Энэ амьдрал гэж үү!

tn

Сайн байна уу би танай сайтын байнгын уншигч гэж болноо. Бусад хүмүүсийн амьдралд тохиолдсон асуудлыг уншиж өөртөө бас ийм асуудал тохиолдвол яах бол гэж боддог байсан бол одоо харин өөрөө бичиж сууна.

Би энгийн нэг эмэгтэй, хувийн байгууллагад ажилладаг. 26 настай.

Надад тулгараад байгаа асуудал юу вэ гэхээр манай нөхөр. Анх хамтдаа сайхан амьдрах байх гэж итгэж олон жил үерхсэний эцэст суусан юм. Гэтэл миний бодож байсан амьдрал бараг л там болсон.

Нөхөр маань хамт байхдаа халамжтай сайн хань, сайн аавын дүрд тоглодог ч хааяа зүгээр л ямар нэгэн шалтаг тоочин гараад тэр чигтээ явдаг болсон.

Инээдтэй ч юм шиг нь би энэ бүхнийг яаж тэсч өдийг хүргэснээ ерөөсөө ойлгодоггүй юм.

Бодвол эмэгтэй хүн хязгааргүй хаттай, тэвчээртэй гэдэг нь л байсан байх.

Тэнэж тэнэж шөнө заримдаа өглөө ирэхдээ ямар ч гэмшил гаргадаггүй. Тэр найзтайгаа уулзаад ууж суусаар оройтчихлоо гэдэг. Энэ бүхнийг бүгдийг архитай холбодог, архинаас л бүх зүйл боллоо гэдэг.

Надад харин мэдээж юу бодогдох нь ойлгомжтой. Цаанаа ямар нэг хүн байгаа байх гэсэн хардлага өөрийн эрхгүй л төрдөг. Тэгээд л тэнэж ирснийхээ маргаашнаас л их сайхан хүн болж хувирна. Чухамхүү л халамжтай хүний дүр эсгэж эсвэл элдэв хачин юм ярьж маазарна.

Надад үнэндээ тэр бүхэн нь ерөөсөө сайхан санагддаггүй. Үнэндээ миний сэтгэлд аль хэдийн маш их зовнил төрдөг болсон болохоор тэр байх.

Хамгийн ичгэвтэр нь энэ бүхнийгээ өөрөө ерөөсөө ойлгодоггүй юм шиг байгаан. Би ч одоо дахин дахин хэлэхийг ч хүсэхээ больсон. Ер нь энэ амьдралд эмэгтэй хүн гэдэг ийм их зовлон үзэх ёстой байдаг гэж үү. Надад үнэхээр бухимдах сэтгэл төрдөг болоод байна.

Эрчүүд үнэхээр тэнэг хүмүүс юм даа гэсэн бодол л эргэлддэг болсон.

Эргэн тойрны хүмүүс бүгд ялгаагүй дандаа эхнэрээ хуурсан хүмүүс байгааг хараад би тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж боддог. Тэгээд бухимдах сэтгэл улам л нэмэгдэнэ.

Заримдаа бүгдийг хаяад хүүхэдтэй хоёулаа явчихмаар санагддаг боллоо. Би хүүхдээ хүний хүүхдээс дутахгүй сайн хүн болгоно гэж боддог. Гэхдээ манай нөхөр бид 2 хэрэлдсэний дараа салах тухай асуудал сөхөгдөхөд хүүхдээ чамд өгөхгүй өөрөө авна гэдэг. Гэхдээ би хэзээ ч ийм хүнд хүүхдээ үлдээхгүй.

Цаашид энэ бүх асуудлыг яаж шийдэхээ ч мэдэхгүй байна.

Хайр биднийг хамт байлгахаа хэдийнэ больсон бололтой. Хөөрхий хүүхдээ л бодох юм даа.

Хар багаасаа эцэггүй өсөхөөр сэтгэл санаанд нь нөлөөлчих вий гэж л зовох юм.

12 Comments

  1. Gal says:

    Sanhuugiin talar sanaa zowoh zuilgui bol salahad yamar ch haramsah zuilgui shde, namg 12toi bhad eej aaw 2 salsan, nadad hetsuu sanagdagui, harin ch herul shuugiangui amar taiwan amidrah ni saihan shde. Odoo bodood bhad eej mn ih zutgej ah bid 2iig yugaar ch dutaagaagui blhr bi aawiigaa uguilj eswel vzen yadaagui odii hvrch dee gj boddog. Sanhuu asiudaltai dutagdaj gachigdad bsan bol aawiig bodoj uurlah bsan bh gj boddin, eejdee maash ih hairtai bi

  2. mendee says:

    Bugd sal geh yum salaad saihan amidarch baigaa n haana ur dun n huuhed chin zowno ingeel boloo chi yahaw oor huntei yawna harin ter hun chin huuhdiin chin torson etseg shig hairlahgui shuu hoid etseg….

  3. sergelen says:

    ertnees beldej bgaad shuud tagna. yag odoonoos mongo tsugluul. oilgoj bnuu mongiig ni il daldaar hulgail. hairtai bj bgaad shuud hairgui boloh hetsuu gehdee setgel huvirdagiin gants neg aytaihan zaluutai uulzaad ooriigo sataaruul. tegeed l setgelee huvirhaar shuud sal. nohor chin vneheer zasrahgui. 

  4. GegeenCom says:

    Evlersen shig evlereed esvel sal

  5. 7 бурхан says:

    Мэдэхгvй юм доо. Эрчvvд угаасаа ийм байдаг юм байгаа биз дээ. Миний нехер ч бас тестэй vйлдэлтэй ккккк. Бид 30 хvрч байж гэр бvл болсон болхоор гэр бvл минь надад маш vнэтэй. Эхэндээ ч чам шиг хямардаг байсан. Одоо бол Салах тухай бодохоо больсон. Салах гэж гэрлээгvй болхоор ийм талыг нь сайнаар нь нехеед л амьдарч байна даа. Хvvxдvvдээ хайртай ааваас нь салгаад юу хожих ч юм билээ. 
    “Салалт нь насанд хvрсэн хvмvvcийн амиа бодсон vйлдэл юм” гэсэн Наранбаатар Сэтгэл зvйчийн зарчимыг баримталж байгаа кккк. 

  6. ganaa says:

    hi odooyumar

  7. ene bol bi says:

    hi zvgeer l soydaad honogoor yvaad bdg yumuu esvel uur hvn bgaag ni chi yg mdj bgaa yumuu chi ehleed sn tandaad vzeech yg honogoor yu hgd haaguur yvaad bgg ni mdeed avaach araas ni dagdag ch yumuu ……….. hvvhdiig nohor avna gsn huuli bhgvi ee terned sanaa zovoltgvi 16 nas hvrtel hvvged eejiin asramjind bdg yum…….. nuhuruu l yg yu hj bgg ni mdh ni gol bnda …,…. tegeed daraa ni salah talaar yarisan ni deeree ……… amjilt

  8. gerel says:

    salay gj heleed heregguiee. Ehleed baidliig har.Nuutsaar tagnuuld yu ch boloogui yum shig.huuhdee awmaar baiwal chi ehleed barimt oloh heregtei nohroo yaj bgaa talaar ni..okey

  9. suri says:

    nuhur chin olon udaagiin uildleeree yroosoo uhamsarlahgui bga bol tsaashid ch gesen adilhan bna oo. Hugshiruhuuru yadgin gehees bish.., Hun helehees naash gedeg sh de ehleed yrilts tgd hen hen ni yg yu husej bgaga ilen dalangui yrih heregtei. Tgd ch ym bodohgui bol sal sal

  10. Tuya says:

    Minii duu bodood baih yum baihgui ee , zuvluguu ch hereggui , shuud sal. Yag manai ex nuhur shig yum baina. Ene baidal hezeech zasrahgui shuu. Bainga davtagdana. Chi uuchlaad l yavaad baival uuruu uuriinhuu amidraliig suitgej baina gesen ug shuu. Huuhdee bod. Uur sain hani amidrald chini taarnaa. Bidnii aldaa yu ve – uuchlah, gehdee yamar ch une tsenegui shuu.

  11. huuchin says:

    Хүүхдээ бодоод сал сал. Дургүйцэхгүй бол urtbuduun@yahoo.com Ерөөсөө л манайд оч. Хүүхдий чинь ер ад үзэхгүй… гэхиймуу хаашаа юм бэ. хаха

  12. shine says:

    hi bvsgvi mine chi salah tal deer yaarad hereggvie nohortogo sain yrilts  hvvhde bod  chi  durgvitsehgvi bol bvdvvnurt@ yahoo. com geed add higere yriltsii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.