Амьдарлыг минь аварсан ДАНБОАЛИ исгэгч

1901388_634459843302883_6726122861126126903_n

Би нөхөртэйгээ 21 жил амьдарч байна. Бидэнд жаргалтай үе олон байсан ч түүний архи ууж, намайг дээр нь үр хүүхдээ зовоож байгааг бодохоор өөрийн эрхгүй үзэн ядах сэтгэл төрнө. Салах гэж олон удаа үзсэн ч биднийг үхлээс өөр юу ч салгахгүй гэдгийг төд удалгүй ойлгосон юм. Арга ядахдаа нэг өдөр лам дээр очоод “Нөхрийг минь алаад өгөөч” гэж гуйхад өнөөх лам надад цаасанд боосон цагаан юм өглөө.

delgeen-121555-2034940259

Тэр хэлэхдээ “Чи өдөр бүр мантуутай хоол хий, түүн дотроо энэ цагаан зүйлийг холь. Тэгвэл сарын дараа гэхэд нөхөр тань хорвоог орхих болно. Гэхдээ түүнтэй хэрүүл хийж, түүнийг огт үглэх хэрэггүй. Нэгэнт л үхэх гэж байгаа хүнийг амар тайван явуул” гэж хэлсэн юм. Би лам гуайн хэлснийг яг таг хийж байлаа. Мантуун бууз, мантуутай шөл, ороомог, хөөсөн бин гээд л хийж болох бүхнийг хийж, өнөөх цагаан зүйлээ хольсоор… Би нөхөртэйгээ огт ам мурийхгүй, янз бүрийн зүйл болсон ч тун хүлээцтэй хандаж байсан юм. Учир нь лам захисан шүү дээ. Тэр хирээр гэр бүл минь ч амар тайван байв.

Гэтэл нэг орой нөхөр маань ажлаасаа их л эрт тараад, эв эрүүл гэртээ орж ирлээ. Гайхсан гэж… Хөгшин нь та нар луугаа яараад тарангуутаа хүрээд ирлээ гэж хэлэх нь тэр. Тэр өдрөөс хойш нөхөр минь миний хоолыг идэж, гэртээ амархаар эрт ирдэг болсон юм. Гурван хүүхэдтэйгээ инээлдэж, яагаад ч юм надад баярлалаа гэх шиг нүдрүү минь ширтэнэ.

Ламын өгсөн цагаан зүйлийг хийх сүүлийн хоног ирэхэд, өнөөх лам дээр очлоо. Уучлаарай “Нөхрийг минь битгий үхүүлээч дээ” гэж сөгдөн алдаж гуйлаа. Гэтэл лам инээмсэглэснээ “Би чамд Данбаоли л өгсөн шүү дээ” гэж хэлсэн юм даа. Надад тохиолдсон энэ явдал өөрт минь маш том сургамж болсон. Тиймээс бүсгүйчүүд минь гэр бүлийн аз жаргал гэдэг бүсгүй хүний ур ухаан, тэсвэр тэвчээр, уужуу бодлоос шалтгаалан дэлгэрч байдаг гэдгийг гэргий нартаа захимаар байна. Таны гэр бүлд аз жаргал хүсье бүсгүйчүүдээ.

Source: facebook.com

25 Comments

  1. Зочин says:

    Энэ эхнэр хүн өөрөө нөхөртөө хэтэрхий их яршиг төвөг болдог байж гэдгээ л мэдсэн бол болоо доо амьдралд эр нөхөр гэр бүлээ авч явдаг бол эхнэр хүн айл гэрээ авч явдаг лам ч их ухаантай шийд хэлж өгч дээ ийм лам одоо хэр их байдаг болдоо. Өөр хүн байсан бол үнэхээр эр нөхөрийг нь алах юм өгч байж магадгүй гэхдээ лам нэг хүнийг харин найдвартай алжээ. тэр бол тэднийд байсан Архичин. Энэ эмэгтэй мэдээж архичинтай суугаагүй л байх.

  2. gan says:

    Zuulun ni hatuugaa idej bgaam daa ene l amidraliin unenii neg heseg

  3. үнэн байхаа says:

    эмэгтэй хүн хичээвэл ийм юм болж магадгүй л юм. Гэхдээ их л тэсвэр тэвчээр орно доо мэдрэл муутай мэдрэмжгүй эмэгтэй л балиар архичинг тэсч тэвчиж чаддаг байх

  4. .l;,l;km;lkl;; says:

    shaa

  5. angel says:

    Uuniig bi sonsoj bsiin bn. Lam zugeer l ter emegtein setgel zuig l emchilsen hereg. Hun aldaj bolno gehdee bolomj ogwol ymar ch hun uurchlugduj chadna. Bugded ni amjilt mongolchuudaa

  6. TG says:

    eguu pzda nar olon bnaa em n oligtoi bwl ymrj er hvn zasraad bosood ondiigood yuunaas garj chadna hen hendee itgeh itgelgu ter arhichin ene tiim ene iim gej oolj bhaar ali boloh boloh talaas hen hendee uram ogj halamjilwal ymrj arhichin bsn uhamsar setgehui n doroi bish l bol zasraad hewendee orno hvnd chn halamj hair dulaan vg l gol heregtei shvvde ene zarim huuhnuudiin vs n urt uhaan n daanch aharhan ymdaa sda.

  7. BIG says:

    зохиосонч бай хуулсанч бай яадын гоё байна.

  8. zochin says:

    zohiol ch bai yu ch bsan ene niigem yagaad buh achaag emegtei hunii nuruun deer tohood bn aa er tuwshin bol ger tuwshin ger tuwshin bol tur tuwshin gj erchuud ni geree tsaashlaad turuu awch yawj chadahgui bas bolooguiee bolohgui zuilee uuruusuu tulhej bn sh dee setgehuigee tsewerleegui tsagt amaaraa tom duugaraad yanam be

  9. Зочин says:

    Сэтгэгдлүүдийг нь эхнээс нь уншаад өрөвдөх шиг уурч хүрэх шиг. Зохиол бна уу юу бна ямар хамаа байнаа, сургамжтай л юм бичсэн байна шүү дээ. Зүгээр л хүлээж аваад амьдралдаа хэрэгжүүлэлдээ. Ээ хөөрхий монголчууд минь яаж төлөв төвшин нийгмийг бий болгоно доо. Их л цаг хугацаа орох байхдаа.

  10. Бүсгүй says:

    Хүмүүс их сонин юм дандаа л эхэлж шүүмжилнэ, муу хэлнэ.
    Үүнийг уншаад хэн хэндээ хүлээцтэй байх талаас нь бодохоос илүү муулахаа л урьтал болгохын. Би нөхөртэйгөө таарахгүй байнга хэрэлдэж, хааяа зодолдох үе байсан, тэгэхэд миний эгч надад ингэж хэлж байсан. Чи энэ хүнээс салж болно хожим чамайг энэ хүн дурсахдаа муугаар дурсах болно, хэрэв чи салсан ч чамайг сайнаар дурсаж түүнээс минь илүү сайн хүн байхгүй байж дээ би ч их зовоосондоо гэж бодогдтол нь байгаач гэсэн. Тэр үед би нөхөрийг энэ муугаас юугаа дутдагийн гэж адилхан хэрэлдэж хэрүүл өддөг байлаа. Эгчийгээ тэгж хэлсэнээс хойш зангаа татаж, хэрүүл өдөхөө больсон. Тэр үеэс хойш 4 жил өнгөрч байна . Нэг нь хүлээцтэй болоод ирэхээр нөгөөх нь адилхан болдог юм байна лээ одоо бид 2 эвтай сайхан л амьдарч байна.

  11. Одноо says:

    Арай л худлаа зохиохдоо жаахан үнэмшилтэй бичээч

  12. Болдоо says:

    тэр лам дандаа тэгдэг юм. Би нэг удаа найзыгаа алах гээд тэр лам дээр очтол….

  13. bubu says:

    Tegehdee l surgamjit uguulleg bn shte. Buh buruug er hund uguhgui bas saihan hool, saihan zan hussen nuhriig ni ugch boloh l um. Ugaasaa 1 hunees 100% buruu gej bhgui shte.

  14. Boldoo says:

    Source: facebook.com   гэдгийг нь эхлээд хараач

  15. Monjvvvk@yahoo.com says:

    Битгий шаа

  16.  Зохиогчийн эрхийн дагуу юм хуулахаа болимоор юмаа

  17. ganbaa says:

    Данболи биш витамин байх, үнэн явдал биш өгүүлэг байх нь чухал бус хүн болохгүй бүтэхгүй байгаа чөтгөрийн тойрогноосоо хэвшсэн дадал зуршлаа өөрчлөж байж гарна гэсэн санаа яваа юм биш үү. Аливааг шүүмжлэхийнхээ өмнө бодож тунгааж бай.

  18. Donuts says:

    Argad argad uuchil urshuu yagaad gevel chi emegtei bla bla fuck this theory

  19. dsgsgs says:

    lam hun yu gej hor ogoh ve oilgomjtoi. hund muu yum hiih n horiotoi shashind n . uhaantai lam bna

  20. Nohor says:

    Iim teneg yumnuud lam nariig mongonii bool bolgoj bgaamdaa haashaa yum muuhai aashluul lamdaal aluulj saihan bwal lamdaal sergeehuu iim teneg geriin awgai olon bdag bhdaa iim sejgiin uchir chamaas zalhalgui yaahaw ooriigoo neg harchaad busdiig har sohor bol ter chinii uiliin ur

  21. akka says:

    like

  22. dantes says:

    xэ xэ эртүүд бас нэг сайт дээрээс уншиж байсан юм байна кккк.сургамжит өгүүллэг xуулж тавилаа гээл бас доор нь xүмүүс бааxан дургүйцсэн коммент бичсэн байсан кккк

  23. --- says:

    Hahaha shaana biz. Arhichin teneg uahmsargui eriin orontsogiin huuhdiig turuulj mongoliin arhiching negeer nemj yadag bnaa. Tneg hun l ger bulee bodohgui arhi uuj archaagaa aldana. Teneg arhiching emegteichuud arhinaas ni gargaj argadaj amidrana gej yu baihav dee. Mongol emegteichuud azgui l dee. Eregteichuudiinh ni 70 % ni arhichin. Tiim bolhoor l suuliin uyd emegteichuud gadaad huntei ih suudag bolson. 

  24. turuu says:

    Hudalaa iim zuil zohioj bichihee bolioochee teneg yumu haashaa iin enenii arai oor huvilbar n facebookt yavaad lbsan shdee humuus zahidal bichihgui bolohoor admin zohiogood bnuu ugui yu

  25. Зочин says:

    Хадам ээж бэр хоёрын сургамжит өгүүллэг байна. Хаха. Зохиож болноо гэхдээ одоо үлгэр хуулбарлаад байхдаа яахав дээ. Хадам ээжийгээ алах хор өгөөч гэж бэр нь ламаас гуйтал лам чи халам ээждээ өдөр бүр гоё амттай хоол хийж өг тэгээд үүнийг хоолондоо хийж өнч байгаарай тэгвэл хадам ээж чинь сарын дараа үхнэ гэдэг юм. Сүүлд нь тэр хадамтайгаа эвлэрдэг. Тэр цагаан юм нь зүгээр л амин дэм байдаг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.