Япончууд “Канамара Мацури буюу Төмөр шодой”-н баяраа тэмдэглэлээ

Японд жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн ням гарагт болдог уламжлалт наадам болох “Канамара Мацури” буюу “Төмөр шодойн баяр” Кавасаки хотод болж өнгөрлөө. Домог ёсоор Энэ баяр нь үр удмаа үлдээхийг билэгдэж энэхүү баярыг хийдэг бөгөөд наадмын гол үйл явдал “Канаяма”сүмд болдог юм байна. Эр хүний бэлэг эрхтэн энэ арга хэмжээний гол сэдэв. Тиймдээ ч энд тэндгүй эр бэлэг эрхтэний хэлбэртэй чихэр, гоёл чимэглэл, зурагт хуудас зэргийг зардаг. Тэр бүү хэл хүнсний ногооны худалдагчид ч лууван, өргөст хэмх зэргийг бэлэг эрхтэний хэлбэр оруулан урладаг байна.

Домог ёсоор эрт цагт нэгэн бүсгүйн үтрээнд аймаар хурц араа шүдтэй чөтгөр орж суучихсан тухай яриа байдаг аж. Ингээд тэрээр хуримынх нь анхны шөнө бүсгүйн гэрлэсэн хархүү бүрийн бэлэг эрхтэнийг тас хазаад байж л дээ. Тэгэхэд нь аргаа барсан бүсгүй дарханд ханджээ. Дархан бүсгүйд туслан төмөр бэлэг эрхтэн урлаж өгсөн бөгөөд чөтгөр андуурч хазаад шүдээ хугалчихсан аж. Ингэж “Төмөр бэлэг эрхтэний баяр” үүссэн домогтой юм байна.

Энэ баярыг жуулчид ихээр үзэж сонирхдог ба наадмаас олсон орлогыг ДОХ өвчинтэй тэмцэх, судлах үйлсэд зориулдаг болсон ажээ. Наадмын үеэр хүмүүс “Бэлэг эрхтэний сүм”-д очиж хүүхэдтэй болохыг, сайн ургац хураахыг хүсч гуйдаг уламжлалтай гэнэ. Наадмын гол билэг тэмдэг болох төмөр бэлэг эрхтэнд эмэгтэй хүн гар хүрэхэд хүүхэд хайрладаг гэдэгт япончууд итгэдэг байна.

7 Comments

  1. Z says:

    nice nice ene bayriig irex jil ypond ochij zaawal xamt temdgelnee xaxa

  2. Cynical man says:

    Манайд бас боовон хад энэ тэр гээд үр төлтэй холбоотой мөргөл байдаг шд.
    Бараг улс үндэстэн болгонд иймэрхүү фаллик (боовны) мөргөл байдаг.
    Японд тийм мөргөл байсныг нь баяр болгоод, орчин үежүүлээд мөнгө олох хэрэгсэл болгож байхгуй юу.

  3. bla bla bla says:

    tsatragand hordood uhaan medrelee aldchij

  4. be says:

    бас л сонин улс шүү

  5. zochin says:

    sonin bayar baina…ochij vzmeer sanagdchihlaa

  6. boldko says:

    utagagvi bayar we hvvhdvvd ni boownii durstee chiher doolootson iim bhad yaaj hvmvvjdeg ymboloooo

  7. gants bayraar n bayrluulhiimsan ene ehnerguai haachchiv ajilinhantaigaa uuj yvaa suragtai. irheer n huchindnee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.