Америкт хүүхэд 16 хүрээд насанд хүрч том боллоо гэхээр шоу хийдэг. Хүүхдүүд аав ээжийнхээ хөрөнгө чинээнээс хамаараад энэ шоугаа янз бүрээр хийнэ. Энэ тухай нэвтрүүлэг ч байдаг санагдаж байна.
Энэ үйл явдлын хэргийн эзэн Онтарио хотод баригдаж дуусаагүй байгаа байшиндаа хоёр гурван найзын хамт ийм шоу хийе гэж эцэг, эхээ олон сарын турш “панаалдаж” байгаад зөвшөөрөл авчээ.
Зөвшөөрөл авсан даруйдаа лайтай шоу хийх гэж байгаа гэдгээ Фейсбүк, Твиттерээр зарлан хүссэн хүн болгон хоосон байшинд ирж шоудаж болно гэж. Үр дүнд нь үнэхээр жинхэнэ бяц авсан үйл явдал болж. Залуугийн шоунд 2000 хүн ирж оролцжээ.
Зөвхөн байшингийн хажуу гудамжинд 200 машин, нэг том автобус зогсон аймшигтай бөглөө үүсгэж. Ирсэн хүмүүс хаалгаар орж орж багтахгүй байсан тул зарим шууд нэг давхрын цонхыг хага цохин орж байсан гэнэ.
Ингээд замын бөглөө аймшигтай дуу чимээ, согтуу хөлчүү залуучуудаас болж хөршүүд гомдол мэдүүлсний дараа шоуг цагдаа нар тараасан байна. Тараахаар ирсэн цагдаа нар 60 машинаар хүрэлцэн иржээ.
Шоуны үеэр баригдаж бүрэн дуусаагүй байсан байшинд учруулсан хохирлыг барилгын компани 70 мянган доллар гэж тогтоожээ.
7 Comments
Alchih yum bainaldaa
ailiig aria l gamgui suitgejee
hairan baishin Argaa barsan teneg novshnuud
АУГАА ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ УЛС ШҮҮ
haha mongold iimerhvv party zarlawal hed ochih boloo kk… iimerhvv party boldog bol dajgbim bishvv kk
X Project shig yum bolson bn shd
he he erguu batsaan daraa nji eej aavdaa arisaa huluulsan biz