Сайн байцгаануу та бүхэнтэй сэтгээ хуваалцах гэж байгаадаа маш их догдолж бас уйлж сууна. Би аав ээжийнхээ жирийн л нэг охин байнаа. Би одоо 26 настай хүүхэдгүй одоо сайн найз залуутай. Яагаад одоо гэж байгаа гэвэл би ээжээсээ төрөхдөө л зүрхний гажигтай төрсөн юм. Ээж маань намайг хүн болгох гэж 5 жил эмнэлэгээс салаагүй гэдэг юм бас 3 сар эмнэлэгт амьдарсан гэдэг. Хааяа 3-р эмнэлэгт очиж үзүүлээд лифтэнд явахаар энэ лифтээр миний охин мөн ч их тоглож байсан даа гэж хэлэхээр өөрийн эрхгүй ээжийгээ өрөвдөх шиг болдог юм.
Заримдаа би яагаад ийм амьдарч байгаа юм бэ яагаад ганцхан би юм бэ гэж өөрөө өөртөө урам хугарч гомдлох үедээ аав ээждээ намайг үхүүлчихгүй яасан юм бэ ингэж амьдруулж байхаар гэж муухай үг хэлж сэтгэлийн өвтгөдөг байсан.
Хар багаасаа өвчтэй байсан болохоор цэцэрлэгт явж үзээгүй гэрээр хүмүүжсэн гэхдээ минь аав ээж намайг сайн сайхан охин болгож өсгөж хүмүүжүүлсэн юм шүү. За сургуульд явлаа бие өвддөг болохоор хичээл гэрийн хооронд л явахдаа хөв хөх царай даарсан амьтан л ирдэг байсан тэгээд 10 жилээ төгслөө их сургуульд явж чадаагүй ээ. Аав ээж минь мөнгөгүй бас намайг явж чадахгүй гэж хэлсэн их ачаалалтай гээд харин ээж эгч 2 маань намайг гоо сайхны сургалтанд сургаж гоо сайхан ч гэсэн мэргэжилтэй болгосон юм. Энэ мэргэжилээрээ би ажилсаан сайхан байсан би зүгээр гэртээ суугаад байж чадахгүй болсон ажилаад л ажилаад л гэхдээ хураасан юм ч байхгүй л дээ.
Манайх 4 хүүхэдтэй ах минь доор 2 хөөрхөн цэцэг шиг дүү нар минь байдаг юм. Дүү оюутан болсон учраас ажилаад олсон мөнгө дүүдээ өгдөг байсан. Гэтэл одоо би ажилч хийж чадахгүй болсоон хяналтын эмч маань нас чинь явах тусам л хүндэрч хэцүү болно бас хэзээ ч хүүүхэд гаргаж чадахгүй болохгүй гэж их хэлдэг байсна юм. Тухайн үед ойлгодоггүй байж дээ одоо бол энэ үг үнэн болсоон. Манай гэр 4 давхарт байдаг юм энэ хооронд гарахдаа би 3-4 удаа амарч сууж байж гэртээ ирдэг маш их амьсгаадаж зовиуртай. Эмэгтэй л хүн болсон хойно хүнд дурлаж хайрлалгүй л яахав дээ…
Намайг гаднаас минь харахад хэнд ч гологдохгүй сайхан бие хөөрхөн царайтай мисс гэдэг юм 😀 Тэгээд анхны хайр минь намайг өвчтэй боловсролгүй хүүхэд гаргаж чадахгүй гэдгийг минь мэдээд салсан даа. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан ингэж хүнд гологдож амьдрах гэж дээ гэж бодоод би шууд л гэлэнмаа болноо гэж боддог болсон юм. Хажууд нь ээжийгээ аавыгаа их зовоосоон.
Би бурхан байдаг гэдэгт үргэлж итгэдэг бас тусалдаг сонсдог гэдэгт. Би одоо үнэхээр бурханы надад өгсөн зүйлээс нь аваад байж байна намайг ойлгодог хайралдаг яг л ганцхан минь төлөө төрсөн мэт энэ сайхан нөхөртөө баярлаж сууна даа. Гэтэл би заримдаа энэ хүнийг бас их өрөвдөж харахаар л хэцүү санагдаад байдаг боллоо. Өвдахөд минь үргэлж хамт байж гарыг минь атгаж уурлаж уйлж гомдолоход минь намайг чадахаараа тайвшруулж инээлгэж бүхнийг минь ойлгож чаддаг бурхан шиг хүн дээ.
Заримда яах гэж учрав даа бас л надаас болоод нэг хүн зовох ёсгүй адилхан л хүний үр шүү дээ аав ээж нь жаргаасай л гэж боддог байх даа гэж бодохоос л дотор минь харанхуйлж хэцүү болох юм. Заримдаа хатуу зан гаргаж олон удаа салъя яваад өг би чамайг жаргааж чадахгүй хүүхэд гаргаж чадахгүй боловсролгүй өвчтэй хүнтэй амьдарч юу хийх гэсийн сайхан эрүүл саруул ухаантай ажил төрөлтэй хүүхдийг чинь гаргаад өгөх хүнтэй танилц гэж хэлдэг ч үгүй чамдаа л хайртай салахгүй чамтай байхад би жаргалтай байдаг гээд уйлаад байдаг юм. Уйлахаар нь өрөвдөөд хамт уйлахаас өөрийг хийж өгч чадахгүй юм даа.
Зармдаа хүнд өвдөхөөрөө хэдэн өдрөөр ч хамаагүй хэвтэрт ордог юм тэгээд ээ хөөрхийдөө энэ хүн над шиг юмыг харах гэж ирсэн хүн юм байх даа гэж бодох юм их л өрөвдөх юм даа. Бид 2 маш их хайртай 2 биендээ. Миний бурхан шиг аав ээж 2 минь өөрсдийн хэмжээндээ явах асуух уулзах хүмүүстээ уулзсаан. Хагалгаанд орох хэрэгтэй гэсэн эмч нар гэтэл тэр хагалгаа нь их үнэтэй гээч ганцхан миний төлөө 2 дүүгийн минь ирээдүй аав ээжийн минь гэр байхгүй болно гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй ээ. Ээж аав минь хандив цуглуулаад ч болов орно минь охин эдгэрнээ гэж хэлэх юмдаа чааваас…
Эхэндээ ч их л найддаг байлаа эдгэрнэ гоё болно тэгээд жаргалтай сайхан амьдарна гэж одоо харин үгүй ээ. Айлын том охиныхоо хувьд хүний гэргийн хувьд ядаж эмч нарын үгийг зөрөн байж жирэмслээд ганц ч болов үрээ үлдээгээд хорвоогоос явдаг юмуу даа гэж шийдээд байж байна даа. Энийг бичээд суухад үнэхээр хэцүү байгаа ч сэтгэлээ онгойлгож дотроо уудалж байгаа даа баяртай байна би. Уйлсаар л сууна…
Та бүхэн минь эрүүл саруул л байгаарай эрүүл хүн гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг ойлгож ухаарч зөв амьдарч яваарай гэж хүсий даа. Та бүхнийг хүндэтгэсэн З.
37 Comments
Yur n garchignaas busadiig n unshsangyi, heterhii nurshuu yum, teneg hyyhen bn gehees uur yu gehev… bas heterhii amia bodson yum, uchnuun unchin hyyhed baihad urguud l avna biz dee, yuun zaaval uuriin yumiig turuuleh gedeg yum
holboo barih haygaa vldeegeerei.bs owdj shanalaj bhda ooroos chn hvnd hetsuu amidraltai humuusiin tuhai bodwol setgel sanaa chn baga ch bolow deerdene.bs tm sn hanitai bj zvger boloh yostoi gj bodoh heregtei.hanitaigaa bs hoorhn huu ymu ohintoi bolood hamt bayrlaj ineej huurch bga tm zurag sxn bish gejv…oodrog bai busgui min
тэр гэрэл цацруулагч гэсэн хаягтай битгий холбогдоорой. эзэн боол эмэгтэй хайж байна гээд зар тавиад байдаг гаж донтон байна. чи энэ сэдвийг орхиод егеечээ
chadah chineegeer demjmeer bna bas humuust urialj bna
Eej aav chin chamaig odii boltol amid bgaaai geed uhen hatan temtsej bhad chi ooroo uheh tuhai bodoj bolj bna uu, yadaj eej aaviigaa ene olon jil zovoochood uhej amidiin hagatsald unagaaval chi hunii ur bolj torsonii hereg bsiimuu. Amidarahiin toloo temts, hun ooroo oortoo itgeltei baival boldogiin, eagil TVgeer ui mochnii ovchtei olon jil zovson, bainga l nohor n tevereed yavdag bsan zaluu busguin tuhai nevruuleg garch bsan ter busgui odoo solongos hede hed yavaad hol deeree bosson. Neg udaa ch hanidaa uurlaj bgaagui gej bsan aguu setgeliin hattai ger bul bsan. ta 2 ch gesen edgereh buh arga zamiig haigaad, edgereed hoorhon huuhed orgoj avaad jargaltai amidarah zam bna sh dee. Ovchin hetsuu gehdee ovchind buuj ogoh bish temtseh heregtei shuu dee duu min, chi zaluu bna, sain hanitai uchirsan, ger buliinheniigee bodood amidarah heregtei. Eej aav 2iig chin bodohoor or zurh emterch bna, chi tedendee hairtai l bol uheh gedeg ugiig heleh bodoh ch erh chamd bhgui
Sn bnu. Setgel bur uragdchihlaa. Iim amarhan bitgii buuj uguu. Cham shig humuust tusliy gesen uchnuun baigullaga bga. Buten 5 jil chamaig hun bolgoh gej temtsej yavsan eejdee chi amid yavah urtei. Bairaa zarah tuhai bichsen yum shig bna. Zaraad munguur ni emchluulj bolohoor yum bol zar. Ed hurunguu aldval bagiig aldsan toots gedeg bha. 98 ond eej olon say tugrugnii urund orohod emee uvuu hoyr hotiin tuviin bairaa zaraad eejiin uriig tulj ugch bsan. Neg ger bul hezee ch amind tulsan asuudal dr neg negneesee yugaa ch haramladaggui shu dee. Tegeed bas cham shig hund tuslii gesen uchnuun baiguullaga, tusul hutulburuud bdag. Tedend hand. Bitgii buuj ug. Ene horvoogoos yvbal chamd hairtai heden hun amidiin tamd unaj shar mahtaigaa hatahiig bod.
Bolomj baival nadtai holbogdooroi. Hamtdaa arga haiy
Битгий шантар дүү минь. Би ч бас зүрхний төрөлхийн гажигтай төрсөн. Би чиний зовлонг мэдэж байнаа…. Маш амархан ядардаг,хамарнаас цус гардаг, амьсгааддаг , амархан өвддөнө. Би бүр том болсон хойноо 24 настайдаа гэнэт маш хүндээр өвдөж яаралтайгаар 3-р эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон. Хагалгаа маш амжилттай болсон. Манай 3-р эмнэлгийн эмч нар мундаг шүү. Эмч нар 3 жилдээ төрж болохгүй гэж хэлж байсан. Гэвч би жил хагасын дараа ямар ч хүндрэлгүй төрсөн. Одоо би 3 хөөрхөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд эв эрүүл. Эмч нартаа маш их баярлаж явдаг. Хүний гавьяат , төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Баасанжав эмчдээ маш их баярлаж явдаг. Тиймээс дүү минь бүү санаа зов. Хандив цуглуулаад ч хамаагүй , ямар шугамаар мөнгө олж болох бүх гарцуудыг хайгаарай. Эрүүл мэнд олдохгүй харин эд баялаг бол эргээд олддог юмшүү. Яаралтай хагалгаандаа бэлтгээрэй. Хагалгааныхаа дараа хүүхэдтэй болохоо шийдээрэй.Чи залуу байна. Бас сайн ханьтай юм байна. Чамд бүх боломж байна. Битгий ийм гунигтай бай. Зоригтой бай. Гоё эерэг бодолтой байгаарай.Ээж аавыгаа гомдоох үг битгий хэлээрэй. Чамд амжилт хүсье .
Уучлаарай. Нэгд чиний зурхний гажиг бол чиний л туулах ёстой хувь тавилан. Аав ээж чинь чамаас илуу шаналаж зурх нь урагдаж байхад яагаад тэднийг буруутгаж теруулэхгуй байх байсан эдэр гэж зэмлэдэг юм бэ. Энэ чинь унэхээр муухай зуйл болж.
Чи унэхээр еерее терехед зурх хурэхгуй бол монгол тээгч эхээр хуухэдтэй болох бас арга байна шуу дээ. Чиний эс нехрийн чинь эсээр хуухэд бий болох болохоор жинхэнэ чиний хуухэд гэсэн уг. Нуур царай уйл хедлел бух юмаараа чамайг дуурайсан байна. Буур болохгуй бол ингээд л хуухэдтэй болно шуу дээ амьд байхад арга нь олдоноо. Гол нь еедрег бас сайхан сэтгэлтэй байхад болно
Bi ch bas cham shig xuuxed turuulj boloxgui zurxnii uvchtei. Emch nar ix xorigloson bolovch bi uuriixuuruu zutgeed xuuxdee gargasan. Odoo minii xuu eruul saruul 13tai. Setgel sanaanii xuvid sain beltgeltei jiremsleltee sain tuluvluud garch bolox xundrel ersdluudiig sain sudalj davan garax arga zamuudaa sain bolovsruulj bgaad l jiremsen bolson. Axij xuuxed gargaxgui gej uuruu aij bsan ch odoo daxiad jiremslexeer tuluvluj bgaa. Sain sudal sain emchluul gutrangi uzel tiim ch sain zuil bish. Gol n xezee ch buu ai buu gutar chi emchluulj chadna. Xuuxedtei bolj chadna. Magadgui xeden jiliin daraa bi xuuxedtei bolson geed mail bicheerei. Emchluul. Xuuxed bol daraa n…
Minii medeh neg emegtei bas zurhnii uvchtei huuhed turuuleh boljgui gej baisan. Getel buur 35 shahuu hursen hoinoo anhniihaa huuhdiig gargasan. Gehdee europt l doo. emneleg sain hugjsun uls uur baidag baih. Tegeheer uug ni bolohgui ym gej baihgui l dee. herevee chi eoropiin neg ulsruu heseg 6 sar ch ymuu surgaltaar ch ymuu ajilaar ch ymuu yvaad tendee visa avaad tegeed daatgaltai bol buh zuil daatgalar tulugdunu. Jisheelbel chehed jiliin daatgal visatai hund 1000 euro baidag. Jiremsnii daatgal uur baidag biluu martchihaj ee. Za za ymartai ch gesen amjilt husey. Buh ym saihan bolno gedegt itgeeree ter nuuts geed kinondeer emch nar hudal helsen baidagshdee. Bas neg mongol zuraach norvigt hort havdar tusaad emchilgeegui gej hariu avaad mongold huduu ochuud eruul buur havdar ni baihgui bolson gej uzej baisiin bn.
Songdoi zvrhnii byambasuren emchtei uulz, tanidag hvnii hvvhed 4 vulsun gajigtai gd hytdad hagalgaand jiliiin umnu orson. odoo vserch haraij dewhtseed vimvvleed yawj bga. tulbur n german solongostoi haritsuulahad hamaagvi baga garsan gj sonsson shv. Huurhun bvsgvi mini ervvl saruul bolood huurhun vrtei bolooroi amjilt!
Holbogdoh email utas uldeene uu!
Emneleg shinjleh uhaan iim sain hugjsun erin zuund amidarch baij iim amarhan buuj ugch bolohgui shuu. DOH-s busdiin edgeegeed baihad emchlegdej l taaraa
Setgeliin hattai bai, bas ih alhaj sain saihniig bodoj byasalga. Hvn gdg setgeliin amitan ym shvv dee. Id shidiig chi uuruu bolon chinii bie setgel bii bolgodog ym. Burhan gj bid uursduu shvv dee . Aa bas olon ulsiin buynii baiguullaga bdg. Bvh tulburiig chin daaj ervvl bolgoj ugdiin. Sain sudlaarai hu
Tailandad hamgiin hyamd bdg gseen, mes zasal nter. Chi uuruu yadaj bhad ih gutrangi ym shig bnaa. Eej aav chin chamaig amidruulah gj ih zovson bhad, chi ygd zuvhun uuriiguu bodoj vhne vhne gd bdg ym be? Ter hvmvvst sain saihan amidarch setgeliig ni devtee l dee. Hvvhed bol ih chuhal l daa , gehdee hvvhed chin bas zvrhnii uvchtei garval yahav? Eej aav chin ahiad l zovoh estoi ym gjvv? Ter hvmvvsiin aguu ih hairiig 1udaa ch bolov bodoj vzsengvi yu? Bi uchnuun amidral vzej vzseen. Yaduu, vhel hagatsal, uvchin zovlon, ulsuh , doromjluulah, daramtluulah, zoduulah, oroh orongv bh ,gd l . Ter bolgond bi uuriiguu changalj ilvv changa bolson. Minii huvid chi ih sul doroi ymaa. Changa bj hairtai hvmvvsdee ilvv olon jil haragdahaa l bod. Egch bdg bol , uuriinhuu esiig nuhriinhteiguu egchdee suulguulchih , tgd l chi hvvhedtei bolno shvv dee ohin min. Ymiig zuv talaas ni yaj bolgoh ve gdgiig mash olon talaas ni harj bai
Uruulaa bud busgui mine unjuu doroi buu yv amidral baylag yum shuu ovchnoo mart oodrog bai chamd eruul eh sain saihan urt udaan naslahiig husie 50 jiliin daraa emee bolchood zaluu bhdaa yund demii yumand sanaa zobdog bsanaa oilgonoo 50jil nasalj 76tai taygaa tulaarai amjilt
Yun muuhai uruu uzeltei yum be de. Etsrg ehiigee zovoogood teneg l yum bna daa. Huchtei baih heregtei. Zuragtaar ch bolson handiv yum zohion baiguul l daa
hvvhed orgood awch bolno shvv dee torsonoos ilvv hvvhdvvd zondoo l bdag
Yaasan ch archaagui, uxjiisen, orowdoltei bodoltoi doojoogui xunbedee chi??? Nadtai yaag adilxan l ym bna!
Jooxon oodrog baigaach! Bieiin baidal chin nadtai yaaaag adilxan ch, setgeliin bdal chin archaagui, doroi ym bnoo!
Torolxiix ym chin torolxiix l bdag bxkuyu! Chi zoxitsood ooroo dotroosoo ooriigoo medreed amidarch boliishdee mangar xuuxen minee!
Bi ch gsn zurxnii torolxiin gajigtai. Xowdol xoorond tsoorxoitoi. Chagnaxaar tsus ni gaduur siigej sonsogddog. Bas xuuxedtei bolj boloxgui joremselj bolku l gdg bsn, olon ch xagalgaanaas xajuudax ongorood bxar zugtaaj ch bsn. Gelee ch, odoo xoorxon xanxuugee gargachixsan, eleg buten sxan amidarchiina 🙂 nadd ymar ngn zowiur uur xet setgel xodloxoos naash gardaggui. Minii xuu tsoo eruul 🙂 boldog ymaa nzaa? Iim gunigtai baij bolkuee! Chi iim bx tusam naad zurx chin ulam muudna za!!!
tuunees gadna bas jingee sain barij targalj bolohgui yum bna. yeronhiidoo
minii bodloor huuhed gargahaa hoishluulaad biye tordoj ter gadaadad hiideg mes zasliig l hiilguuleh gej uzsen n deer. tegeed ajil mergejleeree joohon horongo huraaval huuhdiig chini zaaval chi ooroo ch gargah albagui oor gargah chadvartai esrdelgui hund (teegch ehed) uree suulguulaad gargachih neg arga bna. Arga bol bna . mongo l asuudal bna. tegeheer mongo yaj oloh ve gej bodoh n zov bh.
ooroo uhchiheer huuhdiig n hen ch harah yum. muugaarireeduig tosoolbol. 4 davhriin shataar 3-4 amardag hun dahiad heden kg nemeed jiremselbel achaallaa zurch chini daah yum uu? jiremslelt n duusahgui dund n uhchihvel yah yum.
Чи ингэж сэтгэж болно. Нөгөө талаас сайхан хувь заяаа байх ч нөгөө талдаа маш их сөрөг үр дагавар байгаа бодолцох хэрэгтэй. Манай эхнэр зүрхийн төрөлхийн цоорхойтой. Удмаараа ах дүү нар бүгд бас эх нь. Үнэхээр хэцүү. Хүүхдүүүдээ зүрх нь дийлээгүй дандаа дутуу гаргадаг. 2кг хүрэхтэй үгүйтэй зүрх нь дийлэхгүй гаргачихна. Чи өөрөө өнгөрлөө гэхэд бас зүрхний асуудалтай, өвчтэй нялх хүүхэд өнчирүүлээд явбал яах уу? Яахав үхэхэд хүнд хамаагүй юм байж амьдын зовлонд 2 хүн унагах нь байна ш дээ. Сайн бодоорой. Тэгэхийн оронд мөнгө сайн цуглуулаад гадаадад мэс засал хийлгэх, эсвэл хамаатаныхаа хүүхдийг өргөж авч болно ш дээ
Харамсалтай л түүх байна. Зүрхний ужиг удамшдаг талтай, тийм болохоор бас нэг амьтныг энэ зовлонт орчлонд зовоолгүй зүгээр өөрөө мөрөөрөө байсан нь дээр болуу гэж бодох юм. Өөрсдөө өвчний үүр дээр нь үр удмаа эдгээж эмчлэх чадалгүй бол битгий хүүхэд гаргаачэээээээээээээээээээээээ
Эхлээд өөрийгөө сайн эмчлүүлээд авсан нь дээр байх шүү миний дүү .Хүүхэд бол дараагийн асуудал .Энэ сэтгэгдэл бичсэн хүмүүсийн өмнөөс найз залууд чинь сайн байна миний дүү гэж хэлъе.Байраа зараад ч болов эмчлүүлнэ гэсэн ээж аавын нь тань зөв шүү дэ ..Эрүүл байхад эд хөрөнгө бүх юм бүтнээ гол нь сэтгэлээр битгий унаарай их өөдрөг байвал хорт хавдарч гэсэн ор мөргүй алга болдог гэнэ лээ.
Зурхний хунд хэлбэрийн терелхийн гажиг их хэцуу гэдгийг мэдсэн бас харсаан. Миний хуу ч бас терелхийн зурхний хавсарсан цоорхойтой 5 нас хуртлээ явсан. Унэхээр хэцуу евчин ханиад хурсэн ч маш хундээр евддег гээд чиний зовлонг гадарлаж байнаа. Миний хууд онош тодорхойлсноос хойш хагалгаанд орох гээд зурх уушиг оролдог аппарат нь насанд нь таарахгуй бас хэсэг хулээгдсээн. Тэгж явахдаа л ийм гажигтай хуухдууд олон тердгийг мэдсэн насны хувьд янз бур байсан. Арай гэж таарах аппарат нь ирж хэцуу урт ургэлжилсэн хагалгааг даваад гараад ирсээн хуу маань. Манай зурхний мэс засалчид мундаг шуу дээ тэдний хучинд одоо хуу минь эруул саруул болчихсон сургуульд орчихсон гуйж яваа. Одоо байгааг нь емнех уеийг харьцуулж бодохоор газар тэнгэр шиг зеруутэй. Тиймээс чиний бичсэнийг эгч нь сайн ойлгож байна. Бодвол чи 3р эмнэлгийн хяналтанд байдаг байх тэнд ирдэг Америк эмч нарт ч узуулсэн байх. Тэд юу гэсэн юм бол хавсарсан олон гажигтай юм шиг байна. ТВ , ФБ ээр хандив тусламж гэвэл яасан юм бага ч гэсэн нэмэр болно шуу дээ. Амьд хун аргатай гэдэг байр саваа зараад ч болсон телбер ертег нь хурч байвал тэр сайхан аав ээж, тэр сайхан хайр халамжтай нехертее баяр баясгалан болно шуу дээ. Хагалгаанд орж болно гэсэн найдвар егсен л бол зутгэ битгий уйл. Бас хуухэд тээх гэдэг чинь яг одоогийн чиний биенд хунд л байх болов уу даа, одоо ачаалалтай зурх дахиад 10 гаруй кг д нэмж ажиллах хэрэгтэй болно гэдгийг чи сайн мэдэж байгаа даа. Битгий уйлж гутар амьд явахын телее итгэж зутгээ миний дуу. Битгий уйлж шанал гэж гуйя чамаас .
Manai hamaatnii neg ohin cham shig zurhnii torolhiin gajigtai. Odoo 2 huuhedtei. Hiisvereer torson. Medeej mash ih asuudal bolj baij toruulsen. 2 dahi udaa jiremsen bolohod ni emch nar ch ger buliinhen ni ch ih durgui baisan. Chi biye sain tordood emchiin hyanaltand yavaad baival boloh baihaa. Gehdee chi ooroo amid uldej baij huuhdee toruulne gej bodoh heregtei. Horvoo deer neg onchin orooson dutuu dulimag hun uldeegeed uheh zaaval heregtei yu gedgee sain bodooroi. Huuhed chin chinii daraa zovj hun bolno gej bodohgui baina uu? Zarim neg uhaan muutai humuus ehiinhee tolgoig zalgisan geed chichilj baij ch medne shdee. Huuhed medeej chuhal ch chi gantshan huuhed toruulehiin tuld torson gej ooriigoo uzej bolohgui.
Яасан хэцүү хорвоо вэ? Нөхөр чинь ямар сайн залуу вэ?Одоо цагт ийм эр хүн ховор байх шүү.Эрүүл саруулд нь болохоор адгуус араатан шиг юмнууд таараад байх шиг.Энд бичсэн зарим 1 захидлыг уншихад ийм бодол төрөх юм.Бурхан тэгшилж балансыг барьж байна гээд мухар сүсгэнд итгэхээс.Энд бичдэг хардалт,хууралт,нууц амраг,салалт,үзэн ядалт өөр юу юу ч билээ чиний захидлын хажууд чихрийн цаас юм байна дөө.Хүүхэдтэй болох хүслийг чинь маш сайн ойлгож байна.Гэхдээ бодох бас хийх юм их байна.Эхлээд эмчилгээ хийлгэж эрүүл саруул болох хэрэгтэй.Тэр байр яах вэ бетоноор босгосон 4 хана л биз.Зарж л байдаг авч л байдаг зарим 1 нь мөрийтэй тоглоомонд тууж л байдаг эд.Гадаадад эмчилгээ хийлгэхэд улсаас 20 хүртэл сая төгрөг өгдөг болсон гэж сонссон юм байна.Гэхдээ Монголд эмчлэх боломжгүй тохиолдолд гэсэн шүү.Амь насаа золиосолж хүүхэдтэй болох гэдэг арай л хатуу сонсдоод байна.Дүү минь чи чадна.АМЖИЛТ.
Uhehguie minii duu, yun demii yum boddiin, huuhed garga garga, tegeel zugeer bolno, urtei hun uhej chaddaggui yum, uheh ch erh bhgui, zurhiig emchilj bish eleej edgeedeg yum, huuhed toruulbel harin ch edgerch magadgui, minii neg huurai eej baidgiin, bas torolhiin zurhnii gajigtai huuhed toruulj bolohgui gedeg bsiin, teged ohin toruulsen, odoo bugd l enh mend amidarch bn, ohin ni odoo 30 hurch yavaa huuhen, bas 2 huuhed toruulsen, minii duu harin gam sain hiih heregtei, uheltei evlerch bolohgui, tegj ch yarihgui shu, minii duu bas boornii arhag dutagdaltai, mongold emch nar barag l uhlee hulee, emchilgee bhgui ene ter geel unen tenegtdeg yum bnle, bi duugee zorigjuulsan, yapond ch avchirlaa, mongoliin emch nariin uhne gej zaasan hugatsaa ni ongorood 2 jil bolj bn, teheer hun ooroo l amidrah husel temuuleltei, ooroo ooriigoo l mederch emchilj chadval zondoo urt udaan amidarna, itgelee aldaj bolohgui shuu, bolomjtoi bol mes zasald oroh heregtei, chi eej aavdaa, hairtai nohortoo ed mongonoos iluu unetei heregtei uchraas, za teged amjilt duu mini, urt udaan nasalj az jargaltai eleg buten amidrahiig chin setgeleesee erooe
sainuu ene udriin mend. za joohon ch gsn setgeliig chine sasch urmiig hairlah bh gd uuriinhuu amidralaas yarihaar shiidlee. bi turulhiin tarhinii hund uwchtei har baga 2, 3 tgaasaa hoish tataj unadag uwchtei yum. yag cham shig 10 jiliin surguulia arail gej tugsluu zarin jil n yavaad l zarim jil n hicheeldee yavad l neree l sain eej aawiin haa buyand unuudur amidarch bgaa hun dee. ingeed 2006 ond 10 angia tugsuud nadad ch ih surguulid oroh zorig unendee baisangui iingeed l minii amidral ene 4 hananii dund l duusana daa gj l bodoj blaa. getel huurhii aaw maani ter jil elegnii uwchin tusaad 6 han sariin dotor naidvargui bolj horvoogiin munkh busiig uzuulsen dee. namaig mergejilgui geriin muhar sahij amidarna gdgtei aaw maani hezee ch ewlerdeggui bsn yum tgd l namaig zaawal yamar ch bsn mergejiltei bolgono geed konkursend hucheer shahuu l oruullaa. ter uyd aawiin maan biy ulam l muudsaar bsn blaa. ingeed bi hezeech gargaj bgaagui zorig gargaj ih surguulid orloo. bainga emchiin hyanaltand bdg bsn bolhoor emee uugaad l hicheelee hiigeed l nzuudiinhaa huchind ih surguulia tugssun maani aaawiinhaa nadaas hussen suuliin husel mine bsn yum. aan tgd ih surguulid oroh zun neg naiz zaluutai bolood hezeeech durlaj bgaaguigeeree tuund durlaj 2 jil uerheed jiremsen bolchihloo. ingeed eejdee arai yadan l helj bilee. eej maani buun bayar huur bolood emlegeer namaig daguulaad l yavsan yum. getel darhanii buh l emch nar iim hun hezee ch jiremsen bolj bolohgui turult daahgui geed l emch nariin zuwluguunuur huuhdiig maani abort hiij avah shiidver garlaa. ingeed nuhur bid 2 uhej baisan ch zaaval gargana geed ulaanbaatar yavj bas l baahan emnelgeer yavsan. getel minii amidraliin hamgiin az jargaltai medeegg emch nar ugsun yum. emee uugaad bngiin emchiin baingiin hyanaltand bgaad hiisver er turj bolno gsen shiidver garsan yum. ingeed 9 amidraldaa hezee ch uvduj shanalaj bgaaaguigeeree uwduj shanalj bsan ch huuugee turuulsen yum daa. odoo huu maani 5 nastai. bi ch mergejleeree ajillaj bgaa emee uugaad emchiinhee hyanaltand yavj l bgaa. tiim bolhoor amidral gdg hundhen soriltiig hun tewcheereer yalan diildeg yum shuu nz mine chi bd 2 chatsuu yum bn. hedii uwchtei ch gsn amidral yamar saihan geech chamaig gerelt ireedui huleej bgaa nz mine bayartai amjilt
Өр өвдөж байна шүү, Гэхдээ хатуу байгаарай, бурханд итгэсэн итгэлээ бүү гээгээрэй. Чамд эрүүл саруул бие байхгүй байгаа ч гэсэн сайхан ээж аав , хайр байдаг юм байна. Өөдрөг байгаарай бүсгүй минь.
Zurhnii ovchtei humuus zondoo l huuhed gargadag manai hamaatan 2 huuhed gargasan eruul saihan amidarch l bn
Ymar xezuu ymve bur hiamsarchla.face r ch ymu olon niited xandaad tuskamj guij uzwel yasin be mi duu.humuus ih tusaldagshde.yaj iim ym bodoj blhowde.oir toirnichon chin gomdono.buh argaa xregled uzerei.xani gd kinog medne bzde.eruul blod shn amidrarai
Zarim ailiin huuhed ingej zovj yvahad zarim ailiin huuhed munguur hahaj tsatsaad l yv bhiimdaa horvoo tentsvergui ym daa hatuu ch gesen zuv shiidver gargasan bna gehdee bas asuudal ni chinii uvchin urd chin udamshval hetsuu l huuhdiig chin ymar amidral huleej baih bol bodoh l heregtei shuu
Eejid chin iim uvchin bgaa yu? Udamshil ch geh yumuu? Uuchlarai. Chi huuhed gargaad muugaar bodhod ami nasaa aldlaa gehed chinii huuhed eruul turj chadahuu? Uvchtei huuhed uldeeged yavchuul hugshin bolson eej aavd chin ahiad emnelegeer yavah chadal bgaa boluu? Sain bodooroi. Gadagshaa emchilgeend yavah talaar sudlaj uzsen n deer baihaa. Mongolyn eruul mendiin salbar hog shdee. Huuhded vaktsin hiij chadahgui, eh barij chadahgui. Bidnii buruu bish iim l bsan shd geed l. Amjilt husiy. Gadagshaa emchilgeenii talaar sain sudlarai 🙂
ih gunigtai yma emchluuleh geed uzsen ni deer ym bishu, eruul bolson hoino bolno shde, etseg eh ger bul nohor chini unshval gomdoh bhdaa