Надад эр эс байхгүй…

bff46bdc689ed138original

Сайн байцгаана уу? Хайр бид хоёр нийлээд хоёр жил гаран болж байна. Хүүхэд олдохгүй болохоор нь Эх нялхасд үзүүлсэн. Би зүгээр боловч миний хайр эр бэлгийн эсгүй гэсэн онш тогтоосон. Саяхан мэдсэн болохоор олон газар явж үзүүлж амжаагүй л байна. Ийм тохиолдолд хүүхэдтэй болох боломжтой болов уу? Хаана хэнд хандах вэ? Ямар эмчилгээ байдаг бол гээд л олон асуулт дор дороосоо ундарч байна. Та бүхэн энэ талаарх мэдлэг мэдээлэл байвал хуваалцаач.

17 Comments

  1. united express says:

    Найдвар амь бүтээнэ… 

    Энэ ертөнцөд хүмүүний заяаг олж төрсөн бол ур удмаа үлдээн буцах нь хүн төрөлхтний ариун хүсэл, үүрэг билээ.  
    Үнэхээр бидний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд! Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад авмаар жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж үү?  Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж ярьдаг.
    Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьгалыг төрүүлж асар том орон зайг эзлэж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхнаас бидэнд өгсөн бэлэг билээ.  
    Гэтэл бурханаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй зовлонтой хүмүүс бас байдаг . Өнөөгийн нийгэмд  олон шалтгааны улмаас гэр бүлийн дотор үргүйдэл бий болж хардалт, салалт, үл итгэлцэл, сэтгэл санааны дарамт авчирсаар хосуудын хайр итгэл, хамаатан садны харилцаа холбоог эвдсээр байна.
    Найдвар амь бүтээнэ гэсэн эрмэлзэл дор үйл ажиллагаагаа явуулдаг 50 гаруй жилийн түүхтэй  БНСУ дахь үргүйдлийн эмчлгээ, үр шилжүүлэн суулгалтын хамгийн том төв болох Мариа эмнэлэгийн ерөнхийлөгч Лим Жин Хутай ярилцлаа

    Сурв: Үргүйдлийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмслэлээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэхгүйгээр байнгын бэлгийн харьцаатай нэг жилээс дээш хугацаанд хамт амьдраад хүүхэд олохгүй байвал тэр хосыг үргүйдлийн шалтгаантай гэж үзсэн байдаг. 
    Нөхөн үржихүйн насны хүн амын дунд элбэг тохиолддог хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг нийгэм, анагаах ухааны нэг чухал асуудал бол яах аргагүй үргүйдэл юм. Эрдэмтдийн судалгаанаас харахад үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйчүүдээс, 40 хувь нь эрчүүдээс 10 орчим  хувь нь хоёулангаас нь үүдэлтэй байдаг нь тогтоогдсон. Үргүйдлийн анхдагч шалтгаан нь олон янз. Тухайлбал: төрмөл, удамшлын байдаг. Дааварын болон бэлгийн замын эрхтэн тогтолцооны төрөлхийн гажиг анхдагч үргүйдлийн нэг шалтгаан байдаг.  Гэхдээ энэ нь нийт үргүйдлийн дотор багахан хувийг эзэлдэг. Хамгийн их хувь эзлэж байгаа нь үргүйдлийн хоёрдогч шалтгаан буюу олдмол үргүйдэл юм. Үүн дотроо үргүйдэлд хүргэж буй хамгийн гол хүчин зүйл нь бэлгийн замын халдварууд байдаг . Мөн үр хөндөлт, умайн гадуур жирэмслэлт хоёрдогч үргүйдэлд хүргэх бас  нэг гол шалтгаан болдог. 
    Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд, гэр бүлийн тогтвортой байдалд, сэтгэл зүйн болон эдийн засгийн хувьд сөрөг үр дагавар ихтэй нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал юм. ДЭМБ –ын мэдээлснээр нийт гэрлэсэн хосуудын 8-12%-д амьдралын аль нэгэн үед үр хүүхэд олоход бэрхшээл тохиолддог, эдүгээ дэлхийд ойролцоогоор 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн тооцоо байдаг  
    Үнэхээр үргүй гэдэг нь нотлогдсон тохиолдолд  сэтгэл санаагаар унаж одоогийн энэ амьдрал хувь заяандаа гомдох бус дараагийн шатны арга хэмжээгээ авах хэрэгтэй. Үргүй гээд бүх юм дуусчихгүй. Үргүйдлээс үүдэлтэй сэтгэлзүйн хямрал, үл итгэлцлийг давж хамтын амьдралаа хамтдаа бүтээх, аз жаргал гэрэл гэгээ авч ирэх үрийн заягаа хамтдаа хайгаарай.  Эрүүл мэндийн салбар глобальчлагдаж  буй өнөө үед технологийн дэвшил практикт нэвтэрсээр байгааг санууштай.  
    Сурв: Мария эмнэлэгийн талаар танилцуулахгүй юу
    Манай эмнэлэг 1966 онд анх эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх чиглэлээр байгуулагдсан, 1989 онд үр шилжүүлэн суулгах ажилбарыг БНСУ-д анх нэвтрүүлсэн, 1990 онд Азийн анхны хуруу шилний хүүхэд боловсруулсан, Азийн үргүйдлийн эмчилгээ үр шилжүүлэн суулгах хамгийн том төв бөгөөд БНСУ-ын Сөүл, Сонне, Илсан, Бучон, Тэжон, Тэгү, Пусан, Чэжү болон БНХАУ-ын Бээжин АНУ-ын Нью Йорк зэрэг хотуудад нийт 8 салбар эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  
    Мариа эмнэлэг нь зөвхөн үргүйдлээр мэргэшсэн, энэ талаар тусгайлан дагнасан эмнэлэг бөгөөд бүх салбар эмнэлгүүдийн бүх үзлэг эмчилгээ болон шинжилгээг төгс гүйцэд, нягт нямбай хийж, үргүйдэлтэй хосуудад хандсан үйл ажиллагаа  явуулдаг учраас эмнэлгээр тав тухтай үйлчлүүлэх боломжыг сайтар бүрдүүлсэн болно. Манай  эмнэлэг нь үргүйдлийн салбартаа шилдэгээр хүлээн зөвшөөрөгдөж  олон улсын хэмжээний аттестатчлалын байгууллагууд тухайлбал  ICQ  чанарын байгууллагын гишүүн байгууллагууд болох JCI, CCH, QIC, TCH, IHC зэрэг аттестатчлалын байгууллагуудаар зэрэглэл тогтоогдож олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулахаар аттестатчлагдан амжилттай жирэмслэлтийг нэмэгдүүлэхээр судалгаа шинжилгээний өргөн хүрээний хөтөлбөр, өвчтөн төвтэй эмчилгээ үйлчилгээг хүргэж байна.   Дэлхийд цөөнд тооцогдох үргүйдлийн эмчилгээ, судалгаагаар мэргэшсэн Мариа эмнэлэг нь зохиомлоор үр тогтоох IVI, эсийн хуваагдлаар үр тогтоох, боловсроогүй өндгөн эсийг хуруу шилэнд шилжүүлэх, үр хөврөл шилжүүлэн суулгах IVF, өндгөн эсэд эр бэлгийн эсийг шууд суулгах  ICSI, дааварын тогтолцооны менежментийн аргаар үр тогтоох гэсэн анагаах ухааны салбарын шилдэг технологиудыг нэвтрүүлсэн.
    Түүнчлэн бид жирэмслэлтийн хувийг өсгөхийн тулд хөгжим эмчилгээ, стресс тайлах эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөөг хосуудад зориулан тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг.  ОХУ, БНХАУ, Казакстан , Монгол болон Европын зарим орнуудаас үйлчлүүлдэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй салбартаа арвин туршлагатай юм.
    Сурв. Эрүүл мэндийн салбарт үргүйдлийг эмчлэх талаар нэвтэрч байгаа орчин үеийн ямар арга технологи байна вэ 
    Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудын  хувьд экстракорпораль үр тогтоолтын арга жинхэнэ авралыг авчирдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой үед өндгөвчнөөс өндгөн эсийг авч тусгай саванд эр бэлгийн эстэй үр тогтоож, инкубаторт хийнэ. 48-50 цагийн дараа эдгээр эсийг эхийн умайд суулгана. Үүний зэрэгцээ эхэд давхар дааврын эмчилгээ хийдэг.  Мөн эр бэлгийн эсийн хөдөлгөөн хангалтгүй тохиолдолд тэдгээрийг өндгөн эс рүү нэвтрэн орох явцыг хөнгөвчлөхийн тулд өндгөн эсийн гадаргуу дээр зүслэг хийдэг арга ч бий. Үрийн шингэндээ ганцхан эр бэлгийн эстэй эрчүүдэд хүртэл үр тогтоох боломж бий. Энэ үед бэлгийн эсийг баръж авч тусгай аппаратаар өндгөн эсэнд суулгана. Үр тогтолтыг илүү батжилттай болгох зорилгоор умайд 4-8 эмбрион суулгадаг.  Хосуудын нөхөн үржихүйн тогтолцоо, дотоод шүүрэлийн тогтолцооны онцлогоос  шалтгаалаад боловсорсон болон боловсроогүй өндгөн эсийг шилжүүлэн суулгах аргууд ч нэгэнт нээгджээ. Түүнчлэн үргүй гэсэн оноштой зарим эрчүүд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эс илэрдэггүй ч дааврын шинжилгээгээр эр бэлгийн эстэй болох нь нотлогдож байдаг тал бий. Энэ тохиолдолд төмсөгний эд авах болон эр эсийг шууд соруулан авах арга байдаг.
    Сурв. Ямар онош заалттай хүмүүс ийм ажилбараар хүүхэдтэй болох боломжтой вэ
    Үр тогтоолтонд саад болж байгаа шалтгааныг арилгах боломжгүй үргүйдлийн хэлбэрүүдэд энэ аргыг ашиглах нь үр дүнтэй байдаг. Жишээлэхэд, савны гадуурх жирэмслэлтийн улмаас үрийн сувгаа авахуулсан, үрэвслийн улмаас савны гуурсан хоолойн нэвтэршил нөхөн сэргээх боломжгүйгээр алдагдсан, үрийн шингэний хэмжээ хангалтгүй, эсвэл үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөн үед түүнчлэн анхдагч үргүйдэл буюу гормоны өөрчлөлтөөр үр тогтдоггүй хүмүүст энэ аргыг хэрэглэх нь зүйтэй юм. Гэхдээ эрэгтэйчүүдийн үргүйдэлийн үед заавал IVF  аргыг ашиглах шаардлагагүй бөгөөд зохиомол аргаар гаргаж авсан үрийн шингэнийг савны хөндийд оруулах ISCI  аргыг ч бас ашигладаг.  Харин хууль эрхзүйн хувьд олон улсын заалт болон БНСУ-ын нөхөн үржихүйн хуулиар үр шилжүүлэн суулгах хүсэлт гаргасан хосууд заавал албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүл байх ёстой. 

    Сурв. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн талаар та мэдээлэл өгөхгүй юу

    Дээр дурьдснаар бэлгийн замын үрэвслийн архагшилт, гэмтэл, насжилт, гормоны өөрчлөлт зэргээс шалтгаалан үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн хэмжээ хангалтгүй байх /oligozoosperm/  болон  үрийн шингэндээ эр бэлгийн эсгүй байх / azoosperm / эр бэлгийн эсийн бүтцийн өөрчлөлт, гэмтэл, хөдөлгөөн муу байх, үр дамжуулах хоолойн битүүрэл өөрчлөлт зэргээр эрэгтэй хүнд үргүйдэл үүсдэг.  Ингэснээр бэлгийн амьдрал нь хэвийн байх боловч үр тогтоох чадваргүй байдаг.  Ийм тохиолдолд үргүйдлийн эмчилгээг хийсэн ч үр дүнгүй болдог. Тиймээс хамгийн оновчтой бөгөөд цорын ганц арга бол үр шилжүүлэн суулгах боломж байдаг.  Үрийн шингэн хичнээн ялгаравч  амьд эс нь гадагшладаггүй учраас бичил мэс ажилбар  /TESE,MESE PESE / гэсэн хэд хэдэн аргаар бичил мэс ажилбарыг тухайн эрэгтэйн биеийн онцогт тааруулан зүсэлт болон эд авах замаар спермийг ялган авч сэдэлжүүлж үр тогтоох үйл ажиллагааг явуулдаг.  Бид эр бэлгийн эсийн центросом /үр тогтоход чухал үүрэг гүйцэтгэдэг эсийн эрхтэнцэр/-ыг гэмтээлгүй эр бэлгийн эсийн мембраныг зүсэх аргыг боловсруулснаар ICSI-ийн чанарыг сайжруулж жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлэх тал дээр тогтмол анхаардаг. Мөн эхнэрийн биеийн онцогоос шалтгаалж үр тогтоох аргыг сонгож өгдөг. 
    Сурв. Үр шилжүүлэн суулгахын өмнө болон хойно ямар нэг шинжилгээ хийгдэх үү, жирэмслэх магадлалыг хэрхэн тогтоодог вэ, эрсдэл нь юу вэ

    Үр шилжүүлэн суулгах нь хялбар биш юм.  Бид бүхэл бүтэн  эмч, сувилагч, лаборант, ажилтнуудын баг  ажиллаж байж энэ үйл ажиллагааг хийдэг.  Мэдээж үр суулгахын өмнө болон хойно заавал шинжилгээ хийгдэнэ. Хосуудын болон эхийн биед шинжилгээ хийхээс гадна лабораторын нөхцөлд  гаргаж авсан үр хөврөлийг шилжүүлэхийн өмнө судладаг. Үр хөврөлөөс бластомер эсвэл трофобластыг авч генетик шинжилгээ хийдэг бөгөөд энэ  нь удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр нэг генийн өвчин тухайлбал, талассеми, Х-хромосомын өвчин болох гемофил, Дауны хам шинж, түүнчлэн хромосомын тооны өөрчлөлт, транслокаци, зуршмал зулбалт зэргийг оношилж болно. 
    Дэлхийн жишиг хуруу шилний хүүхдийн үр тогтох магадлал 35-45% байдаг. Жирэмслэлтийн хувийг өсгөхийн тулд шинжлэх ухааны нарийвчилсан судалгаануудыг хийж тодорхой арга зүйг практикт нэвтрүүлсээр байна. Гэхдээ энэ хувь бол харьцангуй байдаг. Монгол гэр бүлийн  хувьд тогтсон хувиас арай илүү өндөр байх жишээтэй. 
    Эмнэлэгээс гаргасан журмын дагуу бүх шинжилгээ эмчилгээг тогтоосон цаг хугацаанд нь алгасалгүй хийх нь мэдээж үр тогтолтын эрсдлээс сэргийлдэг. Төрөх хүүхдийн тухайд генетикийн болон бусад шинжилгээг өндөр түвшинд явуулдаг учраас ямар ч эрсдэл байхгүй эрүүл хүүхэд бий болдог. Бид жирэмслэлтийн эхний сарын хяналтыг эмнэлэгтээ явуулдаг. Тусгай уян хатан катетерийн тусламжтайгаар 2-4 ширхэг үр тогтсон өндөгөн эсүүдийг тусгай хяналтын дор умайн хөндийд шилжүүлдэг. Ингэхэд мэдээ алдуулалт хийдэггүй. Эмнэлэгт хэвтэх ч шаардлагагүй. Үүний дараа эмэгтэй хүн өдөр тутмынхаа ажилд эргэн орж болно. Ямар нэгэн тусгай дэглэм баритмлах шаардлагагүй гэж үздэг ч сэтгэл санаа болон биеийн хүнд ачааллаас зайлсхийх зүйтэй нь мэдээж

    Жирэмслэх эхийн талаас авч үзвэл  олон урагт жирэмслэлт бий болоход “илүүдэл”  хөврөлийг авахад зулбах эрсдэл байдаг. Мөн дааврын эмчилгээний хувьд хэт өдөөлтийн хам шинж илрэх тохиолдол гарч болдог.  Үр шилжүүлэн суулгалтын явцад ямарваа нэг өөрчлөлт гарвал эмчид даруй мэдэгдэх нь зүйтэй юм. Ер нь үр шилжүүлэн суулгах нь олон шаттай нарийн ажилбар тул хосууд болон  жирэмслэх эмэгтэйгээс ихээхэн тэвчээр, сахилга бат, эмчийн зааврыг ягштал дагахыг шаарддаг.

    Сурв. Жирэмслэлтийн явцын талаар?
    IVF аргаар үр тогтооход 35-45% ийн магадлалтай жирэмсэлдэг. Бүтэмжтэй болсон 100 жирэмслэлт тутмын 90 нь хэвийн төрдөг. Үр хөврөлийг суулгасны дараагаар гурав хоногт нэг удаа цусан дахь дааврын хэмжээг тодорхойлох шаардлагатай. 12 хоногийн дараа жирэмслэлтийг тестээр шалгана. Хосууд болон эмэгтэйн хүсэлт, тээх чадвар биеийн онцлогоос хамаарч тээх хүүхдийн тоог тогтоож өгдөг. Эмнэлэгийн заалтаар болон хосуудын хүсэлтээр  “илүү” үр хөврөлийг зайлуулж болно.
    Сурв. Тэгвэл төрөлтийн талаар?
    Үр шилжүүлэн суулгах замаар жирэмслэсэн үед төрөлт ердийнхөөс ямар ч ялгаагүй явагдана. Үргүйдлийн шалтгаан нь эмэгтэйн ямар нэг эмгэгтэй холбоотой бол төрөлтийг тухайн өвчнөөс хамааран явуулдаг. Энэ нь үр тогтоосон  аргатай ямар ч хамаагүй юм.  “Хуруу шилэнд бойжсон” хүүхдүүд маш хатуу сонголтыг давсан эсүүдээс бий болдог тул, ердийн аргаар бүрэлдсэн хүүхдүүдээс эрүүл мэндийн болоод оюун ухааны хувьд илүү байх нь бий. Практикт үр тогтсон эсийг эхийн умайд суулгахаас өмнө эмч нар нарийн оношлогоо явуулж, ямар нэгэн удамшлын гаралтай эмгэг болон гажиг байгаа эсэхийг тогтоохоос гадна хүйсийг нь хүртэл хэлж болдог. Тэрчлэн дараагийн хүүхдээ төлөвлөж хосууд хүсвэл хүүхдийнхээ “хөлдөөсөн ихэр” буюу  эмбрионыг хуруу шилэнд тусгай байдлаар хадгалуулж болдог байна. 

    Сурв. Үр тогтохгүй байх тохиолдол, давтан хийх талаар?
    Дээр хэлсэнчлэн энэ аргаар үр тогтоох үед 35 – 45% нь амжилттай болдог. Жирэмслээгүй бол тухайн хүний онцлогоос хамаараад хэдэн удаа дахин оролдлого хийж болохыг эмч тодорхойлно. Үр шилжүүлэн суулгах арга нь хангалттай аюулгүй тул олон удаа давтах боломжтой. Ямар давтамжаар давтан хийлгэх боломжийг үзлэг шинжилгээгээр тооцоолно. Зарим хосууд 5-6 дахь оролдлогоосоо ч жирэмслэх тал байдаг. 

    Сурв. Ямар тохиолдолд донор хэрэглэдэг юм бэ?
    Донорын олон улсын эрхзүйн зохицуулга БНСУ-ын хууль болон эрхзүйн заалтууд, эмчийн тодорхойлолтыг үндэслэн бэлгийн эсийн донор хэрэглэхийг зөвшөөрдөг. 
    Фолликулын  функц хийх үед шаардлагатайгаас илүү олон тооны өндөгөн эс авах боломжтой. Ийм үед эрүүл эмэгтэйчүүдэд өндөгөн эсийн донор болгохыг санал болгодог. Тэдний өндгөн эсийг өндгөвчөө авахуулсан, өндгөвчинд өөрчлөлт гарсан гэх мэт шалтгааны улмаас өөрөө өндгөн эс боловсруулах боломжгүй болсон эмэгтэйчүүдэд ашиглаж болдог. Ийм тохиолдолд эмэгтэйн нөхрийнх нь үрийн шингэнийг ашигладаг.Үр тогтсон, эсвэл үр тогтоогүй хөврөлүүдийг хөлдөөн 55 жилийн турш дахин хэрэглэх боломжтойгоор хадгалж болдог.
    Өндгөвчөө авахуулсан болон биеийн юм татарсан, өндгөвчийн үйл ажиллагаа муу эмэгтэйчүүд донорын эс хэрэглэн нөхрийн бэлгийн эсээр үр тогтоож эмэгтэйн умайд суулгаснаар өөрөө хүүхэд төрүүлэх боломжтой болдог.  Умайн үйл ажиллагаа хэвийн  тохиолдолд энэ аргыг ашиглан жирэмслэж, хэвийн тээх боломжтой байдаг. 40-50 настай эмэгтэйчүүд ч жирэмсний эсрэг ямар нэг заалт байхгүй бол энэ аргыг ашиглан жирэмслэх боломжтой. Ийм үед эхний арав хоногт дааврын нөхөн орлуулах эмчилгээ хийгээд  цаашид жирэмслэлтийг  бие даан явуулдаг. Мөн нөхөр үргүй болох нь бүрмөсөн тогтоогдсон тохиолдолд донорын спермийг ашиглан жирэмсэлж болдог.
    Мөн эмэгтэй тодорхой шалтгааны улмаас умайгаа тайруулсан боловч өнгөвчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тохиолдолд хуруу шилний аргаар үр тогтоолгон тээгч эхэд шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болох ч боломжтой юм. Үүнийг тээгч донор гэж нэрлэдэг.

    Сурв. Танай эмнэлэг Монголын үйлчлүүлэгчдэд хэрхэн хүрдэг вэ
    Бид 2009 онд Монголоос анхны үйлчлүүлэгчээ албан ёсоор авсан.  Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл Korea Meditour  төв  болон  Монгол дахь эмчилгээний аялал жуулчлалын Юнайтэд Экспресс компаниар дамжуулан үргүйдлийн шалтгаантай  Монголын гэр бүлүүдэд үр шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг  хүргэж байна. Өнөөдрийг хүртлэх хугацаанд 200 гаруй хосууд нэг, хоёр, гурван ихэр хүүхдүүдтэй болсон.  Хүсээгүй хүүхэд, бэлгийн буруу зуршил, бэлгийн замын өвчлөл, гадаад орчин, сэтгэл санааны нөлөөллөөс болоод хүмүүс үргүйдэлд маш их орж байна. Бид хоёрдогч үргүйдлээр зогсохгүй анхдагч үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмрийг оруулдаг.  Эрүүл мэндийн практикт нэвтрээд байгаа орчин үеийн өндөр технологиос хүртэх боломжийг Юнайтед Экспресс компани манай эмнэлэгт ирэх замыг нээж өгснөөр монголын үргүйдэлтэй хосуудад гэр бүлийн аз жаргалыг хамтдаа эдлэх боломжийг олгож байна. 
    Тус компани нь эмнэлэгт ирэх хүртлэх үйлчилгээ буюу эмчилгээ үйлчилгээний талаар лавлагаа мэдээлэл солилцох, эмнэлэгт цаг товлох виз, тийз, буудал байр захиалах монгол хэлтэй  орчуулагч хөтчөөр үйлчлэх  болон Korea Meditour  төвөөр дамжуулан  БНСУд ирэхэд нь онгоц буудлаас угтан авах, хот хоорондын тээвэр, харилцаа холбоогоор хангах зэргээр эмнэлэгийн үйлчилгээг эмчлүүлэгчид ойртуулахад хамтран ажиллаж байна. 
    Сурв.  Ярилцсанд баярлалаа
    Юнайтед Экспресс ХХК-ний эмчилгээний аялал жуулчлалын нэг цэгийн үйлчилгээний төв
    Утас /  факс _70186353, 88086353, 99990941

  2. bolor says:

    mani ger bulch gsn iim asuudaltai bnaa bid 2suugad 1garan boljino eroosoo hvvhedtei bolohgvi bnaa bi uuruu umnu turj bsn odoo neg hvvhedteildee.odoogoor ymarhc emnelegeer ywj vzvvleegvi bn yag ali emnelegt vzvvlehee sain medehgvi bnaa.nuhur maani jaahn setgeleer unaad bnaa bi vrgvi boltsiinshig bn gd vzvvleheesee aigaad bn gd boldoggviee hvmvvsee ali emneelg hamgiin sain yumbe shiljilge emchilgee gd

  3. sarnai says:

    mongold ene eregteichvvdiin vrgvidler dagnasan emneleg erno bgd yumuu ali emneleg hamgiin naidwartai we hvmvsseee 

  4. Zochin says:

    Mongolhvn — yamar emchilgee haana hiilgesen ym be? Jaahan todorhoi bichij boloh uu, guij bn

  5. Mizmedi says:

    Sain bainu Solongosiin urguidliin emneleg Mizmedi emneleg baina. Manai emneleg ni er esiin nariin shingilgeeg hiij bna. Mongold hiilegesen shinjilgeegeer er esgui Azoospermia gn onoshtoi garsan hun manai emneleg nariin shinjilgee hiilgesnii undsen deer tsuun toonii er es gadagshlaj bgaa ni togtoogdson tohioldol garch bsn. tiimees nariin onoshluulah mun shaltgaaniig ni todruulj emchluuleh shaardlatai. er es gadagshlahgui bh shaltgaan ni olon bolowch hamgiin engiin shalgaan ni uriin suwag bituureltei eseh, tumsgund er es bolowsorch bgaa eseh, geniin uurchlulttei eseh zergiig todruulah shaardlagatai. uunii tuld eho, biopsy, geniin shinjilgee TESE geh met nariin shinjilgee hiilgeh shaardlagatai bolno. Manai emneleg ni erertei urguidliin onoshlogoog hamgiin suuliin uyiin tonog tohooromj ashiglan naidwartai hiij bna Delgerengui medeelel awahiig huswel chiuka100@yahoo.com gn haygaar holbogdono uu.

    Tanid amjilt husey
    mizmedi.com

  6. Зочин says:

    Mongolhvn mes zasal chin er yuniikh b.san yum be delgerengui bicheech khu

  7. Зоогий says:

    Үрийн сувагаа онгорхой байна уу үгүй юу гэдэг эхлээд шинжилгээ хийлгэж мэдэх хэрэгтэй онгорхой байвал асуудал байхгүй. Амьдралын хэв маяг юм уу ядаргаа, хоол ундаа тааруулхад болно доо. Дааврын эмчилгээ хийлгээд л гүйцээ. Сэтгэлээр унах болоогүй шүү.

  8. Zaluu says:

    Emegteid 10 n jiliin uulzaltand ochson chine angiin ohiduud gej pooshig shig buduun yumnuud guildeed baisiishd haha. Hudlaa erchuudiig doosh n hiih gej yadahiin angiin chine ohiduud bugd 10 n jiliih shigee goolig baisan gej bultreech chi.

  9. Zaluu 33 says:

    Arhi tamhinaas boldoggui yumaa emegtei.  Gahain havdar gej ovchin huuhed baihad ter huuhed tuschihsan bna gej zondoo l sonsoj baisan.  Hund tusahaaraa huuhed baihaas n urgui bolgochdog balai ovchin gej sonsoj baisiin baina. Ene urgi gesen zaluu sain medej baigaa baih emch bolgon asuuj baigaa gahain havdaraar ovdoj baisanuu gej. 10 hunii 3 ni urgui baidag gej harin hudlaa baihaa 3 ail bolgonii 1 ni ur huuhedgui baina gej yu baisiin.

  10. gerlee says:

    Solongost emchildeg yum bnalee er n bol zambaraagui havitalt belgiin zamiin ovchin avaad emchlehgui udsan esvel emchilgee dutuu hiisnees bolood er es uhdeg gesiishde 

  11. amidralaa gej says:

    Manai nuhur bas er esgui yahuu, hairan ger bul min …

  12. . says:

    huuhed orgoj avah esvel ooroo handiviin oor er eseer huuhed hiih, ter ah duugiinh n esiig avna gedeg butehgui. ah duugiinh n huuhed l gesen ug. shal utgagagui

  13. emegtei says:

    Naad arhi tamhia boli deerees ni zov hoollolt sportoor hicheelleh hergtei. Iim baihad urgui bolno gej ugui. Manai mongol zaluuchuud yajiin arhi pivo iig us shig uudag idne gej hemjee hyazgaargui sportoor hicheelleh bitgii hel alhaj ch chadahguo tom tom gzeetei nuur ni gej gahaon tolgoinoos tom. Ali chuluun zevsgiin uyiin hunii torhtei. Hudlaa gevel oorsdiigoo tolind haraad uzerei. Hun ooriigoo mededgui l baihgui yu. Sayhan 10 jiliinhen 20 jileeree uulzlaa tegsen angiin bolon nogoo angiin huvguud y ve. Neg l ih buduun targan ev havgui tsarai muutai batgan tsaraitai hudlaa marsaihan arhi hid tegeed arhichin yum bolov uu geheer uvuiee ajiltai amidraltai yum baina. Iimd er hunii amidraliin hev mayvaas shaltgaalj urguidel ya agddag gedgiig endees medej boloh ni.

  14. Mongolhvn says:

    Za sain bna uu bi ene talaar 3 jil garan sudalgaa hiiseen nada bas er es bhgvi bna gj bsan ter vyd mash hetsvv blaa 2jiliin umnu 1r emlegt hagalgaand orsoon bas l hvvhedtei bolkuu bsan 7 jil vyrhsen nz bvsgvi maani ch salsan harin hedhen honogiin umnu shinjilgee hiisen er etei boltson bsan bi gej hvn buun bayr bolool suuj bna.yr ni mongold hubiin emlegvvd demii ym bna lee eh nylhas ymuu 1r emleg zvgeer.sudalgaagaar 10zaluugiin 3ni vrgvi sain yvbal emchlegddeg gseen

  15. zochin says:

    Yamar ch hetsuu horvoo v dee. 🙁 Saikhan amidrah gej ger bulinhe tuluu hicheej baigaa neg ni ingeed iim baidld hurchihdeg. Bolhpps bolkuig ni l uzej aldh hergtei gej bodoj baina daa. Teged buur bolohgui bol ah duuginhn esiinn ashiglah l hamgiin zuv arga yum shg sangdj bna, ah dvv bhgui bol yamartaich huuhed urchilj avj baisanaas emegtei hun bolj tursunih yamar negn argaar nuhurteigu sn yarij shiideseni ulman deer uurinhu bied ur togtooj, eh hun boloh l hergtei gj bodoj bna. Huhed urchilj avna gedg cchin bas l hunii hun huniih l baidg shd. Tiim bolhrr huhde uuruu turuulj jargaltai bolh hergtei. Nuhurteiguu 100% taarch tohirood asuudalgui bol shuudee. Nuhurteige mudaltsaad salchihdg huuhedtei hotsorchvl basl hetsuu ye? Amjilt

  16. mongolman says:

    Хүүхэд өргөж авъя гэж нөхрөө ятга. Хөтлөөд явах үртэй хүн хаана ч алзахгүй шүү. нөхөр чинь эцэг хүний чи эх хүний жаргалыг мэдрэх болно. Харин тэр хүүхэд эцэг эхтэй байхын жаргалыг эдэлж хорвоод 1 ч гэсэн элэг бүтэн аз жаргалтай гэр бүл бий болно. Амжилт хүсье…

  17. zochin says:

    Manai nohorch gsn bas er es bhgvi gsn emchilgee ntr bol bhgvi gsn tomsgiig zadalj er es baigaa vgvig medeh arga bdag gsn baiwal vr shiljvvlen suulgana bhgvi bol ah dvvgees ni er es awj suulgaj bolno gesen tehdee manai nohort ah ch dvv ch bhgvi tiim bolhoor deeshe tengwr hol dooshoo gazar hatuu bolchood suuj bna tehdee bi hanisaa  salahgvi bolhoosoo bvtehgvi hvrtlee ywah heregtei shvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.