Би одоо 30 хүрэх гэж байгаа жирийн л нэг эмэгтэй. Жижиг биетэй бусадтай нийцтэй боловч дуу цөөтэй даруухан талдаа. Өдий 30 наслахдаа юу эсийг үзэхэв дэ. Гэхдээ эр хүнтэй л ойр дотно байж үзсэнгүй. Өнгөрсөн хугацаанд нийт 3 эрэгтэй хүнтэй харилцаатай болж гэгэлзэж дэнсэлж явжээ. Одоо бодохнээ бүгд л шохоорхол төдий байсан юм болов уу даа. Надаас саллаа, явлаа гэхэд нь тэг тэг гээд л явуулчихдаг, шаналахыг мэддэггүй байж дээ.
Залуу насаа золин байж хийж амжуулсан ажил маань гэвэл карриераа л амжилттай өсгөх шив. Том компаний удирдлагын багт сүүлийн 3 жил ажиллаж байгаад компанийхаа тэтгэлгээр сургуульд сурахаар хүний газар ирээд жил болох гэж байна. Энэ амьдралдаа ч тун саяханыг хүртэл туйлын сэтгэл хангалуун харц дээгүүр байдаг байлаа. Гэтэл нэг л өдөр…
Би түүнтэй өмнө нь ажил хэргийн шугамаар ганц хоёр удаа уулзаж байсан боловч үнэндээ анзаарч байгаагүй юм. Гэтэл хэдэн жилийн дараа энд нэг олон улсын хурал дээр гэнэт таардаг юм байна. Бас оюутан болоод эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэнэ. Баахан шарууд дунд хоёр Монгол нэгэндээ хань болж 3 хоног семинардлаа. Тэгэхэд л тэр хүнд би үнэн сэтгэлээсээ дурлачих шиг санагдаж билээ. Тийм ч царайлаг биш, гэхдээ өндөр том биетэй, хүн болгонтой нэг их цагаан шүд яралзуулж инээмсэглэн ярьдаг, олон хүний дунд байхад хүн болгон мань хүний юу хэлэхийг хүлээдэг нэг үгээр хэлбэл “од” гэмээр ч юм шиг. Шарууд түүнд маш хүндэтгэлтэй ханддаг, хийсэн судалгааны ажлыг нь ам дамжин магтацгааж байв.
Хурлын хэдхэн хоногт намайг халамжилж, надтай үнэхээр ойр дотно, сайхан байсан. Гэхдээ сээтэн хаяад байгаа юм уу эсвэл зүгээр л эелдэг байгаа эсэхийг нь би мэддэггүй, дотроо надад сээтэн хаяж байгаасай л гэж залбирна. Аль болох л би түүнийг бараадаж хажууханд нь байх гэж, түүнтэй ярилцах гэж 3 хоног хичээсэн. Хурал ч дууслаа, бид ч гэр гэртээ харилаа. Гэтэл сүүлийн 3 сар тэр санаанаас гардаггүй ээ. Өдрийн бодол шөнийн зүүд. Нэг л нурмайсан, шаналсан хүн өөртөө ч анхаарал тавихаа байж, хичээл сонирхолгүй санагдан ямар ч амьдрах идэвхи байхгүй болох мэт. Хааяа бүр түүнтэй сексдэж байна гэж зүүдэлж хамаг бие хачин болж босч ирээд л…
Тэр надад эхнэр хүүхдээ ярьж зургийг нь үзүүлэн, миний хажууд тэдэнтэйгээ утсаар ярьж байсан. Ярианаас нь ямар сайн аав бэ гэж биширч байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт түүний амьдардаг хот руу ажлын ярилцлаганд очих боллоо. Битүүхэндээ түүнтэй уулзана гэж бөөн баяр, мань хүнд хэлсэн чинь өө манайд ирээд хоночихгүй юу гээд уриалгахан хүлээж авч байна.
Өдөр нь ажлын ярилцлаганд орчихоод орой нь тэднийд очлоо. Гэрийнх нь хаалган дээр зогсож байхад зүрх амаар гарчих шахан догдлоод л. Эхнэр нь хаалгаа нээж уриалгахан гэртээ орууллаа. 2 настай түүнийг өвчөөд төрчихсөн гэмээр хөөрхөн хүү, ухаалаг, намбалаг халамжтай сайхан бүсгүй түүний гэр бүл. Оройн хоол хамтдаа идэж ойр зуурыг ярьж дарс шимэн суухад би түүнийг л нүд салгахгүй ширтэж байлаа. Харин түүний нүд намайг биш эхнэр хүүхдээ л хайрлан харсаар.
Тэр шөнө би унтаж чадахгүй маш их хөрвөөсөн. Ядаж байхад шөнө дундын алдад нөгөө өрөөнд тэр хоёр өнөөх ажлаа хийгээд байх шиг. Ор бололтой ямар нэгэн юм жигдхэн дуугарч, хааяа нэг эмэгтэй хүн зөөлөн гийнах шиг. Би байж ядаад түүнийг дотроо төсөөлөн өөрийгөө жаал оролдов. Яг тэр мөчид түүний эхнэрт ямар их атаархаж байваа.
Маргааш өдөр нь би буцах болж нөгөөх маань намайг автобусны буудал дөхүүлж өгөв. Явахдаа түүнийг маш чанга тэвэрч хацар дээр нь зөөлөн үнсээд баяртай гээд явсан. Тийм ээ, тэр бол хүнийх, тийм ч учраас би түүнд улам их дурламаар санагдсан байх. Түүнийхээ болоод тэдний гэр бүлийн сайн сайхныг бодоод “Баяртай” гэж зоригтойхон хэлээд л явсан даа. Энэ захиаг энд дурсамж болгон бичиж орхиод би түүнийг бодохгүйгээр өөртөө итгэлтэй өөдрөг амьдарнаа гэж бодож байна.
30 Comments
yoo ymar t1-iin gert n irj honon genuu
hunii yumruu shulsee goojuulhaasa icheech
humuus ymar aimar yumbe
ehner huuhedtei gedgiig medseer bj
iim humuus ymar olon yumve
en sitiig unshij bhd barag am angaij nud bultiimeer yumnuud ih bhiimaaa
naad zaluu n harin uhaantai zaluu bj
bas neg balai yum bsn bol taarsan taaruunuud hunii amidraliig suitgeh bj
uzen ydaj bn iim humuusiig
heleh ch ug oldohguinee
ehnertei gedgiig n meduul yun ter moroodoh bodhoos ch aidag baital
yamar sonirhiloi huuhen be aimar deed bolovsroltoi huuhen aan Chamd neg ug helye bolovsrol gedeg chin Mongol ahui yum shuu dee jishee “Гутлаа чирсэнийг нь би тоохгүй гунхсан сайхан нь намайг тоохгүй” chi aldaagaa dahin dahin davtaad yavaad baigaa yum bna daa, mundag bolovsrol gej baidaggui yum shuu hoo. Onoodor sain yavlaa geed hani ijil chin tiim baih albagui, chinii zovj baihad hen chinii hajuud baij chamd tuslah yum aan!!!!!! chi dandaa mundag zaluusiin muugaar helvel gudas bolj yavdag yum shig bna tegeed l chi hani ijelgui hairlah hungui shunag setgeldee hotlogdood hunii hani ijilruu ichihgui shunag nudeer harj yavdag yum bna chamshig humuusees bolj heden ail ger salj huuhduud onchin orooson bolson bol iim yum bichehdee ichihed yadag huuhen be 30 nastai baij deer ni aimar mundag deed bolovsroltoi geed baigaa shuu
smile , yg helsen. tIIM L huuhnuud shan ger bul suiruuldeg bhgui yu.
Neg l ooriigoo orovdoj buruuguu hair luu chihsen iim huuhnuuded aimar durgui.
Хэзээ ч билээ нэг ийм юм уншиж байсан санагдах чинь юун ч адилхан юм бэ дээ. Эхнэргуй эр байнаа гэдэг чинь хунд хэрэггуй л байгаа ,хунд хэрэггуй амьтныг хэн ч сонирхох вэ дээ. Харин эхнэртэй хуухэдтэй ажил албатай еедрег хийморьлог эр хунийг л нехергуй хуухнууд сонирхдог шохоорхдог юм билээ. Боломж олдвол буцахгуй дэгээ тэгээд ч хуний юм амттай гэдэг . Ингээд хэлчихээр хуухнууд алах байхдаа.
Өлөн нүдэлсэн шулмас вэ. Сайхан гэр бүлийг тайван орхиод март.
ene admin ni ooroo zohioloos sedev avaal bicheed bhad manaihan itgeed bgaan bhdaa comment entr bichij …
Хүч чадалтай эр хүний нөмөр нөөлгийг барааддаг нь эм хүйстэний байгалаас заяасан төрөлхийн араншин.Өнгө мөнгө харсан дурлал хайр болдоггүй юмаа бүсгүй минь.Карьер хөөсөн бүсгүйчүүдийн дийлэнх нь төмөр хатагтайн хувь тавилан хүлээж байдаг. Ахиж дэвшихийн тулд хүн чанараа гээж муу санаалж явах шаардлагтай болдог. Чи тэр залуугын гэрт зүгээр нэг очоогүй. Чамд боломж байгаа болов уу, эхнэр нь гэр бүлээ авч явах хэр чадамжтай бол гэдгийг харах гэж очсон байх. Сул дорой царай муутай нэгэн байсан бол магадгүй чи өөр бодол өвөртлөөд явахыг хэн мэдлээ. Миний бодлоор чи түүний амьдарлыг бодсондоо биш өөрийгөө бодож гаргасан шийдвэр байна гэж хэлмээр байнда. Хэрвээ миний амьдралд ийм зүйл тохиолдвол, хэрвээ би чинь сэтгэлэсээ нөхөртэй бүсгүйд хайртай болсон бол амьдарлийн бодсон нэрийдлээр сүүлээ хавчаад чамшиг зугтахгүй байсан. Хайртай хүнээ би заавал өөрийн болгохийн оронд түүнтэй ойр амьдарч, уйлхад нь аргадаж уруудхад нь түшэж зовох үед нь тусалж явах байсан. Бусдийн босогсон амьдарлийг нураан байж хайртыгаа олж авсан амьдрал тийм ч аз жаргалтай сайхан төгсдөггүйн жишээ олон байдаг. Тиймээс дотон харилцаанд оролгүй хайртай хүнээ харж хандаж явж яагаад болохгүй гэж.
123 гое хэлсэн шvv ккккк.
Гэрт нь оччихоод тэр гэрийн нөхрийг нь л нүд салгалгүй хараад байлаа гэхээр нь одоо нөгөө эхнэр нь анзаарчихсан байх вий гээд л бас түгшиж л уншлаа ёоох зүгээр. Нээх сайн танихгүй байж айлын гэрт очиж унтаж хэвтээд л. Бас нээх дотно биш байж салахдаа хүний нөхрийг чанга тэвэрч үнсээд л бодсон чинь шаааал сонин санагдав. Ёстой нээрээ дээрх Аюушийн хэлдгээр татаж чангаасан бол уухайн тас өвөрт нь орох л байж дээ. Юун азаар чи царай муутай миа байсан юм.
Medq shar baitugai deer n harts tusaj yavaagui hund bol Yamart n iim sxn az tohiogood hunii uuriin geltgui durlah dursah yumtai bolchdiin l gej yeruumuur yum bn shd.
taalah hun oldono gdg bas taatai l yavdal bn.
Ene az zavshaan tun udq end bga buh butelguichuudiig dairch huniih bish single-uudees n l durlaliin sumand onogdoosoi bilee gej zalbirch suuhaas. Sxnuud n doroo exentei bolchdog bhoo gehdee sxn hund durlaj bolno shde ali ch nasand hen ch hend ch bolno
Durlal bolgon amidral boldguin l batalgaa bhda
ter baahan sharuud dund chinii haraag bulaah hun bsangui gej uu?
чи угаасаа бүтэхгүй хүүхэн байнөө
Hamgiin gol ni ergeed dursahad haramsahguigeer amidrah heregtei.. Uuriin bodol uurtuu zuw shuu busgui mine
hehe yariltslagand orohdoo zochid buudald l honodog. lag mongol zan gargasan bna. aild ochij honoj tenegteed
За тэгээд хэлсэндээ л байгаарай даа .
Сэтгэл санаагаа өөрчилвөл үйл хөдлөл өөрчлөгдөнө
Үйл хөдлөл өөрчлөгдвөл дадал зуршил өөрчлөгдөнө
Дадал зуршил өөрчлөгдвөл зан ааш өөрчлөгдөнө
Зан ааш өөрчлөгдвөл хувь тавьлан өөрчлөгдөнө гэж
Уйтгар гунигаа ямар нэгэн шинэ юм эхлэж , сурж , хийж даваарай :)) Амжилт !
хүний юм руу харж шүлсээ гойжуулдаг юмнууд болимоор юм.
Jijig biyetei ch tom uhaantai huuhen bnaa.chi naad surgalt seminar enetree tur zavsarlaa.Urin dulaanch bolj bn.end tendhiin amraltiin gazar ayallaar yav humuustei tanilts.aav eejiinhee nutgaar ailchil.haa negtee chamaig geh hun bj l bga.harin ter baar tsengeenii gazraas bol demii bhoo
teneg yum uu haashain yun gert n ochih be, yahaw hun taalagdah ue baij bolno, gert n ochood ehner luu n haraad nuhurtei n dars shimj uusan baihdaa yahawdee, ew
yagaad bolohgui gej… bi ene emegtei orond baisan bol bas ingeh baisan ih zorigtoi busgui yumaa ter hunii amidrald gaigui boloogui l baina shuudee. bitgii l gadaad huntei suuj uzeerei guij baina shvv. chamd surlagagiin ondor amjilt husiye.
Ene zohiol
Дурлам сайхан эрчvvд зендее байдаг. Гэвч айлын нехереес нvд болон сэтгэлээ татаж харьцах нь зохилтой доо. Айлын нехер дэмий шvv дэмий ккккк. Тэр сайхан айлыг элэг бvтэн орхисон нь елзийтэй.
Ганц бие залуу олж аваад сайхан амьдраарай.
Yamar gazar ni iim balai huuhneer udirduuldiim boldoo ha ha. Tsaad zaluu ni daanch toosongui. Ternees yaval yachhaar huuhen bj.
Тэр залуу татаж чангааж өдсөн бол баярлаад л өвөрт нь орох байж дээ эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж. Ийм өлөн юмнууд зөндөө зөндөө. Аз таарахад чи царай муутай мяадуу л хүүхэн болоод тэр залуу чамайг тоосонгүй. Хэт ном шагайсан хүүхнүүд голдуу царай муутай бие хаа муутай юмнууд л байдгийн.
Хүүхнүүд нээх сонин ингэдийн. Гэр бүлтэй хүмүүс л таалагдаад байдаг юм байлгүй дээ
Unshij bhda yagaad ch yum setgel ih tugshij blaa. Busdiin amidrald gar dureeguid chin bayrlaj bna shu. Zogsoh gazraa zogsoj chadaj. Uhaantai busgui min udahgui saihan ger bultei bno do
Yun il tod bichdegiin. Ter ger buliin 2 eniig chin unshval yana, muruuruu bhgui ailiin amidral uimuulbel yana.
Сайхан дурсамж байна,Тэр ч сайн залуу байна ,Амьтны гэр бүл салгаагүйд чамд баяр хүргэе?
Мэдээж хүний юм бол хүнийх л байдаг.Өнөөдөр чамд байж болох ч маргааш байрандаа очно.Чи ухаантай бүсгүй байна тэр залуу ч гэсэн ухаантай залуу байна.Монголд минь маш олон аз жаргалтай гэр бүлүүд байх болтугай нэг л олдох амьдралыг харамсахааргүй сайхан өнгөрөөцгөөе аз жаргалтай төгсгөл гэж байдаггүй бүгд л үхэж төгсдөгийг санах хэрэгтэй
Чи тэднийд очиж хонож хэрэггүй л байж дээ. Сайхан гэр бүлд атаархсан сэтгэлээ орхиод явсан байна. Хүн болгонтой сайхан ярилцахаар тэр харьцааг өөрт нь хандарч байна гэж ойлгодог.Тэр нь чамайг ч тэр хүнийг ч эвгүй байдалд оруулдаг учир сэтгэлээ захирч сур бас ганцаардах боломж өөртөө бүү гарга. Чамд зориулагдсан эр хүн таарч л таараа хүлээ…