Хот хөдөө, баян ядуу…

133165483

Энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Та бүхнээсээ чин сэтгэлийн зөвлөгөө хүсэж энэхүү захиаг бичлээ. Би яг одоо хайр сэтгэлтэйгээ учраад сэтгэл гэдэг тэнгэрт хөвж, хайртынхаа төлөө гал ус руу ч ороход бэлэн түүндээ бүхнээ зориулж байна. Гэхдээ хааяа ухаан минь газарт бууж ирээдүйн талаар бодоход цаашдын хамтын амьдралдаа  итгэх итгэл үгүй болох юм.

Би 29 настай, хотоос зайдуу тосгоны албан хаагч хөдөөгийн эгэл боргил амьдралтай жирийн монгол бүсгүй. Харин хайрт минь надаас 2 насаар дүү, багаасаа орос сургууль, цаашлаад гадаадад их сургууль төгссөн, гэр бүлийн компанийн захирал, боловсон, юм үзэж нүд тайлсны хирээр амьдралыг үзэх үзэл нь маш ухаалаг, цэвэрхэн царайлаг гээд л миний хувьд цагаан морьтой ханхүү юмдаа.

delgeen-121555-2034940259

Бид 2 одоогоос 10 сарын өмнө найзтайгаа манай нутагт ирж, залуу улсууд болсон хойно сайхан танилцаж, 2 өдрийг хөгжилтэй өнгөрөөж билээ. Цаашдаа харилцдаг болж ирж очисоор 4 сарын өмнөөс хамт амьдарч байна. Хайрт минь энэ намар хуримаа хийнэ гэсэн. Гэтэл би гэдэг хүн түүнийхээ амьдралын хань байж чадах эсэхдээ их эргэлзэж байна. Учир нь тэр бид 2-ын ялгаа хэтэрхий их юм. Би хэдийгээр ах дүү олуулаа ч аав ээжийгээ авч явдаг. Хадмууд маань миний амьдралын ийм арчаагүй хоосон байдалд дургүй байдаг нь нүдэн дээр нь бичээстэй байдаг. Мөн хайртын минь найз нөхөд, эхнэрүүд нь намайг нүүрэн дээр минь шууд чи азтай юмаа гэдэг. Энэ нь шууд утгаараа та хоёрын зиндаа тохирохгүй байна шдээ гэсэн үг л дээ.

Тэр ч үнэн л дээ. Би гэдэг хөдөөгийн бүсгүй хотын хүмүүсийн хоол унд биеэ авч явах байдал хувцаслалт яриа хөөрөө сэтгэхүйтэй танилцаж эхэлж байна. Гэхдээ мянга хичээгээд хэзээ ч хайртынхаа өмнөх найз бүсгүй шиг сайхан, боловсролтой хэлтэй, баян болохгүй.

Одоогоор бид хоёр хайрандаа умбаад жаргалтай байгаа ч 2 хүн хамт амьдрахад дан ганц сэтгэлээр бүтэхгүй хоёулаа тэгш эрхтэй, ижил түвшнийх байж бие биенээ ойлгож жинхэнэ амьдрал болох боловуу? Би ч цаашид хайртынхаа ядуу боловсролгүй эхнэр гэж бусдад хэлэгдэж, хадмууддаа үргэлж дорд үзэгдсэн бусдын гар харсан  эхнэр баймааргүй байна.

Би өмнө нь цалингаас цалингийн хооронд амьдрахдаа амьдралдаа сэтгэл хангалуун байсан гэтэл одоо хотын өндөрөөс өндөр лүү тэмүүлсэн өрсөлдөөн дундах залуучуудын дундах гайхширсан донгио шиг санагдаж байна.

Би яах ёстой вэ? Би хичнээн хичээлээ ч хайртынхаа түвшинд хүрэхгүй, Цаашдаа эцэг эхээ тэжээсэн, ах дүүгээ болгох гэсэн хүн хэвээрээ байна. Хүүхэдтэй болох гэж яарахгүй байгаа. Эхний ээлжинд хуримаа хойшлуулаад нутагтаа хэдэн сар амьдарч жаахан боддог ч юмуу гэж бодох юм. Зүгээр л энэ бүх өөртөө итгэлгүй байдлаасаа зугтаамаар байна. Гэтэл түүнийхээ дэргэдээс холдоно гэхээр аймшигтай бас түүнийхээ төлөө холдох ёстой ч юм шиг. Би яах ёстой вэ? Тэр минь намайг дорд үздэг болчихвол яана гэхээс хамгийн их айх юм. Би салсан нь дээрүү? гэр бүлтэйгээ 10-аас дээш жил амьдарсан эрчүүд надад зөвлөөч. Эмэгтэйчүүд ч бас зөвлөөч гуйя…

53 Comments

  1. zaya says:

    sain sur, bolovsrol medlegee deeshluul, oortoo archaatai bai, gangan heentser bish ch oortoo zohison tseverhen bhuvtsaslaj, tseverhen nuuree budaj, usee evteihen yanzal. ger ornoo sain tseverlej, hool undaa hiij, nuhriinhoo huvtsas hunariig bnga tseverhen blgaj halamjil. gereeree hamaatan sadnaa baga avchirhig bod, anhnaasaa ih hun tsuvuulaad bval hen ch durtai bhgui. ajilsag sain, avhaaljtai ber baij chadval hadmuud ad uzehgui ee

  2. ariuk says:

    Яахав манай баньд шиг л бодолтой залуу бна. Эвдэрчихгүй бол дажгүй шүү. Манай баньд бас 1хөөрхөн хөдөөний охинтой сууж байгаа бид 2 шууд л тусад нь гаргачихсан. 2Хүүхдийн амьдралд оролцохгүй гээд. Гэхдээ бас проблем гарна. Гэрийх нь ирээд суучихна. Бид 2ч очихоо больсон. Гэхдээ бэр хүүг дагуулаад хагас бүтэн сайнд цуг хононо бас салхинд гарна. Эхэндээ хүүгээ бэрийхнээс харамлаад л бас бэрдээ хадмын царай харуулаад яахав гэсэн чинь хүүдээ хадмын царай харуулаад суулгачихлаа гээд дургүй байсан. Харин бэр энэ бүх проблемийг зохицуулчих шиг болсон. Бид 2 дургүй байна гэдгээ хэлдэггүй ч мэддэг байсан байх. Одоо худууд хаяал ирдэг сураг сонсогддог. Хүү маань айлын ганц баньд болохоор эхнэр маань их сандаг байх. Гэхдээ яахав. Бэр саяхан бид 2гадгаш явж суръя гэж хэлж байна лээ. Тиймээс бэр одоо улам л таалагдаад байгаа шүү. Тэгхээр чамаас бас уран бэрийн ухаан гарах байх. Цаг хугацаа харуулна.

  3. Алима says:

    Бусгуй минь еерийгее битгий гол , тэр чамайг олж харсан чи сэтгэл зурхийг нь татсан учраас л хуримаа хийе гээд байна биш уу.Туунээс биш зугээр нэг явж байгаа бол сууя хуримаа хийе гэж хэлэхгуй ээ.  Тэр найзуудын юу гэх бас емнех найз бусгуйн хэн байсан ямар хамаатай юм бэ. Одоо чи тэрний найз бусгуй. Хотын амьдралд дасах, хэл ус, боловсрол гэх мэт том асуудал биш , хун ахуйдаа амархан дасдаг. Хадам ээж чинь чамд биш чиний араас хичнээн хун чаргууцалдах бол гэж л муухай харж байгаа. Терсен эцэг эхээс чинь бусад нь чамаас байнга хамааралтай зулгааж амьдарна гэвэл хэнд ч сайхан санагдахгуй, ядуу татуу нь гол биш дор бурдээ амьдралаа болгоод явдаг бол хэн хэндээ амар хааяа хааяа туслаж байхад ч нуур бардам байна шуу дээ. Хадам бол яахвээ хамт амьдрахгуй бол айж бэргээд байх хэрэггуй бас ч гэж гайгуй хумуус байх гэж бодож байна хуугийнх нь байр байдалаас. Харин чи тэд хоорондоо ямар харьцаатайг ажигла халуун дотно найрсаг байвал хуу нь ч бас тийм байх бол уу. Эргэлзэж тээнэгэлзсэний хэрэггуй ээ чи чаднаа чамаас сайн сайхан чанарыг олж харсан л байна. 

  4. baaska says:

    Uurtuu itgeltei bail daa. Minii huvid gvl bi erdeneted turj ussun, ub d oyutan bolj 3jil amidarsan. Ehendee yahav goe l sanagddag bsn. Eniig ch medkv teriig ch medkv. Yanz bvriin hvmvvs bdgiig medej avch blaa. Haaya iim muuhai hvmvvs bdagaa gj boddog bj bilee. Odoo bi gadaadad amidardag 7n jil bolj bna. End ih sain hvntei suusaan. Minii amidral yag l chiniih shig. Bi geriinhniigee avch yvdag,dvv nariinhaa bolovsrold ih anhaardag l daa , bi bas ih hugjij uur bolsoon. Endehiin hvvhnvvdees deeshee l garna uu gehees dordohgvi gj nvvr bardam helj chadna. Minii bolovsrol medeej gvitsehgvi ch, minii hani, minii ergen toirniihon maani minii uuriinhuuruu bgaa bdl , uuriiguu bol ger bvlee avch yvaa bdliig ih vneldeg. Bi anh cham shig l bodoltoi bsn. Terneesee salj chadahgvi ni todorhoi bsn bolohoor bi ygd chadahgvi gj , gj uuriiguu ih daichilsan daa

  5. er hun says:

    zaaa haana turj ussunuus yu ch shaltgaalahgui shu de, Ebee erunhiilugch huduu turj usuud hotod turj ussun nuhuduudees l iluu niigem tsag ue ee mederch ardchilsan huvisgal hiij harward tugsuj 2 daraalan erunhiilugchuur songogdloo sh de, Mongoliin maani buh salbart sor bolson aldartanuud dandaa l huduu turj ussun bdag. haa bgaa 2 uur tuvd turj ussun har shar aristanuud ger bul bolood bhad 2 hon say hun amtai manaihan 200 km zaitai turchihuud hamt amidarch chadahgui gevel yu boloh uu. yasan zoriggui, yasan uurtuu itgelgui bolchihson yum be de suuliin ueiin zaluus..

  6. emegtei says:

    chi terend taalagdaaguibol ter chamtai hurimlah hemjeend hurtel haritsahgui bsan bhaa. Tegeheer oortoo itgeltei bai, ter chamaig sain ehner bolj chadna gej medersen bolood chamaig songoson bh. Gehdee sain ehner bh gej bna geed l naad huniihee bool n bolchihvoo, anhnaasaa uhaantai bai, bie saihan avch yav, tsever tsemtsger bai oortoo itgeltei bai, ooriigoo ood n tat, ooriigoo bitgii dord uz, hairtiinhaa hairiig ulam ih tatahiin tuld uhaantai bai. Ah duu nariinhaa huvid neg hesegtee hol deeree togtoj naad huniihee zan haritsaag buren tanitalaa hondii bsan n deer bhaa. Ah duu aav eejdee ooriinhoo iim sanaag oilguul.

  7. Monhuu says:

    Дээр үнэн хэлсэн байна. Бичсэн найруулга, үгийн хэрэглээнээс чинь харахад ямар ч байсан боловсрол муутай хөдөөний хөөсөн мантуу биш бололтой. Эмэгтэй хүн ухаантай , хөдөлмөрч л байвал ямар ч ханхүүтэй хамт амьдарлаа цэцэглүүлнэ шүү дээ. Харин өөрийгөө голоод доошоо ороод байвал хэцүү л байх. Аав ээж нь хамаагүйээ, ухаантай хүмүүс бол та 2 ын амьдралд оролцоод байхгүй байлгүй дээ. За амжилт, олон хүүхэдтэй өнөр өтгөн сайхан гэр бүл болоорой.

  8. zaluu says:

    chinii dawuu tal bol ene yawaaa nasandaa nuhurtuu vnench bh ter dawuu taliig harsan bolhoorl nuhur chini chamaig sonsoson … nuhurtuuu itge …

  9. 39тэй аав says:

    Ямар гутранги юм бэ? Амьдралыг өөдрөг харж өөдрөгөөр амьдар. Чадна гэж бодож сонголтоо хийсэн бол чадахын төлөө л бай. Бодолтой байх зөв л дө. Гэхдээ Муу бодлыг өөртөө тээгээд бодоод байхлээр муу явдал салахгүй дагадаг л гэдэг юм билээ. Хүнээс сайн сайхан чанарыг шаардахаас гадна бусдад бас сайхан чанараараа танигдаж хүмүүсийн хүндлэлийг хүлээж амьдрах хэрэгтэй байх. Яагаав нөгөө эмэгтэй хүний хатан ухаан мяндсан ухаан гээд л ярьдаг да. Би хөдөөнийх нөхөр хотын баян гэсэн иймэрхүү бодолтой байвал юм болгоныг л өөтөглөж бодоод хэрүүлийн шалтаг болоод байх магадлалтай байх гэж бодож байна.
    Өнчин хүн өөтөгч гэж үг байдаг да. Тийм байдлаар л асуудалд хандах хэрэггүй байх гэж бодож байна.

  10. zochin says:

    Bi bas iimerhuu amidral tuulsan. Hadam aav deer ued said hiij bsan. Hadam eej bagsh. Nuhur gadaadad surch tugssun. 2-3 heltei, nadaas 5 ah. ah duu nar ni unen bolomjiin. Harin bi uuruu Khailaastiin uuguul. Nuhurteigee gerlehed hadmuud 3 uruu shine bair ugsun. Bi ch gudas, hunjiluu l chirj ochson bh. Nuhur gadaadad udsan bolohoor zojig. Hun amitan shuugihad durgui. Aav, eej maani ch eniig ni medcen bh. Duu nariig ch neeh iruulehgui, uursduu ch neeh irdeggui bailaa. Gehdee bi huuhed gargatlaa tedendee l tsalingiinhaa ihenhiig zartsuulj bsan. Nuhur maani ch ug ug gedeg bailaa. Tegeed huuhdetei bolson. Ingeed gaigui bh getel nuhur harin chi orlogogui bolson yum chini tanaihand mongo ugch chadahgui gecen dee. Ug ni bol bidnii huraaj, minii salj unatlaa, nude haranhuiltal tsaas tsoohorloj (bi nya-bo l doo. Huviaraa ih tailan gargadag bsan yum.)bj olson mungu neleen ih bolson bsan. Daraa ni yalihgui yuman hadam eej, eej bid 2-g oroh orongui guilgachin gej helj bile. Bi gehdee salaagui. Guriiceer bgaad gadaadad amidrahaar bolson. Odoo minii duu nar namaig tsaraichllahgui aav, eej 2g avaad yavchihaar bolson. Bi nuhurtuu eej chini tegcen, chi bas ingej bsan. Tiim bolohoor bi tanai aav, eejtei amidarch chadahgui. Chi salval sal, bi gants huuhdee avaad yavj chadna gej helcen. Ter salaagui. Bi deer helcen humuus shig aav, eejiigee, duu naraa jiij chadahgui. Aav eej maani minii tuluu zaluu nasaa, amidralaa zoriulsan. Bi amidralaa bish gehed orlogiinhoo 10%-g yagaad zoriulaad bj bolohgui gej. 7 honogt neg irehed ni ayaga hool hiij uguud, usand orsniih ni daraa bannaa bi tseverleed bj chadna sh dee.

  11. Xoc xyn says:

    You r clever enough.

  12. Er hunees says:

    Naad helj yrij baigaa zuil Bol neg ih sonin zuil bish bna……hamgiin gol n nohor boloh zaluu chin her Hun ym boldoo.saihan setgeltei daruu tolov sain zaluu Bol neg hereg,ugui Bol sari in daraa zangaa huvirgaad doromjlood ehelvel hezuu ym daa……gevch chi min ooroo her Hun ymb dee.

  13. aka says:

    hot hudugiin humuusiin hoopond ymar ch ylgaa bhgu ee  adilhan l humuus shu de gol ni oopto itgelte bai odoo chin hodoo ni hodoo bish hot ni hot bish bolchood bhad 

  14. Giimaa says:

    Hi, uuriiguu bitgii goloo.chi eruul bas terende hairtai bol boloo. Nuhur bolson hoonoo eldew asuudal garwal yriltsaad l zohitsuulj bhgui u. Sain erchiud ah duudee dem bolood tuslaad l hundlegdeed l amidardag shdee. Zugeeree sanaa zowoh zuil bhgui. Ghdee zaluu chin hir uhaantai uujuu hun yum boldoo terniig n haraad tohirhoor bol huuhedtei bolooroi. Amjilt husii. Bitgii uurtuu ergelzej zovood bai. Zorigtoi bai. Huvi tavilan chin iim bol tgd daghaas uur yahuu hehe. Aaw. Eej hadam naiz nuhud yaah ve tsag hugtsaa ungurhiin hireer hamgiin tohirson hani n mun yum bn gj oilgono biz ted nar. Chinii sanaa zowoh asuudal bish. Ted nar uursnuu l zowdiin bgaaz

  15. dfh says:

    tegeed ch Ub bol hot bish zugeer arai iluu hogjiltei tosgon. 1 hen gol zamtai tiim hot gej haashaa harsan yum bdag yum?

  16. Monjvvvk@yahoo.com says:

    Тэр чамайг голоогүй байхад чи өөрийгөө голох шаардлага байхгүй . 

  17. enhee says:

    Энэ зочин зөв хэлж байна аа гэхдээ нэг захиан дээрээ хөдөөнихөн өрөвдөлтэй, ээж дүү нартаа өг гээд бичёэн байсан.Одоо болхоор хөдөөний хүн заваан гээд л нэг зангаараа байлдаа.Хэрэв залуу нь хөдөөнийх, эмэгтэй нь хотых бол яахуу,,,,,,, / залуугийн дүү нар хамт байна гэвэл яах уу_

  18. Урнаа says:

    За юуун сүртэй юмбэдээ,2 биендээ л хйартай бол болоошдээ, Та 2 ямар ч байсан суу,Чи хөгширсөн хойноол ойлгоно доо Залуу нас хайр сэтгэл гэдэг ямар гайхамштгтай агуу зүйл байдгыг,Та 2 аз жаргалтай байвал тэр хот хөдөө ямаөр хамаатай юми нэг нэгэндээ уусаад л бүх юм болношдээ, Солиороод байлгүй суу

  19. Suuri says:

    Um bolgoniig zereg zindaa deer door hot huduunii geed angilaad bodood bval yu bolhiin be. Chi  zaluu hun bndaa busadtai adilhan gej bodoj yagaad bolohgui bgaan Ted nar ch gesen unen chanartaa yag adilhan heregleegeeree l yalgaatai bdag bh  daa  ternees chi budgiig surch bolno chadna.Hun uuruu hicheeh heregtei bitgii iim doroi bai 

  20. Давуу тал байна says:

    Чамд Давуу тал байна. Тиймээс бусад ЧАМД АТААРХАЖ байгаа юмаа. Чиний залуу чинь Их ухаантай Хэрсүү залуу бололтой. Тиймээс чамайг сонгож байгаа юм байна. Одоогий Мөнгө харвал Бөгсөө худалдахаас буцахгүй Сайхан хүүхнүүдийн дэргэд бол ЧИ БОЛ ЖИНХЭНЭ ЭХНЭР гэж чамайг харсан учраас ЧАМД сонголт хийсэн байна.  Чиний залуу БАЯН айлын Мөнгөний боол болсон Эрх Ганган Охид хэрэггүй Яагаад гэвэл Түүнд мөнгө байгаа. Тиймээс Түүнд Мөнгөтэй мэдлэгтэй хүүхэн хэрэггүй, Гагцхүү Ухаантай , Үнэнч, Сайхан эмэгтэй хэрэгтэй. ЧИ ТЭР ШААРДЛАГЫГ Хангаж байх шиг байна. Хүн мөнгөтэй байж болдог бас дампуураад мөнгөгүй болох үе байна. Мөнгөгүй ҮЕД хаяад ЯВАХГҮЙ хүн гэж чамайг Харж байгаа учраас чамайг сонгож байгаа юм байна. Одоо цагт Үнэнч ХҮҮХЭН ховор болсон цаг. Тиймээс тэр шаардлагыг чи хангаж байгаа бололтой. Чи битгий ӨӨРТӨӨ санаа зов. Харин Ухаантай байж Мөнгөтэй болон Мөнгө муутай хүмүүсийн хоорондох Харьцаагаа л сайн зохицуулахыг бод. ЧИ ЯМАР ЭЦЭГ ЭХТЭЙ ХАМТ АМЬДРАХ ЮМ БИШ ТИЙМЭЭС НӨХӨРТӨӨ Л САЙН ХАНЬ ЭХНЭР БАЙХ НЬ ЧУХАЛ. Ер Эцэг Эх ХҮҮГИЙХЭЭ сонголтыг ЯМАГТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ ЮМ ДАА. Гэхдээ ЧИ Л ГОЛ ИХ УХААНТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Тиймээс Битгий санаа зов ӨӨРТӨӨ бардам бай. Хэрвээ Наад залуу чинь чамайг голсон бол Аль эрт чамайг ХАЯХ байсан тиймээс СОНГОЛТ чам дээр байгаа юм байна даа.

  21. зочин says:

    За тэгээд хедеенеес баахан ах дуу хамаатан садан ирэд танайд баахан хоноод дэн буудал болгоод хамаг хунс хэмжээ хязгааргуй хоослоод усанд ороод баннаа угаачихгуй заваарулаад байх юм биш биздээ.

    Би хотын бусгуй хотын залуутай суусан шалтгаан нь аав ээж дээр тиймэрхуу хамаатнууд ирдэг байсан.

    Чи гайгуй байж болно ихэнх хедеенийхен ухамсаргуй дэндуу будуулэг айлд байна аятайхан байя гэж боддоггуй банны ереег унэн заваан хэрэглэдэг тэгээд тоохчгуй тэнэг.

    Хатуу ч гэсэн унэн шуу. Ийм хумуус гэрт чинь олон ирэх бол хотын залуу хайраасаа илуу гэрийн тав тух тусгаар байдлаа эхэндээ тавьж сална шуу.

    Бас хамаатны хун еерийн дуугээ гэртээ суулгаж оюутан болгоно гэж дотроо мереедеед ч хэрэггуй шуу.

    Туурга тусгаар гэдгийг хотын хумуус еер ойлголтоор ойлгоно. Оюутан болж ирвэл дотуур байранд суугаад танайд бол хааяа л зочилно гэдгийг анхнаасаа ойлгоорой.

  22. зочин says:

     Ар гэрийнхэн чинь менге зулгаах бол шууд больсон нь дээр. Дуу ах нар чинь еерснее амьдралынхаа менгее олох ёстой

  23. jiriinbusgui says:

    Чи мэдээж хотын ганган хээнцэр охидоос тэс өөр, хөөрхөн даруу энгийн байгаагаараа байдаг тийм л бүсгүй байж таарна. Одоо харин хотын хээнцэр бүсгүй болох гэж зүтгэснээс илүү ухаалаг, цэвэрхэн, сайн бүсгүй хэвээрээ байх нь чухал. Чамайг байгаагаар чинь хайрлаж байхад өөрчлөгдөх гэж их зүтгэх хэрэггүй. Мэдээж хэл сурч өөр бусад мэдлэгийг олж авах нь чухал. Түүний төлөө тэмцэж өөрийгөө боловсруулж, улам илүү ахиж дэвшихийг хичээж амьдар. Чи чаднаа. Би хөдөөнийх гээд л унжийгаад явах юм бол өөрийгөө голсон хэвээр байх болно. Өөрийгөө голдог хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Өөрийгөө дайчилж чадах үндэс нь өөртөө итгэх итгэл юм шүү. Чи азтай гэдэг үг бол үнэн үг шүү. Чамд хорвоог өөр өнцөгөөс харах боломж олджээ. Үүнийг олж харж чадаагүй маш олон хөдөөний залуус хотод лифтенд тамхи татаад, гудамжинд шүлсээ хаяад л явж байна.  Уугуул хотын хүмүүст байдаг суурь хүмүүжил гэж нэг юм бий. Үүнийг суугуул залуус олж харж чаддаггүй, үүний улмаас өөрсдөө хот хөдөөгийн ялгааг гаргаж, биднийг хөдөөнийх гэж хэллээ гэж эгдүүцдэг. Тэр ялгаа үнэхээр байгаад байдаг учир өөрсдөө л олж харж алдаагаа засах нь чухал. Энгийн наад захын соёлыг эзэмшээд, гудамжинд хогоо хаядаггүй, орцонд тамхиа татдаггүй, автобусанд ахмад хүнд суудал тавиад өгчихдөг гэх мэт өчүүхэн мэт жижиг зүйлсийг амьдралынхаа хэвшил болгочихвол хэн ч хот хөдөөгийн ялгааг яриад байхгүй шүү дээ. Үүнийг нь хэлэхээр өөрсдөө маш дургүй байдаг. Дургүй байна гэдэг нь өөрийнхөө алдааг олж харж мэдэж чадахгүй тэр хэвээрээ л хорвоог барна гэсэн үг. Би өөрөө хөдөөний залуутай суусан. Хадмууд маань хөдөөнөө байдаг. Нөхөр маань энэ ялгааг олж харж өөртөө байсан сул талуудаа өөрчилж чадсан. Хүн хичээвэл маш өчүүхэн зүйлс л хөдөө хотын ялгааг бий болгоод байдагийг ойлгох л болно. Хөдөөний хөөрхөн охид хотын гялгар охидтой эн зэрэгцэхийг хэт  их хичээснээс хиймэл өнгөтэй болчихсон байдаг. Тэд өөрсдийгөө ямар хөөрхөн байгаагаа мэдэхгүй өөр хүний өнгийг дуурайхыг хичээж байгаа нь харахад илт байдаг. Тэгэхээр өөрийнхөө давуу талыг юу вэ гэдэгийг мэдэх их чухал. Чамд хотын охидоос илүү давуу өөр зүйл байсан учираас л залуу чамд татагдсан байна. Тиймээс хотын охидтой ижил болохыг оролдох тийм ч зөв шийд биш л байх. Залуу байгаа дээрээ сурч болох хэл ус, мэдлэг боловсролыг олж авахын төлөө хичээгээрэй. Амьдрал цаг хугацаа аяндаа хэн нь хэн бэ гэдэгийг хэлээд өгдөг юмаа

  24. Nookie says:

    Бичсэн байдал, егvvлбэрийн найруулганаас харахад хотын орос сургууль тегссен монголоороо ч олигтой бичиж чаддаггvй хэлгvй даданууд, усан толгойтой эрхийн маанагуудаас хамаагvй дээр л соносгдож байна. Еерийгее битгтй доогуур vнэл. Гэхдээ хуримаа жаахан хойшлуулдаг юмуу, дор хаяж хоер жил хамт амьдраад vзэх хэрэгтэй. Еерийгее боловсруул, англи хэл эрчимтэй сур гэж хэлэх байна. Хотыын охин шиг болох гэж байна гээд нvvрээ хехертел будаж, еерт зохиогvй хувцас энэ тэр битгий емсеерэй. Цэвэрхэн цэмцгэр байхад л эмэгтэй хvн чинь ургаад л явчихдаг юм. Гол нь англи хэл номер нэг шvv!!

  25. bataa says:

    zugeer hurimaa hiichh tehuu guij baina.. tsever nohor -s chn shaltgaalah asuudal, Chamaas shaltgaalah asuudal zugeer l natural Baih yostoi.. 

  26. bataa says:

    Zugeer l mash buruu bodoj ba, emegtei Hun huchirheg lag Baih geed oorto yal onooj bolohgyi chinii hiih ajil uureh hariutslaga tusdaa bgaa chi iluu yumand Sanaa zovj ba, ta 2 goyo bgaa bizde.. chinii Sanaa zovj bgaa ter halit materialag yalgaa setgelgeeg tsever nohor chn zohitsuulchhsan avch yavah yostoi.. chi zugeer ineegeed ooriinhoo blance aldahgyi Baih heregtei bas goyo sex hiideg bh yostoi tegeel boloo..bichseniig n unshhad tiim ch tag emegtei bish bololtoi.. zov setgelgee bolovsrol Bol baa.. hangalttai.. zugeer hirinaa hiichh tehuu guij ba.. 

  27.  Хэхэ ингээд Монгол үнсгэлжин охин гараад ирлээ гэж . 

    Уг нь чи аргыг нь олж чадвал мөнгөтэй хэлтэй хүмүүст нэг том дутагдал байдаг юм дээ. 

    Тэрэн дээр нь дөрөөлж чадвал ч чи алаад хаяна л даа цаад хэдийгээ. 

    Чамд уг нь боломж байх шиг байна гэхдээ бүх юм чамаас хамаарна. 

    Баруунд ийм амьдрал зөндөө чамаас доогуур байж ханилдаг л юмдаа 

  28. gerel says:

    Bi iim ter iim gd garaa humhiad suugaad bh yum bhgui shuu. Ooriigoo oorchil ug ni hoorhon huuhen gd kino uzeel bailgui.. Emegtei hun tsagaan moritoi hanhiugee olson l bol suuh talaaraa yriltsaj ehelsen l bol yg odoonos ooriigoo oorchil. Nasan turshdaa hodoonoo bh gee yu.. Chi bol ternii huwid tsetseg.Ta hoyr l hamt bh bolohoos ymar nzuudtaigaa hadmuudtaigaa suuh gj bgaa yumuu..Suuhgui bh shaltgaan suulgahgui bh shaltgaan zondoo garna..Chi chin emegtei hun bizdee. Odoonoos idewhtei amidar 

  29. oyuna says:

    Chi uuriiguu bitgii gol, bitgii dord uz, uneheer chamaas iluu bol ter hemjeend hurtel uuriiguu hugjuul.

  30. alexis says:

    Zaaa, unagan hotiin geh murtluu angli hel ch gui, yu ch gui, hudlaa medemhiirch, hudlaa mundag tsarailsan, nuurendee buun budag nyalsan huuhnuudees l hamaagui deer gej chamaig songoo biz. Yag seheeten ailiin, humuujiltei ohiduud l mundag baihaas bish, hotiinh baisnaaraa l neeh tengeriin amitan bolchihdog yum bish, Bi ch unagan hotiin huuhed, angli heltei ghdee manai naizuud, tanidag huuhduud bugd tiim mundag bolovsroltoi yu? gvel tiim bish hhe, tsuun hed ni jinhene bolovsrol medlegtee anhaardag, busad ni dan dur esgegchid. 🙂

  31. baby says:

    Uuriiguu sain hugjuuleech zaluu ohin bna daa naiziinhaa hajuud bval ih yum suraltsaad ayandaa hun uurchlugdunu gedgiig bat heley. Hadmuuddaa hen be gedgee haruulah herwgtee chi haruulj chadval yavaandaa chamaig oilgoj hairlah bolno hicheeh heregtee. Chamaas mash ih yum shaltgaalna uneheer chi naiz zaluudaa hairtai bas chi uhaantai bol bolovsroh heregtee.haruulah heregtee 

  32. Baatar says:

    chamd gej helehed ene bodoloo naizdaa shuud heleed ter chamaig zovoohgui hairlaj chadnaa gevel chamaas hamaarahgui aav eej chin bgaa uchiraas bid 2 shuud tusdaa garaad amidrii tegj chadval bi belen gej heleerei. Aav eejiigee amidraldaa oroltsohiig hatuu horiglooroi gej hel. Bidnii tuvshin oor tul tsaashid uuniig dursahgui setgel zurheeree bj chadnaa gevel bi chamdaa sain hani ni bolyooo geed suu daa. Omnoh naiz busgui ni hedii bolovson mundag bsanch tiim huuhnuud hooson helber ihtei demii gej uzeed hodoonii tsailgan huuramch bish setgeliig chamaas harj songoson bj bolnoo tegeheer hairtai l yum bol zutge. Ternii potentsialaas ih yum hamaarna az chin taarval chinii husliig ter hargalzaj chamaig jargaana uhaan muutai negen bol jiliin daraa gal haluun hairiin huch buurah ued chamaig zovoosoor hayana ter boltol huuhedtei bololgui huleevel deer yum bolov uu te. Ter ni deer bh.

  33. 1 says:

    Uuriiguu yund n goldog bna aa Chi iluu bayan hun bna shtee Ed hurungu medleg bolovsrol yu ym be Uvduud hevthed ter medleg bolovsrol n tus boloh uu Uheh geed baij baihad ter hurungu n avarch chadah uu Sain bod Ter hurungu bolovsrol deer setgel sanaagaa buu tuvluruul Amjilt

  34. бүсгүй минь хайртай залуугаа олсонд баяр хүргье ямар сайхан юм бэ азжаргал хүсье. Би бас хайртай хүнтэйгээ тааралдчихаад тэнгэрт нисэж үүлэн дээр хөвж байсанаа саналаа. Тэр минь бүх зүйлээрээ надаас зиндаа дээгүүр би хажууд нь үнэхээр итгэлгүй нэгэн болчихдог байсан. Салаад бараг жил боллоо нэг хором ч мартагдсангүй. Миний авсан сургамж гэвэл ямар ч хүн өөртөө итгэлтэй бай хийж байгаадаа эзэн бай тэрэнтэй тэрэнгүй азжаргалтай амьдрана гэдгээ харуул өөрийнхөө үнэ цэнийг хадгалж сур битгий хамаг байдгаараа хайртай байгаарай чи өөртөө дурла ямар ч хүн чиний хажууд байхсан гэх хүн бол. Өөрийгөө боловсруул ядахдаа 2 хэл гаргууд эзэмшчих, хувийн биз хийгээд яв Одоо би үүний төлөө л зорьж амьдарч б хаяад явсан залуугаа эргэж хараад харамстал сайхан амьдарнаа.

  35. erveehei says:

    Mundag tom tom erchuudiig haraad bhd, Chimed gui aa bas Byamba surengui aa… ehneruud ni daruuhan sain eej sain hani baij chadah emegteichuud baisan. Neeh ajil turul karier huuguud baidaggui. Ert deer uyesee l uug ni mongol tiim zanshiltai baisan l daa. Ter zaluu tiim ih bolovsorson hun teneg hun lav bish tegeheer ter chamaig unelj hundelj bgaa chamd mungu oloh ur chadvar bolovsroloos iliii emegtei hunii erhem saihan shinjuud bgaa. Chinii yduu baidal hadmuud yaj haritsah hamaagui ter zaluu ehner huuhdee avaad yavah chadvartai zaluu. Tiim bolohoor chamd bayr hurgey. Amjilt husey. Hotoor duuren gangan budmal huuhnuud tanai nz zaluu herev tiim emegtei songoh bsn bol songohol baisan. Harin chi tuund baigaagaaraa l taalagdaj bgaa. Amjilt

  36. ... says:

    ih l hicheeh hrgtei boloh bh daa. hadam durgui naiz nohod ug shurguuldag bol hamgiin hetsuu gj unen shuu. ymr ch hairtai sain bsn ooroos n ih zulgaagaad irheer nuruugaa haruuldgn unen yum beelee. tiimess chi 
    1. Ooriigoo hairluulahaar emegtei gj oortoo bnga itguul. chi l oortoo ingj itgehgui bol busad ch chamd itgehgui 
    2. oiriin hugatsaand huuhedtei bolj bolku 
    3. Geriinhentei sain tohirood oor oorsdod n hariutslagiig n uldee. chmd hairtai l bol oilgono. th
    4. ooroo hel us suraad bolovsorchih, tsalingaas tsalingiin hoorond gdgee tolgoinoosoo avch hay. cham shig iim uhaalag huuhend ih hotiin huhnuud shig bolhod neeh yadah yumguie. ted nar bol jinhendee huuramch hooson tolgoitoiduu bdg shtee. zgr ataarhaj bgaan
    5. tsaashdaa olon l yum uzej sonsoh bh terendee beltgeltei tevcheeretei bh heregtei . za tgd amjilt. maash uhaantai bj zalugaa ooroosoo tulhelgui shn amidrarai gj husei

  37. Er xyn says:

    tebe povezlo, teriyati nichego gej mednee minii DYY…,

  38. emzeg bus says:

    amidral hairan deer togtdog. chi ooroo l tegj emzeg tusgaj avaad bgaa yum. toohgui humuusiin yu gej helehiig hayad ooriinhooroo amidar gej helmeer bna. ooriinhooroo gedeg n aaw eejiigee haraad ah duugee bolgoh gedeg uzleeree chi ter naizuudiinh n ehner geed bgaa humuusees oor bhgui yu. gol n ta 2 biye biyendee hairtai bol busad humuus yu geh yostoi hamaagui. yah ve hashirlaad bval huuhedtei bolohoo aznaad hamt amidraad uzehgui. hairtai hun chini gerleh sanal tavina gedeg tom az jargal shuu. chamd ene taarsan bol shuureed l avah heregtei.

  39. nuhruu bod says:

    chi hotin soyol medleg bolovsrolig yah ve surj bolno. Ayanda 2 3jilin dotor l hotin busgui bolchin. Tged saihn ajil hiiged irher ihenh asuudal (uurtuu itgelgui bdal chin) shiidegdchihne. Chi gol n uuruu urh tusgaarlaj baij arzaisan olon ah duu naraa chirne gvel ter chin harin shudarga bus bna. Ted nar chin tusda humis uursdu ajil amidralaa zalguulah uuregtei um bgazde! Huduuniihni ter zan l hamgin uzeshgui. Nuhrinhu olson huraasnin hamag ah duu aav eejde taraagad ugchdug uuruu amidralda nemerlehin orond ted narluuga baidga zuuchdug bol hunii ad bolhoos yahavde. mdej turuulj usgusun etseg ehee harj uzeh ue bailguil yhv gehde bas nuhurtei bolson hun tung n taaruulku baidga barij guivel hunii huud lai bolno gedge sain bodooroi. Ter chamtai l sxan amidrii gj bodoj bga bolhos ardaasaa olon daguul chirj amidarna gj husehguil bga blgui. Herve chi nasara ger bule gantsara chirne gsn bodoltoi bdg bol hunii sain huud uur bolomj uldeeged zaiga tavisan n der. Busad asuudlig bol shiidverlej boloh biz. Miniil bodol shuu

  40. жак says:

    Зарим хүмүүс үзээд алд гэсэн байна үзэх ч яахав үзэж болно харин хэр их алдах вэ гэдэгээ сайн бодож үзэх хэрэгтэй нэг их алдах юмгүй санагдвал яахав хэтэрхий их зүйл алдахаар бол больсон нь дээр дээ хүн ямар 2 залуу настай биш ганц олдох залуу насаа уул нь алдахгүйгээр ончихвол зүгээр дээ 

  41. yahoo.com says:

    Goyiimaa bi l lav ataarhaj bn uurin tsagaan moritoi hanhuugee olsond chin….

  42. 123№№ says:

    үзээд алд бас үзээд хож. Өөрийгөө юунд дорд үздэг юм.Гол нь хүн л байх хэрэгтэй. Дараа нь тэр хотын соёл моёлоос суралцана биз. Наад хүнтэйгээ сайхан амьдраа гэж л хүсье

  43. mongolman says:

    Ухаантай эр хүн ухаалаг халамжтай үнэнч итгэлтэй эрүүл саруул сайхан сэтгэлтэй эмэгтэйг эхнэрээ болгохыг хүсдэг. Чи тэр хорвоод хосгүй ховор Вансэмбэрүү шиг бүсгүй болохоор чамайг сонгоо байлгүй дээ. Харин чи өөрийгөө дайчилж боловсруул хөгжүүл өөртөө итгэлтэй өөрийгөө хүндэлж сур тэгвэл тэд чамайг хүндэлж хүлээн зөвшөөрөх болно. Амжилт хүсье.

  44. wrarawrrwra says:

    Ухаалаг юмаа, амжилт хүсье ийм бүсгүй алзахгүй ээ!

  45. kira says:

    Chinii zugees aldah yum yu ch alga.. emegtei hun bolgonii moroodol bish gej uu.. angli helgui bol hel suraad hotod ireed bolomjiin ajil hii l dee.. humuusiin huvtsaslalt us zasalt nuur budaltiig harj bgaad ooriigoo goy avaad yav.. mongotei aild ber bolj bgam chin dorhnoo l hotiin huuhen bolood huvirchihgui yu… harin 2-3  jildee bitgii huuhedtei bolooroi… oldson bolomjiin chadah chineegeere ashiglaad av … 

  46. Zochin says:

    Snu busgui min. Hadmuud durgui bn gdg er n bol hamgiin hetsuu asuudal daa. Bas deerees n nzud n olon yum yarij bval bas hetsuu. Ene 2 chn l hamgiin daramttai ehnii asuudluud. Za tgd ger bolohor enenes ch ih asuudal garna. Manai hadmuud anh nadaa bas durgui bsn gehde bi ter humuust ooriigoo hen be gdgiig taniulj oilguulj chadsan uchras onoodor hen ch yum heldeggui. Suulaa gj bodohod ooriigoo sn daichlaad hicheeged uzeerei. Nohriin chn nzud ydj l omsoj zuuj bga yumig chn harna shu tm bolohor tsalin bolgonoosoo oortoo ydj neg gaigu tsamts entr avch bgarai. Za tgd huniig huvtsasaar n ugtaj uhaanar n uddeg yum shuu. Ene ugasa unen bogood hatuu ug shuu. Amjilt 🙂

  47. emma says:

    Uzeed aldahad yu bolohgui gj humuus zarimdaa nevterhii toli shig zuvluguu ughiimaa ergelzeed bga hund 

  48. Jambal says:

    Уг нь чи дажгүй ухаалаг бүсгүй байна. Бодол санаагаа илэрхийлсэн байдал, үг найруулга зэргээс их зүйлийг тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл чамд потенциал байна. Чи өөрийгөө маш хурдан боловсруулахгүй бол цаашдаа та 2-ын хамтын амьдрал асуудал ихтэй болох магадлал өндөр. 
    Дор хаяж англи хэлийг эрчимтэй сур. Хамтдаа суугаад кино үзэхэд нөгөөдөх нь ойлгохгүй бол урамгүй болчихдог. Ер нь л оюун санаа, боловсролын хувьд ойролцоо түвшинд очихгүй бол хэцүү дэ хэцүү

  49. vvl says:

    Ehnii 1-2 jil ursgalaaraal yawna za tgd ehneesee zaag n hargdnaaa chi ar geree gne awsan hden tzaasaa gertei neg il neg nuuj ugnu svvldee ene baidal chin nuhurt chin taalagdahgvi.Tanai geriinhen bolomjiin aild ber orloo gd 1awna 2 awna za tgd asuudal vvsne dee.TANAIHAN CHAMD GAI BOLOHGVI TUS TUSDAAA uursudiiguu awaad amidarj chadhuuu vhamaas uur orlog oloh hvn bhgvi bol hezvvdne.hurimaa hihed tanai tal hadamiin taliin amidral mash ih haragdag gsen unaj yawaa machin umsuj zvvhees n ehleed l haragdna.Hadamuud chin undur bolowsroltoi bailaa gd ewii huduunii hvmvvs ewii gehgvi harin ch uuruur bodno.NAIZuud n hvrtel uulzah bolgondoo chamaig dord vzne vgen dotor vg yawuulaad l ta 2iin dund hudlaa vnen yas hayna.hamgiin gol n tanai nz zaluu 1000 hairtai bgaad yahiin ter hair n yavaandaa alga bolno.Tusdaa garlaa gehd tanaihan chamd yadaj neg tv- yumuuu or awj uguhvvv enees l ehnii asuudal garna tanaihan yu ugsiin gd l za dvv mine sain bod suugaad l vz 16 sariin dotor ayndaa bvh zvil todorood irne

  50. emma says:

    Uhaalag uurtuu itgeltei hun yamar ch haalgiig ongoilgoh tulhuuriig hiij chadna end ugnees buhniig oilgoson gj bodoj bn amjilt husie!

  51. smile says:

    Hi. BusguI mine chi ikh uhaalag bodoltoi yumaa. Hotiin amidral ter dundaa gadaaad amidrah hetsuu. Tanai naiz zaluu ene buhniih medej oilgoson bolod hodoogiin amidrald tatagddag baih. Bi ch 2 3 deed surguuli gadaad khel toriin tom baiguullagiin ajiltan huviin hamgiin tomdoo l oroh kompanid ahlah mergejiltendaraa ni gadaadad heden jil amidarsan geh met busdiin nudeer bol saihan buhniig uzsen bi ooroo tuulj bgaa tuulsan amidraldaa setgel hangaluun nish bdag. Odoo 35tai emegtei l dee. Minii moroodol gevel mgliinhoo baigali saihantai gazar huuhduudee avch ochood amidrah. Bi ooriigoo alivaa yumiig ali boloh gunzgii setgej, ongots bish dugnedeg gej boddog. Bi hodoo amidarch uzeegui l dee. Gehdee bolovsril hotiin amidarliin ongon dund mash ikh huuramch zuil bas buruu filosofi bdagiig oilgoson. Hodoo amidrahiig husdeg husel maani huuhduudtei maani ch holbootoi. Tedniigee uujim bodoltoi amidarliin hattai busdiin toloo zov viliin toloo ooriugoo zoriulj chaddag hun bolgoj humuujuulehiig husdeg bolovch hotod gadna taliin ongots bdal huuramch torh bertgechin zang surgah niugmiin orchin burdsen bdag. Chinii omno songolt duuren bna. 

  52. zvrh says:

    uuriin chn bodol zuw uu 1000 hichegd ussun dassan orchin uur bolohor 
    tsaashda hetsvv l bh ghde uursdiinhuu hair setgeliin tulu temtseed vzsen n l 
     deer bolu da bas chamas ih l uhaan shaardah bh da amjilt hvsiy 
    uurtu itgelt baigarai erchvd bardam uurtu itgelt bvsgvichvvded tatagddag

  53. Худалч says:

    За даа мэдэхгүй, чи өөрөө л мэдэж дээ. Хөдөөний бор охиныг авчирч гэрийн манаач, нэргүй зарц хийчихээд амар сайхан жаргах гэж ч байж магадгүй, ядаж байхад чамаас дүү юм байна. Хэдэн жилийн дараа мөнгөтэй өнгөтэй хүнийг дагаж навсганах жаахан охид зөндөө гарч ирнэ, тэгэхээр яах вэ? Хэтэрхий муу санаалах ч юу байх вэ, гэхдээ л хүмүүсийн амьдрал, бичиж байгаа захиануудыг хараад байхад нэг тийм байдал харагдаад л байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.