Хамт амьдарна гэдэг бол миний хувьд айдас, түгшүүр л болоод байна…

4510181_72d0fe36

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би нөхөртэйгөө суугаад даруй 9 жил болжээ. Үүний 5 жил нь бид 2 тусдаа амьдарч жилдээ ганц удаа нэг сар хамт байдаг. Хүү маань 2-р анги. Нөхрөө муулах гэсэндээ биш зүгээр л сэтгэлд байгаа зүйлээ гаргамаар байгаа учраас л бичиж байгаа юм шүү. Нөхөр маань маш сайн аав. Үүнтэй хэн ч хэзээ ч санал нэгдэнэ. Харин сайн нөхөр биш бололтой. Гэр бүлээс гадуурх асуудал аль алинд нь байхгүй гэж хэлж болно. Зүгээр л жижиг сажиг зүйлийг өлгөж аваад л хэрүүл болгочих юм. Хааяахан би жаахан романтик үгтэй мессеж явуулдаг ухаантай. Уг нь тиймэрхүү юм уншвал сэтгэл нь сайхан байх болов уу л гэж бодоод. Үгүй бололтой…

delgeen-121555-2034940259

Намайг байнга л худал хэллээ гээд л яг галзуу хүн шиг л авирлах юм. Уг нь би тэгэж худал хэлээд байсан зүйлгүй л санагдах. Хааяахан хоргүй худал хэлдэг л дээ. Яагаад гэхээр хэрүүл болчихож магад гээд амыг нь дагуулдаг гэхүү дээ. Өчигдөр орой л гэхэд утсаа сонссонгүй гээд оройжингоо хэрүүл боллоо. Сүүлдээ зүрх өвдөөд эм уухдаа хүртэл нулимсаа барьж дийлэхгүй юуны төлөө би өөртөө анхаарал тавьж байгаа юм бол гэж бодогдоод. Амиа хорлоход үнэхээр ганцхан л алхам дутуу байх шиг. Хүүгээ, ээжийгээ, ах дүүсээ бодохоор яаж тэгэж амиа бодоод үхэх вэ дээ гэж бодогдох юм. Нөхөртэй суух үедээ ч би ажилтай байсан нэг ч удаа ажилгүй байж үзээгүй. Аль болох амьдралаа өөд нь татах юм сан. Ирэхээр нь гоё байх юмсан гэж мөрөөдөхийг хүсч байсан минь талаар болж байна. Одоо бол салмаар байна. Ямар ч аргаар хамаагүй амиа хорлохгүйгээр байх арга бол салах л юм шиг.

Энэ бүхэнд би буруутай энэ миний л амьдрал, миний л хийсэн сонголт. Уг нь архи тамхи, хүүхэн шуухан гэдэггүй, амьдралын хатуу хүтүүг туулсан амьдралаа аваад явчих хүн байна л гэж анх сонгосон юмсан. Солонгост байх хугацаа нь удахгүй дуусна. Ирээд хамт амьдарна гэдэг бол миний хувьд айдас, түгшүүр л болоод байна. Салъя гэхээр салахгүй л дээ. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр. Яавал дээр юм бол? Хараал ерөөл аль нь ч байсан хамаагүй бичээрэй. Сэтгэгдлээ бичихдээ кирилл дээр бичихийг хүсье. Та бүхэнд баярлалаа.

28 Comments

  1. 4444 says:

    Салах гэхээр салахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи өөрөө шийдвэл заавал цаасан дээр салах албатай биш дээ. Өөрийнхөөрөө амьдарсан нь дээр шүү. Би 18 жил тэвчсэн одоо бол салаад санаа амарсан. Цаасан дээр биш ч гэсэн сайхан л байна. Хүүхдээ бодоод өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй шүү. Амьдрал богинохон. Өрөө л шийдээ гарга. Чиний л амьдрал.

  2. ZOCHIN says:

    Bi ene asuudliig mednee. Barag gantsaaraa l ingej zowj yawaa yum shig zarimdaa sanagddag yum, Naiz huuhnuudee harahaar. Unendee, iim amidraltai humuus zunduu baidag yum baina. Tegj l ooriigoo taitgaruulj suuna bdaa. Salii geheer hezee ch salahgui, tegeed zugeer baihgui, em hun shig l heruul hootsoldood l yawah erchuud bnaa bna. Bi bodohdoo zarim Mongol erchuud unen uhamsar muutai yumaa l gej bodoj suudag yum. 

  3. зочин says:

    Ийм нөхөртэй байж үзээгүй хүмүүс нийтлэл бичигчийг буруутгаж нялзгай мялзгайгаар дуудаж байгаа бх. би яг ийм нөхөриэй байсан болохоор 100 хувь ойлгож байна. Хардалт, уур бухимдал нь сүүлдээ зодуур болоод эцэс сүүлд нь салалтаар төгссөн. Эцсийн бүлэгт хүний хараалыг барах гэж гэр бүл болоогүй, харахаар уур чинь хүрээд хашгичаад байдаг бол намайг харахаа больчих гэж би хэлдэг болсон. Одоо салаад 2 жил болж байхад нөхөр миний хойноос нохойн гөлөг шиг дагадаг гээд боддоо. Ийм л арчаагүй юмнууд эхнэрээ зовоодог байхгүй юу. Одоо бол би хажууд нь сүүлээ өргөөд явдаг. Ойлголцохгүй бол хайран хцгацаа алдах хэрэггүй л гэж би зөвлөмөөр байна.

  4. j says:

    Chamaig sain oilgoj bnaa Daramtand amidarna gedeg araaraa taviulj zoduulj tsohiulj bsnaas ch iluu hor yrshigtai zuil bdgiig bi mednee Nohor chin hol bhdaa im bgaa yum bol irheeree buur l ontsgui hariltsaa uusgeh  bh daa Hun hani nuhur chin unheer mon uu tohirson uu gedgiig medie gevel asuuh gants asyylt bdag yumaa Terend unen setgeleesee tiim gej hariulj chadval ta 2 saihan hosyyd gej oilgoj bolno CHI HOID NASANDAA CH BAS ENE HUNTEIGEE YCHIRCH HANILAHIIH HUSEJ BAINA YY magadgui ene uruusgul bh gehdee chi ene asyyltand yu gej hariulah ve Nuhur chin hamt bhdaa bish hol bhdaa amar bdag bol hamt bhad daramttai tugshuurtei bdag bol erthen salsan n deer shuu busgui mini Hun neg l amidarna 

  5. --- says:

    Krilleer bichij chadahgu ni sorry.
    Minii huvid bol  nadad itgedeggui, namaig stgeliin daramtand oruuldag,  namaig doromjildog huntei bi haritsah shaardlaga nadad baidaggui.
    Sain yvna gedeg sain humuusiin hureelel gej neg hun helsen ene yg unen. Hair setgel sohor l baidag ym gehdee yg odoo chi  ter huniig uneheer tevchij chadahgui bga bol chi zurh setgelee l daga.
     Hen ch chamaig ter huntei nasan turshdaa bai gej albadahgui. Uheh uyiin umnu amidraldaa yund ch haramsahgui baih ni l amidraliin utga uchir shuu dee. Hen ch aldaa gargaj bolno. Harin aldaagaa zasdag baih heregtei. Henees ch yu ch bitgii naid. Uurtuu l naid. Bas hussen zuilruugee tevcheertei zutge. Tegvel chi husseneeree amidrah bolno. Neg l amidral henii ch tuluu amidrah ysgui. Huuhed tom bolno ehner avaad l tusdaa garna. 
    Bi huvidaa bol  uuriiguu hundeldeg hun. Hen neg ni namaid doromjilj namaig oilgohgui namaig setgel sanaagaar mini doosh ni hiivel bi aav eej baisan ch ter humuusees hol baihiig hicheedeg. Gehdee nairsag haihiig hicheedeg ldee. Yagaad gevel ug gedeg bol mash chuhal. Setgel sanaagaar huniig demjdeg huniig magtdag hunii hajuud bol hun uhaantai l bol mash uuduldug. Yagaad gevel hun gedeg chini setgeliin amitan. Ter setgeliig ni zasahgui deer ni hishgeed nulimaad bh ym bol ter hun mynga goy saihan bgaad ch dotroosoo uhne. Tiim bolhoor uurt taalagdsan humuusuudeeree uuriiguu hureeluulsen ni deer bhdaa busgui mini.

  6. Unico says:

    Угаасаа чинийхээр нэгэнт л сайн нөхөр байж чадагүй ,бүр айдас төрүүлэх хэмжээнд оччихоод байгаа юм чинь зүгээрл сайн аав хэвээр нь үлдээгээд аль болох зайгаа барих хэргэтэй.Гэхдээ хүүхдээ өгнө гэсэн үг биш хүүгийхээ төлөө холбоог нь таслаад хэргэгү байх гэж бодож байна.

  7. Анд says:

    За юун нялцгай юм бэ дээ, юун ч амархан ухэж байдаг гарзандаа гарсан амь бэ. Хун ухэхгуй юмсан гэж хандив тусламж, эрхтэн солиулж ганц хоёр жил ч билээ амьдрах юмсан гэж зутгэж байхад эруул саруул эрхтэн бутэн байж амиа хорлоно ч гэх шиг тэнэг амьтан бэ. Чи еерее хэлтэй амтай л биздээ урдаас нь сэтгэлээ онгойтол зад загнахгуй юу, орилж хашгарахгуй юу тэгж беглереед ухмээр болоод байгаа бол. Со нууд тэгдэг л биздээ Хан мернийхее эрэг дээр очоод орилоод хашгараад байдаг биздээ. Со гэснээс тэнд ажиллаж байгаа хумуус их хямардаг гэсээн , онгоцны стюардесс хэлсэн байсан хамгийн хэцуу шаналгаатай хумуус солонгосоос ирж байгаа монголчууд байдаг гэж. Чи ч гэсэндээ давхцаад л хямраад байвал яадаг юм. Тэр загнаж хашгарч байсанч утасны цаанаас яавал гэждээ гарч ирээд зодчих биш. Ингээд байвал чинь ёстой амиа хорлоно шуу шэж хэлэхгуй юу.

  8. Kop says:

    Nuhur chini ireheer l buh yum saikhan bolno Uurtuu bolon ireeduin sain saikhan amidralaa bodood tevcheertei bai Jijig zuiliig ch gesen hudlaa helj bolohgui hol bgaa hun buruugaar oilgono bi ch bas gadaadad ehnereesee hol baij uzsen Etsest ni amjilt husie

  9. ganaa says:

    yag yunas bolod sali gj bodod bgan. ene dr bichsenes bol nuhur n hardad uurlad bgal yum bnlda. bi bodohdo nuhurtu bayrlah n dr bha yagad we gewel hvnii nutagt hairtai hvneesee hol bga tgd chamd hairtai bolhoor l hardaj haramladag biz. hol bga hvnd hudal helj bs eldew romantik vgtei msg biched bwl bi law l galzuurah bhda

  10. Сэтгэгдэл нэгт says:

    7 бурхан чамд маш их баярлалаа. Мэдээж амьдрал 100% дардан байхгүй. Аль болох л тэвчээд хичээгээд байх гэхээр үг гэдэг чинь үнэхээр эргэж бодогдоод, бодоод байх тусам улам гомдоод уур хүрээд байдаг юм байна. Эхэн үедээ уурлаж харааж зүхчихээд л хэдэн цагийн дараа юу ч болоогүй юм шиг инээгээд яриад эхлэхээр нь гомдсоноо мартаад л инээгээд байж байдаг байлаа. Хамгийн сүүлчийн удаа би ер нь хэн болоод хүнд ингэж элдвээр хэлэгдээд байж байх ёстой юм бол гэж бодогдоод. Өчигдөр орой гэхэд чамд хувцас авах гэсэн юм гээд юу ч болоогүй юм шиг ярьсан. Энэ удаа жаахан буулт хийхгүй байдаг юм билүү гэж бодоод. Хүний нутагт хүнд ажил хийж байгаа болохоор нь уурлаж бухимдаж байж энэ тэр муу юм болчих болов уу гээд л буулт хийгээд байсан чинь одоо бүр л цаашлаад байх янзтай. Уг нь чи уурласан ч гэсэн муу үг битгий хэлж бай дараа нь бодогдоод гомдолтой санагдаад байх юм гэж хэлсэн л дээ. Мэдээж миний алдаа бас зөндөө л байгаа. Намайг хэн ч биш юм шиг доромжлоод элдэв юм яриад байхаар нь уурлаад сална, үгүй бол амиа хорлоно гээд хэлчих юмаа. Энэ миний хийдэг хамгийн том алдаа. Үнэндээ ч дээрхи 2-ыг гүйцэлдүүлчихмээр санагдах үе нилээдгүй л юм. Гэхдээ би тэнэг хүн биш бас амиа бодогч биш. Тэвчээд л өнгөрөх хэрэгтэй л дээ. Чиний аргыг ирэхээр нь хэрэглэж үзье гэж бодож байна.
    Дахиад баярлалаа. Зөндөө л юм бичмээр санагдаад байх юм. Гэхдээ хүмүүсийг залхаачих байх даа.

  11. 7 бурхан says:

    Бас л ухамсар муутай залуу бололтой. Наад гомдоод байгаа муу vгийг чинь бас анх сонсоод цочирдож л байлаа. Тэгээд дахиж хэлэхгvй болтол нь хаалт хийсэн ккккк. Юу вэ гэхээр хvvхдийг чинь терvvсэн эх хvн би ийм муу vгээр хэлvvлэх гэж чиний эхнэр болоогvй. Боловсролгvй, бvдvvлэг хvн л ийм vг хэрэглэх байх гээд л ичээх арга хэрэглэж байсан кккк. Бас “ОО бурхан минь чиний амнаас ийм vг гарлаа гэж vv” гэх мэт. Одоо бид 2 муудалцсан ч  бохир vг хэрэглэдэггvй. 

  12. 7 бурхан says:

    Сул талыг нь сайн зан чанараар нь нехеед амьдарч болохгvй гэж vv. 10 хуруу тэгш хvн гэж байдаггvй гэдэгсэн дээ. 
    Уг нь цаагуур чинь биднээс хэд дахин илvv зовлон бэрхшээлтэй амьдрал байна шvv дээ. Бvтэн байгаа амьдралыг еерсдийн гараар таллах шаардлага бна уу. 
    Уучлаарай би шvvмжлэх гээгvй юм шvv. Миний ойлгож байгаагаар энэ бvхэн салах хангалттай шалтгаан биш л байна даа ккккк. Уг нь чи сэргэлэн бvcгvй юм. Хvvгээ ааваас нь салгахгvй есгеж чадах байх аа. Бид чинь бас бяцхан иргэдийн хувь тавиланг давхар атгаж байгаа болхоор ганцхан хар амиа бодож болохгvй дээ. 
    Ээж аавуудын минь хайр, беецийлел нь хэтрээд бидний vеийнхэн гэж ус даадаггvй гурил шиг нялцганасан гарууд болж байна доо кккк. 

  13. bigde_1911 says:

    Biy holdwol setgel holddog yum 2 biyniigee sanana hardana itgeltsel gej hudlaa uuriiguu huurna udii nasnii emegtei pizlogiin heregtsee garna l biz eregtei huniinhee huwid bi law hezeech chadahgui bhaa kkk 

  14. нийтлэл бичигч says:

    Сэтгэгдэл бичиж байгаа хүн бүрт баярлалаа. нөхөр яг яадаг юм бэ гэж үү. Элдэв муу үгээр хэлж загнадаг. Бас  сэтгэлийг минь өчүүхэн ч ойлгодоггүй. Би бачимдсандаа л салах бол амиа хорлохоос зугтах арга гээд л биччихсэн юмаа. Мэдээж та бүхний хэлж байгаачлан энэ нь салах галтгаан биш байж магадгүй л юм. Үнэнийг хэлэхэд над шиг нөхөртэй л хүн энэ ямар их сэтгэлийн дарамт болохийг ойлгох байх даа. Үнэтэй зөвөлгөө өгсөн хүн бүрт маш их баярлалаа. Та бүхний амьдралл хамгийн сайн сайхныг хүсье. 

  15. Monroe says:

    nuhur chin yag yadiin be . salahshaltgaan yag monu sain bodooroi

  16. mongolman says:

    Сонголтондоо үнэнч бай сална гэдэг хамгийн сүүлчийн арга хэмжээ байх. Нөхрөө хүлээ тэгээд юу болохыг ь харж байж шийдвэрээ гаргасан нь дээр байх…

  17. Mongol says:

    Шууд гадаад явчих өө

  18. uudrug says:

    Нөхөр чинь уг нь сайн л хүн шиг байна ш дээ. Архи тамхи хүүхэн шуухан гэхгүй амьдарлынхаа төлөө л явж байгаа хүн шиг байна. Та өөрөө амьдарлаасаа уйдаад байгаа юм биш үү. 100 хувь тэгш амьдрал гэж байдаггүй юм. яг юу нь болохгүй байгаа юм бэ. тодорхой бичээгүй байж үхмээр байна гээд та өөрөө жаахан хайнга жижиг сажиг хэрүүл дээрээс болж сэтгэлээр унаад сэтгэлийн хадгүй юм шиг санагдлаа. Өөрийгөө сайн эрэгцүүлж бод. чамайг хайнга болохоор нөхөр чинь үгэлдэг биз.  Нөхрийнхөө эвийг олж яаддаггүй өөдөөс нь үг сөрөхгүй хэрүүл хийгээд байдаг болотой. 

  19. Сэтгэгдэл нэгт says:

    Гарчиг хараад байгаа юм уу, царай хараад байгаа юм уу энэ нийтлэлд сэтгэгдлээ бич л дээ хүмүүсээ. хүлээж байна нийтлэл бичигч

  20. намуунаа says:

    Зангараг бол.

  21. Нийтлэл бичигч says:

    Bataa2853-аа би хардаагүй ш дээ. Харин сэтгэлийн хатгүй гэдэгтэй чинь санал бараг нийлэх дөхөөд байнаа. Илүү сэтгэлийн хаттай болох гээд л та бүхнээс үг сонсох гээд л. Үг хэлний тал дээр уг нь ярилцаж үзсэн л дээ. Даанч амжилтгүй болоод байх юм. Цаг зав гаргасан баярлалаа.

  22. kiky says:

    estoi tamin hun chn ene dee. manai nuhur bas iim teged arhi uuna buh hund agsan tabina. salsan sxn bnoo. 3 huuhedtei bn bgaagui bi l buh umig amjuulj bolgoj bn bolohoor odoo amar um. hajud hun hutsaxgui

  23. zegzeenee@yahoo.com says:

    Зарим нэг зүйл дээр санаа бодлоо хуваалцаж болох юм бүсгүй минь. Хүсвэл адд хийчэрэй.

  24. bataa2853@yahoo.com says:

    яасан ч сэтгэлийн хатгүй юм бэ дээ. яасан ч их хараагүй мэдээгүй байж харддаг хар вэ дээ. загнуулаад л амиа хорлох талаар бодож байдаг. юу яриад байгаа юм. ойлголцохгүй байгаа юм шиг. үг хэлээ жаахан хянаж байх талаар нөхөртэйгээ ярилцаад өөрөө бас зарим үгийг гээж сурах хэрэгтэй юм уу даа. үг газар гээхгүй хэрүүл үүсгээд байх хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу.

  25. Нийтлэл бичигч says:

    Гэрийн эзэгтэй, эхнэр хоёрт баярлалаа. Уг нь олон талаас нь бодож үзэхийг хүсээд л хичээгээд л байгаа юм л даа. Өнөө өглөө үнэхээр тэвчээр алдаад л ккк. Тэгэхдээ ингээд дотроо байгаа зүйлийг гаргахаар жаахан ч гэсэн дотор онгойгоод л сайхан болчих юм аа. sfds-ийн бичсэн сэтгэгдэл үнэн байгаасай л гэж хүсэж байна. Үнэхээр жаргал даахгүй байгаа юм болов уу гэж өнгөрсөн хэдэн жилийн л хугацаанд өөрийгөө буруутгаж, 100 хувь гэж байхгүй мууг нь сайнаар нь далдлаж, буулт хийгээд л өнөөдрийг хүрсээн. Дахиад олон хүн сэтгэгдлээ бичээсэй гэж хүсэж байна. Та бүхэнд маш их баярлалаа.
    Админаа, гарчгийг нь яагаад ийм аймаар болгоод өөрчилж орхиов дээ. Уг нь Зүгээр л сэтгэлээ хуваалцах гэсэн юм гэж өгсөн ш дээ. Тэгэхдээ чамд эсвэл таньд баярлалаа. Маш хурдан нийтэлж өгсөнд. Ажлын амжилт хүсье.

  26. sfds says:

    Jargal daahguin zovlon gej baina aa baina2

  27. Эхнэр says:

    Нэг зорилготой бол. жишээ нь: 2-лаа ийм машин авъя, лагер дээрээ байшин баръя, хүүдээ дүү төрүүлж өгье гэдэг ч юмуу жижиг ч хамаагүй яг адилхан хүсдэг зүйлстэй бол. 2-лаа бие бие лүүгээ биш хамт нэг тийшээ хардаг байвал бусад хэрэлдэх гэх мэтийн асуудлууд аяндаа багасна.

  28. гэрийн эзэгтэй says:

    нэг гэртээ орохоор уужуу тайван болох байлгүй дээ. хол байгаа болохоор уурлаж бухиамдаад байгаа байхаа. зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг ш дээ тайван уужуу байж л нөхөрөө гэр бүлээ хамгаалаж үлдэх байхаа. салах гэж яараад хэрэггүй байхаа гэр бүлийн үндэс нь үр хүүхэд шүү амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.