Хээнцэр тансаг эдээр хийгдсэн янз бүрийн өнгийн костюм, өргөн хүрээтэй бүрх малгайгаар гоёдог ийм нөхдүүд нь Мексикийн нийслэл Мехико хотын салшгүй хэсэг.
Тэд өөрийн энэ стилийг пачуко гэж нэрлэдэг бөгөөд 1930-1940 онуудад АНУ- руу цагаачлан гарагсдын дунд үүссэн өвөрмөц стилийн улбаа гэдэг.
Гол утга санаа нь Америкт мескикчүүдийг латинос гэж ямагт хоёр, гуравдугаар зэрэглэлийн хүмүүст тооцон гоё ганган хувцаслах, тансаг амьдрахыг нь далдуур хориглосоор ирснийг эсэргүүцэж байгаа хэлбэр гэж тайлбарладаг.