Хосууддаа

getting-married-1

Сайн байна уу? Би 30 гарч яваа залуулдаа… Залуус та бүхэнтэйгээ өөртөө болон Монголын олон залуу гэр бүлүүдийн дунд тулгараад байгаа асуудлын талаар ярилцах гэсэн юм.

Миний тухайд ажлын ачаалал үнэхээр өндөр байдаг, сүүлийн үед бүр ч өндөр байгаа болохоор гэр орондоо цаг зав гаргах нь багасаад хүсэж байдагчлан сайн аав, сайн хань байж чадахгүй л байна л даа. Эхнэр маань бас боломжийн өндөр албан тушаалын ажил хийдэг юм.

Тэгээд ажиглаад байхнээ гэр бүлдээ цаг зав гаргахгүй байгаагаас ч юм уу эхнэр маань надаас холдоод байх шиг. Ойр ойрхон оройтоод, ийм тийм найз залуутайгаа уулзаж юм ярьж суугаад гээд л оройтоод шөнө орж ирээд байдаг боллоо. Энэ талаар эхнэртэйгээ нилээн ярилцаад юу болоод байгаа тухай ойлголцолд хүрч л байна л даа.
delgeen-121555-2034940259
Энэ захидлаараа харин бусад залуучууддаа ийм байдалд орсон бол тэвчээр гаргаад, эхнэрээ, нөхрөө сонсоод, цаашид яах вэ гэдэг талаар илүү уужим ухаан гаргаж шийдэлд хүрч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа авч үлдэхийг илүү их хичээж байгаасай гэж хүссэндээ энэхүү захидлыг бичиж сууна.

Миний ажигласнаар буюу надад тохиолдож байгаагаар айлын нөхрүүд гэр бүлээ сайн сайхан авч явах гээд өдөр бүр бүхнээ зориулж хөдөлмөрлөөд, энэ бүхнийг хажуунаас нь харж байгаа эхнэр нь түүнийгээ бодоод, ядарч байгааг нь бодоод тулгарсан асуудлаа хэлэхгүй, ярихгүй дотроо бугшуулсаар энэ бүх үл ойлголцол үүсдэг бололтой юм.

Залуус минь гэр бүл гэдэг маань бидний хамгийн ариун нандин, амьдралын маань түшиг тулгуур, ажил хөдөлмөр хийх эрч хүчний маань эх ундарга байдаг учраас гэр бүлээ л сайн сайхан хамгийн гол нь эхнэртэйгээ, нөхөртэйгээ халуун дотно харилцаатай бүх юм аа хоорондоо ярьж ойлголцдог байгаасай гэж хүсч миний бичсэн энэхүү захидал маань над шиг ийм байдалд ороод эхнэртээ гомдоод, нөхөртөө гомдоод яаахаа мэдэхгүй байгаа нэг ч гэсэн залуу гэр бүлд тус дэм болоосой гэж үнэн голоосоо хүснэм.

Залуу минь та, бүсгүй минь та үнэхээр ийм асуудалтай, үл ойлголцолтой байгаа бол өнөөдөр ажилаа эртхэн дуусгаад гэртээ очоод түүнтэйгээ бүхнийг эхнээс нь, сэтгэлээ онгойтол сайхан ярилцаарай. Бид чинь тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хушуу холбож нэгэн биеийн 2 тал болж гал голомт үүсгэсэн залуучууд шүү дээ… Энэ л хүнтэйгээ сэтгэл дотроо байгаа аз жаргал, баяр гуниг бүхнийг хуваалцаж, ойлголцож байж бид чинь гэр бүл, үр хүүхдүүдийнхээ үлгэр жишээ аав ээж гэдэг нэрийг зүүж явах учиртайм шиг шүү!

Та гомдсон гомдлоо гээд чиг яах билээ. Ухаантай байж, уужим байж бүхнийг ойлголцоод гэр бүлээ аварч үлдээсэй л гэж хүсч байна. Бидний энэ ойлголцолын цаана энхрий бяцхан үрсийн маань ирээдүй биднийг ойлголцоосой, учир зүйгээ ололцоосой гээд өвдөг сөхрөн хүлээж байгаа гэдгийг дор бүрнээ ухамсарлаад нэг л удаа, 2 л удаа үр хүүхдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө ханийгаа уучлаад, уужим сайхан амьсгаа аваад гэрэлт ирээдүйн төлөө түүнтэйгээ хамтдаа алхаасай гэж хүснэм.

Өнөөгийн нийгэм ямар аймшигтай дорой, сэтгэхүй дорой буурай байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэвч бид энэ бүхнийг хүлээн зөвшөөрөлгүйгээр сайн сайхныг өөртөө, гэр бүлдээ хамгийн түрүүнд бадамлуулаасай гэж хүсч байна.

7 Comments

  1. tuslamj says:

    Mergejliin setgel zuichiin utas bval helj uguuch lavlahaas zunduun l utas avlaa harin ali ni sain ali ni haltuurniig medeshguinee. yamar negen setgel zuichid handaad sain ur duntei bgaa hun bval helj tuslaach une mungunii huvid ch gesen hyamdavtar bolomjiin bval zugeer bna zarim neg ni denduu unetei bh yum hunii hamag amidral bolohgui butehguig sonschood tus bolson ch yumgui bval yanan bilee dee zaluusaa utsiig ni bicheed uldeegeerei ene hesegtee

  2. hi says:

    Ухаантай зүйл бичсэн байна. Нэмээд хэлэхэд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах их хэрэгтэй юм байналээ шүү.

  3. Dawka says:

    Vnen shv yostoi uhaantai zaluu bna .bi gertee hvvhde haraad suudag manai nohor ajil ihtei hamt bh hugatsaa mash baga bdag .haaya ahaaral halamjgvi  ajlaa negd tawiad bh shig sanagdaad johon gomdoltoi bdag. 

  4. azka26 says:

    tiin shv dotroo hurimtluulaad hend helhjagan ehner nuhurtgeel yrih heregtei busad humuus 10huvin tsarain deern uruwdsun bolj 90huvin tsaashin damjuulj baysah bailgvi

  5. Naran says:

    Илүү цагаар ажиллаад ажлын бүтээмж өндөр байна гэж худлаа шүү дээ. Сэтгэл гаргаж байж л өндөр байна. Ядарчихсан, залхчихсан ямар ч сэтгэлгүй урамгүй ажиллаад амжилт гарахгүй шд. Ажлын цагийг багасгамаар юм. 

  6. nandianandia says:

    Uul uurhai er hvniig bas olon ger bvliig salahad hvrgej bnsht meddeg ulsuudni ydaj ajilladag honogiin tsuuruulmeer ymdaa

  7. Zaluu 31 says:

    Manaid iluu tsagaar unegui ajilluuldag ene zavaan yumaa bolih heregtei. Iluu tsagyn ugdug baih heregtei. Tegvel zahiral chin mungu nemj tuluhguin tuld ert taraadag bolno. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.