Аз жаргалтай амьдрал

021

Сайн байна уу? Би өөрийнхөө аз жаргалтай амьдралынхаа талаар бичих гэсэн юм. Хүмүүс ихэвчлэн өөрт нь хэцүү юм тохиолдохоор хэн нэгэнтэй хуваалцаж санаа амардаг байх л даа. Харин аз жаргалтай байгаа үед тэр болгон дурдаад байдаггүй.

Миний найз залууг Мөөгий гэдэг. Бид хоёр танилцаж үеэрхээд 1 жил гаруй болж байна.Цаг хугацаа гэж маш хурдан өнгөрөх юм бас богинохон хугацаанд ихээхэн өөрчлөлт гарах юм.Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хоёрын амьдралд маш том өөрчлөлт гарсан.Би гэдэг хүн гадаадад боловсрол эзэмшиж монголд хэзээ ч амьдрахгүй, заавал буцаад гадаад руу ажиллаж амьдрах болно гэсэн бодолтой явлаа. Магадгүй монголд найз нөхөдгүй, танил тал бага байгаа болоод ганцаардсандаа тэгсэн ч байж болох юм…

Анх жил гаруйн өмнө анх санамсаргүй чаатад би түүнтэй танилцаж байсан юм.Яагаад ч юм огт танихгүй, зургийг нь хараагүй хүнтэй дугаараа солилцсон. Удалгүй тэр миний яахоо хаягийг мэддэг болж бид хоёр удаан мессэнжерийн найзууд байж билээ. Бид 2 уулзах гэж их олон оролдлого хийж байж бараг 3  сар уулзана гэж ярьж байж уулзсан.

Тэр маань надаас хэдхэн насаар ах л даа. Намайг бодвол аливаа асуудалд зөв талаас нь хандаж, сэтгэл хөдлөлөөрөө биш зүрх сэтгэлээрээ шийддэг. Над шиг ухаан муутай авгайд ухаантай залуу таарна гэдэг азын юм шүү дээ.

Эмэгтэй хүн дасаж дурлана гэж үнэн байхаа. Би түүнд бага багаар дасаж байгаагаа мэдэрч эхэлсэн юм.Бас монголд ирээд амьдрал үнэхээр бүдэгхэн санагддаг болсон юм. (Гадуур гарна тоос шороонд дарагдаад, уулзах найз нөхөдгүй, эдийн засаг хөгжил гээд л). Би тэр үед гадагшаа гарч мэргэжилээрээ ажиллана гэж бодож байлаа. Бас гадаадын томоохон байгууллагуудад ажилд орох урилга ч байлаа.

Бид 2 уулзаад ойролцоогоор 10 хэдэн хоногийн дараа би түүнээс харилцаагаа таслахыг хүсэж түүнд майл бичлээ. Тэр маань ч их тэвчээртэй хандаж надад хариу бичсэн юм. Гэхдээ л чадаагүй. Дотроо сүүлчийн удаа түүнтэй уулзах гэж очоод бид хоёр хамтдаа гудамжаар алхасан юм. Гэнэт түүний минь үс бага зэрэг буурал болчихсон байсаныг анзаарлаа. Яагаад ч юм би тэр үед түүний бууралтсан үсэнд дахин дурлаж салж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Бас түүнийг хайрлаж, хайрлуулахыг хүсдэг болсон.

Ингээд нэг мэдэхэд миний гадаадад ажиллана гэсэн мөрөөдөл ямарч үнэ цэнэгүй болж, би надад гадаадад амьдрахаас илүү түүнтэйгээ монголд амьдрах нь гоё гэдгийг ойлгож авсан. Бид хоёр сард ойролцоогоор 1-3 удаа муудалцаж, салах дээрээ тулдаг. Бүгд миний муу ааш зангаас болдог юм. Би яагаад ч түүнийг хардаж, уурлаж учиргүй их юм болгодог. Тэр над руу яриагүй удах ч юмуу, мессэж бичээгүй үед би уурлаж эцэст нь салахаар болно. Уйлж уйлчихаад эргээд түүнтэйгэээ ярихаар тэр маань ч намайг уучилж, би ч уучилж дахин юу ч болоогүй хүмүүс шиг болдог.

Магадгүй энэ жижигхэн юмнаас эхэлсэн хэрүүл маргаан бидний хайрыг мөнхийн залуу байлгадаг байх. Бид муудалцаж, салахаар болж дахин эвлэрсэний дараа яг анх үеэрхэж байгаа үе шиг биеэ биеэнээ эрхлүүлж, хайрын мессэж бичилцэдэг:

Тэр маань миний төлөө их өөрчлөгдсөн. Одоо өмнөхөөс шал өөр хүн болсон. Харин одоо би түүний төлөө амархан уурлаж гомддог зангаа өөрчлөх гэж хичээх болно.

Амьдрал гэдэг нэгэн хэвийн байдаггүй байх. Магадгүй аз жаргал, зовлон гэдэг цуг байх ёстой байх.Хүн дан аз жаргалтай амьдарна гэж байдаггүй. Амьдрал юм чинь АЗ ЖАРГАЛ, ЗОВЛОН хоёр ээлжилж байх ёстой байх.

Эцэст нь хэлэхэд бид хоёр 7-р сард гэрлэх гэж байгаа… Би өдөр болгоныг тоолж, заримдаа цаг болгоныг тоолж хүлээж байгаа.

Тэр маань зүгээр л нэгэн эрэгтэй хүн биш. Энэрэнгүй, зөөлөн, ухаантай, хүлээцтэй, хүүхэд шиг аашилдаг, заримдаа хүүхэд юм болов уу гэж бодох ч үе байдаг.

Монголын минь бүх хосуудад АЗ ЖАРГАЛ хүсээд та бүхэнд өөрийнхөө аз жаргалтай амьдралынхаа тухай бичсэнд баяртай байна.

МИНИЙ ХАЙР БИ ЧАМДАА ХАЙРТАЙ ШҮҮ…

10 Comments

  1. babe says:

    az jargal husei .aliwaad huleetstei handaj bas shiidemgii bh heregtei shuu 

  2. Элгэн says:

    Аз жаргал хүсье, сайхан бодол, үнэнч сэтгэл байхад бүх зүйл болноо

  3. K says:

    За да хогийн ааш чинь дарагдахгүйл болуу. Цаад залууд чинь ухаалаг эхнэр хэрэгтэй. 

  4. busgui says:

    Zochin2 t1 yum yariad bx yum. Xun bolgon cham shig unchin xuuxed turuuleed bxgui , ta 2t amjilt husie

  5. batuuh_08 says:

    nuuts amrag boloh busgui baiwal add hiigeed orood ireeree. yamarch asuudalgui ok

  6. zochin2 says:

    Sain bnuu.enehuu zahiag unshaad setgegdel bichmeer sanagdaad bichlee.10 jiliin huuhdiin uerhel shig sanagdav.yunii ch duhand hurelgui huuhedtei bolj ,onchin huuhdiin toog negeer bitgii nemeerei gej husie.amjilt

  7. zax says:

    За тэгвэл үсээ цагаанаар будуулна аа

  8. Ovel says:

    Iim deeree neeree huurhun yumaa. Yag unendee tiim yavtstai hariltsaa bish sanagdav. Taarch tohirson humuus gedeg tegj ih salah deeree tultal herelddeggui yum.   

  9. Guta says:

    Hyyhdyyd ene uye deeree huurhunshd… Tom bolood yum oilgodog bolnoo. Kk

  10. er xun says:

    za za bolj dee chinii muuxai aash neg gert orood zalxaachixgui bol boloo doo er xund bas tevcheer aldrax ue gardag l uym aztai l busgui bna amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.