Сайхан хайр байдаг юм түүнийгээ хайрлаад л байгаарай…

168976456

Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд. Сайтыг аль 3 жилийн өмнөөс уншиж байгаа. Энэ сайтыг хараахан гэр бүл болж амжаагүй, үерхэж найзалж эхэлж байгаа, эсвэл ганц бие хүнтэй суугаагүй эрэгтэй эмэгтэй хүмүүс уншаасай гэж их боддог. Энд дандаа л хэнд ч хэлж чаддаггүй гэр бүл, амьдралын үнэн асуудлууд яригддаг. Тиймээс эндээс сурах юм их шүү.

Нийгэмд маань гэр бүлийн хууран мэхлэлт, салалт, шалиг явдал, өнчрөл, архидалт, хүчирхийлэл үнэхээр эрээ цээрээ алдлаа. Хүмүүс минь яасан их уур уцаартай, мөнгөтэй, завтай, худалч хуурмаг болоо вэ. Гэр бүл гэдэг энэ нандин нэрийг ямар ихээр гутаана вэ. Гэр бүл гэдэг үг аймшигтай хэцүү, муу муухай үйл явдлаар дүүрсэн тоглоом мэт сонсогдоно. 

delgeen-121555-2034940259

Гэр бүл болно гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаан дээр бий болдог бөгөөд хариуцлага бүхий ажил юм. Ажил дээрээ хариуцлагатай байдаг мөртлөө гэртээ очоод ямар ч хариуцлагагүй хоёр нүүртэн хүмүүс минь дээ. Та нарын тоглож чадахгүй тоглоомноос болж хичнээн эр нөхөр, эхнэр, хүүхэд нулимстай хонож амьдралд итгэл алдарч явааг мэддэг ч болоосой.

Миний хувьд нөхөр охины хамт амьдардаг. 29-тэй. Нөхрийнхөө ааш зан, нэг тийм цаанаа л гэгээлэг халамжтай занд нь татагдаад л суучихсан. Өөр юуг нь ч хараагүй дурлачихсан. Ар гэрийн амьдрал нь хэцүү, эхээс олуулаа, бас бүрэн дунд боловсролтой тийм л залуу. Гэхдээ тэр бүхнийг нь мэдсээр хайрандаа дийлдээд л суучихсан. Хүмүүс болохоор ямар хайран юм бэ гэж намайг хардаг байсан. Ээж аав минь ч охиноо ийм хүнтэй суулгах гэж ингэж олон жил сургасан байж дээ гэж нэг удаа дургүйцсэн. Аав маань аваад ир уулзъя нүдийг нь нэг хараад л бүх зүйл мэдэгдэнэ гэж хэлж билээ.

Гэхдээ тэрэнтэй минь нэг удаа уулзаад л итгэж болох хүн гэж дүгнэсэн. Манайд цуг амьдар гэж урьсан. Тэгээд л хамт амьдарч эхэлсэн дээ. Хань маань худлаагаасаа долигонодоггүй байгаагаараа байхдаа л хүний хүндлэлийг хүлээдэг. Харин ижий аавын минь буян хишиг намайг сайн ханьтай учруулжээ гэж боддог. Би өөрөө ямар ч хэрүүлгүй, хүндлэл дүүрэн гэр бүлд мэндэлж, аавыг минь маш их хүндэлдэг, өгөөмөр сайхан сэтгэлтэй, тусч, орсон гарсанд хоол ундтай тийм л сайхан ээжийн охин болон өссөн болохоор одоо нөхөртэйгээ хэрэлдэж ч мэдэхгүй, нэг ч муухай үг хэлдэггүй. Хань маань ч ямар нэг ч муухай үгээр хэлдэггүй надад маш их хайртай залуу. Аав минь ухаантай хүн юм болохоороо ханьд минь айл гэрийг айл шиг айл байхад хэрэг болох бүхий л ур чадваруудаа зааж өгсөн. Өөрсдийн ажлын хөлс, хамтын хүчээр сайхан байр зээлээр аваад тусдаа гараад 3 жил болж байна. Зээл ч залуу хүмүүст үнэхээр боломж, хариуцлагыг мэдрүүлж байна шүү. Одоо ямар ч гэрэл цахилгаан хэрэгсэл, сантехник, эвдэрхий хамхархайг өөрөө дор нь янзалчихдаг. Би ч бас гэр орноо их цэвэрлэдэг, уранхай ноорхойг оёчихдог, хүмүүсийг хоолоор дайлах дуртай ээжийнхээ занг өөрийн мэдэлгүй авчихсан байсан. Нөхөр нь гэр орноо засаж сэлбээд, эхнэр нь өнгөлж зүлгээд байдаг айл товхийгээд л явна шүү.

Ер нь ээж, аав буюу хүний өссөн орчин өөрийн гэр бүлийн амьдрал зохиоход маш их нөлөөлдөг юм байна. Миний хань бас өвөө эмээтэйгээ өссөн болохоор тусч, элдэв муу зан байхгүй, ажилсаг, бүр уранхайгаа өөрөө оёх гээд байдаг хүн. Бид хоёр хамт амьдрах хугацаанд олигтой муудалцаж үзээгүй. 1 удаа хамгийн аймаар муудалцсан гэвэл “Битгий солиор” гэж л хэлсэн. Энийг хүмүүс уншвал гайхах байхдаа. Гэхдээ үнээн. Яагаад гэвэл бие биедээ маш их хайртай, хамгийн гол нь хүндэлдэг, амьдралдаа хариуцлагатай ханддаг, байгаадаа сэтгэл хангалуун байдаг учраас л тэр.

Нөхөр маань гадуур хүмүүстэй нийлж ууж идэх их дургүй зожиг. Гэртээ л ганц нэг үнээ цааш нь харуулбал их юм. Бид хоёр хоёулаа ажил хийдэг учраас оройн хоол, хувцас хунараа ээлжлээд аль завтай нь угаадаг. Гэхдээ эр хүн өөрөө хайрлаад, туслаад байхаар би өөрөө санаа зовоод аль болох нөхрөө хүргүүлэхгүй өөрөө гялс угааж, хоолоо хийдэг. Тиймээс хайрлаад л байвал хариу хайр нь ирээд л байдаг гэдэг үг үнэн юмаа. Энэ мэтчилэн өөрийгөө болон ханийгаа магтаад байвал дуусахгүй нээ. Бид гурав үнэхээр аз жаргалтай байна. Үр хүүхэд хайрыг улам л зөөлөн, улам л хариуцлагатай болгох юм аа.

Хэрэв үнэхээр тохирох хосууд учраад хамт амьдраад эхэлсэн, бүх зүйл нь ок байгаа бол тэрийгээ маш их нандигнах хэрэгтэй юм байна шүү хосуудаа. Миний найз их сайн залуутай таараад хамт амьдарч байсан ч өөрөө их шуналтай, байнга болохгүй байна бүтэхгүй байна, мөнгөгүй байна гээд нөхрөө өөлөөд л уурлахаараа нөхрөө зодож, цохиж, хашгирсаар байгаад нэг л өдөр нөхрийнх нь гар хөл сарвалзаад тэгээд хамт зодолддог болсон юм даг. Мэдээж төгсгөл нь салалт…

Тиймээс бүх юм биднээс өөрсдөөс маань шалтгаалж байна. Хосуудаа хайрлаад л бай, хариу нэхэхгүй хайрлаад л бай, тэр хайр тань хэд дахин үржээд ирнэ ээ.

21 Comments

  1. Bo says:

    ийм сайхан гэр бүл олон байгаа шүү дээ. та бүхэнд аз жаргал хүсье. миний хувьд 2 хүн бие биедээ хайртай л бол аяндаа бүх зүйл бүтээд болоод амьдрал гэдэг өсөж өндийдөг гэж боддог юм. хайр гэдэг зүйл байхгүй бол гэр бүл аз жаргалтай байж чадахгүй.

  2. b says:

    Halamj hairaar duuren bsan hun hamt amidraad ireheer zan n huwiraad nz nuhud,arhi,huuhen geed l uneheer nuuj bsan unen duree haruulj bna daa,denduu ih gomdoj bgaa bolohoor odoo neg l udur yawna daa gej boddog bolson…

  3. bataa2853@yahoo.com says:

    Гэгээлэг мэдээлэл сайхан байна.

  4. 27 toi zaluu sexiin xamtragch busguitei boloy sxan_zaluu@yahoo.com add

  5. 1zaluu says:

    Saixan xair baidag ium shuu oldvol aldaj bolxgui gdg ug unen ug shuu. Xumuusiin ixenx n aldsan xoinoo l uxaardag n xaramsaltai. Bi ch yalgaagui. Oiutan baixdaa uxaalag tsarailag geed er n l bux zuileeree saixan oxintoi 2 jil uerxeed etsest n minii xardalt gedeg teneglel terniig maani zovoosoor bidnii xariltsaa taagui bolj tuunees uudeed muudaltsdag bolson. Tuundee mash ix xairtai bi tuuniigee xuuraagui bas ter maani ch namaig xuuraaguig meddeg mortloo iim zan gargaad baidag buruugaa xuleelgui tuuniig exelj buult xiix yostoi  gej ix zan gargaj yvsaar aldsan iumdaa. Negent ter xariltsaa togssonoos xoish 5 jil ongorch ter maani ex xun exner xun bolsoniig medsen ch gesen  ooroo xuseegui ch salsan shigee ooroo xuseegui ch sanaad baidag ium. Oor xen negniig setgeldee teex gej uzsench zurxnii ium bol zurxniix tarxinii ium bol tarxiniix l baidag ium bilee xexe. Saixan xair baidag ium shuu oldvol aldaj boloxgui. Nadsig buu aldaarai zaluusaa. 

  6. enhriimaa says:

    Goy bnaa bayar hurgey.ghde xair daadgui er hyn bs bnda hu.bi yy yuchgui bhdni ger xorooloold dagaj irj xamt amudrad 5 jil bllo.2 huurhun ohin toruulj uglu.ger orni ajild 1ch hurgehgui huuhde uuru usguj bn buruu zuilugni uuchladl geresech garhguu zuwxun uurigni ur huuhde xalamjilad guiged bsn chin xarin unudur tr nadas uidsan boltoi namaig mash ih gomdooj bn.yuch gexewde salay gsn bodol l orj irj bnda hu.trnes zuwxun jaaxan ch gsn xair xalamj enhriilel hussenuhe tulu yuch olj doloosngui.za uchlarai buhimdad buchchihle.buh shn ger bukde az jargal husey

  7. GegeenCom says:

    Ahiad 10 jil amidarchihaa minii duu. On jiluidiin shalgyyr davsan hosuudiig l jinhene shalgalt davlaad toocdiimaa shinehen deeree sonihon bugded l goy bga. Ehnii heden jil yer n hangalttai yum uzej duulj amjq dee. On udaan jil olon yum tohioldson ch tsugtaa ineej cuvarch uurlaad uujuu bj suraad bj bhd l bolno

  8. butgii solior says:

    bitgii solior duugai l nadad muu yum bitgii tohioldoosoi geed gelderch yav bas surgaal aildaj

  9. Suvd says:

    Ih saihan niitlel bn minii naiz busguichud bugd iim humuus bdag ih saiha setgeltei daruhan mortlo huvtsas hunara saihan zohitsulad omschino bid nari yaridag zuil ni mungu zalu bdgui zuger l eldev inedtei zuiluuud saihan ohiduud bdag shu gehde eroso nz zalugii bugdere ugasa zalu ch haidgui baardaj shouddaggui hayahan neg karaoke orj dultsgadag esvel bunuru kino uzched oroi ni jahan ym yarij pub-d suutsgadag. Ter dudas bi gantsara jiremsen etseg ni hayad yvsan. 3 sartaid mini bi ih taivan hun l de barag 3 honog holbogui bhad ni 4 dehi honog dr ni minii hair zuger u ajil ihtei zavgui bvuu ? Gej yarina . Itgej hairlaj yvdag bsan nadad ch heldeg blaa chi mini dur bulaam saihan huhen shu bas ih zuulun emegteileg gej… Gehde ih sonin shu hunii amsral sayhan l hairtai gej bsan hun amidralas mini zailad ug bi chamaig ch huhde ch husehgui bn gej heled hayad yvsan uchir ni zagvar umsdug ooroso dvv bairniha ohintoi taniltsaj uerhej ehelsen bsan. Tegle gd bi gomdoguiee nzud mani hamgiin muhai ugdee- chi yaj yvaad orchlo go hamgi adgi zalutai uchirch aa- gesn . Bi erguled negent ungursniig butsaaaj chadahguiges hoish iim ym yariad yhavde nz ni zugere l gdg . Bi heterhi taivan hun bplohor er nuhru aldsan cj bj boloh ym . Gehde haramsdaggui shuu minii une tseniig oilgoj medeh sain zalu bga bhgui baan ch huuhed mini bn. Ih uudrug uZeltei uudrug alhdag hun l de bi.  Setgelii tenhetei sain busgui shu gej humus namaig magtdag hehe. Amidrald er hunguiger bj boloh ochnoon shaltag shaltganud bn ter ni ur huhde sain hun bolgoj usguj humujuleh , origo ulam bolovsrulah , bie ee archlah , ajilda amjilt gargah geh met… Bi ingej l boddog . Uneneer yvbal uher terger tuulai guitsdeg gdg saihan ug bnbid bugdeereee Uv saihan yvbal az jargal heniig ch toirch garahgui gdgt itgedeg .. Tanai ger buld uneher chin setgelese az jargal husie:))

  10. bar says:

    sihan zahia bna tanai ger bvld horvoogiin hamgiin sain bvhniig hvsen ereee

  11. enhee says:

    ta 2t az jargal hvsiii

  12. Mongol says:

    Зарим нэг хүнд ХЭРҮҮЛ АМЬДРАХ УТГА УЧИР НЬ БОЛДОГ Л ЮМ БАЙНА!!! Хэрүүлийн бузар аа гэж. Долоон уулын цаагуур, нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй арилаасай.БУЗАР БУЗАР. Хүн ууралж, бухимдахаараа биеэ барих хяналтгүй болдог, тэр үедээ хань ижил, үр хүүхэддээ ҮГ хэлнэ гэдэг байж боломжгүй том алдаа шүү дээ!!! Одоо энэ гэр бүлдээ агсам, согтуу тавьдаг, эхнэр хүүхэддээ гар хүрдэг хүмүүс чинь тийм орчинд өсөж торнисон байх магдлал өндөр шүү дээ!!! 2 хүн өөд өөдөөсөө орилоод байвал тэнд сайн зүйл мэдээж байхгүй л байна. Нэг нь яарьж, нөгөө нь сонсож байж асуудалыг шийднэ. МЭДЭЭЖ МИНИЙ АМЬДРАЛ ДЭЭР МАНАЙ ЗАХИРАЛ НАДРУУ ХАШИГРАНА, ТЭР ҮЕД БИ ЧИМЭЭГҮЙ Л БАЙДАГ. ДАРАА НЬ АСУУДЛАА ШИЙДЭЭД ЗАХИРАЛДАА ХЭЛХЭЭР МАНАЙ ЗАХИРАЛ Уучилаарай би буруу ойлгосон байна ГЭДЭГ. МЭДЭЭЖ ТЭР ҮЕД ЗАХИРАЛЫН ӨӨДӨӨС БИ ОРИЛСОН БОЛ ТЭГЭЭД Л ДУУСАХ БАЙСАН БАЙХ Л ДАА. Зарим нь амьдрал яариж байхад ажил яарилаа гэх байх л даа, гэхдээ бид бүхэн ажил, хам олныхоо дунд илүү бие барьдаг, сайн хүн болж харагддаг хэрнээ гэртээ очоод яагаад тийм муухай орчинг бүрдүүлэх албатай гэж… Ажлын 9-н цаг, хариад гэртээ 4-хөн цаг!!!

  13. Zulaa says:

    Admin zoxiochixson yum bxdaa site-aa magtchijee

  14. Адайр аашт says:

    Энэ дээд талын нехер хэрvvлч баагий бололтой. Бvр хоббитой болсон бна ккккк. Хэрvvл хийхгvй бол уйтгартай гэнэ хахаха

  15. zovchinoo -d says:

    huue ehleed unsh ok 3 jil amidraagui 3 jil unshihsan gej bn har mal aaa

  16. Zovchinoo says:

    Yooy.naadax chin boloogyi bna.10 jil yu ch muuxai ug xeldgyi baij bgaad daraa ni aimar xeruulch boltson xun bna naan chin neg xun.dongoj 3 yagaachgyi bna.bitgii bayarla.neg l odor uznee kkkk.zovlon uzeegyi Bga boloxoor boloogyi bna.sain muu zondoo yum uzeed irexeer xelex xelexgyi ug xeldeg boldiimoo.xun chin bas xereldej xeltsej baij bas ix yumiig medej avch oilgodog yum shigee minii bodloor.zarimdaa xereldexeer medexgyi yumaa medej avaad iluu ter xunee sain muu Ali Ali talas ni oilgood baix shig baidiimdaa.ogt xerelddeggyi iimerxuu dunxuuduu xumuus chin neg muudaltsaxaaraa xarin tenegtej ogch magadgyi yum bnale dee.za za yamar ch gesen amjilt ene xariltsaagaa xadgalaxiig xicheegeerei.gexdee l uitgartai yumaa te.

  17. jojo says:

    hi. tanai bvr bvl manai ger bvltei ih adilhan yumaa. bi ch gesn nohorteigee suugaad 4 jil bolj bna. bid 2 shan hvvtei. hervvl uruulgvi az jargaltai amidarch bna. manai nohor bid 2 oorsdoo ih twan hvmvvs. tiim bolohoor odii boltol neg udaa am zorj bsangvi. asuudal garwal negniihee vgiig l hvleetstei sonsood surchih heregtei. bi bi gej bie deldej bhaar jahan uujuu amisgaa awaad ali ali talaas ni bodood ehleheer yamaan chinee yumiig temeen chinee bolgoj bsnaa oilgodog yum. er hvn l hoino haya neg naiz nohodteigee uuj idne. ter ved ni orilj hashgirch hervvl hiihiin orond taiwan shan untuulchihaj bai. ogloo ni hool tsaig ni ogongoo ewteihen heleed oilguulahaar ted chini buruugaa baga ch gesen uhamsarladag yum. ternees bish sogtuu hvnd maynga vg heleed hvleej awah chadwar yu l bol. bi bas nohroo bainga magtaj jahan yum hiisen ch uramshuulj bdag. neeree l eregtei hvn hvvhed shig hoorood l yawchihdag yum. zarimdaa bvr 3 hvvtei hvn shig l bdag shvv. bas manai eej bid 4 tei hamt amidardag. hadmaa muulaad taarch tohirohgvi hervvltei ail ih l bdag. gehdee manai gert tiim zowlon bhgvi. manai eej nohor 2 yag l torson eh hvv shig bdag. eej mini hvv mini geed l hairlaad bdag bolohoor nohor maani ch eejid mini ih sain. hadmaa muulsan hvnd aygvi durgvi. bi ch hadam aaw eejdee hairtai. ted mini vneheer shan hvmvvs. ingeed bodohoor bi ih az jargaltai hvn shvv gej bodogddog. bi vnetei brand hereglej odor bvr goo shand orood baij chaddaggvi ch hairtai hani hoorhon hvvhdvvd shan etseg eh maani hajuud bhad ter bvgd ogthon ch sonin bish. gol ni bvsgvichvvd bid oorsdoo l uhaalag baij hadmuuddaa setgeleese handan shan ohin ni bolj , nohortoo sain hani baij ger bvlee bid l udirdan awch yawah estoi. er hvn orhiin tergvvn bolowch ail ger ongotei oodtei yawah ni zowhon emegtei hvnees l shaltgaaldag yun shvv. bvh ger bvldee amar twan az jargaliig hvsie

  18. mama says:

    Mongoliin mini huurhun zaluus. Burhan urshuug tanai ger buliig ♥

  19. bbbbb says:

    BIG LIKE. Iim yum unshih saihan baidag yum

  20. Mongol says:

    Одооний залуус, хүүхдүүд яааг үүнийг ихэнх нь мэддэггүй юм шигээ!!! ХҮН ЮУНЫ ҮР СУУЛГАНА, ТЭРИЙГЭЭ Л ХУРААЖ АВДАГ. Өөрөө өгч амжаагүй байж л хүнээс нэхээд л, уул нь эрчүүд бид чинь МАГТААД, ХӨӨРГӨӨД Л БАЙВАД хөөрөөд л, хийгээд л байдаг хүмүүс юм ш дээ. ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ДЭЭВЭР ДООР ХАМГИЙН САЙН, САЙХАН БҮХЭН ХУРЖ БАЙГ.АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

  21. erxun says:

    saixan zaxia bayarlalaa busgui mini iim emegtei daan ch xovor bolj dee brand mungu yarisan xumuus l baix uym bi neg busguid unexeer durlasan mash ix xairtai terniixee tuluu buxnig xiimeer l baidag daan ch udur bolgon mungu ene ter asuudlaa l yarix neg asuudllin shiideed uguxuur uur bas neg asuudal gargaad l irex uym gexdee amidral neg ix shaardlagagui zugeer l ner tur xuusun mungunii asuudluud shuu odoo ch zalxaj exelj baigaa bi duugui l baidag gexdee xelsen l dee oilgoj bna aa bi tegeed yaxiin geed l baigaa bi bodood l baigaa ter namaig zuvxun zoosnii nuxeer xaraad baix uym bol bi neg l udur zugeer l yavaad ugnu gedgee l medej bna kkk amidraliin yag jinxene bodit xairiig uuruur xarchix nudtei xumuus xovor bolson muuxai l niigem gexdee ene busgui shig busguichuud baigaa gedegt itgeltei baidag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.