Миний амьдрал

148241353

Энэ өдөр миний энд бичсэн зүйлийг цаг заваа зориулан уншиж суугаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би хааяа энэ сайтанд орж олон хүмүүсийн олон сэдвээр бичсэн зүйлийг түүнчлэн олон хүмүүсийн олон үзэл бодол санал сэтгэгдлийг уншдаг. Тэгээд энэ удаад өөрийнхөө тухай бичиж хүмүүс надад юу гэж хэлж зөвлөж бас шүүмжлэхийг сонсож мэдэхийг хүслээ. Миний бичсэн зүйлд олон санал бодол сэтгэгдэлээ үлдээнэ үү гэж хүсье. Ингээд би өөрийнхөө тухай бичье.

delgeen-121555-2034940259

Би эмэгтэй одоо 42 настай, анх хорин хэдэн настайдаа л гадаадад ажиллахаар явсан одоо ч гадаадад л амьдарч байна. Нийтдээ 17 жилээс дунд нь 3 жил Монголдоо байсан. Он жил гэдэг үнэхээр гэрлийн хурдаар гэдэг шиг л өнгөрсөн, нэг мэдэхэд л 1 жил тойроод л явж байх юм даа, дэндүү уншихад нуршуу бичиж байвал уучлаарай товч бөгөөд тодорхой бичихийг хичээе.

Хэлэх гээд байгаа гол юм маань юу гэвэл би одоог хүртэл хүнтэй сууж гэрлэж үр хүүхэд төрүүлж үзээгүй л явна. Хүн л юм чинь хүнтэй найзалж дотносож байсан гэхдээ монгол найз залуу нэг ч байгаагүй гэдэгт та бүхэн итгэхгүй л байх даа. Гэхдээ ҮНЭН шүү би нэг ч удаа монгол найз залуутай байсангүй. Гэхдээ миний амьдралд тийм ч олон залуу байгаагүй л дээ. Энэ бас ҮНЭН шүү хүмүүсээ, надад итгээрэй би үнэхээр үнэн сэтгэлээсээ үүнийг бичиж сууна.

Бас нэг зүйлийг би энд хэлэхийг хүсэж байна. Монгол залуучууд архичин арчаагүй энээ тэрээ гэж ярьж бичиж л байдаг гэхдээ би тэгж боддогүй, тэгж бодоод тийм учираас гадаад залуутай найзлаад яваад байсан юм бас биш шүү, миний орчин нөхцөл нөлөөлсөн байх. Архичин арчаагүйн тухайд бол тийм хүмүүс хаана ч аль ч улс оронд байж л байдаг, зөвхөн монголд биш…

Хэн нэгэн надаас ямар хүнтэй суух тухайд  асуубал би монгол хүнтэйгээ суухыг л илүүд үзнэ гэж хариулна, үнэхээр надад тэгж л санагддаг даанч тэр монгол хүнтэйгээ учрахгүй юм даа…

Би заримдаа өөрийнхөө амьдрал хувь тавилангынхаа тухай маш их боддог заримдаа сэтгэл минь их гуньдаг. Монголоо их санадаг бас их хайрладаг. Та бүхний дунд харийн нутагт амьдарч үзсэн хүмүүс зөндөө л байгаа. Намайг сэтгэл зүрхээрээ ойлгож мэдэрч байгаа байх. Хүнд эх орон төрсөн нутгаас нь илүү зүйл гэж харин ч нэг байхгүй дээ. Хичнээн гадаадад мөнгө төгрөг олоод юугаар ч дутагдахгүй ямар ч сайхан улс орон газар байгаад Монгол гэж эх орон минь үнэхээр л сэтгэл зүрхэнд уяатай аргамжаатай байдым даа. Ажлаасаа гэртээ ирээд л унтатлаа монгол сайтуудаараа хэсээд л суудаг шдээ…

24 Comments

  1. kuukaa says:

    zahidlin ezniig ta nar buu buruutgaa nadad yag iim naiz ohin bdag. ter ih huneleg uhaantai daruuhan uuruu uneheer sain bish bol biden shig turshij murshaad yavdaggui ih shudarga ohin bdag. ter hadaas hadaj chadahgui huniig yamar er hun geh ve gej yarihig l gants udaa sonsoj bsan. er hunii tsenzur ni ter l bsan bh.

  2. Хэмжээ says:

    Хэрэв чи Ази/энэтхэг, дундад азиас бусад/-д бгаа бол бидний дундаас юм олдоно. Хэрэв европод бгаа бол их биш ч магадлалтай, араб, африкад бгаа бол бараг олдохгуй дээ. 

  3. bi says:

    Haashain 43 Hurtle huntei z laj uzegui geher oilgosongui chi tuim hun aimaar yumuu hen h eguulj bgguimu gauhmar yum

  4. god father says:

    bi emegtei shuu 

  5. god father says:

    сайнуу чи бид 2 үе тэнгийнх юм байна сайхан найзууд болий гэвэл мэйл бичээрэй amidral96@yahoo.com

  6. zax says:

    Чи минь даанч холын холд байх юм даа

  7. Single man says:

    Заавал монгол хүнтэй суугаад яах вэ.

  8. dxygvv says:

    taniltsah hun bval taniltsya l gej bna. yun yu asuuh gesen? gej ehnii baagii

  9. bataa2853@yahoo.com says:

    одоо төрсөн нутаг, эх орон, ах дүүсээ бараадаж ирсэн нь зөв санагдаж байна. энд ирээд өөрт тохирсон ажлаа олчихно доо асуудалгүй. хамаатан садан сайн хүмүүс байдаг бол туслаад дэмжээд болчих биз. муухан хүмүүс байдаг бол өөрөө л зохицуулаад яв даа. сайн ганц нэг найз нөхөд эрх биш байгаа байлгүй. тэдэнтэйгээ монголд ирэх талаараа ярилцаж, ямар нэгэн төлөвлөгөө зохиохгүй юу. амжилт хүсье

  10. akka says:

    naanaa uliigee hiigeed bgaan bee???

  11. Damen says:

    tegeed nutagruugaa yavaach, chadahgui l bhgui yu. Ur huuhed nuhur suuder gadaadad bdaggui yum bol yundaa horogdoj bdag yum naanaa. Oilgosongui.

  12. man says:

    Ядаж ямар хол байдаг юм бэ. Хажууд байвал найзлахгүй юү даанч дэндүү хол юм сар хүртэл хажууд харагдаж байхад харин чи л дэндүү хол байх юм даа. 40 наснаас амьдрал эхэлдэг юм гэнэлээ…Сайн хүн олдох байлгүй дээ гэхдээ ганцаараа биш…

  13. yahoo.com says:

    Mongold ireed hurdhan huntei suu, yadaj geni saitai hunees huuhedtei bol

  14. Цахар says:

    монгол гэдэг сэтгэл чинь их сэтгэл хөдөлгөж байна. Сайн хүнтэй учирна аа.

  15. золоо says:

    тиймшүү монгол хүмүүс бол монгол хүмүүс шүү дээ гадаад хүмүүс нэг л өөр сэтгэлгээ нь өөр болоод ч тэрүү хичнээн хайр дурлал яриад ч нэг л хүйтэн хөндий хүмүүс шиг санагддаг. монголд сайхан залуучууд байдаг шүү ялангуяа 40 гарсан залуучууд төлөвшчихсөн байгаа монголдоо ирээд монгол залуутай сохор болзоогоор ч хамаагүй болзоод үз л дээ. гэхдээ та өөрөө гадаадад олон жил амьдарчихсан монгол залуусаа голоод унахвий дээ. үгүй ч юм боловуу? хэхэ 40 гарсан хүн амьдралыг өөр өнцгөөр харах байхаа амжилт

  16. Boogii says:

    Mungu gej yavsaar duusch bga yum bna daa 13 han jiliin daraa 55 hurlee hunii bayalag ur huuhed hani ijil shuu dee uheh geed zovood oron deer hevteh l bolno ter uyed myanga mongo saihan uls oron baigaad yah yum yadaj 35 hurheesee urd uhaarahgui dee… Tegsen bol yadaj mongo soyoltoi uls oron gej soliorolgui mongoldoo amidarsan bol odoo muu sain ch gesen hani ijiltei holiig chin huchaad ogoh ur huuhedtei bh baij dee

  17. Japan says:

    Teged yag yu heleh gesiin boldoo, aimar nurshuu ehelj baisnaa ogtsom duuschvaa kkk, za za chamaig oilgoj bnoo, bi ch bas gadaadad baidag, bas 40 ruu dohoj yavna, 10 heden jil bolchjee, tsag hugatsaa hurdan bnaa, gehdee ger buleeree baidag, chi harin odoo hurdan huntei suuhiig bodoo, chinii baidag gazar mongolchuud baidag l bailguidee, amjilt

  18. ESEE says:

    er ni aav eej eh oron ur huuhed sain hani ijil bhad busad buh yum oke bolood l yavchina . EMEGTEI HUND UR HUUHED GEDEG MASH  CHUHAL BI ODOO  3 HUUHEDTEI  UR HUUHDEE HARAAD L AMIDRALIIN HAMAG AZ JARGAL GEECHIIG MEDERCH SUUNA.
     HURDHAN GERTEE IR L GEJ HELMEER BNA OROITLOO SHUU DEE.

  19. 1 says:

    egchee tsoglog bgaarai. tanid sn hun  taarnaa

  20. Xos_zagas@yahoo.com says:

    Zaaval mongol baih yostoi umuu. Zurh setgelee tanid buren zoriulj l bval gadaad bj yagaad boldoggui umbe. Neg ch mongol zaluu bgaagui geheer neg bol heterhii olon jil gadaadad bsaniih bh. Esvel tsever ichimtgii mongol busgui l bna. Za tegeed holbogdoh humuus ni idgaa uldeeh blgui dee. 

  21. chono_0219 says:

    bi ch bas gadaadaar amidarch bsan nas oiroltsoo yum bna add hiigeerei

  22. RBT says:

    Mongol huntei taaraldahgui bhar chin yaj nuhur oldoh vee dee. Ajlaa tur hoish ni taviad mongoldoo irj amarch ayala, esvel Mongoltoi hamtarsan yamar neg tusliin ajil heregjuul. Er ni yamar negen shaltgaanaar mongolchuudtaiga holbootoi. Tegj btal sain hun taarah blguideej. Saihan mongol zaluuchuud bas zunduu l bii dee. Nas ch bas taliij bgaa yum bna amjilt husie

  23. zauu.......... says:

    enuugeere bi gedeg neg iim busgui bnaa l geh geed bnaa daa uurtei chin ijilhenduu zaluu bga bz dee naad gadaadaar chin neg l ih gadaadad nasaa unguruusun humuus SAIN ZALUUTAI UCHIRCH NEG CH BOLTUGAI HUUHED GARGAHIIG BOD GYLALZAHGUI BOL TETGEWERT GARLAA SHOO BAS L BODOH L YM SHUU
    2-T BGA ULS ORON HOTOO HELWEL CH TSAAN CHIN HUMUUS HOLBOGDON DOO AIN

  24. Nambar.Enkhbayar says:

    Yu Asuuh geed baigam dee chi mine,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.