Сайн байцгаана уу? Сэтгэл харамгүй зөвлөөрэй та бүхэн. Асуудал маань архидалттай холбоотой юмаа. Нөхөртэйгөө 3 жилийн өмнө танилцахад тэр маань архи уудаггүй залуу байж билээ. Хааяа бүдүүлэг загнахаас биш бусдаар миний сэтгэлд нийцсэн сайхан залуугаа нилээн өрсөлдөөн дундаас өөрийн болгосон. 1 жил хагасын дараа бид гэрлэхээр шийдэж нутаг руу нь хамт явж байгаад бид осолд орж амжилттай ажилтай боловсролтой цоглог сайхан бүсгүй байсан би 1-хан өдрийн дотор тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж орхилоо.
Тэр минь намайг халамжилсан. Хажууд үргэлж байж асарч тойлсоор гэрт минь хамт амьдрах болов. 1-хан сарын дараанаас тэр минь архинд буцаад орчихлоо. Буцаад гэдгийн учир нь тэр урьд нь найгүй архичин байгаад архинаас гарсан үед нь би танилцсан юм билээ. Бусадтай адил намбатай уудаг бол яахав гэтэл тэр маань уухаараа аймаар агсам болдог юм байна. Уйлаад л уурлаад л хавьтсан ойртсон руугаа агсрана. Дээр нь надад гар хүрнэ элдэв муухай үгээр доромжилно. Тэгээд 1 уугаад эхлэхээрээ 10-д хоногоор үргэлжлүүлэн ууж ажил амьдрал намайг хүүхдээ ер нь хорвоог мартаад өөрийнхөө байшинд очиж дотроосоо түгжээд ганцаараа архидаад хэвтчихдэг болсон.
2 ч ажлаас халагдлаа. Хордлогонд орчихоод эмнэлэгт хэвтээд гарахад нь очиж тооцоог нь хийгээд чиний үгэнд дахиж итгэж чадахгүй үйлдлийг чинь хэсэг хугацаанд харъя гээд гэрлүү нь явуултал дахиад уучихаж. Энэ хүнийг яавал дээр вэ намайг хүний гарт байхад асарч байсан мөн хайртай хань минь нялх хүүгээ өнчрүүлээд яахав гэж бодоод төрөх дахаад дуншиж байхад минь хүртэл зодож,байнга хардаж дарамталж гадаадад сурч байсныг минь мэдсээр байж завхайрч байгаад ирсэн мэтээр гуйвуулж доромжилдгийг нь бүгдийг нь уучилж өдий хүрлээ.
Өнгөрсөн намраас би хөл дээрээ босож таяггүй явдаг болж чадсаан харин тэр хүнийг л архи огт амсахгүй болтол нөлөөлж чадсангүй дээ. Надад зөвлөөч…
19 Comments
салах зөвхөн салах л хэрэгтэй
өөр ямар ч зам байдаггүй юмаа
Aaviigaa arhinaas gargamaar bna spiral bdag gesen nuluuldiin boluu humuusee zuvluuch
Хуугээ бодож зодуулж амьдарна гэж юу байхав дээ. Тэгээд ч цаадахь чинь еертее байшин савтай л юм байна даг, сал сал ямар гудамжинд гаргаад хаяж байгаа биш. Тэр еерее л ухамсарлаж гарахгуй бол хэн гаргах вэ дээ , гэхдээ нэг тариа ч билуу хойно Эрхууд очиж хийлгээд одоо бараг 7 найман жил уугаагуй гэсээн уух битгий л архины унэр ч авч чаддаггуй толгой нь евдеед эхэлдэг гээд байсан. Нет ухаж узээч.
bas neg iim vg bdgiin shdee arhchin hvnii ard hahir hatuu emegtei hvn bdg gj …….. bi ghdee chmg heleegiv shvv zov oilgooroi …… er ni bol salsan deerdee yaj hvnd zoduulj nvdvvlj amidrah bilee dee chmg av ej chin ymar zoduulah gj garsagsan yumuu salaad hayaad aav eej deeree ochood heseg hugtsaand setgel amar bsn ni dree …… bas iim hervvltei zodoontoi ger bvld yaj hvvhded nolool vv sn boddoo tgd er ni svvliin shiidveriig chi l gargana amjilt
odoo yamar burhan yamar em taria ch naad hund chin noloolohgui, bi yag iim amidaralaar 3 jil amidarsan, ergeed uusan bol tegeed l ongorson gesen ug. Yagaad ch zasarahgui, chi ali boloh hurdan salsan n deer dee. Ene unen ug shuu.
Чи наад архичинтайгаа суугаад юу хожив. Энэ талаар бодсон уу. Тахир татуу болоод дараа нь бас юу хүлээж байгаа бол. Угаасаа наад хүн чинь бүтэлгүй хүн байна.
юу гэж зөвлөх вэ гэвэл амьдрал чинь алдаагаар эхлэж байна даа гэж хэлье дээ дахиад цаашаа алдаж гишгэмээргүй байгаа бол өөриигөө болоод хүүгээ бод.наадах хүн чинь засрахгүй архичин юм бишүү.нас нь залуу болхоос биш……………
Согтохоороо агсан тавьдаг эрэгтэй хүн яав ч сайн хүн биш.. Хүүхнүүдээ энийг сайн ойлгоод, ой тойндоо ягштал шингээхийг бодоорой. Архи уугаад агсан тавьдаг эр хүн хамгийн арчаагүй адгын шаар байдаг юм шүү. Эрүүлийн бодол согтуудаа гэж..
Bi ooroo restaurant neesnees hoish hun heden togrog arhi beerend zarj bgaag haraad pub etr luu barag shagaihaa bolisondoo. Odoo haya naiz nohodteigee cognac l uuna. Margaash ni tootsood uzeheer heden zuugaar ni uregdsen bdag yum. Ene hoer zuil nohort chin tus bolj magad…
shuud sal
Arhi uuna gedeg huvi huniil uzel bodol tevcheer amidraliin zorilgoos shaltgaalna shuu dee….ternees ingeed gargachihdag gesen arga baihgui shuu dee.
Ahiad garch chadah bolu
Chi mini tsoglog javhaalag amjilttai Ajiltai saihan busgui bolohoo l bod. Busad n daraagiin ?dal
Yumiig yaj medehev chamaig haraad uurchlugduj chadval tuunii az
Inga bas yamar hetsuu ve, ehneruud inged garad hed honoh ni baitugai neg honovol nohruud yah bol, yun huleej suuh, shuud torhomd ni butsaana biz, kkk , arhitai amidral uneheer hetsuu, bainga aidas tugshuurtei, uhaangui boltloo uusan uedee yu hiij bgaga medehgui shuu de, neg torliin ovchin bolj bga yumlda, tarhinii bor davhraand vitamin B iin dutagdal uusdeg geluu neg tiimerhuu yum boldog gesen, neg heseg uuhgui namdah ued ni mergejliin emchees zovlogoo avch bgad vitamin emchilgee hiij uzde, yamarch gesen B vitaminii dutagdaltai holbootoi neg yum boldog yum gesen shuu, arhichin humuus.
Ganziin zereg huuhedtei baij salaachee odoo naad huneesee yu harj huleegeed baigaan. Anhnaasaa l naad huntei chin butehguie geed burhan heleed baigaa yum bishu.
osold orj bsan suugaa bsan huniig jiremsen tom gedestei bhad zodno gedeg hun bish yum, ter asarch bsniig n martaad haya. gai chini nemeed ulam eremdeg bolgochihvol yah bolj bna. Chi ooroo medej bgaa neg gemtsen biye edgersen ch 2 dahi yum uu 3 dahi tohioldloor yag ijil gazraa gemtvel tegeed duusaa gesen ug. harin ch hol deeree butsaad bossondoo bayarlaad ayulgui taivan amidrahaa bod gej helmeer bna.
sal sal.
hetsvv2 arhinii shanlal nohor maani ochigdor garaad odoo boltol alga utas ni ch holbogdohgvi hed honood ireh bol gej bodood shanalaad suuj bna
Arhi uudag hun uuruu l husehgui bol garna gdg hudlaa da. Myanga sain emch domchoor yvaad ch nemergui mungu tugrug, tsag hugatsaanii l garz. Garah sedel toruuleh heregtei de
Manai avgai eniig 1 unshaasai. Gants pivo uulaa l bol tolgoigyi shyde. Yun ter olon honog arhidah, agsam tavih. Helj medehgyi bn. Uugaad yer ni saijirsan tohioldol lav bhgyi bh. Arhinaas gargaj chadsan nuhdyyd sain zuvulguu uguh bh