэн says:

    санал нэг байна аа   маргааш яах бол гэсэн түгшүүртэй амьдрах ч биш үгүй биш яалт ч үгүй л амьд явж байх шиг  

  14. mongolman says:

    Дэмжиж байна. Харин яаж өөрчлөх вэ. Өөрөөсөө юү өрөөлөөс үү альнаас нь эхлэх вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.