Сайн байна уу. Би 29 настай жирийн 1 залуу. Ажил төрөл минь ч боломжийн гайгүй цалин авдаг. Би 4н жилийн өмнө эхнэртэйгээ танилцаж хамт амидрах болсон. Эхэндээ үнэхээр сайхан байлаа. Тэр минь надаас 1 эгч бас урьд нь амьдрал зохиож байснаас гадна 2, 3 залуутай амьдрах гэж оролдож байсан гээд надад бүх үнэн амьдрлаа ярьсан. Би ч их хайртай байсан болохоор өнгөрсөн юм одоо 2-лаа сайхан амьдарна гээд л амьдарч эхэлсэн. Тэр минь ааш муутай хүнтэй харилцаж хүнийг гуйж чаддаггүй гэнэ. Би зөндөөл ойлгуулж тайлбарлаж байсан. Бид 2 хөөрхөн охинтой болсон. Азжаргалтай байлаа. Гэвч хэрүүл байнга гарна. Би бараг найзгүй болсон. Тэр хүн найзуудтай минь уулзуулахгүй хааяа гарч найз нартайгаа уулзий гэхээр бөөн хэрүүл болно. Би заза гээд найз нөхөдтэйгээ уулзахаа байсан.
Гэтэл бүр ааш нь олдохоо байсан. Би хадмындаа байдаг байлаа. Зөндөө тусдаа гарий гэж хэлэхэд тэр үед нь намайг аргалаад л өнгөрөөнө. Тэгсэн хэрнээ гэрт хэрүүл хийлээ гэнэ. Сүүлдээ бүр хадам ээж аав хэрүүлд оролцдог боллоо. Тэгсэн хэрнээ манайх руу очихгүй гэнэ. Би тэсвэр алдаж 1 удаа жоохон халамцуу ороод хэллээ. Тэгсэн агсан тавьлаа гээд цагдаа дуудаад өгдөг юм байна. Би бүр итгэж ядаад эрүүлжүүлэх рүү явлаа. Явсан хойно хадмууд зөндөө хэлж ууралсан гэж байсан. Гэвч ээж аавынхаа ч үгийг тоодоггүй ааштай хүн. Би за яахав гээд өнгөрсөн. Гэтэл саяхан охны минь биен дээр хатиг гараад бөөн юм болло. Хэн хэн нь бухимдалтай байгаа. Тэгсэн аавыгаа 1 үг хэлсний төлөө хөгшин төгцөг чинь гэж байна. Би ч уурлаад чамаас боллоо гээд хэлсний төлөө элдэв хараалын үг урсгадгын байна. Би ч тэвчээд нилээн суулаа сүүлдээ тэсвэр алдаад цохиод авлаа. Хадам аав ээж юу болсныг ч ойлгоогүй охиноо өмөөрч гарлаа.
Тэгсэн намайг хэдэн жил тэжээлээ нтр гээд хадам ээж хөөгөөд уналаа. Би ч сардаа 3н саяын цалинтай хаана ч хүнээр тэжээлгэхгүй амьдраад байхаар хүн. Яаж тэсэхэв дээ. Юу ч хэлэлгүй гараад явсан. Тэрнээс хойш очоогүй. Би заримдаа охиноо их санах юм эхнэртэйгээ сайн ярилцах юмсан гэж зөндөө бодовч тэр хэзээ ч тэр зангаа хаяахгүй хүн. Би энэ чигээрээ байгаад салий гэхээр охиноо өрөвдөөд байх юм. Тэр хүн охиноо биш өөрийгөө л бодоод байх шигээ. Сална гэж байна лээ. Ямарч ухаарсан шинжгүй байх юм. Би яавал зүгээр вэ туслаач…
14 Comments
Hi.jinhene hairaa oloogui bololtoi.sanaa setgel niilsen hunteigee heruul margangui,bie bienee halamjilj hairlah busguitei taniltsaj amidrahgui yu da,hun aldaj bolno gehdee ymar ch tohioldold emegtei hund gar hureh buruu shuu.amjilt
Би ч бас их ааштай байсан. Нөхөртэй суугаад анх их томорч, янз янз болдог байлаа. Одоо бодохоор ичдэг. Манай нөхөр намайг янз янз болоод ирэхээр дуугаа хураагаад нэг буланд очоод суучихдаг юм. Тэгээд би уурлаж, уурлаж дуусахаар юу ч болоогүй юм шиг босоод хамтраад юм хийгээд эхэлдэг. Ингэхээр нь би гэмшээд, урд нь бөндөгнөх шиг болно доо.
Одоо 3 хүүхэдтэй болсон болохоор ямар ухаан орж байгаа хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэлтэй биш зүгээр дуугаа хурааж, уураа гаргадаг болсон доо
Яахаараа сайн хүүхнүүдэд муу хүн заяаж, мууд нь сайн хүн заядаг байна а хорвоо гэж. Хамгийн гол нь эр нь ч эм ч сайн байвал давардаг, муу байвал тэсдэг л юм байна даа. Ер нь хэн хэн нь жаргал даахгүй зовлон даах юм даа. Тийм болохоор эрчүүд муу хүүхэнд татгддаг гэж үг байдагын байна лээ. Сайн хүнтэй сууя гэвэл сайн байх ч хэрэг алга даа ккк.
Пээ аавыгаа хөгшин төгцөг гэж байхдаа яадаг мал хүүхэн бэ? Би эцэг нь байсан бол өдий 30 гарсан авгайг гэрээсээ хөөгөөд гаргах байлаа
Neg tm baliar aashtai huuhnuud bdgshd. Ohin chn bas tm bolchihwiide
Yahav de salahgui yu ohinoo aviyl gej hel 3 say avdiin bol yah gej hadmuud deeree amidardiin. Ter hadmuudad buruu yu baihav de ugaasaa ohinool umuurnu shuu de
Ih zalhuu huuhen bdag bhaa
Sardaa 3n sayiin tsalintai huniig hadam eej aaw chn tejeelee gj zagnaj bn gj uu neg bol chi mungu ugduggui ymuu her bargiin hun tgj helmeergui ym tgd chamg umuurch bsn humuus tgj helne gheer so l bn da heseg tusdaa bgd uzehguu yu da tguul uhaarah bh ghdee hadam eej aawtaiga tusdaa uulzaj oilguulahgui bol ter chigtee salchij magadgui uhaard niiley gj guiwal ehneree huleej awaarai ohin huuhed etseggui usuh shg hetsuu ym bdaggui ym shuu bi bieree uzsen hunii hubid l ingj heliidaa
Эрэгтэй хүн бүр чам шиг байдаг бол уг нь сайхан л юм даа. Бурхан сайн мууг тэнцүүлдэг гэдэг дээ. Чи сайн, чадвартай хүн болохоор чинь эхнэрийг чинь тийм байхаар зурсан юм болов уу даа. Ер нь байр лизиндээд ч болов тусдаа гараа тэгэхгүй бол хэцүү ш дээ. Ялангуяа эр хүн хадмындаа байхаар. Тусдаа гарсны дараа ямар байхны хар. Тэгэхгүй сална гээд л салчихвал хэцүү л дээ охин чинь л хэцүүднэ. Би ч гэсэн нөхрөөсөө салах юмсан гэж зөндөө л боддог. Өөрийнхөөрөө сэтгэл амар байх юмсан гээд л. Бас нөхөртэйгөө муудах болгондоо сална сал гээд л яг цагаа тулахаар худлаа л байдаг байхгүй юу. Үнэхээр хүүхдээ боддог ч юм уу эсвэл сална гэж худлаагаасаа буулгаж авах гэдэг ч юм уу өөрийгөө ч ойлгохгүй үе их шүү дээ. Тэгэхээр эхнэр чинь сална гэдэг нь худлаа л гэж бодож байна.
Tusdaa garah durgui hun geheer huneer hamag yumaa hiilgeed baij baih durtai hun l trgdeg baihdaa. Uul n hun bolgon l erviih derviiheeree oroh oromjtoi bolohiig husdeg baimaar yum. Chi tegeed ochij ochij erhiin teneg hynii gologdol yumtai niilehiin boduul chi ooroo bas doojoogui 1 n baihdoo bi lav taarsan taar shuudainuudl ehner nohor boldog gej boddiishd
uneheer humuujilgui aimaar huuhen bna 30 hurtelee bugdiig diilj zagnaj sursan yum chini odoo oorchlogdono gej barag baihgui dee hoogdoj garsiin bol neg hesegtee bitgii holboo bari une tsenee medruul ohin chini alzahgui ee alsaas tusalj demjdeg sain aavuud zondoo baidag
ter zarahgui ee chi neg nasaaraa aashtai huuhentei zoboh gee yu.Ohinoo harj handaad naad huuhneesee salsan ni deeree.Ter hezee ch zasrahgui.Nas ajij huuhed olon boloh tusam aash ni deeldehee bolino.
Сайнуу. Би эмэгтэй хүн. Тийм хүмүүс хажуудахаа алдаж байж л ойлгодог юм. Тиймээс гялс байр лизиндэхгүй юу. Тэгээд өөр хүнтэй сууж байгаа. Охиноо авна үгүй бол тэр тэтгэмжээ аваад миний амьдралаас холд гэж хэл. Наадах чинь чамайг яаж ч чадахгүй гээд даам байгаа юм. Охиноо ч тоосон шинжгүй бай. Битий залга. Өөрөө яав ийв гээд хайгаад асууж сураглаад ирнэ. Битий тоо. Битй ярь. Хэсэг зүгээр л орхичих. Гэрлэлтээ батлуулсан бол салгана гэж хэл. Хичнээн ааш муутай бардам байлаа ч өдий насны хүн их юм бодно
chamaig oilgoj bna aa… 3 sayaiin tsalin avdag chin unen bol ooriin gesen bairtai bolooch ee ehner chin durguitssen ch gesen chi ooroo medeed tusdaa garaach… zaluusiig ajaad bhad oroh orongui etseg ehiinhee gert amidarch baij l shuud l mashin avah yum daa etsed ehiin ger oron chin osoj tornison gazar bolohoos nasan tursh amidrah gazar ch bish shuu