Тэр муухай залууг шийтгэмээр л байна…

81937299

Миний найз Чимгээ бол өндөр боловсролтой, тогтсон ажил, амьдралтай, 3 хүүхэдтэй, зугаа цэнгэл хөөдөггүй, төлөв даруу сайхан бүсгүйчүүдийн нэг гэж би боддог. Бид 2 хар багаасаа найзалсан дотны найзууд. Саяхан Чимгээгийн маань нөхрийн найз гэх муухай залуу миний найзыг согтсон үед нь ашиглаад сэтгэл зүйн маш хүнд дарамтанд оруулчихлаа.

Бид төгсөлтийн 10 жилийн ойгоо тэмдэглэцгээсэн юм. Бид 2 нэг төгсөлт хэдий ч өөр өөр ангид байсан болохоор тус тусдаа баярлаж байгаад тэднийд очиж хонохоор тохирсон байлаа. Орой 23 цагийн үед над руу залгаад ангийнхаа нэг охинтой цуг гэрт нь ирсэн, тэднийхээс гараад нөхрөөр нь хүргүүлнэ, замдаа намайг аваад харина гэж тохиров. Тэдний нөхрүүд хоорондоо сайхан найзалдаг гэдгийг би мэддэг юм. Ярьснаас нь хойш цаг шахуу хүлээгээд тэсэлгүй залгатал найз маань утасаа авдаггүй ээ. Би байн байн залгасаар дахин нэг цаг өнгөрөв. Энэ үед Чимгээгийн нөхөр надруу залгаад цаадах чинь утасаа авахгүй байна гээд санаа зовсон байдалтай ярихад нь бид цуг байна аа, удахгүй очно гээд хэлчихсэн. Утасаа авахгүй 3 цаг гаруй болсон тул санаа зовж ангийн нь найз нар руу баахан утасдав, нөгөө эхнэр, нөхөр хоёрч утасаа авдаггүй.

Гэтэл шөнийн 3 цаг өнгөрч байхад Чимгээ маань сандарсан байдалтай утасдаад, бид хоёр уулзалдаж гэрт нь хамт очиж амарсан ба түүнд тохиолдсон явдлын талаар өглөө болтол ярив. Ангийн найз хүүхэн нь нэлээд уучихсан тул гэртээ ороод удалгүй нам унтсан юм байна. Энэ үед нөхөр нь Чимгээг гаражандаа оруулаад 3 цаг гаруй саатуулж, хүслээ хангажээ. Манай найз ямар ч муу юм саналгүй машинд нь ороод суучихсан гэсэн. Гэтэл үнсээд л эхэлсэн байна. Согтуу хүн сохор ухаантай гэдэг биз дээ, тэр болсон явдлыг бүрэн санаж байгаа болохоор “үгүй” гэж татгалзсан үг хэлээгүйдээ өөрийгөө буруутгаад шаналаад байх юм. Цаг талийж байгааг бодох санах сөхөөгүй байсан юм билээ. Ядаж байхад цүнхийг нь машиныхаа багажанд хийчихсэн тул дуудлага ирж байгааг огт сонсоогүй гэсэн. Чимгээ болохоор тэр залуу тийм юм хийхээргүй сайн хүн гээд байгаа.

Хамгийн хэцүү асуудал нь Чимгээгийн нөхөр бид хоёрын яриаг сонсчихсон байна лээ. Тэр бид хоёр дээр орж ирээд архи ууж үзээгүй хүн амархан согтдог юм, би эхнэртээ хайртай, чамайгаа уучилна аа, харин тэр новшийг яаж шийтгэхээ бодож байгаад шийднэ гэж хэлээд гарсан. Тэр өдрөөс хойш тэдний гэр бүлийн инээд хөөр алга болчихсон, нэг л дүнсийсэн чимээгүй хүмүүс байх юм. Чимгээ маань гэмшээд гадаадад гарч хар ажил хийнэ, үлдсэн амьдралаа хүүхдүүддээ мөнгө хураахад зориулна гэж ярих боллоо. Нөхөр нь гэртээ хүлээж суугааг мэдсээр байж олон цагаар саатуулан ийм заваан юм хийчихээд юу ч болоогүй юм шиг инээж хөхөрч, аз жаргалтай сууж байгаа тэр даруухан царайлсан муухай залууг шийтгэмээр л санагдаад байна, яаж шийтгэх вэ надад туслаач.

17 Comments

  1. manhan says:

    Sogtuu huuhentei untah goy uu. Nadad l lav tiim bish. Doz ni taarsan mansuural bailgui yahav. Bodit toostoi horvood nuuts gej bii. 3 huuhed, nuhur, tuunii hureelel, uuriin ner hund, naiz nuhud geed. Zarim ym nuuts chigeeree uldvel deer ch ym shig. 

  2. ммм says:

    Архинаас боллоо гэж хэлж болохгүй байхаа. Бид өөрсдөө л хоолойгоороо давуулдаг шүү дээ. Эмэгтэй хүний хувьд ингээд тамын амьдрал эхэлж байнаа. Найз чинь одоо өдөр шөнөгүй ажиллаж мөнгөтэй хүчирхэг эмэгтэй болох л гарц байна  даа.

  3. ganbaa says:

    Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдгийг мэдэх үү. Хүнийг согтууд нь унтчихсан тэр залуу, согтууд нь яриулаад нөхөрт нь бариад өгчихсөн та хоёрт ялгаа байгаа юм уу. Яг одоо бол тэр залуутай унтсан нь биш нөхөртөө мэдэгдчихсэн нь асуудал болчихсон байна.

  4. Single man says:

    Тэр залууг насны суунги болтол нь зодож тахир дутуу болговол яадаг бол. Нугасыг нь хугалчих. Үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрөөнө. 

  5. Нараа says:

    Shuuhed uguud shiitguuleech muu nobshiig adilkhan er hun baij bas ekhnertei baij yun durnii hongio nobsh be hunii ger bul uimuulj sadarlaj yabdag erchuud bolimoor yumaa nobsh gej

  6. жаргал says:

    эмэгтэй хүнийг согтуу үед нь далимдуулж унтдаг эр бол адгийн амьтан 

  7. Gogo says:

    Ooriinhoo nohoroor ehneriig ni shaalagchih

  8. n says:

    arhi bitgii uuj bai

  9. tenuun says:

    Nuhur n shiitgene biz. Chi ter ued n avarch chadaagui baij odoo neeh us honzon sanaad yahavdee. tegj bgaad uuruu buruutan boloh gej bgaan. Er emiin hoorond iljig hereggui

  10. baby says:

    Iim hogiin nohoinuud hotoor neg bna dag yah gej uuruu garaashruu ni dagaj orsiin oilgomjtoi sh de er hun chimgeeg chin durtain bna geedl daguulaad oroo biz 

  11. Hi says:

    Hi yer ni bol ter chimgeed ni sanaa bisan yum bish uu! Arhinii haluundaa hiicheed daraa ni inglee teglee geed olon yum yarih hereg baina uu

  12. er hun says:

    Согтуу хүүхэн харахаараа л шүлс нь гоожчихдог хөгийн эрчүүд бас байх юм аа. Өөртөө итгэлгүй өөдгүй эрчүүд л ийм байдаг шүү дээ. Тэд нөгөө хүнээ хүндлэнэ, дараагийн үр дагаварыг нь бодно гэж байдаггүй юм.

  13. enhee says:

    ter zaluugiin ehnert n hel uur asuudalgvi bol yundaa aidag yum

  14. ...... says:

    3 huuhdiin eej odoo nas ni hed bilee… shunu oroi yavj baij haana hentei gedgee medej bgaa ch gsn arhiig tegtlee uuh hereg baihuu daruuhan emegtei geed bgaa. Huseegui zovlon yag hamarnii chin or l bj bdg yum shde. Uulzaj uchirah ni yahav iimeerhuu zavaan uuj idsen zuilees holuur yavj bhgui bol neg udaagiin teneg uildlees bolj amidral ter chigtee nurj bgaam da 

  15. zaya says:

    za ene zohiol bailgui dee dandaal ger ornoosoo garahaar l untaj hevtdeg um shig baih umdaa

  16. Zaluu 31 says:

    Bayaraa uuruu unatsan yum bnalee shd gedegtei adilhan sonsogdoj bna :). Chimgee uuruu durtai bsan yum bishuu. Eserguutsel uzuuleh olon arga bna shdee orilj hashgirah tsohih maajih geed. Bultegdsen ch bolno shdee. 3 tsag mashind huchinduuleed l. Tiim amar ain. Buudal orson biz.

  17. sss says:

    ehnert ni l helj amidralig ni tam bolgood hay l daa naad nz huuhen chin ygaasa uuruu durtaidaa tegsiin bish uuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.