Сайн байцгаана уу би та бүхэнд миний амьдралд сүүлийн 2 жилд гарсан өөрчлөлтийн талаар бичих гэсэн юм, би одоо 27 настай, эхнэрээсээ салсан бизнесмен. 10 жилд байхдаа нэгэн охиныг би анзаараагүй явж, хонхны баярынхаа орой ангийнхаа нэгэн охиныг арай өөр нүдээр олж харав, хонхны баяр болж байсан тул тэр охин цав цагаан хувцас өмссөн байлаа. Нилээн хөдөлгөөнтэй байсан би ангийнхаа тэр охиныг их шохоорхож найрч гарч өглөө. Тэр өдөр би тэр охиныг амьдралынхаа 8 жилийг хамт өнгөрөөх хань минь болно гэдгийг бодсон ч үгүй.
Бид анх уулзаж эхэлснээсээ хойш 2 жилийн дараа би гадагшаа сурахаар явахаас 2-хон долоо хоногийн өмнө тэр жирэмсэн болсноо надад хэллээ, дөнгөж 17 болон 18-тай хүүхдүүд бас дээрээс нь би гадагшаа сурахаар явах гэж байсан учир бид 2 хувьд яав ч тохиромжтой үе биш байсан юм. Тэгээд тэр минь эм ууж анхныхаа хүүхдээс бид 2 татгалзсан, жилийн дараа тэр наддээр ирж хамт сурхаар болсон, тэнд ч амьдрал тийм амар байсангүй ээ, гэхдээ ямар ч л байсан хамт байсан учир сайхан л байлаа…
Гэхдээ тэр надтай хамт нэг л жил хамт байгаад Монгол буцсан би ч сургуулиа төгсөөд Монголд ирж бид 2 тусдаа гаран хамт амьдарч эхэлсэн. Би багаасаа л бизнесд их сонирхолтой хүүхэд байсан болохоор тэр бодлоо хөөж бүтэх бүтэхгүй баахан л зүйл хөөцөлдөж өдөржин гадуур гүйдэг байлаа. Харин тэр нэгэн улсын байгуулагад ажилд орсон юм, өглөө 8 аас орой 8 болтол ажиллана, би ч тэр үед бас гэртээ ирнэ хамт нэг кино үзэж мэдээ харсан болоол орондоо орно. Өглөө сэрээл яг л энэ үйл явдал давтагдаж бид хоер 2 жилийг өнгрөөлөө. Миний ажил ч сайн байсангүй мөнгө олохоосоо илүү алдагдал амсах нь их байлаа. Ийм ч учраас ажилд орохоор болов. Монголын нилээн томоохон компанид жирийн менежерын л түвшинд сарын 800.000-н цалинтай ажиллах болов, гадаад хэлний мэдлэг өндөр гадаад төгссөн дээрээс нь үргэлж л шинийг хайж сэдэж явдаг өдөр шөнөгүй ажлаа хийж буй хүн компаний еренхий захиралын нүдэнд амархан өртөж 3-хан сарын дараа нилээн өндөр албан тушаал болон цалинтай боллоо.
Гэхдээ ар гэрт минь яг энэ мөчид би юу болж байгааг анзааралгүй явж, эхнэр минь оройтсоор 10 гэж гэртээ ирдэг болов би ч нээх тэр тал дээр үглэж уурладаггүй байлаа. Магадгүй түүнд их итгэдэг яав л гэж боддог байсан тэнэг бодолтой явжээ одоо бодоход.
Нэг өдөр би оройтож гэртээ ирлээ эхнэр маань орондоо ороод унтсан байв би ч хувцасаа тайлаад орондоо орох гэтэл эхнэрийн утсанд мессеж ирлээ санаадгүй авч унштал, 2-уулаа одоо ингээд больсон нь дээр гэсэн мессеж байлаа, ямар учиртай нь ойлгомжтой болов. Тэр шөнө бид 2-н гэрлэлтийн сүүлчийн шөнө байсан, бодох болгонд уур минь хүрч дэлбэрэх дөхөж байлаа сүүлд нь эргэн тойрны найзуудаас архи уунгаа сонсоход тэр залуу нь нилээн хөрөнгө мөнгөтэй залуу юм гэнэ эхнэртэй минь уулзалддаг болоод гурав дөрвөн сар болсонг нь олж мэдлээ. Хайран 8 жил минь…
Тэр үеэс хойш өөртөө заавал амжилтанд хүрэх зорилго тавьсан өөр юунд ч биш, хамгийн ихээр итгэж байсан эхнэрээ хүнд алдсан би нилээн дуугүй дотогшоогоо зантай болж хувирлаа. Найзуудтайгаа ч гарж орж ууж идэхээ болилоо. Миний өмнө зөвхөн ажил байлаа компанидаа ерөнхий захирлын баруун гар дайтай үнэлэгдэх болов, хүн юунд ч анхаарлаа хандуулалгүй зөвхөн ажилдаа амьдралаа зориулахад цаг хугацаа хурдан өнгөрч илүү ч их юм амжуулдаг юм байна лээ…
Хавар болж 5 сарын нэгэн орой би Боогий гэх нэгэн бүсгүйтэй танилцсан юм, тэр минь бас өмнө нь гэр бүлтэй байсан нэг охинтой, бид 2 зовлон адилхан байсан юм, түүний нөхөр өөр эмэгтэй рүү явсан, би Боогийг анх харсан тэр мөчөөс л надад маш ихээр таалагдсан бид 2 хайрандаа яг л гал мэт дүрэлзэн шатаж байлаа…
Би ажилаа орхиж өөрийн хувийн компаниа байгуулж хуримтлуулсан мөнгөөрөө бизнесээ эхлүүллээ. Монголын нэгэн томоохон бизнесмен хүний туслахаар нилээдгүй хугацаанд ажилласан надад сурч авсан зүйл маш их байсан учир би энэ удаад бүтнэ гэдэгт бат итгэлтэй байлаа.
Миний хувийн юм учир би ажилдаа өмнөхөөсөө илүү цаг хугацааг зарцуулдаг болсон энэ үед Боогий минь жирэмсэлсэн юм, би ч хүүхэд хүсэж байсан хүн бөөн л баяр боллоо. Гэхдээ хүсэж байсан хүүхэд минь амьдраагүй юм Боогий минь бас их ажилдаг байсан тул бие нь өвдөж эхний жирэмслэлт бүтэлгүй болсон. Би түүнийгээ тайвшируулж ахин оролдоод болно гэдэгт итгэж байсан, 2-хон сарын дараа миний хүссэнээр ч болж ахин жирэмсэн болсон юм. Энэ удаад болгоомжтой байх хэрэгтэй гээд Боогий ч ажиллахаа багасгасан юм, харин миний бизнес надаас бүүр их анхаарал шаардах болсон үе байлаа.
Удахгүй өрхийн тэргүүн болно аав болно гэсэн бодолдоо автаж гэр бүлээ сайхан амьдруулна гэж өдөр шөнөгүй зүтгэх боллоо. Боогий минь энэ үед их л ганцаардаж байсан учир сэтгэл санаагаар хямарч айж эхэлсэн өмнөх амьдрал нь давтагдах вий гэж их айсан байсан учир надад би тээж чадахгүй нь гэж хэлэхэд би уурласан, тэнэг л байсан үе, түүнд хамгийн ихээр миний дэмжлэгэ хэрэгтэй байхад түүнд уурлаад 2 долоо хоног алга болж л байдаг , тэр хооронд тэр минь ахин зулбалаа…
Үүгээр л бид 2н хамтын амьдрал бас л төгслөө. Гэхдээ би түүндээ маш их хайртай байсан, тэр явдлаас хойш 2 сарын дараа би түүнтэй уулзахад надад охиныхоо аавтай буцаад нийлж байгаагаа хэллээ. Хүүхэдийг төрсөн эцэгтэй нь байлгахгүй гэж зөрүүдлэх сэтгэл надад байсангүй, толгой дохин л чимээгүй өнгөрлөө…
Амжилтанд хүрэх гэдэг зорилготой түүн рүүгээ бух шиг дайрах би ар гэрт минь болж буй зүйлсийг анзаарсангүй. Одоо надад 2 байр 2 машин 60 гаран ажилтан тогтмол чамлахааргүй хэмжээний орлого нэр хүнд байна. Гэхдээ би гэртээ ирэхэд ганцаараа. Өглөө кофегоо уугаад аягаа ширээндээр үлдэж үнсний саванд татсан тамхины минь иш яг л тэр хэвээрээ…
27 Comments
ажлын илжиг болж явах чинь чамайг жаргалтай болгож байгаа бол тэгээд яваад л байж дээ
khudlaa shaaj gaikhuulakhaa boli iimerkhuu amjilttai khorongo mongotei khunees khuukhnuud yalanguya mongoliin yum uzeegui shunaltai khuukhnuud saldaggvi yum
Tegeed ch iimerkhuu amjilttai khun iim saitruu orj iim yum bichdeggui yum shaadag avgaida khayagdsan orovdmoor gar…………..
Sain bna uu? Er ni bodood haraad bhad yg ene asuudal ih garah ymaa. Bi ch bas ehner maani jiremsen bolood zaluu ger bul eej egchteigee neg bairand hamt amidardag odoo ch hamt l bna mongo l olj bval boloh ymshig bodoj ali boloh iluu tsag hiij gaigui shih tsalin avchih sanaatai l zutgej ajilaa taraad autobusand dohij yvsaar bgaal orj irj hooloo ideel utsaa shirtej jaal juul medeelel avch bgaad l untdag blaa. Odoo bol bie taaruu gertee bgaa. Ergeed bodhod ehner min odorjin gertee gantsaaraa nmg huleegeed uidaad l oroi bi irne oligtoi ym dugrahchgui ydarsan hun har yr gd l muuhai l bdag bsn bh. Ingeel bodohoor ooriigoo buruutgaj uur ch hureh shig thdee ter ueiin bdald yaj hun tsarai aldaad l suugaad bhv uneheer hetsuu. Odoo hoyulaa ajilgui bgaa bolohoor yg ter zovlong mederch bna. onoodor hodolvol hols l boljdee buh ymand mongo mongogui bol yaj ch chadahgui tegheer odoo yamar ch ymbdee. ajil amidral hoert hoyulnd ni l mash anhaaraltai l bh heregtei ym shig bgaam. Ene site unshaad bhd ch gsn nohoriin sex horchloo buruu haraad untlaa tegheer ni bi oor huntei untsan ch geh shig tm ym uneheer ih bna haramsaltai. Bi ed ajil hiij bh ued yun sex manatai l bsn. Bi humuusiig bodvol husel ihtei teghed l oroi ireel ydarj ydjiital sex hiine gedeg bol ooo estoi bolie untah min l blaa. Thdee bas ogt hiihgui bna ch gej yu bhav. Tm ued neg negnee oilgodoggui. Ylan guya ehneruud eldev ym bodoj terendee itgej zavhairdag. Choinom helsen bdag ‘ toochson zovlondoo ooroo itgej tolgoi medreliin solio tusdag’ gej. yagaad iim orovdoltei zuildeer humuus alddagiig medehgui neg ni zailuul mongo oloh gd l zutgeed bdag nogoo ni tend budilaal bdag thdee bas bolj butehgui erchuud bnaa bas. Tegjeer eroosoo bgaa zuildee setgel hanaj surmaar ch ymshig. Negent l avaad suusiin bol oor huntei bitgii zavhairldaa! Ehner avaad tuunteigee amidrah hugatsaandaa zovhon ehnerteigee sex hiilee gd uhchihgui shdee oor huntei huurj sexdlee gd nas chin nemegdehgui shdee zgr l neg terhen zuuriin taashaal. Bi lav ehneree huuray gj boddogchgui bodohchgui! Neg bol erhtengeeree tolgoi hiigeed neg bol mongond boolchlogdood yamaarch ymbdee ene asuudliig…
үхэх дөхсөн өвгөн биш юун сүртэй юм бэ чи. Дахиад амьдралаа бий болгооч. 2 бүдэрч 3 дахь дээрээ ухаантай бүдрэхгүйг хичээ. Сайхан амьдралтай болно оо. Болохын төлөө өөрийн хувийн зан чанартаа өөрчлөлт хий. Амьдрал гэдэг ухаарсан мэдсэнээ хэрэгжүүлэх хүрэлцээтэй хэрнээ маш том лабортори шүү дээ.
надад 4 сайхан үр сайхан хань хашаа байшин банхар нохой байна миний 4 үр хань минь тэр чигээрээ л үнэт эрдэнэ юм шүү дээ хүн байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун тайван амьдрах хэрэгтэй. өө бас хөл дүүжлэх унаатай би нөхрийгөө хэзээ ч паартай байранд паалантай жорлонд суумаар байна гэж зовоодоггүй гол нь гэр бүл минь эрүүл элэг бүтэн жаргалтай байгаасай л гэж залбирдаг бусад нь бол болий ш дээ залуу хүмүүст бол цаг хугацааны л асуудал зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг сайхан амьдрах юмсан гэдэг сайхан үг байдаг даа хэндээ сайхан харагдах гэж өөрийгөө үр хүүхдээ хань ижилээ золиосолж мөнгөнд улайрдаг байнаа манайхан хэтэрхий туйлширж өөрсдийгөө зовоож амьдрах юм явж л байвал ямар ч 4 дугуйт ялгаа юу байхав ярьж л байвал ямар ч утас байсан яахав дэээ
baldan chi shuu
Teed goy yum bishw. Bi naad muchiig chini amsah gej ajliin sadaa noiton hamiunaas salah gej ugee helj usee zulgaaj tamaa tsainaa, heseg ch bolov zavsarlaga av er hun bj 35 hurtelee saihan hiij buteehee surch medehee amjuulciin bol gazar oron uzej nud tail hun hartai tanilc yamar 40 garchaad gasalj bga bish 30 garchaad ch ehleegui yavjiigaa yu yu ch gui humuusiin derged turshlaga suutsan l bgam beeshd.
Tamhia harin hayaarai nadaa tamhinii ishee uns hogoo huneer tseverluulj ayagaa ugaalgaj bsnaa ogt unelj bgagui hun shig l sanagdlaa biye daah bolooguil bn da. Udurt gamc cag ireed ger ceverlechihdeg uilchlegchtei bolchuul yadiin bol teed naiz ohin mohintoi bol huuhded yaarch yahnuu uuruu huuhdeeree bgam bn shd.
Zaluu nasnii amtiig av edel jargaj amj yun yadargaatai yum haij yavdag yambatai gar ve.
Emegtei hund ch gsn 27 dajgui l yum yum ehluulehed oroitooguil nas bn
Ed hurungu ch yahav belen yum haisan zalhuu busgui bandi nart l sonin yum bgaz zaluu yum medq ohid chihdeh esvel adilhan chamtai chamgui hurungu chinee baitugaig bosgochih chadaltai setgeleeree bayan naizuudtai bolj uulzaj garch orj bai.
Yer n bol olson hursen amjilt chini enuuhneer duuschij bga bol niitiin bairnaas tsaashihiig setgeh hemjeend och, nejgeed uls hotuudiig damnasan yum bosgohyn tuluu yav.
Bur barq bol teel busgui hun haijiina bi BAYAN gesen zar naagaad uzq yu haha chinii oncolj bga 2honuudad chini taarahuits hooson garuud shuugildaal orood ireh blguide.
Amjilt
Дөнгөж 27-той. Юун амьдрал зохиох? Хаа байсан юм бэ. 37 хүрч байж ингэж ярь. Боломжтой бол сайхан аялах хэрэгтэй ш д. Найз охинтой болохгүй юу даа, юун авгай хүүхэд.
uriin zaya gomdoj dee.
er ch bai em ch bai amidralaa sain saihan bolgoh gej yavsaar btal ooroo etsend ni 1aara vlddeg horvoo yumuu da.heterhii 1taliig barij amidarhaar iim boldog yum shigee.ali aliig ni hosluulj amidarsan hvn l hojdog yum shig bna.ed hurungunuus ilvv setgeliin jargaliig erhemlej amidrah heregtei shv zaluusaa
hunee
zarim erchuud gertee bgaa hunbee hun bish tejeever amitan shig sanadag bhaa. hamgiin gol ni amid hariltsaatai bmaar
Сдак гэж яг л ингэж байгаа юм даа. Мөнгөтэй болъё ийш нь тийш нь явы ингэж сайхан амьдаръя гэдэг хэрнээ өөрийнхөө цалин гэж 3хан төгрөгөө их юманд бодож, өөртөө зараад үлдсэнээрээ гэртээ хүнсээ авхаас хэтэрдгүй байсан хэрнээ адилхан ажиллаж байна гэж үглэдэг, хувь хувьсгалыг давхцуулаад л ажлаа барахгүй, яалтчгүй бөгс долоох хэргээр хүн амьтантай уулзаж ганц нэг шил юм уугаад согтуу ирхэд минь архичин гэж дууддаг хэрнээ мөнгөө аваад ирхэд минь, шинэ байраа аваад эхний орой хонож байхдаа учиргүй хайртай болчихсон байсан эхнэр бодогдчихдог байгаа.
HOOE MNAIHAAN BALDAN BAS BGA SHUU ZARIM NI BALDANRUU YAHAW BALDAN ZAHIDALIIN EZENEES 1-R ILUU XIXIXIXI
oo bi suuchii oo chamtai
ndd 2 shn hvvhed bna kkkk udhgvi bair mini ashiglaltand orn tghr bas bairtai yum bna bas ajiltai yum bna nuhur l alga da za tgj bgd oldoh blgvi dee gj
Монголын олон залуус эрчүүд уншихад сургамжтай бичлэг байна шүү. Ажилтай байна, та нарыг тэжээх гэж явж байна гэж уурласан, уцаарласан, ар гэрээ, ханиа, хамгийн гол нь сэтгэлийн хэрэгцээг нь үл ойшоосон завгүй хүмүүс яваад л байдаг. Эцэст нь ханийнхаа сэтгэлийг хайрыг алдаад хоцордог шүү. Эмэгтэй хүн эдээс илүү сэтгэлээр дутаж цангадагийг санаарай.
Nadad 2 bair 2 r mashin 2 r huuhed bna saihan hani bna gehdee bi amidraliin az jargaliig hurungu bish eleg buten eruul enh amidral gej boddog
мөнгө мөнгө гэж улайрдаг, хар амиа боддог эрчүүдийн жишээ байна. яах вэ чи ухаарч чадах залуу байна. ахиад алдахгүй ээ. амжилт
Ooroo joohon yum bichih gej orolddogu? Gyi yah ve bolomjiin l zohiol bn
ymarch hair halamjgui tever duuren munguur ch yah yum bilee. manai nuhur bas ajilda mash ih ulairdag bsan odoo l ajillahgui bol geed l. ajillaj ajillaj ireed l untaad l zogsoo zaigui utas n duugaraad l. medeej ar geriinhe tuluu gedgiig oilgoj demjdeg bsan ch tsaanaa l 1 ger oron hundii sanagddag bsan. nuhurtei ch yum shig nuhurgui ch yum shig. tuhtai yariltsah tsag ch oldohgui.
tgd 1 udur halamjlahgui bna ger oron, ur huuhedde anhaaral tavihgui bna gej yaria ehleed suulde uuriiguu umuuruh mayagtai bolood irheer n ter munguuruu ehner huuhed hudaldaj avch chadna gevel hamaa algaa l gesen. ternees hoish ali aliniig n hosluuldag bson shu.
erchuud olon yumand zereg anhaaral tavij chaddaggui n engiin jisheenees harhad oilgomjtoi bdag da emegteichuud yadag bilee ajilasa ireed huuhde harangaa utsaar yarij hooloo hiideg de yag l 8 gartai yum shig. kino uzej bhda humsaa budaj nuhur huuhde yu hiij bgad n anhaaral handuuldag yag l 4 nudtei yum shig.
bgaa yumaa urgujuulj ahij devshihed buruu bol bhgui shde hamgiin gol n ehner huuhded chin hair halamj l hamgiin heregtei bdiim da.
kkk. Gadur l dvvrn nohr haisn gants biy bvsgvichvd bn.ergn toirnd ch hed hedn single nzuud bn.inged ehnrtei bolchihmsoo gesn bodltoi erchvdtei hagur zorood bdgin boldo.burhn ta hoornd ni hurdn uchrulj hairlach kkk
Chi ooroo bldguu baas bn daa aldaa bl chiniiih amjilt ch bs chiniiih
nadad 3 bair 3 mashin 61 ajiltan baina
Emegtei hun chin chiheeree durladag shdee. Hair halamjaar dutsan emegtei hun ih gantsaardaj oor negniig haih yumuu setgeliin daramtand ordog yum. Etsciin etsest chi ed horongiig awaad uhehgui.Chinii ard ur undes chin l uldeh bolno. Tiim bolohoor emegtei huniig hairlaj yb.. Baga hairaas ih hair urgadag yum. oor yu helehew dee buhniig shineer ehleed uz . Emegtei huniig hairlaj ybaarai.
Ханийн заяа хаяна, Үрийн заяа үргэнэ гэж юм байдаг гэсэн. Чамайг ид ажил карьер гээд гүйж байхад чинь эхнэр чинь найз бүсгүй чинь ямар их ганцаардаж зовж шаналж байсан бол би бас яг чам шиг байсан байх хөрөнгө мөнгө л байвал жаргалтай амьдрах юм шиг санаж явждээ. эр ч бай эм ч бай хажуудахаасаа хайр халамж урмын сайхан үг л хүсдэг юм шиг байгаа юм харин бид хажуудаа байгаа энгийн амар амгалан бүхнийг Аз жаргал гэж ухаарахгүй явах юм даа. Залуу минь амьдралд түр зуур ч гэсэн завсарлага хэрэгтэй байдаг 1раа байж өөртэйгөө ярилцаж би хэн бэ гэдгээ ойлгохыг мэдэхийг танихыг хичээ. Тэр үед зөвхөн чамд зориулагдсан чиний төлөө амьдарч, чамайг байгаагаар чинь хайрлах эмэгтэй тааралдах байх. Би ч бас намайг байгаагаар минь хайрлах эмэгтэйг хайдаг. Амжилт хүсье…
tsewerhen tender bh chin ee odoo mnai heden huuhnuud jig jug getsgeen dee