Хайрт ханьдаа энэ өдрийн мэнд хүргэе. 2 өдрийн өмнө би чамд сэтгэл зүрхнийхээ хэнд ч хэлж байгаагүй, өөрөөсөө хүртэл нуудаг зүйлээ ярьж уучлалт гүйсан билээ. Харин чи намайг хүлээж аваагүй. Одоо бол энэ захидлаар бодит амьдрал дээр бууж уучлалт гүйж байгаа юм шүү хайрт минь.
Миний хань энэ захиаг уншиж суухдаа бүхий л сэтгэл зүрхээрээ ганцхан удаа намайгаа бодоорой. Сайнтай муутай ч чамтайгаа 5 жилийг ардаа орхижээ. 2 хөөрхөн охинтой болсон. Чамдаа бүхий л амьдралаа, бүхий л үнэ цэнэтэй зүйлээ хуваалцана гэж амлаж байснаа санаж байна. Хань чинь гэхдээ энэ амлалтандаа хүрэхийн төлөө л явлаа. Гэхдээ би буруу замаараа явсан байж. Өөрийн бодолоо өөртэй тээж бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэж, хосоороо хамьдрах хорвоогийн дүрмыг зөрчсөн байна. Хүн ер нь алдаагаа сүүлд нь ухаарч сүүлд нь гэмшдэг хорвоо. Одоо миний ээлж ирсэн бололтой. Хажууд байсан хамгийн нандин зүйлүүдээ анхаарч халамжлаагүй нь миний буруу.
Хичнээн буруу зүйл хийсэн ч энэ өнгөрсөн хугацаанд чамаас минь өөр нандин хайр, бие сэтгэлийн амар амгаланг хаанаас ч эрж хайж явсангүй. Ажил хөдөлмөр хийж өөрийн гараар өөрийн ертөнцийг босгоно доо гэж туйлширч явлаа. Гэр бүлийн чинь нэр хүндийг унагаахгүй гэж их л хичээлээ. Надад ийм үүрэг байх ёстой гэж бодож л явсан юм. Би хэзээч бэлэн амьдралыг хүсээгүй. Өөрийн гараар хийсэн хоол хамгийн амттай байдаг шиг тийм л боломжийг эрж хайн цаг наргүй явжээ. Гэхдээ би буруу боджээ. Хайртай ханиа их л гомдоож байж.
Зарим зүйлийн талаар чамдаа учирласныг чи санаж байгаа байх. Гэхдээ миний хэлсэн зүйлээс миний хань их л бага зүйл ойлгосон юм шиг санагдлаа. Эр хүн амьдралд унаж босож байж олон зүйлийг ойлгодог. Тийм л учраас надад том шалтгаан хэрэгтэй байлаа. Хайр нь чамайг болж л өгвөл битгий уйдаасай, гэрийн мухар сахисан байдаг л нэг авгай болчихоосой гэж хэзээ ч хүсэж байгаагүй. Болж л өгвөл найз нөхөдтэйгээ уулз гэхдээ шөнийн 2 цагаас өмнө л ирж үзээрэй гэж хэлдэг байсан. Энэ цаг хугацаа заадаг нь чамдаа хайртай учраас л ингэж хэлдэг байсан юм шүү дээ.
Магадгүй чамайгаа харамласан сэтгэлээс үүдэлтэй байсан ч байх. Өөр нэг өнцөгөөс нь харвал би өөрөө ийм хүмүүжилгүй болхоор надад таалагддагүй байсан байж болно. Гэхдээ энд нэг зүйл байгаа. Би ч тэр чи ч тэр аль аль нь гэр бүл болно, амьдрал бүтнэ гэж амьдрал зохиосон. Хүн амьдрал зохионо гэдэг зарим нэг зүйлээ золиосонд гаргахаас өөр аргагүйд хүрдэг. Би эр хүний үүднээсээ хэрвээ архи уугаад шөнө орой ирэхгүй алга болоод, гэр орондоо ирж уур уцаараа гаргадаг байсан бол өөр хэрэг.Би юугаа ч золисолж чадахгүйн шинж. Гэхдээ би тэгээгүй ээ. Юуны төлөө гэж үү. Ирээдүйд бидний хойч үе болох үр хүүхдүүд минь ямар нийгэмд амьдарч, амьдралын хэр зэрэг хар цагаан зүйл туулахыг түрүүлж харсан учир надад айдас төрдөг байсан. Төрсөн цагаасаа найз байсан улсууд мөнгөний төлөө нэгийгээ алж байгааг харлаа, энхийн цагаан тагтаа шиг эх орон ард түмэн гэдэг хашгирдаг улсууд цаанаа ямар бодол тээж явдгийг мэдлээ…
Хань чинь их олон зүйл харсаан. Чамдаа хэлж ярьдаггүй байсан учир нь чамайгаа сэтгэл санааны хувьд, миний ажлын хувьд тайван байгаасай гэж бодоод л энэ тухай хэлэлцдэггүй байсан юм. Энэ бүхний үүднээс чамдаа ажил байдлынхаа талаар олон зүйл ярьж чаддаггүй байсан юм шүү. Намайгаа уучлаарай. Хувийн бизнес эрхэлхэд хамгийн түрүүнд юу бодогддог гэж бодож байна. Надад ажиллаж байгаа хүмүүс хамгийн түрүүнд бодогдож байдаг. Тэд л энэ олон ажлыг нугалж надад ашиг авчирна эс бол үгүй. Тэгэхээр тэднийг хамгийн эхэнд тогтвортой цалингаар амьдралыг нь баталгаажуулах ёстой. Энэ хүмүүсийн ард хэдэн хүн тэжээгддэгийг би мэдэхгүй. Ямартаач би 50 хүн цалинжуулдаг гэдгээ л мэддэг. Тэгэхээр энэ хүмүүсийн цалингийн санг хамгийн түрүүнд олох ёстой. Ажил олох олохгүй асуудлыг манайд 3 хүн хариуцдаг. Тэдний нэг нь би. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч гэдэг бол эцсийн эцэст бүх хариуцлагыг хүлээдэг.Хэрвээ бид 3 алдаж тооцоолбол намайг шорон л хүлээж байгаа. Ийм л учраас залуу халуун насаа ажил хөдөлмөртөө зориулж өөрийн гэсэн өв хөрөнгө, цаашлаад миний хүүхдүүд амьдралд бага ч гэсэн зовохгүй амьдраасай гэж бодож л явсан юм шүү. Өнгөрсөн 4 сарын хугацаа бол ямар зориулалттай байсныг хайр нь чамдаа учирласан.
………… гэдэг хүн зоосны нүхээр амьдралыг харж өөрийн мунхаг бодолдоо би ганцаараа чадна гэж хэт их эрдэж явж дээ. Бүх зүйлийг би бүтээнэ бүх зүйлийг би босгоно гэж хэтэрхий амьдралд бардаж. Хамгийн үнэтэй амьдрал бол 2-уулаа уйлж дуулж, хамтдаа жаргаж зовж, баяр гунигаа хамтдаа хуваалцаж байж босгосон амьдрал юм байна. Магадгүй нэг өнцгөөс харахад чамд ингэж хөдөлмөрлөх шаардлага байхгүй ч байж мэднэ. Сайхан эцэг эхийн буянд жаргаж суугаад амьдралыг дуусгах нь амархан л байх. Ер нь бидний эцэг эх биднийг насан туршид минь харж чадахгүй шүү дээ. Тэд явна бид үлдэнэ. Ханьд нь бол тийм зүйл болон бодол санаа огт байхгүй юм даа.Надад бол өөрийн гэсэн зорилго байгаа. Одоо бол чи миний зорилгыг маш энгийнээр тайлбарлаад байгаа. Чиний хэлсэн нэг үг миний сананаас огт гардаггүй юм. “……… чи намайг насны сүүлд хэрэглэх бүх мөнгөө олчихсон гэж бодоорой”. Энэ үгийг чи тухайн үед ямар санаатайгаар хэлсэнийг би таашгүй.
Гэхдээ ханьд нь энэ үг одоо чи өөрийнхөө хэрэглэх мөнгөө ол гэж л ойлгогдсон. Энэ үг намайг нэлээдгүй хурцалсан шүү. Гэхдээ хань нь чамдаа хэзээ ч гомдож, сэтгэлдээ хар бодол тээж яваагүй юм шүү. Чи архи дарс хэрэглэсэн үедээ надад зөндөө л гомдмоор үг хэлж л байлаа. Би хэзээч тэр үгнүүдээр чинь үг хийж, чамайгаа цохиж зодож, хараалын үг урсгаж байсангүй. Зүгээр л миний хань согтуу байна даа л бодоод өнгөрөөдөг байсан. Гэтэл одоо би чамайг юунд уурлаж яаагаад гомдож байсныг чинь бүгдийг нь ойлголоо. Энэ бүх хугацаанд гэр бүл, үр хүүхэд, хань ижилээ хаяад зөвхөн ирээдүйн төлөө тэнэг юм шиг алхаж явж дээ. Харамсаад ч барахгүй байна.
Одоо би өнгөрсөн 4 сард юу бодож сэтгэлдээ юу тээж явсанаа чамдаа дахиад хэлэе.
Хамгийн хайртай хань ижилээ, үнэт эрдэнэ болох үр хүүхдээ, гэр бүлээ, өөрөө өөрийгөө хаана явааг л мэдэх гэж би өөртэй жаахан хугацаа гаргасан юм шүү дээ. Үүний тулд том шалтгаан хэрэгтэй байсан. Би маш том зүйлээр амьдралтайгаа мөрий тавьсан. Энэ шалтгаан чи бид 2-г нэг бол бие биенээ улам их хайрлаж мэдрэх эс бол 2 тийшээ болох хоёрхон үр дүнг харуулах байлаа. Чамд дээр 4 удаа би эргэж очсон. Чамаас маш энгийн асуулт асуусан. Тэр асуултны цаана юу нуугдаж байсныг чи ойлгоогүй. Чамайг надтай ярилцах гэж санал гаргах боловуу гэж би бас харж л суусан юм шүү. Харин чи минь тийм санал нэгийг ч гаргасангүй.Гэхдээ энэ шалтгаан надад маш эерэгээр туссан. Чамд хүнд туссан. Би анхнаасаа хамгийн муудаа ямар үр дүн хүлээж байгааг мэдэж байсан учраас л эхлүүлсэн.
Гэхдээ миний тооцоолоогүй нэг зүйл гарч ирсэн нь бүх зүйл нуран унахад хүргэлээ. Энэ бол миний үүрэх ёстой, эхлүүлсэн асуудлын минь хариу байна гэж бодсонгүй ээ. 4-н сарын дотор чамайг өөр залуутай болоод хайрт минь,…………. гэж дуудалцаад явж байхын чинээ бодоогүй. Миний бичсэн зохиолд ч сүүлийн үг шиг чинь хүчтэй үг байгаагүй юм шүү. Хүний хань гэдэг чинь нэгнийгээ алдаж эндэхэд засаад авах, босгоод ирэх тийм л ухаантай, уужуу сэтгэлтэй, уучлал үзүүлж чаддаг тийм л хүн байдаг байх гэж би ойлгодог байсан. Гэхдээ надад бол тийм хань заяагаагүй бололтой. Энэ 4 сар надад их зүйлийг ойлгуулж чамдаа дахиад дурлах боломжийг надад олголоо. Гэхдээ би оройтсон байж Надад бол энэ 4 сар маш богино санагдсан Гэхдээ л наддаа хангалттай гэж бодсон. Харин чамд минь дахиад өөр хүнд дурлах хангалттай цаг хугацаа байсан гэж төсөөлж бодсонгүй шүү.
Энэ бүхний эцэст хэлэхэд бид 2 одоо яг адилхан сэтгэл зүйтэй байгаа. Чи өөр хүнд хайртай болсон. Би чамд дахиад дуралсан. Дурлалдаа ид шатаж яваа үедээ хүн юуг ч анзаардаггүй гэдгийг би сайн мэднэ. Магадгүй энэ захиаг уншиж дуусаагүй байхдаа чи ураад хаях байх. Чадвал дуустал нь уншаарай.
Энэ өнгөрсөн хугацаанд миний хийсэн алдаа оноо, чамдаа болон гэр бүлдээ зориулж чадаагүй хайр халамж, тэнэг миний зөрүүд бодол, хань ижилээ ядаж л сэтгэл дотроо уучилж яваарай.
Би чиний сайн хань үр хүүхдийнхээ сайн эцэг нь байж чадаагүй ч сэтгэлийн минь мухарч та нараас минь өөр хэнч байгаагүй юм шүү.
Чиний хүсээд байсан чамд амалсан 2 баталгаагаа би удахгүй чамд өгөх болно. Намайг үхсэн хойно ч тэр миний эргэн тойрны болон миний найзууд нөхдүүд, ажил хэргийн түншүүд тур зуурын зугаа цэнгэлийн талаарх миний бодлыг чамд 3 дахь удаагаа сэтгэл зүрхэнд чинь хоногштол, магадгүй харамсал төртөл чинь ярих л байх. Миний амьдралдаа хийсэн зүйл үнэн учраас л энэ үгнүүд үхсэн хойно минь ч гэсэн үргэлжлэн цуурайтах болно.
Ингээд эцсийн үгээ хэлэхэд одоо чиний сэтгэлийн байдлыг би нэгд нэгэнгүй мэдэж байгаа.
…………………… та 2 бол зүгээр л зугаа цэнгэлийн үүднээс холбогдоод явж байгаа. Магадгүй чамд энэ хайр ч юм шиг дурлал ч юм шиг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлж байгаа байх. Яг надад төрж байгаа сэтгэл шиг. Магадгүй нэг талаараа чамтай цуг салса бүжгэнд явдаг эрх чөлөөтэй, нийгэмд нэр нөлөөтэй ч юм шиг, өөрийн сонголтоо чөлөөтэй хийж болохоор, найр наадамд дуртай, цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хичээдэг, чамд халамжтай, өндөр боловсролтой, олон хэлтэй, цагаан захтан гээд бодож болох юм. Энэ бол чиний хүсээд байсан амьдралын хэв маяг. Гэхдээ миний хайр чи андуурч. Чи одоогоор 3 хүүхдээ орхиод явсан амьдрал нь тогтчихсон ах хүнтэй шөнө хүүхдүүдээ унтахыг хүлээж, яс горьдсон нохой мэт хаалгаа чагнан сууж хэн нэгний амьдралын зүгээр золиос болж байгаагаа мэдэхгүй байхдаа. Эмэгтэй хүн цаг өнгөрөх тусам гунддаг. Харин эрэгтэй хүн бол арай удаан…
Тиймээс сонголт хийх боломж нь эрэгтэй хүнд илүү байдаг юм шүү дээ. Миний 3 охиныг чамтай минь хамт хайрлаад төрсөн үр шигээ үзээд насан туршдаа чиний дэргэд байж чамаас сүүлд энэ хорвоог орхих хүн гэж би л лав бодохгүй байна.Чи магадгүй ……………….. ахаасаа асуугаад үзээрэй.”Чи надтай цуг амьдарч чадах уу? Миний 3 охиныг төрсөн аав шиг нь хайрлаж чадахуу?”. Цаг нь ирэхээр буюу 40 гараад ирхээрээ чи миний энэ хэлсэн үг ямар үнэ цэнэтэй байсныг санах байх. Энэ цаг хугацаа маш ойрхон байгааг чи мэдэж байгаа байлгүй дээ. Чи тэр хүний нүдэнд зүгээр л ээлжит нэг тур зуурын секс хэрэгцээ хангагч л байх болно. Удахгүй өөр бүсгүй дахиад л гарч ирнэ. Чи харин дараагийн залуугаа хайх уу яах уу…
Гэхдээ хайр нь сэтгэл дотроо хичнээн гутарч шаналж байсан ч чиний энэ үйлдэл болон зан ааш, амьдралдаа алдсан алдаа зэргийг хэзээч уучлана.Яагаад гэвэл би чамд хайртай учраас уучилж байгаа юм шүү. Одоо ч гэсэн чи хаяа хүүхдүүд дээрээ очиход миний хажууд………….. ахтайгаа харилцаж инээд алдаад сууж байхад чинь би “Энэ миний үүрэх ёстой, туулах ёстой үйлдсэн гэм нүглийн минь хариу” гэж бодоод л нулимсаа дотроо залгиад л суудаг шүү.
Эмэгтэй хүн, эхнэр хүний уужуу сэтгэл гаргаж ханийхаа хийсэн алдаа бүрийнх нь тоогоор, сэтгэл гаргаагүй үйлдэл бүрийн минь тоогоор өршөөл уучлал үзүүлээрэй. Чамдаа үнэхээр их хайртай бөгөөд одоо бүр дахин дуралчихаад өөрийн гэгэлзсэн сэтгэлээ барьж чадалгүй амьхандаа захиа бичиж суугааг минь ойлгоорой. бидний гэр бүлийн үнэ цэнийн тухай ярьж байсныг чинь чи санаж байгаа биз дээ. одоо тэр шугамнаас чи даваад нэгэнтээ алхлаа. Харин надад бол жаахан ч гэсэн үнэ цэнэ үлдсэн юм шүү.
/Микеланжелогийн зурсан хонгорхон шаргал сэвлэгтэй сахиусан тэнгэрүүдийг санаж байна уу? Тэдний онилсон суманд оногдсоныхоо дараахан хосууд “Чиний торонд хоригдъё” хэмээн сүмд яаран очдог. Хэсэг хугацааны дараа “торондоо” давчдаж эхэлнэ. “Тор”-ны цаана жинхэнэ амьдрал өрнөөд ч байгаа юм шиг, “тор”-ноос түр гарчихвал жинхэнэ аз жаргалыг мэдрэх ч юм шиг гэгэлзэнэ. Хайраар хашсан, гэр бүлийн үнэ цэнээр хайсалсан “тор нь” таалагддаггүйдээ бус, яах вэ дээ хөөрхий, хүн юм чинь, зүгээр л гарч “агаар амьсгалчихаад” ирэх зуур харилцаанд нь асар том АГААР гарчихсан байна. Эцсийн эцэст хэн ч “тор”-ны түгжээг шөнө дунд мултлахдаа түүнийгээ хуурна гэж төлөвлөөгүй байсан. Эрх чөлөөнд тэмүүлсэн нислэг эргээд буухдаа газар мөргөв. /
Одооноос эхэлж би өөрийнхөө сэтгэлд өнгөрсөн амьдралынхаа алдаа оноо, баяр гүниг, хамгийн сайн сайхан болон хар дарсан зүүд бүгдийг нь тээгээд дээшээ алхах болно. Гэхдээ л чамайгаа хүлээж байгаа гэдгийг чи мэдэж байгаа байх.
ЭНЭ ЗАХИА БОЛ ЧИ МИНЬ НАМАЙГАА УУЧЛААД ЭРГЭЭД ИРЭХЭД ЧИНЬ ЗАМЫГ ЧИНЬ ЗААХ АМЬДРАЛЫН ЧИНЬ ТИЙЗ ЮМ ШҮҮ. ЗҮГЭЭР Л ЭНЭ ЗАХИАГ УСТГАЛГҮЙ НАДАД БУЦААГААД ӨГӨХӨД Л БОЛНО. БИ ЧАМААС НЭГ Ч ҮГ СОНСОЛГҮЙГЭЭР ҮЙЛДЛЭЭР ЧИНЬ БҮХ ЗҮЙЛИЙГ ЧИНЬ ОЙЛГОНОО.
Түр баяртай хань минь. Эргээд ирэх хаяг чинь ……………… хажуу талын “…………………” хотхон …-р байрны …. давхар ….. тоот шүү.
21 Comments
shalichignasan shaasan baagiii bas boss genee khudlaa shaa bossoos khuukhnuud saldaggvi yum
Эхнэртээ хаягдсан эрийн захиа л юм шиг байна. Худлаа боловсон хараал зүхэл ханхалж байна даа.
Hani n hani n gecheed harin tsaagyyraa yasan myyhai zanasan uudtei yavahiig chin harnaa geh maygiin yum bichdeg sonin zaluu ve Chi lav neeh sain zalyy bish ee
Уран донгоддог эр байх нь ээ. Дөрвөн сар уяанаас алдуурсан нохой шиг явж байгаад иртэл нь эхнэр нь өөр нөхөртэй болчихоод хадмынх нь авч өгсөн байранд сууж байсан юм байна гэж ойлголоо. 50 хүнийг ажилтай цалинтай байлгаж байгаа нь харин дажгүй юм даа. Хэхэ. Ахин дахин дурлуулаад, ах хүнтэй замбалдаж яваа авгай нь эргээд ирэх болтугай гэж ерөөе дөө. Хэхэ
Эхнэр чинь эргээд ирнэ ээ. Бүх юм сайхан болно. Ийм хүмүүсийг бурхан харж байдаг юм шүү дээ
Bayan aild Hurgen orood gologdchihson looser iin bichsen hailan bna gj oilgoloo, zaza whatever…
Za yostoi ynshihaas zalhuurav kkkk sonin um gej bhiimaa
юун ядаргаатай, тэгээд хайр ярьсан мөртлөө цаанаа занасан юм шиг
Za teed ergej ireechuu bodoltoil bhgui yude
Chi ehnert garalgui jool hiih yumaa hiicheed daraa n belen yum haisan huuhen olj avax bjde zavtai l huuhen yum jargatsiin
За за эхнэртэй л хаяглаж бичсэн юм чинь эхнэр нь л ойлгох байлгуй дээ. Ямар зевлееч туслаач , яах вэ ийх вэ таминээ гээд дэлгэсэн биш юугий нь ойлгох гэж ядарч залхатлаа унших юм яршиг зугээр. Эхлээд л орхичихлоо хуний захиа унших утгагуй юм байна.
tutu chi bitgii end tend aldaatai comment bicheed bai l daa. yadarjehlaa gene shu xaxa onigootoi huuhen
Ийм битуу хатуу шатрын нуудэл хийдэг хунтэй яаж амьдрал зохиох вэ.Бодож санасан зуйлээ ний нуугуй яриад хэлээд болоо юм биш шуу.Хун болгон оороор бодно сэтгэнэ шуу дээ.би лав нохроо амаа том ангайгаад бодол санаагаа шууд хэл би чиний тархийг уншиж чадахгуй гэдэг
yamar urt yum be bvvr yadarjehlaaaaa
hi bi bas sain oilgohgvi bna aa yu yu bld ungurchihvoo……….. 2 ohintpi yumuu esvel 3 yumuu za za mdhgvi hervee chmd bas bosgoson amidraldaa hairtai 2.3 ohinoo bdj bga bl ehner chin ireh bhaa gj naidaj bn a amjilt neeree ehneree irsen ireegvi hleerei …kkkkkkkk bas mdsmr sanagdah yum bn shdeee kkkk amjilt
Zailaa
chinii hajuud nuguu ahtaiga haritsaj ineed aldahda ehner chin ch gesen nulimsaa dotogshoo zalgidag bh shu. aavtaigaa togloj bga huuhduude haraad ehner chin shanalj l bga.
holoos uyangaluulsan zahia bichlee geed chamru guigeed irehgui sht.
chi uuruu jaahan shiidemgii bai l da. gomdoj tunisan uyd butsaad ir gehed hench irehgui sht. uurchlugdnu gedgee haruulj uigagui bh heregtei sht yadaj 2 yumuu 3 ohin uriinhee tuluu
yooy utga bituu ene zahiag ehnertee garaar bicheed ogchihgui dee unshihaas zalhuuraad ehnii heden moriig l unshiv denduu nurshuu yum
Unshihaas zalhuuraw
2ohintoi gecheed yun 3 huuhedtei bolchwoo oron garan teneg nowsh we
suuldee yadrav, tiimees duusgaagui shuu uuchlaarai
ИЙМ БАЛАЙ ЭРЭЭС САЛСАН НЬ БОЛЖ ТЭР АВГАЙ НЬ