Сайн байцгаана уу. Намайг Э гэдэг. 28 настай. Ганц бие энгийн л нэг бүсгүй. Мэдээж 28 хүртлээ хүнтэй үерхэж үзээгүй, түүхгүй гэвэл худлаа. Тэгэхдээ өнгөрсөн үерхлээ надад амьдралын туршлага сургамж юм болов уу л гэж бодож тэр залуудаа аз жаргалыг дотроо ерөөж явдаг юм.
Одоо харин би нэг залууд үнэхээр хайртай болчихжээ. Танилцаад 4 сар болох гэж байна. Үерхээд 3 сар. Магадгүй юун хурдан ийн гэж зарим нь хэлэх л байх. Би энэ жил цагаан сарын дараа ажлаа сольж, Монголын томоохон зочид буудалд, хотоос зайтай, тэндээ байрлаж ажилладаг болсон юм. Хэнийг ч таньдаггүй ганцаараа байхад маань нэг залуу ирж юм ярилцаж нийлдэг болсноор, би хайртай залуутайгаа танилцсан юм. Надаас 3 дүү, 25 тай жирийн нэг хөдөөний залуу. Би бол хотод төрж өссөн дээд боловсролтой удирдах түвшний ажилтан, харин тэр маань Булганы 10 жилээ төгссөн, манайд ахлах тогооч хийдэг сайхан залуу. Надад бид 2-ын ялгаа огт хамаагүй байсаан.
Энэ залуу гол нь амьдралын төлөө, бүгдийг өөрөө хийж бүтээж, байгууллагадаа бүгдийн итгэлийг хүлээсэн, үргэлж инээдэг, өөрөө өөрийнхөө давуу талыг мэддэг, хүнд хэрэгтэй үедээ үгүй гэж хэлдэг, хэцүү амьдралтай хүмүүст яаж ийж байгаад тусалдаг, муу санаагүй, бодсоноо шулуухан хэлчихдэг, зүгээр л нэг үгээр хэлэхэд жинхэнэ Монгол сайхан залуу. Мэдээж өөгүй хүн байдаггүй болохоор муу тал байгаа ч, сайн тал нь тэр бүгдийг нь далдалж чадахаар залуу. КК, хайртай хүний нүдээр ямар ч хүн хорвоод хосгүй л байна байх л даа.
Жаахан хүүхдүүд шиг л үерхсэн. Голын эрэг дээр мөсөн дээр гулгах, хамтдаа цасан дээр тоглох гээд л, би ч эрхэлж өгнө. Машин унаж чадахгүй, жолоонд яваагүй байж машин унахыг заалгаад, тэрэлжийн замаар янзын сайн барьдаг болсон. Мартын 8-ыг ч тэр хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглээд л. Манай буудлын хамгийн тансаг зэрэглэлийн ресторанд нь оройн хоол идээд.
Зочид ихтэй чамайгаа баярлуулж амжихгүй шүү гэхэд нь за гэчихээд амьдардаг өрөөндөө усанд орчихоод унтдаг юм уу гээд хэвтэж байсан чинь утас дуугараад: -Гоё хувцсаа өмсөөд Ф-ийн үүдэнд гараад ир гэж байна. Дор нь бэлэн болоод л хувцаслаад гараад ирсэн чинь ажлынхан ямар гоё болчихсын гээд л ккк. Ажилчдын байрны урд машинтайгаа жимбийсэн залуу зогсож байна. Тэгээд буудлынхаа үүдэнд очоод л машинаас буулгаад л. Яг зочид шиг төв хаалгаар ород дээшээ рестроранд ороод ирсэн чинь манайхан инээгээд л, цаашаа тусдаа өрөөнд 2-лхнаа, зөөгч нар маань ч гараа гаргаж үйлчилсээн. Уг нь ажилчид амарч байгаа өдрөө ч буудалдаа амрах, ресторандаа хооллох эрхгүй байдаг байхгүй юу. Тэгсэн манай хүн зөвшөөрөл авчихсан. Бүх халбага сэрээ хутга нь мөнгөн эдлэл, шаазангууд нь алтан хүрээтэй, ийм тансаг зэрэглэлийн ресторанд чамайг эргүүлж буй залуу оруулаад хоол иднэ гэдэг, үнэхээр сайхаан.
Манай ажилчид дуу дуулж өгөөд л. Эргүүлээд 18-нд нь би хотод жүжиг үзүүлээд, манай хүн Булганаас хотод ч ирэлгүй шуул тэрэлжид ирсэн болохоор жүжиг урьд нь үзэж байгаагүй гэсэн. Ер нь л хэн хэндээ сайхан дурсамж үлдээсэн. Гэрийнхэн нь Булганаас хотод эмээ өвөө дээрээ ирсэн гэхэд нь би очиж танилцаад, манайхантай танилцаад, манай хотын гэрт амарсан өдрөө 2-уулхнаа хамтдаа ирж хоноод л. 3-хан сар үерхсэн гэхэд 3 жил үерхсэн хосууд шиг л, амьдралын зорилгоо, цаашдын ирээдүйгээ үргэлж ярина. Ажилчдын байрны дүрмийг зөрчиж, удирдлгаасаа зөвшөөрөл авч, өрөөнд нь хамтдаа хонодог болоод л. Өөрөөнийнхөнтэй нь 8-уулаа яг л нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай, сайхан үерхсэн.
Өмнө нь би нэг найзынхаа ахтай нь, танилцаад 10 жил болсныхоо дараагаар үерхэж 6 жил хамтдаа байсан юм. Тэгээд бүтээгүй салсан. Харин энэ залууд 3-хан сарын хугацаанд л дасаад л амьдралаа хамтдаа туулна гээд бодогдчихлоо. Нийлэх ёстой хүмүүс хурдан нийлдэг гэх л юм. Мэдэхгүй ээ.
Тэгтэл 2 хоногийн өмнө бид 2 хотод хамтдаа манайд байж байгаад салах дээрээ тултал муудалцлаа. Манай найз охидууд манайд ирж, жаахан ууж юм ярьж суусан юм. Өглөө нь Тэрэлждээ буцаж ирнэ гээд ярьчихсан байсан. Тэгтэл орой бид 2 манай найз охидуудыг гэр лүү нь хүргэж өгөөд замдаа би яг одоо буцмаар байна чи яг одоо буцаагаад хүргээд өг гээд хэлчихсэн чинь, чи гэртээ байгаа гэсэн шиг томорлоо. Би танайд байгаа учраас хонох хонохгүйгээ шийдэхгүй тийм үү. Чи намайг дорд үзлээ гээд л уурлаад л. Уг нь зүгээр л би тэрэлж рүүгээ буцмаар байнаа гэсэн төдий байхад, яагаад ингэж хүнд тусгаж авбаа.
Тэгтэл өдөр би юм ярьж байгаад өмнөх залуугаа хамаг хувцсыг нь өгөөд л хөөгөөд гаргасандаа гэж хэлчихсэн юм. Тэгээд орой нь уучихсан согтуу байгаа хүн, ширүүн аястай л би явмаар байна гэртээ хонохгүй гээд хэлчихсэн тэгээд л энэ ер нь юу вэ эж бодогдсон юм болов уу даа. Угаадаг шүдний сойзоо хүртэл хогийн саваанд хийгээд л мэдэхгүй юм аа. Харьж байх явцдаа ярилцахгүй болохоор нь уурлаад, машиныг нь хүчээр зогсоох гэж оролдоод хөл нүцгэн машинаас бууж зогсоод кино болсоон. Арай ч чамайг ийм гэж бодсонгүй, худлаа даруухан ухаалаг царайлчихаад, өөрийгөө ч бодохгүй, чиний л хөл даарна уу гэхээс минийх даарахгүй ш дээ, машиндаа суу, чи ямар тэнэг юм бэ л гээд байсан.
Би уг нь өдий 28-тай бүсгүй байж яагаад ингэж жаахан хүүхэд шиг шаналаад байнаа, ингэж муудалцана гэж бодоогүй, би өчигдөр буулт хийгээд юм ярьчихсан, буруудчихлаа даа л гэж бодоод сууж байна. Яадагч л байсан намайг гэсэн сэтгэл байгаа бол өөрөө гүйгээд хүрээд ирнэ байх, би зүгээр л одоохондоо тоохгүй хаячихсан нь дээр бололтой.
Миний хүсэж байгаа зүйл бол энэ муудалцааныг нэг удаа гэж орхиод урьдынхаараа инээгээд л байвал болох нь тэр. Би ухаалаг гэдгээ баталж, урьдынхаараа өөртөө дурлуулмаар байна. Хамтдаа сайхан амьдармаар байна.
Та бүхэнд сэтгэлээ уудалж ярилцахгүй бол дотроо бачимдаад байна. Бусдын нүдээр ямар харагдаж байгаагаа мэдэхийг хүссэн юм. Өөрөө дотор нь байгаа болохоор хөндлөнгийн нүдээр харж өөртөө зөвлөгөө, зөв шийдэл гаргаж чадахгүй байна. Тий мболоод л бичлээ.
Амьдрал баян учраас, би л өөрөө хөгжилтэй байж, өөрийгөө хүндлээд, цог золбоотой байхад, манай энэ залуу, сайн л байсан юм бол эргээд намайг гэх болов уу гэж найдаж байна.
Та бүхэн намайг хүндлээд элдвээр хэлэхгүй сэтгэлээсээ хөндлөнгийн нүдээр хараад зөвлөөд өгөөрэй.
Баярлалаа.
22 Comments
Yamar ineedtei yum be zugeer neg baidag l heruuliig yun ch surtei yum amidral enenees hetsuu olon asuudal garna. Yu ch uzeegui bn daa emegtei hun asar ih tewcheer gargah heregtei bdg yum
Ergeed irnee naad zaluu chin.yaahavdee busgui hun hairtdaa joohon erhelj tunia l biz.amidrald hugjiltei yum tohioldhiig aliig ter gehevdee.
Урьдны залуугаа хөөж явуулсан гэж ярьдаг чинь л илүүджээ………Эр хүнд тийм юм их хүнд тусдаг юм. Одоо чамайг хөөнө гэж байгаам уу…хаашайн. Архи ууж огт болохгүй хүн байна даа, чи.
Bi ta 2iig tanih ym bna.bi naana chin odoo bol ajildagui e.nz zaluu chin huuhdere zov humuujiltei hun shu.chamas buh zuil shaltgaalah ym bna.chi gomdoovol nad hun chin emegtei hund itgeh itgelee aldaj magadguu shu tiim bolhoor ali alin huleetstei bj chi zov uhaantai zalaad yavchihval saihan amidarna.amjilt husey.
Баярлалаа. Зарим нь сайхан урмын үг хэлсэн байна. Зарим нь хатуу ч үнэн үг хэлжээ. Нэг юм хэлэхэд би залуугаасаа уучлалт гуйсан. Тэгээд өөрйинх нь үйлдлийг л одоо хүлээж сууна. Нийлвэл нийлээд салвал салахыг манай залуу л мэднэ. Одоо яахав дээ сургамж л юм даа.
Та бүхэн ухаантай байж, сайхан хайраа үргэлж хадгалж байхыг хүсье. Миний тэнэглэл өөртөө л үлдэгдээ. Маш их баярлалаа.
Yamarch ued emegtei hun arhi uuh yosguie. Uruuldaa ch hurgeed hereggui, arhi unertuulsen emegtei hun horvoogiin gutamshig
6n jil hvntei hamt bsan deeres ni udii 28tai tgeed bolowsroltoi uhaantai geh emegteigees garhargvi l vildel bn. 100% chiniii buruu baihad ichihgvv buruugaa hvleehkvv uuruu guigaad irehiig ni hvleene geed yaatsan yadtsan ih zan beee buruu zvil hiisen bol uuchlaltaa guigaach hvnii setgeld yum hiilee shdee
эргээд ирнээ
chi zaluugaasaa hogshin yum bnshdee ta 2 iin amidral ugaas butehgui
Er ni uhsendee altsagnaj arhi uusiin. Arhi uuchaad eldev doloon zuil hutsdagaa medej avsan bol dahij uugaad demii gedgee medej avsan bailguidee. Hohino hohino.
udirdah alband ajilladag deerelhuu bas 3 egch sogtohooroo elii balai boldog huuhneer bi yahav dee geed yavchihsan yum bna daa naad zaluu chini.
chi uuruu sogtood kino shig galzuuraad naad zaluugaa urgeechihsen yum bish uu.
чи ер нь бол согтууруулаx ундааны төрлийн юм уултгүй юм байна.зан ааш чинь ширүүн дориун болдог, ер нь бол xагас галзуу тэнэг болдог юм байна……………манай найз охидуудыг гэр лүү нь хүргэж өгөөд замдаа би яг одоо буцмаар байна чи яг одоо буцаагаад хүргээд өг гээд………….мууxай загнасан,дээрэнгүй өнгө аястай сонсогдож байгаа биздэ…………………………….xарьж байх явцдаа ярилцахгүй болохоор нь уурлаад, машиныг нь хүчээр зогсоох гэж оролдоод хөл нүцгэн машинаас бууж зогсоод кино болсоон…………………………..нөгөө нэг уxаалаг дарууxан бүсгүй нь согтуу далчигнаал жолоо булаацалдаал,машинаа зогсоо гэж мууxай xашгирч тавьтаргүйтээл зүгээр уншигч миний нүдэнд одоо бол яг л нэг галзуу заxын согтуу авгай шиг xарагдаж байна.үнэн дүффф xүүxэн байсан байна гээд л би бол шууд л зайгаа барина.наад залуу чинь бараг тэгсэн байxаа.уучлаад аxиж эвлэрсэн бол чи арxи даxиад бүү уруулдаа xүргэ за океи.
chi ooroo sogtuurhaad hoshin shog taviciin bish uu kk
chmd gd helehed tsaashda ene hvnteige az jargaltai asuudal problemgui amidarii gj bodoj bga bol 1t.bi iim alban tushaaltai udirdah albani hun ch geh ymu neg bol nasaraa turii barihgui bsn ni dr.ymar ch eregtei hvn ugni bol ail geriin noyon nuruu bolohr ali ch talaaraa emegtei hvnees dor bhig hvsehgvi er hvn bn daa bs.2t.chi terende ter chmd hrtai l bol bi dawuu eswel chi dawuu geh ni utgagui zvil ta 2 hen heniihe dr garah gj bish yriltsaj oilgoltsoj bj l amidfral chn sxn bolno.ugasa hen negen ni gantsara horwoog tuulj chdhgui bolohr negnige hrlah gj bie bienee tushij tulah gj amidardiin shv de.bs ymar ch asuudal heruul margaan bolson terend zow shiidel zaawal bdag.iimerhuu hoorondo margah asuudal dr ali turuulj buult hiisnih ni l zow.hrtai l ym bol bardam zangaa hayh heregtei.bs ter hvn chmd vneheer hrtai l bol butsaad irne.ergd irwel iimerhuuu jijig zvilees bolj tsaashda amidral bolj ch boloh ene hariltsaagaa bitii vgvi hiigeerei amjilt busgui min
28 хүрчээд жолоо молоонд суухгүй юу хийж явсын??? Бас тэгээд наад залуу чинь чамтай харш жилтэй юм биш үү? Би лав ивээл харш гэдэгт аймар итгэдэг. Гэхдээ та хоёрт атаархаж байнаа , хамтдаа аз жаргалтай л байдаг юм байна шдээ, хэрэлдэж муудалцахыг алийг тэр гэхэв, болох ёстой бол болдогоороо болно биз , болохгүй бол тэгээ л нус нулимс болоо л салдаг л юм билээ дээ…
sanaa zovoltgui ee ter cham deer irne. zugeer l hulee chi ehelj ymar neg alham bitgii hiigeerei erchuud bidend emegtei huneer guilgahdaa beltgegdeegui humuus er ni l neg evgui bdag yum aa. bi l lav namaig guisan emegeti hunees uuriin medelgui zaigaa avtsan baidagiin.
heheh ineedtei yum aa 28tai baij yun bodolgogui yum be dee. chinii uridnii yavdaliig ter hun sonsohohd saihan baigaagui baih deerees ni haritsaanii baidal chin nemer bolson bh. uneheer sain yum ireh l baih zugeer heseg hugatsaand heregtseegee hangaad baij baya gej bodoj baisan bol ergechich harahgui bahdaa.
кк тэрэлжийн гацууртын 5н одтой буудал юмуу 5н одтой зочид буудалд хайр цэцэглэж байгаа юм байна зочид буудлын эзэн кино анаанд орчлоо. ккк ялигүй хэрүүл байнаа хэн нь ч буулт хийсэн нээх сүртйэ хэрүүл биш л байна ш дээ. өдий насанд хүрчихээд хэн нь ч инээгээд өнгөрөх ялигүй зүйл л байна. зүгээрээ цаашдаа бие биенээ сайн таньж мэдээрэй.
Za sain baina uu? Hairtai humuusiin hoorond ehen uydee iimerhu heruul margaan, salj sarnih deere tultalaa margaldah uy baidag yumoo. Yg uneniig helehed uneheer l hairtai bol ali turuulj buult hiisende bish, zvgeer l uuchlalt guigaad hureed irdeg yum. Eregtei hun gadnaa hedii uurtai buhimdaltai dugarahgui bgaach, zvgeer l yaj dugaraha medehgui buruudchih baih gej emej yawaa yum. Bi ch gsn odoo uyrhej bga ohintoigoo anhandaa tegj l bsan, Hamtdaa amidrala yariaad l, ajilaa tarhaar hamt hariad l yr n yg l kino shig bsan genet l neg margaldaad bolii yawii gej bsnaa tsagiin dara l orood irsen. Bi ooroo uurlaad garaad yawsan l daa, garj hed alhaj heden tamhi tatchihaad, tamhiniiha uneriig daraad l butsad tsetseg bariad orson yu ch helehee medehgui haniigaa uuchlaarai l gej helehee medej bsan. Yg neg hun shig biy biyniigee oilgoj, hundelj amjaagui tm hemjeend hureegui uyd shantarmaar uy zondoo taardag yumaa ho. Amidral urgelj l bn, ger bul, amrag hosuudad margaldah margah uy ochnoon garna gol n ter uyde hamtdaa ymar shan az jargaltai, hajuud n ymar shan ooriinhooroo bdag we gedgee uhaaraad oilgoh l yum bol ter margaldsan ntree udahgui martchihna. Zarimdaa heseghen ch gesen hol eswel dugarahgui bwal butsaad niilehde biy biynee iluu oilgodog yum shig sanagddag minii huvid. Gehdee zaawal ingej tusgaj awah geed hereggui shvv xexe. Eregtei hunii dotorh amidral emegtei humuusiinhiig bodwol hawigui zoolhon, orowchhon, ichimhii bas denduu uwaigui bolhoor l hiisniihee daraa haramsdag gedgiig sanaarai. Za tgd amjilt bolj ogwol genetiin beleg bariad uz tgd hevendee orchihno doo zaluu humuus shde bid nar chin 😀
Буцаап ирнэ дээ. эхнэр бид 2 ханилаад 6 жил болж байгаач үе үе хэрүүл болдог л юм . тэгээд л маргааш нь мартана даа. Цаашдаа иймэрхүү ам зөрөх тохиолдол их гарна аа. Тэр болгонд туниж тусаад байх шаардлага байхгүйл байх . Ямар ч гэсэн хэрүүл хийгээд амжина гэдэг бас нэг талдаа давуу тал шүү.
he he hugjiltei l um gehdee odoo yahav de chi uuruu ehelj tenegtej zugeer baisan huniig uurluulsan baina shd e genet tegej deerengui baihaar chin hen ch uurlana sh de manai huuhnuud uursduu boldogguigee medehgui za za odoo tegeed yahav de sugdun murguud argadahgui yu uhaantai zaluu bol oilgoh l bailgui