Би одоо 26 настай. Энэ нас хүртэл хүн бүр өөр өөрсдийн замаар янз бүрийн баяр гуниг, аз жаргалыг туулаад, даваад гарсан байх. Би өөрийн гэсэн зорилготой, шургуу, дайчин, шийдэмгий, өөртөө итгэлтэй. ГЭТЭЛ ОДОО энэ бүх зүйлс хэнд хэрэгтэй юм бэ гээд бүх зүйлээ хаяаад хаашаа ч хамаагүй АНИР ЧИМЭЭГҮЙ, АГЛАГ УУЛС, БӨГЛҮҮ ГАЗАР ЛУУ, НАР МАНДАХ, ЖАРГАХ-ыг хараад л… Яг л байгалийн амьтан лугаа адил уусан шингэн амьдрах юмсан…
Гэхдээ энэ нь боломжгүй л дээ. Уйлмаар, хаширгармаар, цөхөрмөөр байсан ч би амьд байна, амьдарч байна, элэг бүтэн байна, бүтэн биетэй, эрүүл саруул байна. Цаг зуурын хэцүүг хэцүүд бүү тооц, эрүүл байхад болно, энэ бүгдийг сөрөөд л гарна гэж бодох юм гэхдээ л амьдрал хэцүү юм аа…
Эрэгтэй хүнээс болж тэдэнд итгэх итгэл, амьдрах урам зориггүй болчих гэж…
Аав маань хүнтэй үерхэх нөхөрлөх тал дээр хатуухан ханддаг, сургууль соёлоо төгс, худлаа шүү цаадуул чинь, гэдсээ чирээд ирэв гээд л үгэлдэг. Аавын сургаалийн дагуу дунд сургуульд байхдаа үерхэж үзээгүй, үерхэх нь битгий хэл үнсэлцэж ч үзээгүй байсан. Оюутан болоод гэрээс хол яваад жинхэнэ амьдрал үзсэн гэхдээ хэзээ ч өөрийн үнэ цэнэ, ёс жудагаа гээж байгаагүй ээ. Түүнээс хойш өдийг хүртэл албан ёсоор 3 хүнтэй үерхэж үзсэн. Харамсалтай нь 3-уулаа хуурамч байсан. Тухайн тухайн цаг үедээ аль аль нь дурлал хайр байсныг үгүйсгэхгүй ээ би. Гэхдээ эрэгтэй хүн хайрладаг хүнтэй байж, давхар хажуугаар нь өөр хүүхэнтэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль Монголд байх шиг байна. Эхнэртэй, үерхдэг бүсгүйтэй байж эрчүүд өөр хоорондоо уулзаад ярихаараа явалддаг хүүхэн, нууц амрагтай байгаагаа ам уралдан ярьдаг байх. Гэр бүлийн үнэ цэнийг мэдэхгүй адгийн худалчууд гэж хэлмээр байна.
Адгуусан шинжээ гээгээгүй Монгол залуучууд нийгэмд их байна. Тэдэнд зөвлөхөд гэр бүлтэй болохоосоо өмнө нүүр хагар, ичэмхий бүрэг зангаа хая, сайн гадуур гар, явалдаач. Гэр бүлтэй болчоод баас үнэртсэн юм шиг их зантай болчихно тэгээд юм үзээгүй юмнууд, өмнө нь үзэж хараагүй юмаа биелүүлэхийн тулд хайрлана гэж хажуудаа байлгачаад өөр хүнтэй сүүлэрхээ боль!
Өөртөө дүгнэлт хийхэд: Би нэг хайрласан хүндээ сэтгэл зүрх, бүх зүйлээ өгдөг болохоор энэ л миний алдаа юм шиг байна. Найз бүсгүй маань надад нэг удаа ингэж зөвлөж байсан юм. “Эрэгтэй хүнийг уяатай нохой гэж төсөөл, тэгээд уяаг нь тааруулж суллаад идүүрт нь хоол хийж өгөөд байвал, цаадуул чинь толгой дээр гарахгүй, ийм л амьдрал тэдэнд зохино” гэж хэлж байсан. Бас ном сонин сэтгүүл дээрх зөвөлгөөнүүд дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хайрлаж байгаагаа ил гаргаж болохгүй гэдэг. Гэхдээ би тийм байхыг хүсээгүй ээ. Хоёр биенээ харилцан хайрлаж байвал л аз жаргал. Богино амьдрах хэсэгхэн насандаа хайртай хүнээсээ хайраа юуг нь харамладаг байна аа гэж бодогдох юм. Гэхдээ энэ баг өмссөн хүмүүсийг үнэхээр мэдэшгүй, таашгүй…
20 Comments
Hi. Huurhun ohid bvsgvichvvdtei taniltsay. 27-toi zaluu. 9424 6730
unshaad zarin hesgees uuriiguu harsan met bolov..,
Юу юугуй эзгуй беглуу газар хайгаад явчих нь уу гэтэл угуй ,со нар шиг чанга орилж хашгарчихмаар газар хайгаад байшингийн орой дээр гарчих нь уу угуй юу. Сэтгэл санаа нь тавгуй уймарсан болтой эр хунээс болж. Гэхдээ чи еерее хэлсэн байна, эхнэр авахаасаа емне гадуур зугаац явалд ханаж цадсан хойноо эхнэр авчихаад битгий хуур гэж. Чамтай учирсан 3 залуу ч бас ичиж эмээхээ гээх гэж зугаацаж явсан ч юм билуу, харамсалтай нь чи таарчихаж.
mongold iim bna mongol zaluuchuud iim bna ntr gej ih hutsah yum gadaad humuus bolovson boov ni tom turuuvch ni zuzaan araar tavidaggui burhan budda nar bdag gej bodoj bna uu ali ch gazar ylgaagui atsnuud mini gol hanilah huneel zuv songoh heregtei cham shig teneg atsnuud hogooroo neg solongos uvgunii booviig huhuud zoduulj nuduulen gants hoyr kimchi budaa idsen bolood yvj bgaa ochij egneed ni els
bvh erchvvdl ehnereeese uur hvn hardag ymoooo bvgdl hoorondooo shaachih hvvhen bnau gej yaridagiiin kkk vnenshvvvvvv
tanai naiziin chini helsen ug unen shuu, erchuud gedeg yag tiim humuus, er hund buh setgel zurh, amidralaa ogson busguichuud / sain huuhnuud/ ene saitad dandaa zahia bichdeg, yagad gevel er humuus tiim huuhnuudiig buren duuren hairladaggui, gomdoodog, zovoodog, harin ted muu huuhnii toloo / aashtai, zalitai, huurch mehelj chaddag, buh sanaachlagiig ooriin gartaa oruulj chaddag, er nohor , naiz zaluugaasaa salsan ch shanalahgui toohgui, ted naraas hamaaralgui amidarch chaddag geh met/ yugaa ch hairlahgui amidardag, yagad gevel muu huuhnuud tednii uyag taaruulj chaddag uchraas.
bi chamaig mednee.
gerleheesee omno uzeh yumaa uzsen bol iluu harj biluu dolookhgui, busdad iluu zardal gargahguihani ijilteigee saikhan amidrah baih shuu
Аав маань хүнтэй үерхэх нөхөрлөх тал дээр хатуухан ханддаг, сургууль соёлоо төгс, худлаа шүү цаадуул чинь, гэдсээ чирээд ирэв гээд л үгэлдэг. Эндээс харахад танай аав их балай хүн байнаа. Ийм ээж аавууд үглэсээр байгаад охидоо санаатай болгодог жишээ олон байна.
Тэдэнд зөвлөхөд гэр бүлтэй болохоосоо өмнө нүүр хагар, ичэмхий бүрэг зангаа хая, сайн гадуур гар, явалдаач. Энэ үгээ чи өөрөө хэрэгжүүлмээр байна ш дээ. Учир нь чи хэзээ ч хүнтэй үерхэх дадал суугаагүй байна.
Эцэст нь гол алдаа ааваар чинь дамжаад чамд өөрт байна.
Zailuul oortoo l dvgnelt khiidee 3 zaluu chinii tariig taniad yavj ,ukhaantai khvn bolokh gej bitgii end iim yum bichij bai
Chi bol khvn tookhgvi I tsarai muutai aashtai ajilgvi khachin yum l bga
Chamaig 3 zaluu shaasan ni ikh yum, iimerkhvv bodoltoigoo gants bie emgen bolood vkh
heleh ug chin uhaantaig chin haruulj bgaa bolowch ene tal deer chamd dutagdal bn. ehnerteig ni medseer bj ybdag chinii buruu , em jinger suulee hodolgohgui bol er nohoi dagadaggui yum gj neg tanidag hun maani nadad helj bsan. Minii medeh neg huuhentei ih adilhan yum chi. Chamaig uhaantain boluu gj bodoj bsan chin chinii talaarh bodol ter uees shaal oor bolson chamaig bur uzen yddag bolson.Cham shig ohintoi bolno gj boddog bsan geech..Bur.. Medehguimdaa chi bol chi ..Naanaa ineej bgaa hedii ch tsaanaa gunigtai haragddag bsan.Gehdee chamd bas bayrlaj ybdag .
hahahah erchuudiig mini aimar helsen bna shd uyatai nohoi shig tusuul iduurt n hooliig n taaruulj hii ch geh shig. Aav chin bas tiim nohoi yu. Mongol er hun bolgon tiim adgiin amitad bish chi tiim humuustein taarsan yum baina. Hunee zuv songoj chadaagui yum bailgui dee. Chi hunii sainiig n bish muu ruu n zutgedeg tiim zantai yum bailgui dee
chi zaluu bn bas tuuhii bh shig bn yund ni yaaraav dee. Tegj baital uurtuu taarsan uurtuugei adil uzel bodoltoi huntei taarna shdee. ter hurtel uuruu uhaalag bai. Naash harsan bolgon luu ni guugeed baival buun melhii unseh bolno shdee.
Үнэн ш дээ юу ч үзээгүй зандангаараа хүнтэй сууцан юм шиг л илүү харж байдаг. зүгээр байгаа нэгнийгэ эхнэрээсээ өөр хүүхэнтэй унтдаггүй арчаагүй нтрээр дуудаж уруу татдаг зэвүүн юмнууд
hungumsug vne tsenegvi hvvhnvvdiig er hvn yaj ashiglahaa meddii. vne tsenetei bai bvsgvi min. chi her vne tsenetei heleh vg chin her daatstai ter hemjeeger chin er hvn chamaig hairlah bolnoo.
Аав шигээ хүн хайх хэрэгтэй юм байна даа. Аав чинь ч гэсэн алдаж байсан байлгүй дээ. Амьдрал бол алдаа, алдаан дээрээсээ суралцах нь хүмүүн байхын утга билээ. Хүнийг байгаагаар нь хайрлаж сурахгүй бол миний дүүд цагаан морьтой ханхүү олдохгүй шүү. Нэмж хэлэхэд найз бүсгүйгээсээ биш аав ээжээсээ зөвлөгөө авсан нь ихэнхдээ онодог юм шүү…
chi uuruu l hunee sn taniagui ym bj… ymnii davs hujriig ni taaruulj sur l daa. bi lav erchuuded setgel hangaluun bdag
uyatai nohoi shig bailga ntr. ZAZ UURIN BODOL UURTUU ZUV.
NUHRUU NOHOI MET BLGANAA GEDEG NI CHI JINGER MET BNAA GESN UGUU.
хаха Хажуудахиа тогтоож чадахгүйгээсээ болж хаягдаж гологдож яваагаа эрчүүдийн буруу гэх юм даа. Гээндээ ч бий, гоондоо ч бий. Гендээ ч бас байгаа байх. хаха.
burhan chamd 3 huuramch zaluu zayaajee. burhan chamaig iveeg.