Тэрний өөрийнх нь доромжлолыг тэвчиж чадах ч гэрийхнийг нь үнэхээр чадахгүй юм

tn
Сайн байна уу та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрт тохиолдсон нэгэн зүйлд зөвөлгөө авах гэсэн юмаа. Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна бид 1 хөөрхөн охинтой. Анх бид 2-г сууханд ч одоо ч тэр хадмууд нэг ширхэг аяга ч өгөөгүй харин бид одоо байгууллагаас өгсөн 1 өрөө байртай бас машин авсан дутах юмгүй сайхан амьдарч байсан. Хамгийн гол нь бид 2-г суухад манай нөхрийн төрсөн эгч нь суулгахгүй салгана гэж их гүйдэг байж байгаад яаж ч чадалгүй суулагасан юм. Манай нөхөр намайг аймаар харддаг, зоддог, хэл амаар ч гэсэн их доромжилдог, араар ч тавьдаг уухаараа тавьтаргүй, хүүхэмсэг залуу л даа. Гэхдээ би тухайн үед нь гомддог боловч удалгүй уучлал гуйхаар нь мартчихдаг юм.

delgeen-121555-2034940259

Бид 3 анх хөдөөнөөс төв газар луу орж ирээд юу юу ч байхгүй хөлсний байранд хөлсийг ньтөлж чадахгүй ч үе гараад хэцүү байх үедээ 1 удаа мөнгө гуйж үзэхэд юун мөнгө байхгүй гээд өгөөгүй. Баяр ёслол болоход нэг ч утсаар сайн уу гэж асууж байгаагүй манай хүнийг мэндийг нь мэдэж ярихаар хэн бэ гэж ирээд танихгүй царайлаад тэгээд ярихаараа өөрөөс нь бусадтай нь байнга холбоотой байдгаа ярьдаг. Ээж аав нь тэр үед хөдөө байдаг байсан төв орж ирэхээрээ ч ярьдаггүй энэ бүхэн нь эхэндээ надад их сонин байдаг байсан бас хоорондоо ярихаараа дүүгээ /манай нөхрийг/ байнга муулна.

Гэтэл өнгөрсөн жил манай хүн цэргийн ажиллагаагаар 6 сар яваад ирэхэд гэрийхэн нь 5 мин тутам утасдаад одоо яг юу хийж байна гэж ирээд хүүдээ, дүүдээ жигтэйхан хайртай хүмүүс болчихсон. 6 сар болох хугацаанд нь охин минь өвдөөд яах учраа олохгүй түргэн дуудаад өдөрт нь ээжид нь хэлээд ачаар нь охиноо харуултал 1 өдөр хараад л дахиж орж ирээгүй. Гэтэл миний охин тарианд орчихсон өдөржин харах хүнгүй ганцаараа хажуу айлын эгчээр тариа хийлгээд уйлаад л орой ажлаасаа ирэхэд ээжээ би жоохон л уйлсан айгаагүй гээд байж байдаг байсан. Миний охин 4 настай. Тэгсэн хэрнээ эдгээд ирэхээр нь ачаа явуулаад Н эмээ нь дуудуж байна гэнэ гээд байхаар нь би нөхрөө иртэл тэмдэглэлт баяраар л ёс төдий дагуулж ороод бусад үед нэг ч оруулаагүй. Тэгээд манай нөхөр ирэхэд намайг хэлэхээс өмнө гэсэн шиг баахан үнэн худал нь мэдэгдэхгүй хов яриад явуулчихсан байсан. Ер нь бид 2-н амьдралд тэрний гэрийнхэн ээж аав ах эгч нар нь орж ирж худлаа хов зөөж байнга хэрэлдүүлэнэ. Одоо ээж аав нь энд нүүгээд ирсэн чинь бүр хэцүү бид 2 муудалцахад манай хүн хамаг юмаа хамж аваад ээж аав руугаа явчихсан.

Гэтэл ээж нь намайг тэр муу хүүхэн миний хүүг хөөж явуулсан байна гэж ярьж байна гэнэ. Үнэндээ хүү нь өөрөө л хувцсаа аваад явчихсан. Бидний амьдралд хэрүүл тарьж байгаа юмнууд нь ямар ч үндэслэлгүй. Эгч нь Чойрт байдаг мөртлөө манай энд ирээд явахаараа хүмүүстэй баахан хов ярьж архидаж байгаад яваад нөгөө 2 эгчтэй нь нийлж муулж байгаад очоод л утсаар танай авгай чинь манайхныг ингэж ярьж байна тэгж байна гээд үнэхээр хэцүү. Тэр бүрт нь манай нөхөр итгээд чи тэгсэн юмуу ингэсэн юмуу гээд бөөн хэрүүл. Би бүр янз янзаар хэлж үзсэн боловч тэр ер ойлгохгүй юм. Танайхан худлаа хэлж байна. Би тэгээгүй чи надтай насаараа амьдарна биздээ яагаад танайхан ингэдэг юм гэх мэтчилэн. Энэ бүхнээс болоод би тэвчихээ байж одоо бид 2 салж байна. Гэвч би охиноо бодоод бас нөхөртөө хайртай бололтой тэрэнгүй байна гэхээр хэцүү байна. Үргэлж үгүйлээд.

Эргэж нийлэе манай аав ээжийн гэрт хэд хоноё гэхээр нь очсон чинь эгч нар нь яриад ямар нүүрээрээ ирж байгаа юм, салга гэх мэтчилэн ярьсан. Би ээж дүү нартай л даа тэд минь хол байдаг. Миний амьдралд ч ордоггүй. Нөхөртэйгөө муудалцсан тохиолдолд очих хүнгүй ярих ч хүнгүй хэцүү байдаг. Би ажилгүй биш мэргэжилтэй, мэргэжилээрээ нөхрөөсөө дээгүүр албан тушаалтай. Бас амьдралаа сайн сайхан байлгахын төлөө охиноо эцэгтэй нь байлгах, өөрөө нөхөртэйгөө байхын тулд чадах бүхнээ хийх гэж зүтэгдэг. Гэтэл энэ бүхэн үнэхээр хэцүү байна салж чадахгүй ч юм шиг тэгсэн хэрнээ тэдний ээж аав эгч нарыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй нь яасан нь дээр вэ? Тэрний өөрийнх нь доромжлолыг тэвчиж чадах ч гэрийхнийг нь үнэхээр чадахгүй юм. Хэтэрхий их юм бодохоор бараг солиорох шахах юм. Надад туслаач…

22 Comments

  1. suu says:

    Zunguur ni hayaa yarshig.hdteigee taivan amidrah shig jargal haa ch ugui

  2. D says:

    Unshssan chin buun har energy, iim humuustei yaj amidardinn be? Uuriguu ohinoo avch yavah chadaltai yum bol gants amidrah hun gdgee sanaad salaarai

  3. Niko says:

    Nohor chini ih uhaan muutai yum bn erthen salahgui bol nasaaraa iim amidrah bolno.odii tom bolson humuus oorchlogddoggui yum.udam ugsaa harj suuna gedeg uchir endee l bg yum da

  4. enita says:

    Shal muu yoriin humuus baina shuu dee. Gantsaaraa huuhedteigee amidar. Ymar zavaan humuus ve. Hun bish baina daa.

  5. Тегс says:

    Битгий тоо, би ингээгуй тэгээгуй , танайхан манайхан гэж наад хэруулийг нь битгий дэвэргэ. Нехер чинь яадаг ч байсан еерийнхендее л итгэнэ. Тэгээд явчихсан бол тэгээд орхичих. Чи хэнээс ч харалгуйгээр амьдарч чаддаг бол дахиж тэд нараас тус дэм битгий хай, зевхен еертее л найдаад еерийнхее телее охиныхоо телее зутгэ. Яахав дээ нехер чинь чамд итгэхгуй дурандаа явсан бол хэдий болтол тэсэх нь вэ байж л байг , араас нь битгий зууралд. Таг чиг болчих. Дахин хэруул уруул болдог юм бол нехертэйгээ биш цаад аав ээж ах дуусэд нь шууд хэлж бай, битгий ай чиний буруу биш бол . Шууд хэлчихээд байвал чамаас айдаггуй юмаа гэхэд жийрхээд халдаж чадахаа байна. 

  6. chuka says:

    miniiheer bol tanai hadmuud bugd tarhinda ymtai bololtoi.bi zondoo hvnii setgegdel unshj bs ooroo ch bichij bsn ghde ingj sonin sanagdj bsngui ymar medrel emgen bs huuhen geheere tm bdiin.ta 2t yu heregtei bn yaj bn gj asuudgui yma ghd ygd zvger bga amidralig suiruuleh gd bdg erguu malnuud we.bs ter nuhur gd bga ym chn chmd hrtai ymu doo hrtai l bsn bol iim asuudal dr er hvn bn da vnen hudliin olii gewl oldono do.tege l ter eej egch 2inho barbie ni ymu haaashaa ch ym.joohn shog nuhur bnu vgvi yu erni.aaw eej chn hol bdg geheer chi erni l vl bvteh nohdvvdiin dund bgan bn shde.oortoo l naidah heregtei shv ok.chi bol alzahguin bno sn ajil mergejiltei.tm hvnii vnergvi ymnuud chmg ynz bvreer hatgaj vgvisgej doosh hiih tusam chi ymagt ted naraas ilvv gdgee haruulah heregtei za yu.amjilt hvsie busgui min.(buduuleg vg helsend uuchlaarai iimerhuu yos bus ym sonshoor ooriin erhgvi uur hcvrehiin)

  7. адил says:

    Би эрэгтэй л дээ манай хадмууд гэж яааг танай хадмууд шиг юмнууд байдгийн
    Чи зүгээр аль алиныг нь хаяад хүүхэдтэйгээ яагаа ч үгүй юм шиг хэсэг бай аяндаа тэд нар араас чинь утасдана тэр үед нь бид 2-ын амьдралд та нар битгий ор чадахгүй бол дүүгийнхээ хүүгийнхээ амьдралд үргэлж гай болоод яв гэж хэл нөхөр ухаантай юм чинь үнэхээр эхнэр хүүхэд босгосон амьдралдаа хайртай бол өөрийнхөө тэнэгүүдээс салаад ирэх байлгүй Хүн аав ээж ах эгчээ хайрлаж туслалгүй л яахав үгийг нь авалгүй л яахав зарим нэг эр эм тэнэг юмнууд тусдаа гарчаад үргэлж нөгөө хэдтэйгээ зууралдаатай ХАНЬ гэдэг үгний утга учрыг мэддэг ч болоосой эцэг эх өнгөрөхөд хань л хажууд үлдэнэ ах дүүс нэгл харж хандана ш дээ DUFF ДУРАКуудтай юу ч ярихав дээ

  8. kinara says:

    mongolman godzilla 2 iig demjij bna
    .huduuniihun ugaasaa buduuleg teneg, aimaar tulga toirson hov heruultei.hunii umnuus
    amidarch bgaa yum shig unrn teneg sh de

  9. zochin says:

    нэг хэсэгтээ зөнгөөр нь хаячих, манай нөхөр яг танай нөхөр шиг гэрийнхнийхээ үгэнд ороод надаас сална нтр гэж байсан. би тэг тэг гээл хаясан удаачгүй та 2гүйгээр амьдарч чадахгүйм байна гээд хүрээд ирсэн. би бол одоо хадмуудтайгаа нээх харьцаад байдаггүй тэр нь амар байдын.

  10. Liliya says:

    Chinii l songolt shu de. Songolt chini odoo l taalagdahgui bgaamuu. Ugaasaa ene buheniig barag huleen zovshoorood suusiim bishuu. Odoo yuund telchileed bdiin. Nohor chin anhnaasaa l muu hun n tod bhad neg l ikh hairandaa sohorson baatar bolohoor ingene shde.

  11. Ah says:

    aav eejiinhee meemnees garaagui mangar batsaantai yugaa hiij nasaa barah gesiin ergej guihgui shuud haya huuhdee bodood irvel ter l biz hatuuhan bai duu mini shineer ehel.

  12. Годзилла says:

    Ер нь энэ бүдүүлэг,  бааж шээдэг,  дээрэм хүчин хийдэг, биеэ үнэлээд гүйгээд байдаг, аксент верна уначаад халтуур хийгээд дайрчих шахаад давхиад байдаг залуучууд охидууд бүгд л хөдөөнөөс орж ирсэн байдаг. Амьдрал ядуу, өнчин өрөөсөн байж болно тэглээ гээд өөрийн тэр амьдралдаа өөр нэгнийг буруутгаж буруу зам руу орсноор өөрийгөө улам л доош татаж мэддэггүй нь харамсалтай. Хот хөдөө 2 сэтгэхүйн болон амьдрах хэв маяг шал өөр гэдгийг мэдэхгүй юм даа.

  13. mongolman says:

    Ямар их хэрүүл вэ. Тулга тойрсон хэрүүлийн бузар. Хотоор дүүрэн хөдөөнийхөн хойноос ирээд Хот минийх гээд юу дуртайгаа хийнэ. Хаа дуртай газраа бие засаж, хамаг сайн газруудад нь хашаа хатгаж, хамгийн хямд ажиллах хүч болж, хаа сайгүй гэмт хэрэг хийж, хаа байхгүй үнээр биеэ үнэлж, хаа хамаагүй хог хаяж, хамгийн бялдууч муухайгаар амбиц хөөж, харсан болгоноо авах гэж улайрч байна. Эхлээд охин эсвэл хүү нь ирнэ тэгээд хагас хугас дээд сургууль төгсөнө хамгийн гол нь хотын боломжийн айлын хүүхэдтэй суух, суусны дараа араас нь ах дүү ээж аав гээд цувж өгнө. сүүлдээ хотын унаган залуу, хүүхэн маань өөрдсөө жийгдэж эхэлнэ. Учир нь хөдөөний гарууд хамаг тэр айлын хамаг шм шүүсийг сорж дуусаад дараагийн хохирогчоо хайна…

  14. ULZII says:

    yasan asan gene

  15. Japan says:

    Yamar hetsuu yum be, bi hadmiin zovlong sain medne, oroltssoor baigaad salgachdiin, odoo tegsen ted yu hojiv, odoo boltol ber ch ugui hurgen ch ugui gants bieeree hogshirch bga huuhduudee haraad yu boddog bol, etssiin etsest ooriinh ni huuhed hohirch zovno gedgiig meddeggui malnuud l ingej uimuuldeg yum, bi yag cham shig hadmaa bodohoor salchmaar nohor huuhed amidralaa bodohoor tesmeer ch yum shig ih hetsuu, gehdee ooriigoo tegj zovooj zoliosolj baihaar salchihsan ni deer yum bnle, huuhed joohon baihad yag tegdiin, ovdoj zovohod toohchgui, shonojingoo huu maani haluurad uilad honohod hajuu oroond baij neg udaa ch yu bolov yav ged bosch irehgui shuu de hehe, hun bish humuus, suu ogooch gehed turiivchnii mini etssiin mongiig shavhaad ach huudee suu zarj baisan, honinii mah idlee, zah deerees shulsan yas avch chanad bantan hiigeed idehgui yu gej zagnaal yooyo bodson chini bur zurh ovdoj bn, odoo salaad huu maani tomoo zaluu bolchihoor araas ni utasdaad duudaad ir uulz geel, nyalh bhad ni tegj bsan baij odoo bolohoor ach huu ni heregtei genee, bi bas bagsh mergejiltei ajil toroldoo sain ahij devsheed yavahaar chi ajil hiij yah ged bgan ged ajlaas gargah gej ih orolddog baij bile, tehees teh gej bur ih surguuliin bagsh bolood yavsan bi, huugees ni iluu garchlaa geel hor shar ni butslaad yavdag yum shig bnle, ter ohin duu ni bur eej aavda namaig salga gej bichsen zahiag ni bi olj unshad unen gaihaj bilee, Er ni bol ijil torliin l humuus bndoo, ter nohroo zugeer l etseg eh ruu ni egch nar luu ni yavulchih, chi teged oro setgelee tevch, chi nohroo hairlalaa ged chamaig hairlahgui bhad, ayandaa naaduul chini hiisen uiliinhee goriig amsana, harin ohindoo sain sanaa tavij hair halamjaar dutaahgui osgoh heregtei , ajildaa ch gesen ulam ih amjilt gargaj hicheeh heregtei, hund har buruu sanahgui hicheged yavj bhad az jargal ayandaa chamd irnee, amjilt husie

  16. Миний дүү тэд нартай заваарч өөрийгөө зовоож хэрэггүй.Дээр зочны бичсэн шиг өөрийгөө хүүхэдтэйгээ бодоод л явж бай нөхөрт чин та хоёр л хэрэгтэй баймаар л юм.Хэлээд ойлгохгүй байгаа бол сайхан хүүхэдтэйгээ хоюулаа амьдраад явж л бай.Нөхөр чин ойлгоод ирэх байлгүй дэ.

  17. Busgui says:

    hoh shaar shig tiim humuustei haritsahgui bgaach, haritsahgui bh ni hamaagui deer, manai nuhur ah egchgui duu nartai , bas neg shulam shig duu ohin ni eejteigee niilj hov hutgaad salahaas naaguur l bna, duu ch gej dee minii nasnii, uuruu tegsen huntei suuj hadamdaa bariulaad uilaad giideg bolson… eelj daraa gej bdag.  Haritsahgui , tanidahgui hun shig bol hel amand orohgui amar yum bna lee minii turshlagaas. nuhuruu muruur ni haya, irvel ter l biz, irehgui bol bur yavuul, uur ehner absan ch yag adil zovoono .,,

  18. B says:

    Er ni bol hadam egch nar eejees doloon dor sh de. Hov yarina. Manai nuhurluu yariad l bainga heruul bolgodog baij bile. Ter ni sardaa neg irehere nuhur zaaval nadaa gar hurdeg baisan. Tiim zavaan. Teged l bi olon jil tesej baigad neg tom delbersen de. Ta tegdeg, nuhurtoo chi tegdeg geed. Ahij minii amidrald bitgii oroltsoj bai gedegiig oilguulsan. Ternees hoish nuhur bid 2 neg ch muudalaatsgui l bn. Odoo barag jil bolj bn. 2 hvvhdee toruulj baihad ireed gants shol hiigeed ogchihgui baij, bayar bologonoor ireed hoimort ochood suuchihna, gants ayga ch zoogood ogohgui. Zevuun umnuud nuhuruudiin tolgoig sain ugaadag um shig bgan. Naadaha gert ni udaan bailgaij bolohgui e aimar hudalaa yariad tolgoig ni erguulchihdeg um bile. Hereldeed ch gsn hajuuda bailgaj baigaad ooriigo oilguul. Geriihnees ni shuud hol bailga

  19. tuya says:

    4 nastai Huuhed uvduud tariand orson baihad tus nemer bolohgui nuvshnuudaar yadag yum be? Ochij golomtiig ni samrahgui yasan yum be? Chi ch gesen huuhdee tegen tegen ajildaa yavj baidag yamar mangar huuhen be? Chamaig iim mangar bolohoor chini tsaaduul chini doromjilj baigaa yum daa. Chi jaahan uurtuu zuvshuuruh es zuvshuuruh zuilee todorhoi bolgoj tedend oilguulval yadag yum be? Etsest ni helehed tanai ohind hun chamd handaj baigaa shig handval chi yah ve? Yag tegj bodoj shiidee gargaarai. Chi amidralaaraa ulgerlej ugvul ohin chini suuld ni muu huntei zuuraldaj zovohgui, bolloo gesen uyedee yavdag bolno gedgiig oilgooroi

  20. Zochin says:

    Chi chadaltai uuruu uuriiguu avch yavj chadna gedgee zugeer l haruul. Chamd airgui eej egch nariinhaa ugeer ug hiij bgaa hund hairtai gej tenegtej uuiiguu doromjluulj yavahaa zogsoo. Ohiniigoo avaad neg hesegtee gertee chimeegui amidar.  

  21. man says:

    Yozgui hun muutai humuus bna.nuhur chin ch ter.uurchlugdunu gej buu naid.harin tsaashdaa henteigee yaj amidrahaa uuruu shiid.

  22. enjoy says:

    Nuhur chin geriinhenteigee amidraad zalhsan tsagtaa l oilgono do. Chi hadmuudtaigaa harizaad ogt hereggui bha. Ohintoigoo 2laa heseg chimeegui bolchih. Nuhurteigee ch uulzaj guigeed hereggui. Hairtai bol uuruu ireed guina biz. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.