Сайн байцгаана уу намайг А гэдэг. Би одоо 24 настай. Анх 16 настай байхдаа өөрөөсөө 7 насаар ах хүнд сайн болж байлаа. Сайн гэдгээ ч хэлж чадахгүй тухайн үедээ дотроо л хадгалаад явдаг байлаа. Би тэрний дугаарыг мэддэг ч яагаад ч юм мессеж бичих зориг хүрдэггүй байлаа. Тэр үед би дэндүү ичимхий бас даруухан охин байлаа. Нэг өдөр яагаад ч юм зориг ороод л мессеж бичлээ. Надруу хариу өгч байна. Би байна гэдгээ хэлээд л тэр өдрөөс хойш бид хоёр байнга л мессежлэдэг боллоо. Ганц санаа зовоож байсан зүйл тэр маань намайг зөвхөн дүүгийн нүдээр л харж, ахын сэтгэлээр л ханддаг байсан явдал. Арга ч үгүй биз дээ. Би бага дүүгээс нь нэг насаар дүү болохоор тэр биз. Би сайн гэдгээ хэлэхгүй байсаар байгаад 11-р ангиа төгсөөд хотод оюутан боллоо. Хотод ирээд дотуур байранд ах эгч хоёртойгоо хамт байдаг боллоо. Тэр үед ганц л зүйл бодогдож байсан нь тэр хүн минь л байлаа. Байнга л бодогдоно. Үнэхээр хэцүү байж билээ. Хайртай хүндээ хайртай ч гэж хэлэх зориггүй, зүгээр л ахаа гэж дуудах ямар хэцүү гээч. Тэр хүн маань бас л намайг миний дүү гээд л хамаг л зүйлээ надад ярьдаг байлаа…
Би тэгсэн тэр хүнийг арай л өөр нүдээр харж байсныг даанч анзаараагүй л явсан байхдаа. Оюутан болж олон хүмүүстэй танилцаж, шинэ орчинд ороод л бүх л зүйл надад сонин байлаа. Араас утасдаж, танилцъя, үерхье гэсэн үеийн залуучууд зөндөө байсан ч миний хайрладаг тэр хүний минь хаана нь ч хүрэхгүй юм шиг надад санагдаад л ганцхан тэр хүнийг л гэж амьдардаг болсон юм шиг л байдаг байж билээ. Тэгж байгаад л нэг өдөр тэр хүн маань чиний сайн гээд байдаг тэр хүн чинь хэн юм бэ. Ахдаа хэлж болдоггүй юмуу гээд байхаар нь гэнэт л зориг ороод бүгдийг хэлчихлээ. Тэгсэн би арай л ийм зүйл сонсоно гэж бодсонгүй. Чи бид хоёрын насны зөрүү хэд билээ, би чамайг дүүгээ л гэж боддог гэж хэлэхэд нь миний дотор нэг л давчдаад уйлмаар санагдаж билээ.
Тэгээд л би одоо харьцаагаа таслъя би цаашдаа тантай харилцаж чадахгүй ээ, та ч гэсэн намайг дүүгээ л гэж боддог бол харилцаагаа таслъя хурдан эхнэртэй болоод сайхан амьдраарай гэтэл чи миний хайртай дүү, би эмэгтэй дүүтэй болохыг хүсдэг байсан. Би зүгээр л чамд ахын үүднээс, чи намайг ахаа л гэж бодоод харьцахад болно. Ингээд холбоогоо таслана гэхээр хэцүү байна гэж хэлж билээ. Тэр үед би ингээд ч хамаагүй холбоотой байя гэж бодоод л тэгвэл би таныг одоо өөр нүдээр харахгүй ээ гэж хэлээд л бид хоёр жирийн ах дүүс шиг л бүх зүйлээ ярилцдаг хэвээрээ л байж билээ. Тэгэх тусам би тэр хүнд улам л хайртай болоод л энэ байдал минь намайг зовоосоор л байсан.
Ашгүй зуны амралт болоод би нутаг руугаа буцах боллоо. Тэр үед би үнэхээр их баярлаж билээ. Магадгүй хайртай хүнээ ганц удаа ч гэсэн харах боловуу ч гэж бодож байлаа. Тэр зун тэр хүн маань надад хайртай болсон, айгаад хэлж чаддаггүй байсан гэж билээ. Би дотроо их баярлаж байсан ч ээж ааваас битүүхэндээ айж билээ. Аав ээж хоёр намайг ах хүнтэй суулгахгүй гээд эрс дургүйцэх нь тодорхой. Би яах ч учраа олохгүй сэтгэл зүрхээ дагаад энэ хүнийг сонгохуу эсвэл сургуулиа төгстлөө жирийн харилцаатай байж байгаад ээж аав хоёрт хэлж хамтдаа амьдардаг юмуу гэж бодож байгаад л 2 дахь сонголтыг сонгохоор шийдээд өөрийнхөө бодлыг хэллээ. Та намайг сургуулиа төгстөл хүлээж болохгүй юу. Би эхлээд мэргэжилтэй боловсролтой болчихоод тантай гэрлэнэ, та харин хүлээж чадахуу хүлээж чадахгүй гэвэл би ойлгоноо. Та надаас илүү сайхан эмэгтэйтэй учраад аз жаргалтай амьдрана гэдэгт би итгэлтэй байна гээд хэлчихсэн.
Тэр үед намайг хүлээнэ ч гэж хэлээгүй, хүлээхгүй ч гэж хэлээгүй. Бид хоёрын дунд янз бүрийн асуудал огт болоогүй. Бусад хүмүүс шиг унтъя энэ тэр гэж надад огт тийм яриа гаргаж байгаагүй. Харин ч чи нөхөр болох хүнтэйгээ л охин насаа өгөөрэй, тэгвэл нөхөр чинь чамайг хүндэлж бас хайрлах болно гэж хэлдэг байж билээ. Бид хоёр жирийн л ах дүүгийн харилцаатай байсаар би 3-р курсад орох жил тэр хүн маань нэг эмэгтэйтэй танилцсан хамт амьдрах бодолтой байгаа гэж надад хэлэхэд би үнэхээр хүнд байдалд орсон. Та яагаад намайг хүлээж чадахгүй байгаа юм гэхэд хүлээлээ гэхэд чамд надтай хамт амьдрах зориг байхгүй, чи их аймхай шүү дээ гэж хэлж билээ. Тэгээд л би тэр хүнд аз жаргал хүсээд, нулимастай бас харамсалтай байдалтай үлдсэндээ…
Би одоо сургуулиа төгсөөд 2 жил болж байна. Энэ хугацаанд хэнтэй ч үерхээгүй ээ. Ганцхан тэр хүн минь л бодогддог байсан. Дугаарыг нь би одоо ч мартаагүй. Мессеж бичмээр байдаг ч би хайртай хүнийхээ амьдралыг бусниулах зүйл огт хиймээргүй байна. Зарим хүмүүс хайрынхаа төлөө эхнэрээс нь хүртэл салгаад суудаг, харин надад тэгэх зориг алга. Адилхан эмэгтэй хүн нэгнийхээ жаргалыг булаагаад жаргалтай амьдарч чадна гэж үү. Харин хайртай хүнээ жаргалтай сайхан амьдарч байгааг хараад байж байх шиг сайхан зүйл хаана байна. Тэр минь одоо нутагтаа, гэр бүлтэй болоод, ажил төрлөө хийгээд сайхан амьдарч байгаа гэсэн. Их сайн хүнтэй суусан гэж би сонсоод дотроо их баярлаж байгаа.
Харин миний хувьд одоо хотод ажиллаад л амьдарч байна. Жилийн өмнөө нэг залуутай танилцаад үерхээд удаагүй байтал тэр минь гадаад руу сурахаар яваад өгсөн. Одоо 6 сард ирэх гэж байна. Би тэр хүнийг миний амьдралын хань гэж итгэж байгаа болохоор бүхнээ зориулахаар шийдсэн. Би анхны хайрдаа амласан амлалтандаа хүрсэн гэж бодож байна. Удахгүй миний хайртай залуу ирээд би охин насаа түүндээ өгнө. 24 настай ч хүнтэй унтаагүй эмэгтэйчүүд зөндөө л байгаа. Би ч бас тэдний нэг нь…
Амьдрал гэдэг тааж хэлэхийн аргагүй оньсого юм даа. Тэр хүнээс өөр хүнийг хайрлахгүй гэж бодож байтал одоо би ганцхан л хүнийг хайрлаж бодох болсон. Хааяа анхны хайр минь бодогддог ч сайхан амьдарч байвал болоо л гэж бодогддог болсон. Анхны хайр гэдэг үргэлж л ариун нандин бас гунигтай дурсамжийг агуулж байх юмдаа…
19 Comments
Anxnii xairaa eruusuu sandagguiee odoo 40 xvrlee. Xen ni yum boloo
Hun hairtai baisan hunee hajuud min baisaniig hezee ch meddeggui yum shigee.. ywaad ungursun hoino ni uhaardag yum shig 10 jiliinhee shiljij irsen bandiig haraad huurhun sanagddag bsan.tgd ter maani namaig uerhie gj guigaad bid 2 hoer jil garui hugatsaand uerhseen ene hugatsaand zunduu saihan dursamjiig nadad uldeej shadsan bi tuuniig eroosoo hairlahgui eldew ynzaar heleed l ih l gomdoodog baisan.Er Erhun estoi aimar neg shiidwer gargahaaraa irgelt butsaltgui ywdag yum bnalee.. Odoo bol bi nuhur huuhedtei tegsen hurnee ali 4,5 jiliinh umnuh hunii maani barij baisan utasnii dugaar hurtel sanaanaas gardaggui neg udur utasdaad uulzie gj helmeer sanagdsanch buruu zuil gj bodood zalgaj yridagguiee.. Ter odoo yu hiij yaj amidarch bga bol huntei suusan bolu geed l.. boddog. Gehdee TSAG hugatsaa gedeg zuil aimar tom zuil budiig emchildeg emch yum gedgiig uhaarch..
Урагшаа харж амьдар гэе дээ. Сайхан ханиа хэзээ ч бүү гомдоогоорой.
би олон удаа дурлаж байсан, яг тэр үедээ бол тэрэнгүйгээр амьдрал утгагүй санагддаг. гэхдээ дараа нь бүгд л мартагддаг. тийм болохоор би анхны хайртайгаа учраагүй байх аа
ийм сайхан хайр одоо үед байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. сайн хүнтэй учирч сайхан амьдраарай.
Ih saihan hairiin tuuh baina. Bayarlalaa.
anxnii xair amidral zoxiosonii daraa irdeg yum daa. ixevchlen. tuuxii l bna daa duu nar
10 жилийн өмнөх анхны хайрыг минь санагдуулчихлаа. Хэн хэндээ анхны гэсэн бүх юмаа зориулж билээ. FM 101.7 СЭТГЭЛИЙН ҮГ гэдэг нэвтрүүлэг явдаг байлуу даа. Одоо бол FB – ээр захиа шидээдл буцаагаад авна шүү дээ. Тэгээд л тэр минь гадагшаа сургуульд явсан даа. Эхэндээ утсаар их яридаг байж байгаад сүүлдээ замхарсан даа. Тэгээдл өөр нэгэн хөдөөний сайхан бүсгүйтэй гэрлэж амьдрал зохиож билээ . Одоо бол би гэрийн эзэн , сайхан хань сайн аав болох гэж хичээж байна даа. Анхны хайр мартагдахгүй ээ.
Их сайхан санагдлаа. Ахын дүү Аз жаргалтай өнөр өтгөн сайхан гэр бүлийн эзэгтэй болох байхаа тэгэж л мэдрэгдээд байна .Одоо энэ залуугаа яг л урдийнхаараал хайрла.Чи хайртай залуугынхаа өмнө бардам байх үнэт зүйлтэй эмэгтэй амжилт тэгээд сайн сайхныг хүсьэе.
shan tuuh bn ih uhaantai
Bi hezee ch anhnii hairaa martaj chadahgui um.bainga zuudlene.chamdaa yamar ih hairtai bsiim de.hezee ch martaj chadahguigee medsen bol….chamtaigaa…..medehgui um da.anh chi l nadad hairtai geed bi chamaig toodoggui bj bilee.daraa ni chamd iim ih hairtai bolood nasan turshdaa bodoj hairlaj yavah um gej daanch sanasangui.25 jil ungursun ch chamdaa bi uurd hairtai
Хэ хэ хөөрхөн дурсамж байна.Чиний анхны хайраа өгсөн залуу ухамсартай сайн залуу байжээ.Ах нь 4-р ангид байхдаа хажуу ангийн охиноос хажуудаа суудаг охиноороо дамжуулж хайрын захиа авч байж билээ.Бүр хайрын захиа шүү.4а-гийн тэрнээс 4б-гийн тэрэнд.Би чамд дурлаж хайртай болсон 2-уулаа үерхий хариу гээд бичсэн байж билээ.Яг ингэж бичсэн байсан үнэн шүү.Гэхдээ үерхий гэж бичихдээ “р” үсэггүй үехий гээд алдаатай бичсэн байсан.Нөгөө охиноо сургуулийн хаа нэгтэй харвал хамаг цус дээшээ хөөрөөд гацаастай.Хажууд суудаг охин хөөе хариугаа нэхээд байна өгөхгүй бол би чиний оронд бичээд өглөө шүү гээд айлгаастай.Дэмий л үзэг цаас аваад 4б-гийн тэрнээс 4а-гийн тэрэнд гэж эхлээд ураад хаячихна.Хариу өгч чадахгүй байсаар зуны амралт болоод дараа жил нь ирэхэд шилжээд явсан байж билээ.Гэхдээ энийг анхны хайр гэж хэлэхгүй ч хүн бүрт гэнэн цагаан хөөрхөн дурсамж байх юм даа
bi bas anhny hair mini l gej arvan tavan jil yvsn.ter uyd bi terg haraad l tsag hugatsa zogsoh shig sanagddg bsn odo ter medremjyg tuunyg zuudleh uyede dahij mederdeg busdar bol martsn.Tuunees bolj huntei uyrheh sexyn amidral het oroitson odo bi 33tai dongoj l hairlah durlaltsahad suraltsaj b miny uynhen barag ovo eme boloh gej bhad. Busad hunyg huleej avah oron zai oruul ohin mini tuunyg nasara sanala geed yu ch hojihgui huntei untad sexyn haritsand orohod bas l oor medremj gehde muuhai zaluus olon shu erchudyn olonhi ni zovhon chamtai untahyg l husne chi iim naad zahyn ym ch medehgui l yvj bga teheer tiim zaluusas biye hamgalj chadvargui l gesen ug erthen hunyg tanij sur hayagdsn ch ternees ch saihan zaluus horvoogoor duuren b hervee chi oorto itgeltei zorilgotoi ohin bol
Er em ylgaagui tav dahi hunees ehlen iluu boh bat hariltsaa uusdeg gesen sudalgaa bsan. Baruunii setgelgee gehdee oor l doo
Ongon bdald het ach holbogdol ogoh hereggui. Hadgalj hadgalj chamd ogson chi nadad ortei geh uu? Bi bie hairlah ni ongorson amidraliin tuuhees hamaarahgui gej bodno.
Eedee chi ohin nasaa sain sudalj bj uguurei vneheer suuh gj bgn bol batluulaaraidaa
Zaluu nas sanagduulj bna saihan dursamj bna
Бүтээгүй болхоор л сайхан санагдаж байгаам. Бүтсэн бол сайн муу аль ч талаар эргээ билээ 50 50 хувьтай. Ер нь дурлалд яараад хэрэггүй дээ. Гэдэс цатгалан, мөр бүтэн явхад аяндаа тохирох хүн чинь гараад ирнэ
Tiim shuu odoo ter zaluugaa martaad ooriinhoo ireeduig bodoo amidarald sain saihan zuil zondoo bna shu dee