Сикхүүдийн ертөнц

Америкийн зурагчин Март Хартман Умард Энэтхэгээр аялах явцдаа сикх үндэстнүүдийн нууцлаг ертөнцийн талаар олон сонирхолтой зураг даржээ. Сикхүүдийн шүтэн дагадаг сикхизм нэртэй шашныг 1469 Нанака гуру үндэслэжээ. Өдгөө энэ шашныг дагадаг хүмүүсийн тоо 26 сая хүрснээр сикхизм нь дэлхийн тав дахь том шашин болж хувирсан билээ. 

delgeen-121555-2034940259

Сикхүүд нь их дайчин хүмүүс бөгөөд хар багаас цэрэг дайн, тулааны урлагт суралцдаг, хатан зоригтой гэдгээрээ алдартай. Тиймээс ч Энэтхэгийн армийн хамгийн элитүүд нь ямагт сикхүүд байсаар ирсэн юм.  Сикхүүд шашны номлолынхоо дагуу үс, сахлаа хэзээ ч авдаггүй ёстой.

000

3837802cd484b91fb377d0977fe03f8c

5c5f33e7feed2482989ea15b9de973fa

5dfe3b31b44ca9120e69a08f6ad20985

5fac73520d4bd993fc92e275f54090c2

41d2d8324e2823e5338f6c9b5f0fa2d6

61a69e20db5d1e4c1a1ac6ee2a6da361

226da8350d362035d19a3ecb81c9cc76

228941fc163f3811e5bfeae7d56e2908

650463a272f75d86371ebe136108cc7d

5 Comments

  1. uudrug says:

    ymar tom hamartai humuus be

  2. ruolan says:

    oh oh oh……

  3. Single man says:

    Энэ яахавдээ, өндөр наслаж үс нь урт ургасан хэдэн өвгөцүүлийн зургийг л хийсэн байна. Эд нар үсээ авдаггүй насан туршдаа ургуулдаг заншилтай. Үсээ ингэж тюрбанаар боодог. Бодвол өдий насны өвгөчүүдийн үс нь урт ургаад их хэмжээний тюрбан шаардаа биз. Тэгээд ч энх цаг байна, манайханы өргөн бүс бүсэлдэгтэй адилаар гоёл чимэглэлийн шалтгаан ч байгаа биз. Яг дайны үедээ бол аль болох овор бага хөнгөн шингэн юмаар боохыг бодно шүү дээ.

    Дайнчийн хувьд яах аргагүй дайнч хүмүүс. Пунжаб бол лалын шашинтан ихтэй. Хажууд нь пакистан, афганистан гээд улсууд байна. Анх үүсэхдээ уг нь их аядуу зөөлөн урсгал байсан гэсэн. Лалууд алж хядаад, хавчиж боогоод байхаар нь хэн ч гэлээ нэг гэгээнтний үед хандлагаа өөрчилж их дайнч болгосон. Тэгээд яваандаа тусгаар тогтносон, их хүчирхэг улс бий болгосон. Британичууд технологийн хувьд хамаагүй хөгжчихсөн, дээр нь өмнөд энэтхэгийн олон улсыг эзлэж их цэрэгтэй болсон мөртлөө эднийг ялах гэж зүдэрсэн. Хэд хэдэн тулалдаанд ялагдаж байж арай гэж дарж авсан. Эзэлсэн хойноо эднүүст тусгай эрх ямба эдлүүлж, цэрэгтээ ашигладаг болсон. Яг манжууд манайхныг эзлээд дараа нь манайхны гараар хятад, төвд, бирм, шинжаанд болсон бослогыг даруулдаг байсантай адилхан. 

    1897 онд тэр үеийн британийн энэтхэгийн хилийг хамгаалж байсан 21 Сикх цэрэг 10 мянга гаруй афганы Паштунуудтай тулалдаж бүгд үхсэн. Үхэхдээ зүгээр үхээгүй британчуудын тооцоогоор 450 гаруй, ялсан афгануудынх нь тооцоогоор 180 паштуныг дэрлээд үхсэн байгаам. Хамгийн сэтгэл хөдөлмөөр нь английн төв штабтай холбоо барьж байсан Сикх цэрэг “Манайхан бүгд алуулж дууслаа, надад холбоо дуусгаж тулалдаанд орж үхэх зөвшөөрлийг олгонуу” гэж гуйгаад үхсэн гэж байгаа. Тэдний буянаар Паштунуудыг хангалттай хугацаанд  цааш давшуулалгүй барьж, англичуудыг цэргээ татах бололцоо олгосон.  

    Одоо сикхүүд энэтхэгийн хүн амын 2 хүрэхгүй хувийг эзэлдэг мөртлөө, энэтхэгийн армийн 15 хувийг бүрдүүлдэг. Овоо дайнч хүмүүсдээ

  4. oyuna says:

    Iim tom tolgoitoi yaj baildah yum bol? Nuguu byatshan Mukiin ulgeriig sanagduulchihlaa.

  5. dester says:

    Aliv naad tolgoi tulh dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.