Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сайт надад их таалагддаг. Хүний амьдралын асуудал нэг бүр энэ сайт дээр бичигдэж хүмүүс өөр өөрийн зовлон гуниг, баяр жаргалаа хуваалцдаг. Хүний өөрийн хэн нэгэнд хэлж чадах чадхгүй тэр бүх зүйлсээ бичиж зөвлөгөө, дэмжлэг, ухаарлыг олж авдаг санагддаг. Та бүхэнд уриалахад хэн нэгний зовлонг зовлон гэж хүлээн авч, битгий тэр хүмүүсийг доромжилж, гутаалдаа. Тэндэнд амар байгаагүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэн нэгний зовж байгаа зовлонг өөр нэгний зовлонтой харьцуулаад түүнийг дормжлоод яах юм бэ.
Хүн бүрийн амьдрал, явах зам өөр болохоор тэдэнд тохирсон зөвлөгөөг чин сэтгэлээсээ өгцгөөгөөд дуусгадаг байвал болохгүй гэж үү. Энд байгаа нууц амраг болчихсон хүнийг уншихад бүх хүн янханаар нь дуудах юм, эсвэл алдаж эндээд л сэтгэл санаагаар унаад зовсон нэгэн байхад бас л урвагар унжгар арчаагүйгээр дуудах юм. Хүнийг тэгэх хэрэг байгаа юм уу. Зөвлөгөө өгмөөр байвал хүн шиг л харьцдаа хэлчих хэрэгтэй. Чадахгүй бол дуугүй л үлдээж байвал яаж байна вэ. Зовлон жаргал бүх хүнийг дайрч гарна. Бид одоо биш ч хэзээ нэг цагт алдана шүү дээ. Тэр алдсан алдаан дээр нь дөрөөлж доромжлох, өөрийн санаа бодлыг тулгах утгагүй биздээ. Тиймээс манайхаан сэтгэгдэлээ зөв боловсон бичиж, тухайн хүнийг ойлгож байя л даа.
Уншсанд баярлалаа.
12 Comments
Unen shu, uuriinhuu buduuleg soylgui, bolovsrolgui doroi hun gdgee medegdej bgam shig zovj bga hund zovlon nemj utgagui yum bichdeg humuus l ih yum bn le, bi 2 ch zahia bichij tuslamj hussen setgegdluud unshaad shal demii bichle gj bodson, TENEG HUN DUUGAI BAIHDAA L UHAANTAI YUM SHIG HARAGDDAG gj ug bdg shde, hend ch hereggui yum bichj bhar duugai ongorson n zarim ued oort ni ch oroold ch dr bha, busadtai huvaaltssan zovlon 2 dahin nimgerj, busadtai huvaaltssan jargal 2 dahin nemegdene gdg end hudlaa bolj SETGELEER UNAY GEVEL CEKC.MN-D ZAHIDAL BICH boloh ni bn shu
Zuw l bodol bn daanj bvh hvn eniig jin unshihgv ldee
vnen sanal neg bna shvv
интернет орчин, ялангуяа нэрэээ нууж сэтгэгдэл бичих талбар бол тухайн хүний жинхэнэ нүүр царайг илрүүлдэг газар юм шүү дээ. энгийн цагтаа гэгээнтний дүр эсгэдэг хүмүүс яг энд л дотроо байдаг муу муухайг уудалж хэн таарсандаа нялзааж суудаг юм. тийм арчаагүй хүмүүс хэзээд байсаар байх болно. тэднийг тоолгүй авах гээхийн ухаанаар ханд даа. бүдрээд унахад гүйж очоод нулимахаа урьтал болгодог хэдэн хүнийг эс тооцвол сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг нь харьцангуй олон шүү хаа очиж.
Зөв шүү. соёлтой байцгаая
нээрээ яг тиймшүү санал нэг байна. нэг сайт ч гэсэн хүмүүсийн дотоод сэтгэлээ уудалдаг орчин байгаасай. ТӨЛӨВШӨӨГҮЙ СЕКСЭЭС ӨӨР ЗҮЙЛ БОДДОГҮЙ ЗАЛУУЧУУД МИНЬ хүний амьдрал чинь жаргал зовлонгоор ээлжилдэг юмшүү дээ.
ALEXIS-d BIG LIKE yag minii bodoj baisniig bichlee
ene neg gegeen.comiin murui hamartai huuhen dandaa end tend huniig goochlood yavhiin uuruu nuhruusuu salchaad EMZEG DELBEE BOLCHOOD suugaad bgaan bishuu austalid oyutan zuuchlaad ovoo hurungujsun biz emgen shulmasin hamraa yanzluulaacheee.additionally tanai egch duu nar bugd tavagduultsan yum shig tsaraitai haha
Энд ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг юм бишүү. Ихэнх нь 15-25 насны хүн болж төлөвшөөгүй том хүмүүсээс зөвлөгөө авч байдаг мөн таарч дээ. Амьдралд хэдэн оймс илүү элээж алдаж онож одоо л амьдрал нь тогтож байгаа хүмүүс их цөөхөн байх шиг. Ийм хүмүүс л үнэн зөв зөвлөгөө өгөхөөс сексээс өөр юм боддогүй банди мөнгөнөөс өөр юм мэдэхгүй охидууд чамд ямар юмных нь зөвлөгөө өгөх вэ дээ.ккк жор мэдэхгүй эмчээс Зовлон үзсэн чавганц дээр гэж үнэн шүү. Уншаад байгаарай хэдхэн хүн л яг голыг нь олж хэлсэн байгаа.
BIG LIKE, yag minii bodoj yavdagiig hellee
Emzeg delbee gej..
Sanal neg bna, bi bas yag ingej setgegdel uldeej baisan, uneheer buduuleg setgegdel uldeedeg shuu zarim ni, bolovson baitsgaaya humuusee