Үүднээсээ л тийм үйлчилгээтэй байна шдээ

174550021

Сайн байцгаана уу? Ээж болох гэж итгэл найдвараа алдахгүйг хичээж яваа нэгэн бүсгүй байнаа. Монголын сайн гэсэн эмч эмнэлэгээр яваад    жирэмсэн болдоггүй. Онош нь өндгөвчний үйл ажиллагаа муугаас  цэвэршилтийн эхний үе шатанд явж байна гэнэ. Ачтаны Баярмаа намайг чи жирэмсэн болж чадахгүй гэж хэлсэн. Ийм юм сонсоно гэж бодоогүй явлаа. Үр шилжүүлэн суулгаад ч чи тээж чадахгүй гэсэн би тэндээс энэ эмч хүн мөн үү гэж гайхсаар гарсан.

Гэхдээ би бууж өгөхгүй эцийн хүртэл явнаа. Өнөөдөр харин сэкс.мн-ий нэг захидлын сэтгэгдэл уншиж байтал Сонгдо эмнэлэгт солонгосын эмэгтэйчүүдийн эмч үргүйдлийн талаар судлах гэж ирээд үзэж байна гэхээр очоод үзүүллээ. 2 төрлийн эм бичиж өгөөд шинжилгээ авна  гэсэн. Бичиж өгсөн эм нь миний урьдны үзүүлж байсан эмч нарийнхаас өөр байсан гэхдээ дан солонгос эм байлаа.

Яг над шиг ийм оноштой байсан зовлон нэгт бүсгүй байна уу? Туршлага мэддэгээсээ харамгүй хуваалцаж тус болооч эцэст нь хэлэхэд зовлон нэгт бүсгүйчүүдээ цаг мөнгө сэтгэл санаагаараа хохирон байж эмч нэртэй мөнгө хүүлэгч нарт /энд бүх эмч нарыг хамруулж хэлээгүй шүү/ итгэж байхаар Сонгдод очоод үз гэж хэлмээр байна. Үйлчилгээ энэ тэр нь арай л ондоо байсан миний үзүүлж байсан ачтан, фламингогийн 2 давхарт байдаг эмнэлэг өөр бусад эмнэлэгүүдээс шал өөр байлаа.

Энэ эмнэлгүүдийн рэшэпшнүүд нь хүртэл ярвагар хүнд сурталтай тээршаасан байдалтай угтдаг үнэхээр ой гутмаар. Үүднээсээ л тийм үйлчилгээтэй байна шдээ. Гэхдээ минийх шиг бодохгүй байгаа хүмүүс ч байгаа байх авахын аваад хаяхын хаяарай. Бас сэкс.мн-ий хамт олонд баярлаж байна. Бидний зовлонг нимгэлэлцэж сэтгэлээ онгойлгох талбар бий болгосон та нартаа ажлын өндөр амжилт хүсье…

24 Comments

  1. Сараа says:

    Solongost ochij ur suulguulmaar bna medeelel ogooch

    Saraasarah13@yahoo.com

  2. бурхан ивээг says:

    энэ асуудлыг бичсэн хүнтэй 100% санал нийлж байна.Монголын эмэгтэйчүүдийн эмнэлгүүд бол бараг л мөнгө хүүлэгчид болсон гэдэгтэй маргах эмэгтэй цөөн дөө.Ялангуяа үргүйдлийн асуудалтай эмэгтэйчүүд бол үнэндээ эмнэлэг эмнэлэг дамжаад ямарч үр дүнгүй мөнгөө барж сэтгэлээ л шархлуулж амьдарч байгаа штэ.За тэр үүднээсээ л ярвайсан гэдэг бол яг үнэн ялангуяа тэр нэгдүгээр төрхийн урд талын эмнэлэгийнхэн бол бүр арай л бишээ.Үргүйдлийн асуудалтай олон эмэгтэй нэгдэж Facebookt бүлэг нээсэн байна лэ.You are not alone 2014 гэдэг нэртэй юм билээ бүсгүйчүүд зовлон нэгт бүсгүйчүүдээсээ хэрэгтэй мэдээлэл авч бас өөрийн мэддэг хэрэг болсон зүйлүүдээ бусддаа хуваалцаарай.Удахгүй хөөрхөн хүүхэдтэй болох болноо гол нь сэтгэлээр өөдрөг байгаарай.Бас тэр группд нэгдээрэй.

  3. busgui says:

     Сайн байна уу. Илуу дэлгэрэнгуй яривал бугд л нэг нэгэндээ дэмжлэг туршлага болох байх. Зевхен ийм асуудалтай бусгуйчууд ордог хаалттай блог нээвэл ямар вэ. Би жишээ нь японд эмчлуулсэн туршлагаа бас солилцмоор байна. Ил байлгаад зарим хун ойлгохгуй буур доромжилч магад.

    Би тэр шээсээр эмчилдэг аргыг туршмаар байна. Таргалуулдаг меегенцердуулдэг дааврын эмнуудээс залхаж байна.

    setgellen@yahoo.com   хаяг мэссэнжерээр холбоо бариарай. Монголын эмнэлэг. Хэн урьд нь ямар эмнэлэгт очсон тухай одоо хэн хаана узуулж байгаа туршлагаа хуваалцая

  4. 39тэй аав says:

    Энд реклам хийгээд байгаа хүн байхгүй байх гэж бодож байна. байгаа байдал өөрт тохиолдсон явдлаа л бичиж байгаа гэж бодож байна. Ядаж л үүднээсээ эхлээд л хүмүүстэй эелдэг зөөлөн инээмсэглээд угтаад сурчих хэрэгтэй байх да. Жижиг юм шиг боловч маш чухал зүйл байхаа.

  5. jjjjjjjjjjjjj says:

    sain baina uu, emch namaig maamuulahgui gej l baisan ym odoo zundoo olon maamaatai, herev husvel holbogdooroi holbogdoh hayagaa setgegdel deer uldeerei, bi holbogdii, sheeseere mchilgee hiilgesen ymaa

  6. Гангаа says:

    Хамгийн гол нь бусад улс, Тайланд, Сингапур, ХонгКонг илүү үнэтэй болохоор манайхан үнэ хямд үйлчилгээ сайтай гэж Солонгосыг сонгож байгаа гэж бодож байна. Тайландад 30 сая гэхээр 12саятай Солонгосыг сонгох нь аргагүй шүү дээ. Монголдоо, монголын эмнэлэгт хэрвээ орж ирсэн хүнтэй инээмсэглэж эелдэг харьцаад, зовлон бэрхшээлийг нь нүд нүүр рүү нь харж байгаад сонсоод, эм эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, хамгийн гол нь зөв оношлоод, үр дүнд хүрэхийг хичээдэг бол  хэн ч, ХЭН Ч, илүүдээ гарсан мөнгө биш, өөр тийшээ явъя гэхгүй шүү дээ. Олон жилийн хугацаанд эмч нэртэй бүх хүнийг царай алдаж, их хэмжээний мөнгө цагаа зарцуулсаны эцэст аргагүйн эрхэнд өөр улсыг, өөр эмнэлгийг сонгоод эцсийн найдлага болгоод явж байгаа хүмүүс ихэнх нь шүү дээ. Ямар зугаалах гэж явж байгаа биш дээ. ЭЦСИЙН НАЙДВАР шүү дээ. Миний хүү төрөхдөө л тархины даралттай гээд л бүх л сайн гэсэн эмч нараар явж, 6 нас хүртэлээ байнгын эм тариатай байсан. 6 настайд нь Бээжинд хүүхдийн эмчид үзүүлтэл энэ хүүхдийг яагаад өдий болтол огт эмчлээгүй юм бэ гэж асуусан. Би Монголын хамгийн сайн гэсэн эмч нарт үзүүлж, тогтмол хяналтанд байлгаж, эм тариаг нь тасалхгүйг хичээж байсан. Гэтэл огт эмчилгээ хийгээгүй юм шиг л байсан. Хятад эмч хэдэн мөнгөн үрэл өгсөн. 6 хоноод зүгээр болсон. Би хүүгээ эмчийн үүдэнд гутлыг нь тайлаад оймстой нь газар гишгүүлэхгүйн тулд тэврээд ортол чиний хүүхэд саажилттай мэдрэл муутай хүүхэд биз дээ гэж эмч хэлсэн. 6 жил хяналтандаа байлгаж байгаа хүүхдээ танихгүй байсан. Сард 2 удаа очиж үзүүлдэг, очих бүртээ 10 хоногийн эмчилгээнд явдаг байсан. 6 жил тасралтгүй хүүхдээ хөтлөөд очиж байхад, намайг ч танихгүй, миний хүүхдийг ч танихгүй байсаар байгаад би эцэст нь өөрөө болъё гээд үзүүлэхээ больсон. Ийм байхад монголдоо хэнд ямар эмчид үзүүлэх юм бэ. 

  7. Mon says:

    Ene saitad hed honogiin umnu garsan bas iim niitleliin door mash olon hun mongoliin emch nart mash setgel dunduur baidag bas ih olon hun solongost ochij ur huuhedtei bolsnoo bichsen baisan. So emch nar olon huniig bayarluulj buyan bolj baigaa yum bilee dee. Manaih shig emneleg muu ulsad tiim ch hol bish dalai tengis gatlah shaardlagagui oir emneleg saitai uls baina gedeg n az. Mungunii tuhaid bol end ch tend ch adilhan l tulj bna. Suuliin ued mongol emch emneleguud zah zeelee aldaad baina gej aisanuu gadnii emch nar bidnees muu l geh geed baidag bolson baina lee

  8. лол says:

    Батдорж домброкоо монголын эмч эмнэлэгт 7 жил тасралттгуй явж 10д сая тегрег урсэн хун байна би. Одоо бас солонгос очиж оношоо тогтоолгое гэж бодоод яаж менге олноо гээд мууж байна. Менгее барсандаа гадагщшаа явах биш найдвар тасрахгуй гэсэндээ явах гэж байна.

  9. zahidaliin ezen bna says:

    tuya-d ter 2 em n 2ulaa solongosoor bichsen bsan 1 davhariin emiin sangaas n avsan 1 n lav ondgovchnii uil ajillagaa saijruuldag gesen ur dun garch bga talaaraa bichij bh bnoo

  10. zahidaliin ezen bna says:

    bi end eroosoo solongosiig reklamdah geegui mongoliin emneleg emch nariin baigaa baidliig bichsen bi 3-4 jil mongoliin sain gesen emch emnelegeer yvsan ted nar butsaad ovchtondoo yamar ch anhaaral tavidaggui irvel uzeed tiim em uu esvel arai oor em uugaad uz tegeed ted deh honogt n ir geed l yvuulaad l bna ur dun garch bnuu ugui yu bolgoy buteeye geheesee iluu ene neg hun irj l bdiin gesen shig handdag bi tag hugatsaa,ochnoon munguu haramgui zartsuulj bhad ted nar chin setgeleesee handaj bolno do.bi tsohrood yamar ch emneleg ruu ochih sonirholgui netees humuusiin turshlaga medleg sudalj bgad songdo emnelgiin talaar unshaad ochson. uzeh hunii oochir tasalsan uzeh gui gesen bi suvilagch ohind unenee heleed guisan emchtei uulzuulj ogie geed emchd n bas unengee heleed guilaa tegeed uzej bga oroo ruugee orood so emchdee heleed bh shig bsan tegj bgad uzuulj ogson ene emch suvilagch nariin ug hel uildeld yamar ch bsan hunii zovlong oilgoh hun chanar bsan .tegeed bi nad shig ene tend emnelguudeer yvaad l tsag hugatsaa aldaj toorch budilj nad shig uchraa olohgui bga busguichuuded tuslah gesen bolohoos reklam hiih geegui hunii gazar munguu baraad ur huuhedtei bolj l bval mungu yu ch bish.batdorj chi yahav bolj buteegui bolohooroo buhimdaj bga bhaa bi deer bichihdee avahiin avaad hayahiin hayarai gedeg chin oorsdoo songolt hii gesen uhaantai um bi tulgaj shaardaagui ee nadad tohioldson zuilee bichsen shuu

  11. батдорж says:

    энэ бол цэвэр солонгосын улсын реклам байна, солонгосчууд их өргөн фронтоор дайрч байна даа, ялангуяа монголчууд их мөнгө төлдөг хирнээ хэл ам хийхгүй амар юм гэж ярьж байсан, бид солонгосын чейл дээр 3 удаа ороод амжилтгүй одоо америк явах гээд байж байна даа

  12. батдорж says:

    гадагшаа явцгаа даа хүний газар мөнгөө бараад ирэхээрээ монгол чинь яасан хямдхан юм бэ гэх байх даа

  13. Namu says:

    Tiimee. Ter flamigo dotor baidag Suhe emchiin emnelgiin resepshion ni uneheer yarvagar haritsaa muutai. Tairmal ustei undur huuhen baidag. Tednii emneleg mungu l salgah sonirholtoi gazar bnalee. Hunii zovlon deer doroolj hajuudaa uyachaad togtmol mungu salgaad l suuj bdg. Hichneen sar hichneen ch tug zarsiin buu medee. Tegj yavj yavj suuldee tendees zarsan 45000 iin laag hiigeed harshil ogch baij hashiraad  bolisondoo. Hamag biyeer aimshigtai yum tuuraad ih zovson shuu.

  14. 0000 says:

    ene chini barag l reclam ym bishuu edr zz amjilt

  15. River says:

    Busguichuudee er ni bol mongoliin emegreichuudiin emneleg hudlaa ym bn lee namaig havdar ene ter geel baahan emchilgee em tan uusan tegeed bi er ni solongos yavaj uzuulie gej bodood solongos yavaj uzuulsen emch ni gaihaad bsn yaagaad chamaig ingej onshilson ym zov zugeer bn geed emch nar ni bur gaihaad bsn tegheer end mongo tsagaa urj bhaar bolomjtoi bol gadagshaa yavaj uzuulsen ni naidvartai ym bn lee shu….

  16. zochin says:

    busguichuud mine ur huuhedtei boloh gej bgaa bol shantralgui yaw. ondgowchnii uil ajillagaa aldagdaltai bgaa bol tsag hugatsaa ih shaarddag. manai emegteichuuded neg sul tal bna. emchilgee hiilgeel 1 em uugaal barag margsh ni jiremsen boloh huseltei bdag. tiim yum haana ch bhgui. ondgowchnii uil ajillagaa aldagdsan bol heden sar tasraltgui emchilgee hiideg. tegeed uil ajillagaa n i sergej bgaag zowohn sariin temdeg hoorond hyanadag.ondgowchnii uil ajillagaa mash udaanaar sergedeg.emegteichuud umaitai bas ondgowchind ni ondgon es bolowsorch bwal  er hund tomsgond ni er es bwal jiremsen bno. tiim uchraas shantralgui yaw. manai zarim emch nar bol uneheer aimshigtai hatuu setgeltei. bi saya 2 sard solongost ur shiljuulen suulguulj bsan. mongold bayangol emnelegiin HADBAATAR emchid uzuulehed OO TA 2 HUUHEDTEI BOLJ CHADAHGUIN BNOO GEED INEEMSEGLEJ BSAN. aimshigtai 

  17. muugii.minjee says:

    сайн байн уу бичигч бүсгүй минь би 5жилийн өмнөөс хүүхэдтэй болох гэж сайн гэсэн болгон дээр нь очдог байлаа эхлээд жирэмсэн болчихоод тогтоож чадахгүй гаргачихдаг сүүлдээ өндгөвчний үйл ажиллагаа алдагдаад огт жирэмсэн болдоггүй болсон.сүүлдээ ч үр шилжүүлэн суулгана гэж боддог боллоо.гэтэл 1найзынхаа зөвөлсөнөөр монгол уламжлалт эмнэлэгээр явсан юм.тан авч уусан.тэгээд л жирэмсэн болчихсон одоо би 8.н долоо хоногтой жирэмсэн.хяналтандаа ороод явж байна.чи үнэхээр болохгүй бол уламжлалт эмнэлэгээр явбал яасан юм бэ.

  18. 39тэй аав says:

    Манайх 1 хүүхэдтэй дахиад хүүхэдтэй болохоор эхнэр бид 2 уйгагүй л явах юм. Өндгөвч нь ажлахгүй байна ч гэнэ үү. Өндгөн эс боловсрохгүй байна ч гэнэ үү. Тэгээд л явуулаад л өөрийн гэсэн эмнэлэгтээ хэд хоног хэвтүүлээд л өөрсдийнхөө багажаар л зураг авна гээд л өөр газраар авхуулсан зураг үзэхгүй ч гэж байх шиг тэгээд л байн байн ирүүлээд л байх санаатай байдаг юм шиг билээ. Тэгээд л хаана ч л очсон жирэслэлтээс хамгаалах тоотой эмийг л уулгаад л тэр нь уугаад байхлээр ходоод нь өвдөөд л байдаг юм билээ. Яг үнэндээ хаана ч очсон ойролцоодуу л юм яриад ойролцоодуу л эмчилгээ хийгээд байгаа юм шиг санагдсаан. Миний хувьд жоохон итгэл буураад байгаа хэд хоногын өмнө өөрийн чинь хэлээд байгаа тэр эмнэлэгт үзүүлсэн Солонгосоос эмч ирж үзсэн гэсэн. Манай хүнд Солонгос эм өгсөн гэсэн өдөрт 4г ууж байгаа гэсэн харин ходоод нь өвдөхгүй байна гэсэн. Энд эмчлүүлж байгаад Солонгост очиж үр суулгуулъя л гээд байгаа. Нийт зардал нь бүх юм нь ороод 12000000төгрөг гэж хэлсэн гэсэн. Эхнэр маань Солонгос эмчид нь үзүүлж ирчихээд л энэ эмнэлэгээр эмчлүүлж хүүхэдтэй болсон хүмүүс нь хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн байна лээ гээд л үзүүлж ирсэн оройноо сэтгэл нь хөдөлчихсөн яриад байсан. Яахав эхнэрийнхээ сэтгэлийг бодоод тууштай энэ эмнэлэгээр яваад үзье л гэж шийдчихээд байж байгаа.

  19. joohnoo says:

    Yaag unen sh dee. Emch nar dahij yaj iruuleh ve gedgee l boddog yum shig bgaan. Ene emiig uugaad bienii yumnii ted deh honogt uzuul. Eshul ene em bolohgui bol oor em ogood uzie ch geh yum uu tegseer bgaad l odor honog ursaad ogoh yumaa. Yadaj unen setgeleesee handval bid ch gesen bayarlaad setgel sanaagaar dem avna sh dee………..

  20. лол says:

    Амин маргад ч бас худлаадуу газар даа. Явсан хумуус нь мэдэх байхаа

  21. negen says:

    2007 onii hawar 1-r turuhiin tend baidag neg huwiin emnelegt vzvvlehed nadad bas undguwchnii yil ajillagaa muu hvvhedtei boloh bolomj alga gej heleed bi uilaad l garch baisan. nadad baahan em bichij ugsun ter emiig ni harchihaad eej maani yamar ih em be negen zereg ingej ih em uuj bolohgvi gej helehed ni bi mergejliin emch ni bichij ugsun yum geed eejeesee zurj baij uusan. hed honogiin daraa emiin hordlogo bolj vhehee shahsan. ih em heregleed odoo bi muuguntsurtdug bolson, hichneen muuguntsuriin em uugaad ch bieiin darhlaa sulrah yadrah ved ergeed garaad irdeg,,,ter oniihoo zun ni amin margad gedeg emnelegt ochin undguwch,muuguntsur 2-oo emchlvvlj 10 honog emchilgeend yawsan,tuhain ved gintomitsin gedeg taria hiisen hvmvvs ugzugunduu hiilgej baihad bi uuriin sanalaar umain hananii bulchind hiilgej baisan tend hiilgej bolno vilchilgee ni ilvv sain bdag gej helsiin, tuhain ved emchlvvleed ervvl bolj baiwal boloo gej bodoj baisan bolowch vr dvn ni gaihaltai garsan shvv, emchilgeegee duusgaad l bi jiremsen bolson bsan odoo ohin maani 6 nastai odoo 2 dahi vree teej bn, tegeheer bvsgvi mini setgeleer bvv una chamd ch gesen huurhun vr udahgvi irne, uurtuu itgeltei baij bie e sain beld, ter emchiin helsen vgiig tooh hereggvi zvgeer l mart

  22. jiriin busgui says:

    Батсүх эм дээр очихоо болиочээ бүсгүйчүүдээ. Мэдэхгүй ээ, чамайг онгойлгож хараад хаачихъя л гэж хэлдэг хүн шүү дээ. Би тэр хүний араас 3 жил яваад цөхөрсөн. Эмчийн ёс зүйгүй л хүн байна лээ дээ

  23. Tuya says:

    Hi , setgeleer bitgii unaarai. Temtseh l heregtei. Manai neg naiziig bas Batsukh gej emch – chi huuhed gargaj chadahgui gej olon jiliin umnu helj bsan gesen. Getel naiz mini odoo 2 huurhun ohintoi bolson shuu.
    Chamd SOlongos emchiin bichij ugsun em ni yunii em yum be, yamar nertei baina?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.