Сайн байна уу? Би 22 настай, найз залуутайгаа 6 жил үерхэж байгаа. Өнгөрсөн 8 сард жирэмсэн болсон юм. Миний сарын тэмдэг ирэхдээ нуруу хэвлий их өвдөж ирдэг, заримдаа бүр өвдөлтийн шок гээд ухаан алдаж унадаг юмаа. Тестээр үзээд жирэмсэн болсноо мэдсэний маргааш доошоо цус гараад, сарын тэмдэгийн өвдөлт шиг хүчтэй өвдөөд байсан юм. маргааш нь эмнэлэгт үзүүлтэл зулбаж байна, тээсэн ч нэмэргүй, цэвэрлүүлэхгүй бол цус алдана гэсэн юм. Тэгээд абортонд орох үед эмч нь аль хэдийнэ зулбачихаж, эхэс нь үлдсэн байна гэсэн. Эдийн шинжилгээ авсан боловч хариу нь жирэмсний эхэн үеийн зулбалт гээд ямар ч тодорхой зулбасан шалтгаан хэлээгүй юмаа.
Тэгээд би 9 сард нь Хятадад сурахаар ирээд байтал 9 сард сарын тэмдэг ирээд, түүнээс хойш 2 сар хүртэл бүтэн 4 сар ирээгүй. Монголд 2 сард амрахад ирсэн, буцаж хятадад ирээд бас ирдэггүй ээ 3 сар болж байна. Би гэнэт хавагнаад, таргалаад эхэлсэн юм, гэтэл дотоод шалтгаантай таргалалт гэнээ. Сарын тэмдэгтэй холбоотой хаван, таргалалт гээд байх юм. Зулбаж, Абортноос болж ингэж болдог юм болов уу? Би зулбах үедээ эхонд харуулахад 14 хоногтой жирэмсэн гэсэн юм. Бас миний өндгөвч байх ёстой хэмжээнээсээ том байна гэсэн. Сарын тэмдэг миний хувьд бүх л зүйлийн шалтгаан болоод байгаа учир хэцүү байна. Та бүхэн надад үнэн сэтгэлээсээ зөвлөөч.
4 Comments
Hyatadad sn onoshildog gsn shde
Iimerhuu yumiig endees bish emnelegt ochij asuusan deer bhaa meregjiliin emchees n
Minii duu mergejliin emchid hand, tsag aldaad bval baidal ulam dordono, endees asuulaa ged iim zuiliig mergejliin hemjeend hariult, zovlogoo ogch chadahguishde, teheer hurdan emch deer och gej heleh bna
эмнэлэгт оч оо