Миний хайрын түүх

2264015_81206077

Өнөөдөр танай сайтаар ороод хүмүүсийн захидлуудыг уншлаа л даа. Тэгээд өөрийнхөө тухай бичмээр санагдлаа. Нөхөр маань миний анхны хайр байсан юм. Анх бид 2 амьдарч байхад бүх юм сайхан байсан. Хэзээ ч хагацаж салахгүй юм шиг, тэр хүн л миний амьдралын нар, гэрэл гэгээ, аз жаргал гээд сайн сайхан бүхэн тэрэнтэй холбоотой юм шиг санагддаг байсан. Би ч өөрөө их гэнэн, амьдралд хар бараан асуудал гэж байхгүй юм шиг л боддог байлаа.

delgeen-121555-2034940259

Эхний хэдэн жил амьдрал сайхан байсан, харин хүүхэдтэй болсноос хойш нөхөр маань нэг л өөр ааш араншинтай болоод намайг анхаарч халамжлах нь багасаад өвчтэй байхад маань ч буруу хараад унтаад өгдөг болсон байсан. Би дотроо их гомддог байсан ч хэлж ярьж чаддаггүй, дотроо гомдоод муу совин татаад байдаг болсон. Тэгээд нэг л өдөр нөхрийгөө өөр эмэгтэйтэй болсныг мэдсэн юм. Тэр үед ямар хэцүү байсан гээч. Дөнгөж төрсөн нялх биетэй би хүүгээ тэврээд хичнээн шөнө уйлж шаналж, үхмээр санагдаж нойргүй хоносон гэж санана. Бас дээр нь ингээд хоёр нялх хүүтэйгээ хаягдчихвал би хаашаа явах вэ, яаж амьдрах вэ гэдэг айдас маш их төрдөг юм билээ. Нөхөр маань ч намайг нэгэнт мэдчихлээ гэсэн аястай надаас ерөөсөө уучлалт гуйгаагүй, харин ч бүүр уурлаад байдаг болсон. Яг л би хүний нөхөртэй явалдчихсан юм шиг нөгөө хүүхэн нь ч намайг утсаар доромжилж, элдвээр хэлээд байхад ч нөхөр маань намайг өмөөрөх нь битгий хэл уурладаг байсан. Тэр үеийг одоо ингээд бичихэд хүндхэн байна шүү. Тэнгэр хөмөрч байгаа юм шиг л…

Би 2 хүүтэй, тэр 2 маань тэр үед 1 нь ой гарантай, нөгөө нь төрөөд ердөө арав хонож байсан юм. Тэрнээс хойш хагас жил би аймаар шаналсан нөгөө л сэтгэлийн дарамтнаасаа гарч чадахгүй байсан юм. Ажилдаа ороод олон хүний хөл дунд арай гайгүй мартагнаад эхэлж байсан чинь бас л өөр хүүхэнтэй холбоотой асуудал сонсогдоод эхэлсэн. Гэхдээ тэр үед би тэр асуудлыг тоохгүй хаяахаар шийдсэн, яагаад гэвэл хүн их юмыг нь мэдэх тусмаа их шаналдаг юм байна лээ. Тэгээд би салахаар шийдээд хэлэхээр салахгүй гээд байдаг байсан. Тэр үед яг л там гэж тийм байдаг байх гэмээр амьдрал үргэлжилж байсан. Голдоо ортол гомдохоор хүн яагаад ч мартаж чаддаггүй юм байна лээ, сэтгэлийн угт тэр гомдол маань бүүр үлдчихсэн юм шиг санагддаг. Надад ямар дутагдал байсан юм бол, надаас болов уу яав гээд л байнга боддог, гаднаа бол маш хүйтэн харилцаатай сүүлийн 2 жилийн амьдралыг туулсан.

Одоо бид 2 салаад 3 жил болж байна. Ганцаараа боловч сэтгэл тайван амьдрах хамгийн их аз жаргал байдаг юм байна лээ. Тэрнээс хойш би ерөөсөө эрчүүдэд итгэдэггүй. Хүнтэй танилцаад дотносох гэхээр дандаа гэр бүлтэй хүмүүс таардаг, тэгээд би өөрөө тийм юм туулсан болохоор гэр бүлтэй хүнтэй харьцаа тогтоохоос маш их эмээдэг байсан. Бас дээр нь хүнд мөнгө хөрөнгө, царай зүс биш сэтгэл зүрх, халамж хайр л хамгийн их хэрэгтэй байдаг гэдгийг ойлгосон.

Саяхан би нэг залуутай болсон юм. Бид 2 бие биенээ нилээд хэдэн жилийн өмнөөс мэддэг, зүгээр л танилын хэмжээний харилцаатай байсан. Тэгээд санаандгүй байдлаар бид хоёр холбоотой болчихсон юм. Анхны харилцааны дараа би тэрнээс маш их ичсэн, урьд нь таньдаг байсан болохоор тэнэг юм хийчлээ гээд их шаналсан, бас тэр залуу яагаад ч юм хийдэг ажлаасаа болоод ч тэрүү хөндий, чанаргүй юм шиг санагддаг байсан юм л даа. Ер нь гадаад төрх дотоод сэтгэл 2 өөр шүү дээ. Миний анхаарлыг ерөөсөө татдаггүй тийм л нэг танил байсан юм. Одоо харин бүх зүйл эсрэгээрээ эргэсэн. Цаг хугацаа гэдэг бүх зүйлийг өөрчлөгч бас хөдөлгөгч хамгийн агуу хүчин зүйл байдаг юм байна. Газрын амьтныг далавч ургуулан тэнгэрт хөөргөж, тэнгэрийн жигүүртнийг газрын гүрвэл болгож чаддаг, бүхнийг бас өвдөг сөхрүүлдэг, үнэнийг мэдрүүлдэг тийм л агуу шидтэн байдаг юм байна. Би тэр залууд одоо маш их хайртай болсон, арван хэдхэн насандаа анхны харцаар дурлаж байгаа юм шиг догдолдог, хүлээдэг болчихсон.

Тэр маш сайн залуу л даа, гэхдээ хүн хүний амьдралд хандах хандлага, үзэл бодол, аливааг үнэлэх үнэлэмж өөр өөр байдаг. Миний хувьд тэр хамгийн сайн, бас жинхэнэ эр хүн юм шиг санагддаг. Би өөрөө их дотогшоогоо хүн л дээ. Их юм боддог ч юм шиг. Өөрийгөө хүнд илэрхийлэхдээ ч бас муу. Хамгийн муухай нь тэр маань гэр бүлтэй. Гэхдээ би хүний амьдралд оръё, хүний нөхөр хулгайлъя гэж ерөөсөө боддоггүй. Энэ ердөө л миний тавилан, зүгээр л дотроо хайрлаж амьдръя гэж боддог. Хүн ер нь хайрлах хүнтэй байх хамгийн сайхан юм байдаг юм байна. Тэрэнтэй учирснаас хойш би хүнтэй ховорхон үг сольдог, орооцолдсон их бодолд дарагддаг болчихсон. Ер нь би нэг тиймэрхүү арга барилтай хүн л дээ. Хүнтэй ярилцаж сэтгэлээ уудлахаасаа илүү дотроо их тунгааж боддог, тэгээд ганцаараа шийдвэр гаргадаг тийм хүн. Утсаар ярихгүй удсан ч, хол байсан ч хамт байгаа юм шиг л боддог, сэтгэлд маань үргэлж хамт байдаг, өөрөө өөртөө тийм орчинг бий болгож, өөрийгөө ганцаардуулж, тэгж амьдарч бас жаргадаг тийм л дотогшоогоо хүн.

Бас хүнд гомдвол хэлж чаддаггүй, үхтлээ санасан ч бас л хэлдэггүй этгээд арга барилтай, тэнэг ч юм шиг тийм л хүн. Өнгөрснөө эрэгцүүлж бодохоор тэр минь надад амьдрал бэлэглэсэн юм шиг санагддаг. Хүнд итгэх итгэл, хүнийг хайрлахын аз жаргал гээд хүний амьдралын хамгийн сайхан бүхнийг тэр минь надад бэлэглэсэн болохоор бас миний амьдралын дутууг нөхөж дундуурыг гүйцээсэн болохоор би тэр залууд сэтгэлд минь үлдсэн орон зайг тавьж өгсөн юм. Би түүнд баяртай гэж хэлж чадахгүй, бас надад ч түүнийг баяртай гэж битгий хэлээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл зүгээр л хайрлах хүнтэй байх, бас даврахгүйгээр хааяа уулзаад ганцхан удаа тэврүүлэх тийм эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн юм. Энэ нүгэл үү? Эсвэл тэнэглэл үү?

Үг хүнийг үхүүлдэг бас амьдруулдаг болохоор би түүнийг эхнэртээ амласан амлалтаасаа битгий няцаасай, бас амьдралаа үрж хүмүүсийн хэл амны бай битгий болоосой гэж боддог. Зүгээр л би хайрлах хүнтэй байхыг хүссэн болохоор бурхан намайг уучлах байх гэж найдаж байна.

Унаад босохдоо гараас тань атгаж өндийдөг болохоор
Урсах нулимсаа энгэрт тань шингээж хугасалдаг болохоор
Ухаанд тань биширч бүсгүй заяагаа даатгадаг болохоор
Уяхан сэтгэлд тань хайраа шингээн жаргадаг болохоор
Ууж холын бодолтой эр хүн тандаа бүсгүй би хайртай байдаг юм

Тиймээ чи минь тийм л тэнгэртэй хүн. Холоос ч ойроос ч чамдаа тэмүүлж, чамайг хайрлаж амьдрах миний хувьд ямар их аз жаргал, баяр хөөр байдгийг чи мэдэх үү. Хүнийг ингэж хайрладаг гэдгийг зөвхөн чи надад мэдрүүлсэн шүү дээ хайр минь. Биеэ хүнд өгч байсан байж болно оо би, харин сэтгэлээ олон хүнд өгөөгүй юм шүү. Миний сэтгэлийн орон зай зөвхөн чинийх болохоор хамгийн эрхэм нандин үгээ чамдаа хэлье. Би чамдаа хайртай.

37 Comments

  1. Baagii zuv zuv.tegeel er ni emegtei hun chini bainga hair l hair huch bhiimaa.hairtai shuu huurhun shuu geed l bval tsetsrgleed l bh shinjtei. 

  2. baagii says:

    bi end neg l zuil heley bi ooroo er hun gehdee endees unshihdaa yagaad zaawal emegtei hun buruutai gej……. gej asuumaar bna ter 1 r zaluu ch ter 2 r zaluu ch ter er yalgaa alga huniig hairlana jargaana gej awch suuchihaad dalduur oor emegtein owor dulaatsuulaad l yaw j bdag ym tegehgui bol bolohgui bna uu?? tegeeed 2 t ter zowson emegteid negent amidralaa zoriulj chadahgui bol bitgii emetei huniig oortoo dasga gej helmeer bna…………zow biz dee…………………………………………….

  3. ERICA says:

    emegtei hun gdg yag l cham shig bdag yum shigee. minii nuhurch gesen hurimaa hiigeed udaagui nmaig huurch yvdagiig ni medej yag l cham shig hagas jil shanalsan bur yag galzuurahnuu l gej uuriigu boddog bsn. tsag hugatsaa buhniig edgeedeg yum bn lee.odoo bi gomdohoo baij uuchilj martaj harin ternees salsandaa setgel taivan untaj chaddag bolson. gehdee er hunig dahij hairlahaas aidag bolson gehdee amidral baylag bolohr sain huntei taarch hairluulana gdgtee itgel duuren tolgoi uudrug yvna daa gehdee hunii nuhurtei yvj minii zovson shig uur emegtei bitgii shanalaasai gej oj yvdag

  4. 23tei huuuhen says:

    Buun aldaa oilgood unshaarai

  5. zaza says:

    Za eruusuu huuhnuude nuhur gd aaw eejsee iluu uzeed araas n guigeed hamag uuraa gargj amidarch bhaaar uuriiguu gd l guigd bai.tegwel erchuud chn uur nudeer harj ehlen shude.ene zawaan baidal ems huuhnuud l buruutai bh.tsaadah n yamar bol gj bodhgui shuud untaj hewtej l uursdiiguu hohirloo gd bh um.neg bol awgatai n yawaldaad bg un chb nugurtei n bas yawaad bh hergtei.travel nichee ter I ingelee gd bhgui hehe nicheeee hairtai nuhur bol yah ch ugui muuhai um bn gd harin ch yawhgui shude

  6. 23tei huuuhen says:

    Nadad bas ene huuhnii ehend bichigdsen zuil bolson ter uyd bi 20ch hureegui bsan harin dunguj tursun nylh ur buden 2 uuruusuu iluuteigeer itgej bsan ter novshid ingej doromjluulsandaa uuf min hurdeg bsan shuu…. uzen yadaj bgaa ch amidralaa bodood niileh geheer nuguu huuhen ni nmg taivan blgahgui haraaj zuheed tgj tgj neg yum salsandaa huurhii…. harin minii ireeduig hen ch taaj mdhgui shuu dee ugaadaaa mongoliin niigem uneheer l oroo busgai bolchihson shuu dee…. setgeld niitssen zaluutaiga taniltsah geheer ehner huuhedtei , ehner huuhedgui zaluu geheer neg bol duu neg bol neeg urviisun yumnuud yooooooy, ugaasaa ingej yvj bsanaas neg bayn gadaadtai suugaad holoo ochood amidarchihdag ch yum biluu gej boddog shuu gehdee hytadtai bish kk… ingej l bodohoor erchuud mini joohon uhaantai amidartsgaagaarai emegtei hunii anhnii amidral suireh yum bol hetsuu bdag gesen……… ingeed uunees harahad haa saigui l iim yum boloh yumdaa…… zA tgd etsest ni helehed neg negnee bitgii setgel sanaanii dairalt hiigeechee evtei baitsgaa ene huuhen ch gesen haritsaagaa chimeegui salgahiig husej bn hair medruulsen chamd bayrlalaa gej hemj meleed haha x nuhurtuu ch bas bayrlaj yavahgui yu ….. haha yur ni bi eeeeemer gegeerchihjee humuusiiv uuchilsaar bgaad xaxa

  7. moogii says:

    Zaada medex ym alga… ems oxid ni xormoigoo erchvvd ni boojgoigoo zaxiraad yawchwal bolloo bishvv! sex bol xvnii amidraliin utga uchir bish shvdee.. 

  8. Ivy says:

    Durlaj hairlah nugel bish ee. Harin ooriinhoo durlal hairaas bolood busdiig l hohirooj bolohgui sh de. Davarch bolohgui shuu. Horvoo gej.

  9. b says:

    Arai ch dee, gantsxan amidrana geed buhel buten humuusiin hairaar ehluulj ur huuhedtei bolood bosgoson amidraliig bi hairtaim chin yaadiin geed gishgeleh gej uu? Cham shig iim bodoltoi huuhnuudees bolj hichneen hun setgeliin shanalald orj hairtai hania uguilen suugaa bol? hichneen huuhduud aawiigaa ergeed ireeesei geed huleej suugaa bol? Chinii hair l hair bolj bwal busad humuusiin hair yu ch bishuu? Herwee ter zaluugiin ehner n end minii nuhur uur huuhentei bolchij,gehde bi nuhurtuu hairtai nuhruu aldmaargui bna gej bichsen bol chi neg l amidrana hairiinhaa tuluu temts gehuu eswel hohi chin gehimu? Gants amidrana geed zuw buruug tungaalgui gantsxan uuriinhuu amiig bodoj bolku bizde…Hun y tarina tuuniigee huraanaa gej ug bdagiin!

  10. ганцхан амьдарна says:

    сайн байна уу. хувьдаа би чиний талд байна. хүмүүс юу гэх нь энд огт хамаагүй. чи ганцхан амьдарна. чи зоригтой байх хэрэгтэй. яагаад хайртайгаа хүнээс нуух ёстой гэж. учрах ёстой болоод л учирсан биздээ. гэр бүлтэй хэн нэгэнд хайртай болсон эмэгтэ хүн хамгийн бузар юм шиг л энэ сайтан дээр хүн бүр тйим сэтгэгдэл үлдээх юм. энэ чинь амьдрал биздээ. чамайг хэн нэгэн зовоолоо гээд чи зовоохгүй байх ёстой гэж үү. энэ нийтлэлийг уншаад хүмүүс чиний талд орох нэг байхад чамайг үгүйсгэж, чамйг доромжлох хүн заавал байгаа. битгий тоогоорой. ганцхан амьдах амьдралаа жаргалтай л өнгөрөөхгүй юу. би лав чамайг дэмжинэ.

  11. Abc says:

    Sain hun boloh gej hicheesen muu hun bna

  12. sarnai says:

    teneg avgai !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  13. b says:

    Uuru tiim setgeliin sharhiig biyeree tuulchihaad odoo bas neg emegteig uur shigee shanalj bgaag oilgohgui bgaa chin ineedtei bna.Manai nuhur ch gsn neg huuhentei zuuraldsan bsan,ohinoo bas gedsen deh uree odood uuchilsan.Harin nuhur maani amidrala bas bidniig geed irj bga ch nuguu huuhen shunu oroi bolson hoino zalgaad bh yum.Suulde chi hunii nuhur tsarai aldaj guiged yasan ichdeggui yum be gsn chin 2n 2 huuhdiig n gargaj bga chin unen bol chms yagad zugtad bgan ch geh shig,chi ene delhiin hamgiin azgui jiremsen eej ewii ewii uil uil gej bna le…denduu uruwdultei sanagdad yun uilah,nuhurtu msgiig n unshuulsan bitgii too zugeer l haychih,bi chamdaa hairtai,4lee sxan amidarnaa gesen.Unende setgeld sewtei bsan ch nuhurtuu itgej bgaa,ajla taraad gerte irdeg hun nadaas zugtaalaa yu…harin uurus n zugtaad bgaa bolohoor argaa barahdaa nmg salaad yawahiig huleej suuhdaa tiim yum bicheed suuj bga bizee huurhii…

  14. sar says:

    ХОРМОЙН БУЗАР ҮР ХҮҮХДИЙГ ЗОВООДОГ ГЭДГИЙГ Л УХААРЧ ЧАДАХГҮЙ ЮМАА, ЭНЭ ХҮҮХНҮҮД БАС ЭХНЭРТЭЙ БАНЗАЛ ЭРЧҮҮҮД.

  15. angiin and says:

    ene xuuxen ui ni buruu baigaa uim be. xunii amidral urexgui xaaya uulzdag xuntei bolson l uim bna sh de. ter ni ui ni buruu baigaa uim. bi terentei suumaar bna geegui l bna sh dee. uin surtei surlen buxnuud be. minii duu xarin zuv l naizlaarai. uxaantai baigaarai

  16. Zaraa says:

    Chamas 2 iher hvvhed oljee geed heldee garas chini tataj bosgod nus nulimsig chini engerte archih nu yahnuu hahaha bas shvleg ene ter bichinee eleg avaad hayachih yuma 

  17. ganbaa says:

    Гэр бүлд хайр дурлал бялхаж байвал сайхансан. Харамсалтай нь дандаа тийм бишийг бараг бүгд мэднэ дээ. Ингэхэд гэр бүл гэж юу хэлдэг юм бэ. Гэр бүлийн тухай хуулинд “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэсэн байх юм. Энд лав тэр хайр майр нь алга. Эндээс хүн бүр нэгийг тунгаана бизээ.

  18. гэрийн эзэгтэй says:

    хүний гэр бүлийг үймүүлэж байхар хүүхдэ өсгөөд ажилаа хйигээд явж байвал яасын сайхан гэр бүл байгаа байхдаа тэр залуу нь ухаантай хүн байгаасай гэж найдахаас. иймэрхүү хүүхэнүүд цөөхөн бАЙГААСАЙ

  19. anhaa says:

    Huisiin baidal aldagdad hamag erchuud n gadagshaa yawsn bolhr bga hed n hogiin ehner huuhdee haysan ohiduud n bga umnuud dree ger bultei ene ter hamaagui oldoj l baiwal yawaldaad huuhduud unchruud niigmiin zolios bolchih uma.eruusuu gadagshaa yawsn erchuudee erguuleed awchray tegd ene hogiin bugsnii banzal bolsn umnuudg hayj hen ch toohoorgui boltsgooy.erchuud hureltsehgui bg n nowshrood bn.bi ch yalgaagui banzal umtai suusan um shig bn.teghr sainuudg n haachwaa gd heseg bodloo.kkkk za deerees n huduunii yanhanuud bugd hujaa nartai suuj bur goe um bno do.

  20. ts says:

    horwoogoor duuren buzar huuhnuud l genebuzarch bga ariuhan ch bga erchuud ni orsdoo buzar bga bizde 2iin 2 nyalh uree hayaad neg ni dongoj 10 honogtoi gee biz de nogoodoh ni oi garantai gesen biz de tegj bhad buzar gehgui yaah yum buudaj alwal taarna nohor ni nyalh bietei baihad ni hayagui bol yu gej oor hun semeerhen hairlaad yawj baidag yum ta nar seteglee zahirch chadah yumuu tegeed zahianii ezend handaj helhed awgaini nohortoo hairtai yum bolowuu hogiin awgai bol salgaad suusan ch yaadgiin

  21. zochin says:

    yadgiin hun setgeleel dagaj amidrah heregtei. hairlamaar baival hairlaj durlamaar baival durlaj yagad bolohgui gej.

  22. xxx says:

    deer bichsen hvn amaa medeerei, muu darwaisan huuhniig yuund n omoorood bgan?  ingeed uulzaad yavj bgaa chin ger bul suidlej bgaa hereg bishuu te? dawhar davhar baahan yumnuud bie bieteigee untaad nohoi bishdee ymr? zahidliin ezen bol nohriin zow bsn gedgiig huleen ziwshoorsiin bn te?  nohortei chin yavaldaj bsn huuhend bas l buruu baihgui tiimuu?  durlaal hairlaal cham shig hunii anidral suudlehgui gee l uulzdag bsiin bn shde te? xaxa yoh ooroosoo aldaag neg ch boltugai udaa haigaad uzeerei neg.

  23. 789 says:

    ЭНЭ ДЭЭГҮҮР ЧАМАЙГ ЗҮХЭЭД БАЙГАА ЮМНУУД БҮГД НӨХРӨӨ ӨӨР ХҮҮХЭНД АЛДСАН АРЧААГҮЙ АВГАЙ НАР БАЙГАА ДАА

    ЧИ ЭХ ХҮН, БАС ЭМЭГТЭЙ ХҮН

    ЯАГААД ХАЙРЛАЖ ДУРЛАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ХЭТ ГҮНЗГИЙРЧ ЦААД ГЭР БҮЛЭЭ СҮЙДЛЭХХГҮЙ ХҮРЭЭНД НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙН ХАЙР ДУРЛАЛААР ЖАРГАЖ ЯАГААД БОЛДОГГҮЙ ЮМ БЭ

  24. Bo says:

    яачихсан явдалтай хүүхнүүд хорвоогоор дүүрэн байдаг юм бэ. айлын нөхөр хүүхдийн эцэг хүний нөхрийг хуваалцах чамд тийм сайхан байнуу. бусдын амьдралд гай болохоо боль чи. эхнэргүй эрчүүд зөндөө л байгаа ш дээ гадуур. хормойны бузар тэр айлын хүүхдийг орооно шүү дээ. сэтгэл чинь өвдөхгүй байна гэжүү. хүйтэн сэтгэлтэй амьтан бэ чи.

  25. дорж says:

    Нөхөртөө гологдсон чамд нэг тийм л юм олдоно доо. Эхнэрээсээ уйдсан эр л чамайг дамшиглаж байгаа юм. Юуных нь хайр байхав дээ.Ганц бие сайхан залуу чамаар яах ч билээ дээ.

  26. jenny says:

    minii nohriig ehnertei gedgiig n medseer baij uulzdag baisan ter hvvhniig bi boldog bol buudchih ym san ymar ymnii hair baihaw dee.zvgeer doodohdoo tolgoigoo medvvlsen tenegvvd.

  27. xxx says:

    baliar huvia bodson novsh ve? ooriigoo ih l genen tsagan tsailganaar bichij nohroo muulj muulchaad, ooroo bol nohrosoo dor amitan bn shde. yer n tgd bi tiim bish bish gecheed oorsdoo iim bdg hunees bolj aldsan zowson gesen ooriigoo orovdson hund durgui hurdin, yag ter muulj bsn hun shige l archaagui uls. 

  28. suuder says:

    buruul yvj bnada.hair hedii zurh setgliin asudal ch nuguu talaasaa hariutslaga b.dg bolu.mini bodloor gantsaardaas zugtsan dald uhamsara l hair gj oilgood b.h shg bna.

  29. hangai says:

    iim zvil mash olon l bdag my neg taniliin avgai yavalddag hvvhen 2 ni ogloo bolgon neg tsetserlegt hvvhdee ugdug avgai ni meddeg ch yumu vgvi ch yumu har tsarailchaal yavj bdag uruvdultei nyalh hvvhdee tevercheel tomoo daguulchaal harin nuhur ni ene tendehiin yanhnuudiin bogsiig haraal yavj bdag sonin amidraltai hvmvvs bh yuma tegeed avgai ni nuhurtuu halamjtaigaa gaihaal kkkkk

  30. turuu says:

    Amia boddog blhoor chine nuhur chine itgej uguhgui hayjdee

  31. tetgeweriin hogshin says:

    emegtei hyn durlahaar har tsagaaniig yalghaa bdag yum tiim bolohoor l ys ni urt uhaan ni bogino zyir baina shdee  

  32. egch says:

    za yahavde hoorhii amitan, durlal hairandaa shatsan l amitan bna, yund ni bugdeeree zereg zereg haraagad bgan, hun gedeg chini setgeliin amitan, yag iim orgilson butsalsan haluun ued huchneen nugel gej medej hicheej bsan ch hair ni diilcheed bga bhgui yu, harin ch amidrah itgel huch uram zorig ogson saihan l hairtai uchirsan bnshd, ta nar yasan hunii setgeliig oilgodoggui yum be, oorsdoo neeh enhiin tagaan tagtaa ch yum shig, gehdee minii duu dotogshoo setgeltei baij bolohgui, ovchin tusna shuu, neelttei baij naiz nohodteigee cholootei ilen dalangui hariltsdag baih heregtei, za teged ooroo uzsen zovlongoo busdad medruulehgui baihiin toloo bie setgelee tevchihiig hicheegeerei, burhan chamaig iveenee

  33. Guta says:

    Ehnii hesgiig unshaad ovoodoo neg ni ch gesen iim uhaantai bval gesen chini teneg gichii bsan yum bnshd. Bi uuruu tiim zovlon amssan bolhoor ondoo bysgyig gomdoohvii gedgees bolgoomjildog ch geh shig. Bitgii shaagaad bai

  34. jiriin busgui says:

    Өөр эмэгтэй уйлж байгаа, хүүхэд нь сэтгэл санаагаар дарамтанд орж байгаа гэдэгийг яасан боддоггүй юм бэ. Зөвхөн амин хувиа хичээсэн хүмүүс нууц амраг болж явдаг гэж би боддог. Бусдыг огт бодохгүй, зөвхөн өөрийнхөө жаргалыг урдаа тавьж түүнийгээ гэгээн ариун хайр мэтээр тунхаглаж ярьсан хүүхнүүд ямар их байдаг юм бэ. Өөрт нь тэр тухай хэлэхээр хэзээ ч өөрийнхөө буруу гэж хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Гэр бүлд хамгийн нандин зүйл нь хайр. Гэтэл тэр нандин зүйлийн дундуур ямар ч зөвшөөрөлгүй дайрч орчихоод өөрийгөө зөвтгөөд байгаагаа ариун гэгээн гэж ирээд өндөрт өргөөд байгаагаа хөндлөнгөөс харж дүгнээсэй. 

  35. 1 says:

    ehendee lag ym bichjeesnaa suul ruugee yu vee. hudlaa neeh gemgui ariuhan tsarailaad 

  36. mr.hitch says:

    Ooroo adilhan zovlon amschaad ymar uhaan suudgui amia bodson huuhen be? Morooroo huuhduudee l sain hub bolgoj osgohdoo anhaarlaa hamduulval yasan ym vhi er nohroosoo ogt ylgagdah zuilgui hogiin amutan bolchihson bna shdee.

  37. лол says:

    Негее залуугийн эхнэр нь дотроо нэг л муу совин татаад шенежин уйлж хонож байгаа байхдаа.

    Еерее амсаж енгереесен муухай шене бурийг еер эмэгтэй битгий амсаасай надаар дуусайсай л гэж боддогсон.

    Чи харин хуний эхнэрийг огт еревдехгуй юм.

    Оорт чинь гэм хийгээгуй танихгуй эмэгтэй хуний уйлах гомдох шалтгаан байхаа больвол яасан юм бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.