Сайн байна уу? Би танай сайтыг үргэлж уншдаг. Энэ удаад өөрийн сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Гэнэтийн тохиолдлоор түүнтэйгээ учирч эрэгтэй хүний сайхан хайр халамжийг богинохон хугацаанд түүнээсээ дэндүү ихээр мэдэрсэн. Ийм сайхан хайрыг надад авчирсан түүндээ дэндүү их баярладаг. Энэ миний амьдралд тохиолдсон хамгийн нандин сайхан хайр минь. Хамтдаа байсан цаг хугацаа дэндүү сайхан байсан…
Гэвч нэг л өдөр энэ их хайр миний амьдралд гэнэт орж ирсэн шигээ гэнэт гараад явчихлаа. Одоо сэтгэл минь өвдөж тэр хүнийг бодох, харах, санах бүрийд үнэхээр тэсвэрлэхэд хэцүү байна. Би тэр хүнийг над дээр эргээд ирнэ гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Яагаад ч юм зөн совин минь надад эргээл ирнэ гэдгийг хэлээд байх шиг. Бидний энэ салалтанд хэн хэн нь буруугүй зүгээр л бусдын хорон үйлдлээс болсон. Хэдийгээр салсан хүмүүс ч гэсэн оройтоход минь хүргэж өгдөг, өдөр хамт хооллодог. Ийм харилцааг яаж буцааж эргүүлэх вэ? Зөвлөгөө өгөөч чин сэтгэлээсээ. Эсвэл би энэ хүнийг зүгээр л хүлээх хэрэгтэй юу?
9 Comments
Бусдын хорон үйлдэл гэдэг нь юу вэ?
Жоохон дэлгэрэнгүй бичихгүй дэ. Ер нь Адайр аашт зөв бичсэн байна чи тэр хүнээс юу хүсээд хүлээж байгаагаа өөрийнхөө төлөө эртхэн нэг ЮМ хийгээд үзээ тэгэхгүй бол өөх ч биш ,булчирхай ч биш их л сонин юм.Хүлээж суухаас ирээдүйгээ сайн сайхнаар хараад толгой ДЭЭГҮҮР бардам алх дүү минь.ТЭГЭЭД ТЭР ЭРИЙГ БУЦААД АМЬДАРЪЯ ГЭТЭЛ НЬ ЧИ САЙХАН БАЙХ ЁСТОЙ ТЭРНЭЭС БИШ ЭНЭ ХҮН ХЭЗЭЭ НАД ДЭЭР ИРЭХ БОЛОО ГЭЭД Л ҮХЭЭНЦ БАЙЖ БОЛОХГҮЙ.ЭРЧҮҮД БИД НАР ЧИН СОНИН ШҮҮ ДЭ
Тэр чамд хайргvй. Зvгээр л хvн чанар сайтай, хvнийг хvндэлж мэддэг залуу юм байна. Цаг алдаад, дэмий хvлээж суухын оронд хайраа еерее олж авдаа бvcгvй минь.
ehnertei zaluud durlasan yum bish uu uuruu. nuguuduh ni ehner ni medeed yavaad ugsun, ene ni setgelee tataj avch chadahgui end bicheed goridood baigaa yum bish uu.
Yuu ch oilgosongui balai min
За бас ч гэж хүргүүлээд , хамт хоол идээд байдаг …. Болж л байна шдээ , миний хайртай хүн бол намайг шууд л аньцан ……:(
эмэгтэй хүний сэтгэлд хайр гэдэг сэтгэлд их орон зай эзлэх юмдаа. миний бодлоор эмэгтэй хүн эр хүнийг зүрх сэтгэлээрээ дурлаж хайрладаг. би ч гэсэн нэг сайхан залууд дурлаад мартах гэж зовж л байна. тэр ч надад сайн байсан юм шиг одоо бодогдоод харилцаагаа тасалсандаа харамсаад барахгүй нь ээ. цаг хугацаа л эмчилнэ дээ. дахиж сайхан хайртай учирдаггүй л юм бол сэтгэл нэг л хоосон яваад л байх байхдаа. та хоёр бие биедээ хэр сайн байснаас шалтгаалаад дахиж харилцаа чинь сэргэх байлгүй дээ. ёооооооооё би тэрэнтэйгээ маш сайхнаар уулзаад түүнйигээ дурлуулаад эхнэр нь болмоор байнааааааааа
Yu ch oilgosongui …jaahan delgerengui bichuul oilgomjtoi bh bcn boluu
joohon uchir bitiileahgui nig bichsen tul zuvluj chad